| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0417/И |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 159
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 10 дугаар гудамжны 9 тоотод оршин суух Чойжамцын Гантөмөрийн /РД: ГЮ70102912/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 137 дугаар байрны 26 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Тэргүүнбаяр /РД: ЧИ83071370/, Шаргачин овогт Ванягийн Ганцэцэг /РД: ЧП81012262/ нарт холбогдох 2008 оны 08 сарын 21-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, А хэсэг 10 дугаар гудамж, 9 тоотод байрлах, Г0405001575 дугаар бүхий 1149,48 м2 газар, Ү040500900 дугаар бүхий 5х5, 5х6 хэмжээтэй дүнзэн сууцны өмчлөгчөөр тогтоолгох,
хариуцагч Б.Тэргүүнбаярын сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Гантөмөр холбогдох 3,494,455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч Я.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гантөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган сум 2-р баг А хэсэг 10-р гудамж 09 тоотод байршилтай хаалганд 1984 оноос өөрийн аав ээж дүү нарын хамт амьдарч байсан. 1994 онд эхнэр авч энэ газар дээрээ 5х5 харьцаатай өвлийн дүнзэн байшин барьж 1994 оны 09 сарын 15-нд хуримаа хийж айл гэр болсон. Энэ хашаа байшин нь эхнэр охин бид 3-ын дундбн өмч үнэн болно. 1999 онд миний аав ээж 2 өвчний улмаас нас барж аавынхаа 6х5 харьцаатай байшин, 5х5 харьцаатай өөрийн байшингаа 114948 м2 талбайтай гэр бүлийн хэрэглээний газрын хамт Улсын бүртгэлд бүртгүүлж 2002 оны 10 сарын 18 өдөр хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Б.Болормаа, Ч.Гантөмөр, Г.Хэрлэн, Г.Хүслэн гэсэн 4 хүний өмчлөлтэй уг гэрчилгээ гарсан нь бүгд үнэн болно. Гэтэл 2008 оны 08 сард эхнэр Б.Болормаатай хамт үл хөдлөхөд нярав ажилтай Б.Тэргүүнбаяр, түүний эхнэр Хас банкинд теллер хийдэг байсан В.Ганцэцэг нар нь 2 сарын хугацаатай бэлэглэлийн гэрээгээр өгч туслаач гэж гуйгаад байхаар нь би хэлсэн 2 сардаа буцаагаад таны нэр дээр болгож өгнө гэхээр нь би итгээд л өгсөн. Б.Тэргүүнбаяр бидний хооронд ах дүү төрөл садангийн холбоо огт байхгүй болох нь үнэн. Бэлэглэлийн гэрээг Тэргүүнбаяр өөрөө миний зүгээс асуух зүйлгүй бүгдийг өөрөө бичсэн нь үнэн. Тэр үед би Тэргүүнбаярт итгээд өөрийн өмчлэлтэй V-0405000900 дугаартай хувийн сууц Г-0405001575 дугаартай гэр бүлийн хэрэгцээний гэрчилгээний хамт, хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өгсөн нь үнэн. 2009 оны 10 сард миний бие 5 жилийн хугацаатай ажиллаж амьдрахаар явсан. Энэ хугацаанд удаа дараа хэлсэн боловч өгнө гэж худлаа хуурсаар яваад байгаад нь үнэн гомдож байна. Миний байхгүй хугацаанд эхнэр Б.Болормаа нь байнга хөөцөлдөж байсан. Утсаар болон Хас банкны захирал байсан хүмүүс нь бүгд мэдэж байгаа. Тэргүүнбаяр нь утсаар залгахад утсаа авахгүй байнга дугаараа өөрчилж байдаг. Ч.Гантөмөр би 5 жилийн гэрээний хугацаа дуусаад өнөөг хүртэл өгөхийг нь хүлээгээд байгаад байхад утсаар ч ярихгүй уулзахгүй сураггүй байсаар байна. гэтэл 2016 оны 09 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хүмүүс ирж Тэргүүнбаярын Хас банкны барьцааны зээлийн гэрээний дагуу явна одоо энэ хашаа байшинг хурааж битүүмжлэх гэж ирсэн. Тэргүүнбаяр нь миний хувийн орон сууцыг нэг ч биш хоёр зээлийн барьцаанд тавьсан байсан. Тэргүүнбаяр нь хүний сайхан сэтгэлийг ийм байдалд оруулсан Ч.Гантөмөр би гомдолтой байна. Миний бие Тэргүүнбаярын их олон жил хүлээсэн. Гэтэл үнэн сэтгэлгүй зан гаргаж байгаад нь гомдолтой байна. Иймд 2008 оны 08 сарын 21-ний өдрийн хариуцагч Б.Тэргүүнбаяртай хийсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр нь үнэн зөв тогтоож өгнө үү гэжээ
