| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0008/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 53
2021 01 11 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, М.Б
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18-19 цагийн орчимд *** тоотод байрлах иргэн Х-н гэрт өөрийн эхнэр Г.Х зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Х-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 06, 09-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11076 дугаар дүгнэлт /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-48/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18-19 цагийн орчимд *** тоотод байрлах иргэн Х-н гэрт өөрийн эхнэр Г.Х зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18-19 цагийн орчимд *** тоотод байрлах иргэн Х-н гэрт өөрийн эхнэр Г.Х зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Х-ийн өгсөн... манай нөхөр Б.М гэрт нь орж ирээд шууд миний чих рүү гараараа 1 удаа цохисон бас зүүн талын бөөр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд манай найз Х нөхөр бид хоёрыг салгаад Б.М-ийг гэрээсээ гаргаад явуулсан ...гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11076 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.Г.Хийн биед зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоожээ. /хх-н 21-22/,
М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... эхнэр лүүгээ утсаар ярьсан чинь архи уучихсан байсан. Тэгээд би эхнэртээ чи арай дэндэж байгаа юм биш үү, 3 хоног архи уулаа гэж хэлсэн чинь за за гэж байсан. Тэгээд би тэр орой эхнэрийг гэртээ ирэхгүй болохоор нь найз Х-нх нь гэрт нь очиход манай эхнэр, Ц, Х гэдэг 2 эмэгтэйтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би ороод эхнэрийнхээ чих рүү нь 1 удаа алгадаж, гуя руу нь 1 удаа өшиглөөд явъя гэсэн чинь явахгүй байхаар нь би гараад гадаа нь хүлээж байсан чинь манай эхнэр 2 найзтайгаа хамт гараад дэлгүүрээс дахиад архи ундаа аваад Цайзын тийшээ нэг айлд очихоор явах гэхээр нь би хаачих гээд байгаа юм вэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм вэ гэж хэлсэн. Би тэндээ хүлээж байгаад дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь манай эхнэр 2 найзтайгаа хамт гараад дэлгүүрээс дахиад архи ундаа аваад Цайзын тийшээ нэг айлд очихоор явах гэхээр нь би хаачих гээд байгаа юм вэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм вэ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18-19 цагийн орчимд *** тоотод байрлах иргэн Х-н гэрт өөрийн эхнэр Г.Х зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтээ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. М.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн òóñãàé ангийн 11.6 дóãààð зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 600 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар øèéòãýñ¿ãýé.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч М.Б-д оногдуулсан 600 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 600.000 төгрөгөөр òîðãîõ ÿëûг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээð òîãòîîñóãàé.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь òîðãîõ ÿëûã шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Ýíý õýðýãò эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, áèò¿¿ìæëýãäýн èðñýí ýä õºðºíãºã¿é, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, М.Б нь бусдад төлөх төлбөргүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
6. Шийтгэх тогтоолыг ýñ çºâøººðâºë улсын яллагч, ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, өмгөөлөгч íàð шүүхийн øèéäâýðèéã ãàðäàí авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцýл áè÷èõ ýðõòýéã дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН