Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0198

 

  

 

 

2021         03             23                                     2021/ШЦТ/0198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0196/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч С.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С.О-д холбогдох 210....8 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.О нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7-р хороолол 27-15 тоотод хамтран амьдрагч М.А-г хардсаны улмаас хоорондоо маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед тархи доргилт, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талын шарх, цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7-р хороолол 27-15 тоотод хамтран амьдрагч М.А-г хардсаны улмаас хоорондоо маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед тархи доргилт, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талын шарх, цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө миний нөхөр Отгонбаатар согтуу 04 цагийн үед ирсэн. Тэгээд орж ирээд зүгээр байж байгаад миний гар утсыг үзэж байгаад найзуудтайгаа чат бичлээ гэж хардаад аашилж хараагаад намайг хэвтэж байхад дээр гарч сууж байгаад гараараа нүүрлүү нилээн хэдэн удаа цохьсон. Тэгээд босоод баруун гар луу хөлөөрөө 2 удаа өшиглөөд нилээн олон удаа дэвссэн.Тэгээд би босоод хаалгаар гарч 18 тоотын хаалгыг нүдсэн чинь хүн гарч ирээгүй. Тэгээд манай нөхөр миний iphone 11 pro max rap утсыг аваад гараад явсан. Тэгээд би гар утас байхгүй тул цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Тэгээд сая хажуугийн дэлгүүрийн эгчийг гуйж утсаар нь цагдаагийн байгууллагад хандаж, данснаасаа мөнгөө татаж авсан. Баруун гар тохойгоор тэнийхгүй, зүүн нүд, чамархай, хамар хавдаж хөхөрсөн, духны зүүн хэсэг хавдаж, зулгарсан, баруун хацар хавдаж хөхөрсөн.доод урууд дотор талдаа язарсан, дээд үүдэн шүд, доод үүдэн шүд хөдөлсөн. Зүүн талын шанаа, чих орчим хавдаж хөндүүртэй. ...Манай нөхөр Отгонбаатар намайг цохиж зодож байсан, цохиж зодчихоод гар утас аваад явчихдаг, тэгээд 7-30 хоног гэртээ ирэхгүй байж байгаад хүрээд ирдэг. Өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би хүүхдүүдийн хамт хамгаалах байранд очихгүй, миний төрсөн эцэг, эх нар амралтнаасаа гарч ирж байгаа тул очихгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 47-48 тал/

Гэрч Ж.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед Ариунзаяа манай дэлгүүрийн жижүүр эгчийн утсаар над руу залгаад ороод ирээч гээд би гэрт нь ороход шалаар нь дүүрэн цус болсон Ариунзаяагийн гар, хөл, нүүр, ам нь хавдаад хөхөрсөн байсан. Би Ариунтуяагаас болсон зүйлийн талаар асуухад “манай нөхөр архи уусан согтуу байсан, намайг зодсон” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өөрийн 99063994 дугаараас цагдаа руу залгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Тархи доргилт, дух, зүүн нүдний дээд зовхи, доод уруулын дотор талын шарх, үүдэн доод 1-р шүдний сулрал зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн баруун хацар уруулын зөөлөн эдийн няцрал баруун тохой үений цус хуралт, 2 өвдөгний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл... гэх дүгнэлт /хх-ийн 59 тал/

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 893 дугаартай шинжээч Т.Амартүвшингийн “1..М.А--н биед тархи доргилт, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талын шарх, цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 56/140 дугаартай “..С.О  нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн албадан ажил хийлгэх ялыг эдэлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болгосон байна” гэх албан бичиг /хх-ийн 83 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч С.О-ын гэрлэлтийн байдлын талаар Улсын бүртгэлийн газрын гэрлэлт цуцлалтын лавлагаа /хх-ийн 61 тал /,
  • Шүүгдэгч С.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62 тал /,
  • Шүүгдэгч С.О-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх талаарх авто тээврийн газрын лавлагаа /хх-ийн 66-67 тал /
  • Шүүгдэгч С.О-ын үл хөдлөх эд хөрөнгийн талаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газрын алба тоот /хх-ийн 70 тал /,
  • Шүүгдэгч С.Оын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /хх-ийн 72 тал /,
  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74  тал/
  • Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76 тал/,
  • Шүүгдэгч С.О-ын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 74 тал/,
  • Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 20-28 тал /
  • Шүүгдэгч С.О-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79 тал/
  • Шүүгдэгч С.О-ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 80 тал/ зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч С.О  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.О  нь гэр бүлийн хамраалтай хүн болох хамтран амьдрагч М.А-тай маргалдаж, түүний биед тархи доргилт, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талын шарх, цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.О-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч М.А- нь шүүгдэгч С.О-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... гэсэн хүсэлтээ /хх-ийн 89 тал/ прокурорт өгч хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч С.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.О   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь  шүүхээс тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шүүгдэгч С.О-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