Хариуцагч Б.Тэргүүнбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Болормаагийн нэр дээрх Булган аймгийн Хас банкны 31 дүгээр тооцооны төв дэх зээлийг 1,604,433 төгрөгөөр 2008 оны 08 сарын 21-ний өдөр хааж өгсөн. Уг 1,604,433 төгрөгийг миний нэр дээр Хас банкны 31 дүгээр тооцооны төвөөс 2008 оны 09 сарын 08-ны өдөр авсан 10,000,000 төгрөгийн зээлээс зээлийн гэрээний дагуу 24 сарын хугацаатай 2,4 хувийн хүүгээр тооцож хувааж төлөхөөр болж амаар тохиролцсон байсан боловч Б.Болормаа нь одоог хүртэл зээлээ төлөөгүй тул уг 1,604,433 төгрөгийг тухайн үед миний авсан зээлийн гэрээний хүү, хугацаагаар тооцож банкны хүү алдангитай цуг 3,494,455 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 08 дугаар сард Улсын бүртгэлийн хэлтэст Б.Тэргүүнбаяртай хамт ажилладаг байсан. Тэр үед Б.Тэргүүнбаяр нярав ажилтай байсан. Нэг өдөр Б.Тэргүүнбаяр надтай уулзаж таны зээлийн хэмжээ чинь арай бага юм байна гэсэн Тэгэхээр нь чи яаж миний зээлийг мэддэг юм бэ? 2 сая төгрөгний зээлтэй байгаа гэхэд, үгүй ээ та 1.600.000 төгрөгний зээлтэй юм байна лээ, Ганаа тэгж хэлж байна гэсэн. Тэр үед В.Ганцэцэг миний Хас банкны зээлийг судалсан байдаг юм. Тэгээд хоёр дүүд нь мөнгөний хэрэг болоод байна. Та хашаа, байшингаа барьцаалуулаач, таны зээлийг хаах мөнгийг зээлийн мөнгөнөөсөө гаргаж өгье гэж гуйсан. Энэ асуудлын талаар гэр бүлийн хүндээ хэлэхэд дургүйцэж байсан. Миний 1.600.000 төгрөгийн зээлийг надад хэлэлгүй Тэргүүнбаяр сайн дураараа төлсөн байсан. Тэгээд Болормаа эгчээ таны зээлийг төлчихлөө та хоёр дүүдээ тус болооч гэхэд нь би ярьсан хэлсэн дээ тохироод хашаа байшингийн гэрчилгээг 2 сарын дотор буцааж өгч чадах юм бол та хоёр ав гэж хэлсэн юм. Гэтэл нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээг хийхдээ ганцхан Гантөмөрийг дагуулж очоод байгуулсан байдаг бөгөөд надаас огт зөвшөөрөл аваагүй, намайг мэдээгүй байхад, миний болон 2 хүүхдийн хүсэл зоригоос гадуур гэрээ байгуулсан байсан. Ингээд Тэргүүнбаяр нь бэлэглэийн гэрээгээр манай хашаа, байшинг өөрийн өмчлөлд болгож, Хас банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд уг өр төлбөр нь төлөгдөхгүй явсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон байсан. Уг байгууллагаас манай хашаа байшинг хураана гэж ирсэн. Гантөмөр бид 2-ын зүгээс Тэргүүнбаяр, Ганцэцэг нартай ах, дүү төрөл садангийн холбоо огт байхгүй юм. Өнгөрсөн хугацаанд Тэргүүнбаяр, Ганцэцэг нараас хашаа байшингаа авах гэж олон удаа холбогдсон боловч хашаа байшинг маань зээлээс чөлөөлж өгөөгүй. Иймд 2008 оны 08 сарын 21-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, А хэсэг 10 дугаар гудамж, 9 тоотод байрлах, Г0405001575 дугаар бүхий 1149,48 м2 газар, Ү040500900 дугаар бүхий 5х5, 5х6 хэмжээтэй дүнзэн сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвөшөөрч байна гэдгийг ойлголоо.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд гэвэл Тэргүүнбаяр нь миний нэр дээрх 1,604,433 төгрөгийн зээлийг манай хашаа байшинг зээлээс чөлөөлж өөрсдөө зээлийн барьцаанд тавих зорилгоор хаасан. Харин энэ мөнгийг хүүтэй төлөх талаар огт гэрээ хийгээгүй, тохиролцоогүй, хүү, алдангитай төлөх үндэслэл байхгүй. Гэхдээ би 2013 оны 06 сард 2,279,316 төгрөгийг төлж барагдуулна гэж баримт бичиж өгсөн учраас энэ баримтныхаа хариуцлагыг өөрөө хүлээж, нийт нэхэмжилсэн 3,494,455 төгрөгөөр 2,279,316 төгрөгийг төлнө. Хэдийгээр манай нөхөр бичиж өгөөгүй боловч бид гэр бүлийн хүмүүс учраас Гантөмөрөөс гаргуулахаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хашаа байшинг маань бидний нэр дээр бүртгүүлчих юм бол банкинд тавьж зээл аваад өгчих боломж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Я.Оюун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тэргүүнбаяр, Ганцэцэг нар нь Б.Болормаагийн Хас банкны 1.604.433 төгрөгийн зээлийг 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан бөгөөд уг зээлийнх нь барьцаанд байсан хашаа байшинг чөлөөлж, Болормаа болон Гантөмөртэй ярилцан тохиролцсоны үндсэн дээр хашаа байшинг бэлэглэлийн гэрээ хийж, банкнаас 10 сая төгрөгний зээл авсан байдаг. Тэгээд Б.Болормаа Б.Тэргүүнбаяраар зээлээ төлүүлсэн 1.604.433 төгрөгийг банкны гэрээний дагуу сарын 2.4%-ийн хүүтэй эргэн төлөлтээр хийнэ, та хоёр өөрсдийнхөө мөнгөө л төлөөрэй гэж ярьсан байдаг юм. Б.Болормаа өөрөө хашаа байшиндаа огт санаа зовоогүй. Өнөөдрийг хүртэл Б.Болормаа 1.604.433 төгрөгнөөсөө нэг ч төгрөг хийгээгүй байгаа. Манай хүүхэд хүний хашаа байшинг авах санаа зорилго ч байгаагүй. Харин ч хүний хашаа байшинг алдчихвий гэж их санаа зовж төлбөр төлсөөр ирсэн. Б.Тэргүүнбаяр ажилгүй байх хугацаандаа банкны хүү, алданги гүйцэхгүй хэцүү болж байсан. Өнөөдрийн байдлаар Хас банкнаас авсан 10 сая төгрөгийн зээлийг хүү алдангитай нь 14 сая төгрөг орчим төлж барагдуулсан байна. Уг барьцаанд тавьсан хашаа байшин Тэргүүнбаяр, Ганцэцэг нарын өмч угаасаа биш, энийг манай хүүхдүүд авна гэж маргахгүй, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, та нарын хашаа байшинг өмчлөлд чинь өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд Болормаагийн 2008 оны 08 сарын 21-ний өдөр зээлээ хаалгасан 1,604,433 төгрөгийг, Тэргүүнбаярын зээл авсан зээлийн гэрээний хугацаагаар хүү, алдангийг тооцуулж нийт 3,494,455 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Зээлийн талаар гэрээ хийгээгүй гэдгийг ойлголоо, нэхэмжлэлийн шаардлагаас 1,215,139 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өргөдөл бичиж өгсөний дагуу 2,279,316 төгрөгийг төлнө гэж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ч.Гантөмөр нь хариуцагч Б.Тэргүүнбаяр, В.Ганцэцэг нарт холбогдуулан 2008 оны 08 сарын 21-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, А хэсэг 10 дугаар гудамж, 9 тоотод байрлах, Г0405001575 дугаар бүхий 1149,48 м2 газар, Ү040500900 дугаар бүхий 5х5, 5х6 хэмжээтэй дүнзэн сууцны өмчлөгчөөр тогтоолгох,
хариуцагч Б.Тэргүүнбаяр нь сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгч Б.Гантөмөрт холбогдуулан 3,494,455 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.
Хариуцагч Б.Тэргүүнбаяр нь зээл авах зорилгоор нэхэмжлэгч Б.Гантөмөр, Б.Болормаа, Г.Хэрлэн, Г.Хүслэн нарын өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, А хэсэг 10 дугаар гудамж, 9 тоотод байрлах, Г0405001575 дугаар бүхий 1149,48 м2 газар, Ү040500900 дугаар бүхий 5х5, 5х6 хэмжээтэй дүнзэн сууцыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний хуулбар, орон сууцны бэлэглэлийн гэрээний хуулбар, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, А хэсэг 10 дугаар гудамж, 9 тоотод байрлах, Г0405001575 дугаар бүхий 1149,48 м2 газар, Ү040500900 дугаар бүхий 5х5, 5х6 хэмжээтэй дүнзэн сууц зэргийн бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын төлөөлөгч Я.Оюун нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан. Мөн хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,215,139 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болормаа нь 2,279,316 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болно.
Зохигчдын энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг, мөн зохигчид нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тэргүүнбаяр, В.Ганцэцэг нарт холбогдох 2008 оны 08 сарын 21-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, А хэсэг 10 дугаар гудамж, 9 тоотод байрлах, Г0405001575 дугаар бүхий 1149,48 м2 газар, Ү040500900 дугаар бүхий 5х5, 5х6 хэмжээтэй дүнзэн сууцны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт хариуцагч Б.Тэргүүнбаяр, В.Ганцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Б.Тэргүүнбаяр нь нэхэмжлэгч Ч.Гантөмөрт холбогдуулан гаргасан 3,494,455 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,215,139 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч Ч.Гантөмөр 2,279,316 төгрөг төлж барагдуулахаар эвлэрсэнийг баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 25,709 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
4. Хариуцагч Б.Тэргүүнбаяр. В.Ганцэцэг нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Гантөмөр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД