Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

2021         03         23                                   2021/ШЦТ/384

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч М.Оюунбат,

          шүүгдэгч Х.Л /өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0198 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Х.Л, 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 428 дугаар байр, 25 тоотод оршин суух хаягтай,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна зүс таних Э.Хаш-Эрдэнийг манай дүү Номундариар автомашинаа бариулж, согтуу хүмүүс хүргүүлэх гэж байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед уруулд шарх, цус хуралт, нэг шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 01/, 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Хаш-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Би урд талынхаа хашааны Мөнхтөр гэдэг ахын хашаан дотор хувиараа мод болон төмрийн ажил хийдэг ба 2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед би гэрийнхээ урд талын хашаанд Мөнхтөр ахын гэрт нь хамт ажилладаг Мөнхтөр, Батхүрэл болон Боогий бид дөрөь нийлээд 2.5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво уугаад дуусах гээд байж байтал Мөнхтөрийн ахын гэрт орж ирээд байж байсан ба би өөрийнхөө авто машиныг Мөнхтөр ахын охин болох Номуундариар бариулаад хамт пиво уусан Батхүрэл болон Боогий нарыг гэрт нь хүргэж өгөхөөр хашаанаас нт гарцгаахад тэр баз нь гэх эрэгтэй хүн надад хандан “миний дүү охиноор машин бариулаад хүн хүргэж өгдөг чи хэн вэ?” гээд намайг гэнэт цохиж, зодоод эхэлсэн. Намайг тэр эрэгтэй намайг цохихдоо миний нүүр хэсэгт рүү гараараа, ойролцоогоор 6-7 удаа цохисон. Ингээд хажууд байсан хүмүүс тэр хүнийг салгаад намайг манай хашаа руу дагуулаад аваад орсон.” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Х.Мөнхтөр мэдүүлэхдээ: Тухайн өдөр оройн 20 цагийн орчимд нэг дор манай хашаанд хамт мужаан хийдэг Хаш-Эрдэнэ, Батхүрэл, Боогий гэх хүмүүсийн хамт манай гэрт 5 ширхэг  том 2 литрийн пиво уусан. Тэгээд манай баз болох Хишигжаргалын Лхагвадорж нь 22 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд Хаш-Эрдэнэ, Лхагва бид 3 Батхүрэл,  Боогий нарыг хүргэж өгөхөөр гадаа гарсан Хаш-Эрдэнэ өөрийн машинаар манай охин Намуундараар машин бариулааад Батхүрэл, Боогий хоёрыг хүргэж өгөхөөр ярилцсан байсан. Тэгээд Лхагвадорж, Хаш-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдсан манай охиноор машин бариулна, бариулахгүй гэж маргасан байсан. Би өөрөө согтоод ухаан санаа орон гаран байдалтай байсан. Лхагвадорж, Хаш-Эрдэнэ хоёрыг маргалдахаар би салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Номуундарь мэдүүлэхдээ:2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед аав Мөнхтөр нь хамт ажилладаг Хаш-Эрдэнэ, Батхүрэл бас нэг ах болон манай хүргэн Лхагвадорж нар пиво ууцгаасан би гэртээ хичээлээ хийгээд сууж байсан юм. 21 цагийн орчим гэрт Хаш-Эрдэнэ ах орж ирээд хамт ууж байсан хоёр хүн согтоод уначихлаа чи миний машиныг бариад тэр хоёрыг хүргээд өгөөч гэхээр нь би хичээлээ хийж байна чадахгүй гэж хэлтэл надаас олон дахин гуйгаад чамаас өөр хүргэж өгөх хүн алга байна гэхээр нь зөвшөөртөл гэрээс гараад яваад өгсөн. Би араас нь хувцасаа өмсөөд гартал ажлын өрөөндөө тэр хэд байхгүй байсан харин хашааны гадна хэдэн хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь гараад хартал аав, Хаш-Эрдэнэ, Батхүрэл, Лхагвадорж ах болон хамт ажилладаг бас нэг ах гээд тавуулаа маргалдаад юу ярьж байсныг нь мэдэхгүй байна сайн ойлгоогүй Хаш-Эрдэнэ ах л “чи муу яахаараа” гээд орилоод байх шиг байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямархуу байх байдалтай байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Батхүрэл мэдүүлэхдээ: Би Мөнхтөр гэх хүний гэрт Хаш-Эрдэнэ, Боогий гэх хүмүүсийн хамт модоор сийлбэр хийдэг бөгөөд би зүлгүүр хийдэг. Мөнхтөр ахын гэрт 3 том пиво уугаад оройн 20 цагийн орчимд пиво дуусах дөхөөд байж байсан чинь гаднаас Мөнхтөр ахын баз гэх залуу орж ирсэн. Тэгээд тэр хүн 4 лааз жижиг пиво авч ирсэн. Тэгээд гэртээ харихаар Мөнхтөр ахын гэрээс бид нар ар араасаа гарсан намайг гадаа гарахад маргалдаан болоод Хаш-Эрдэнийг Мөнхтөр ахын баз гэх залуу маргалдаад нүүр хэсэгт нь цохисон байдалтай маргаан болоод байсан. Хаш-Эрдэний нүүрийг яасан юм бол гээд харахад нүүр хэсэг нь цус болсон байсан.” /хх-н 22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 970 дугаар

1.Э.Хаш-Эрдэнийн биед уруулд шарх, цус хуралт, нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Х.Л мэдүүлэхдээ: “...Тэгсэн чинь Хаш-Эрдэнэ би гэртээ ороод дүүгээ босгоод л машинаа бариулаад явчина ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нэг согтуу хүнийг сугадаад хашаанаас гарсан. Тэгээд Хаш-Эрдэний гадаа байсан машин дээр очоод хаалгыг нь онгойлгоход жолооч нь байхгүй байсан. Би Хаш-Эрдэнэд жолооч чинь гарч ирээгүй юм уу гэж асуухад одоо манай дүү гарч ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би машины хажууд зогсож байхад Мөнхтөр ахын охин Номуундарь гадуур хувцасаа өмсөөд гараад ирсэн. Би тэгэхээр нь чи яах гэж байгаа юм вэ? гэж асуухад Хаш-Эрдэнэ ах намайг энэ хүмүүсийг гэрт нь хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ чи ор гэж хэлээд уурлаад дүүгээ гэртээ оруулсан би Хаш-Эрдэнэд хандаж харанхуй шөнө согтуу хүмүүсийг манай эмэгтэй дүү яагаад хүргэж өгөх ёстой юм гэж хэлээд уурлаад дүү чинь хаана байгаа юм вэ гэж асуухад гэртээ унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би чи дүүгээрээ хүргүүл новш минь гэж хэлээд уурлахад Хаш-Эрдэнэ намайг чамд ямар хамаатай юм бэ новш минь гэж хэлээд уурлахад Хаш-Эрдэнэ намайг чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлсэн. Тэгээд би яагаад хамаагүй байдаг юм гэж хэлээд Хаш-Эрдэнэ гэх хүний нүүр хэсэгт 2-3 удаа баруун, зүүн гараараа цохисон. Тэгээд бид хоёрыг Мөнхтөр ах болон Боогий гэх залуу салгасан. Тэгээд Хаш-Эрдэнийг Боогий гэх хүн аваад гэр лүү нь оруулж өгөхөөр авч явсан.” гэх мэдүүлэг /хх-н 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, хүсэлтүүд  /хх-н 58/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Яллагдагч Х.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна зүс таних Э.Хаш-Эрдэнийг манай дүү Номундариар автомашинаа бариулж, согтуу хүмүүс хүргүүлэх гэж байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед уруулд шарх, цус хуралт, нэг шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Лийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х.Лид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна зүс таних Э.Хаш-Эрдэнийг манай дүү Номундариар автомашинаа бариулж, согтуу хүмүүс хүргүүлэх гэж байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед уруулд шарх, цус хуралт, нэг шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Хаш-Эрдэнийн өгсөн: “...Мөнхтөрийн ахын гэрт орж ирээд байж байсан ба би өөрийнхөө авто машиныг Мөнхтөр ахын охин болох Номуундариар бариулаад хамт пиво уусан Батхүрэл болон Боогий нарыг гэрт нь хүргэж өгөхөөр хашаанаас нь гарцгаахад тэр баз нь гэх эрэгтэй хүн надад хандан “миний дүү охиноор машин бариулаад хүн хүргэж өгдөг чи хэн вэ?” гээд намайг гэнэт цохиж, зодоод эхэлсэн. Намайг тэр эрэгтэй намайг цохихдоо миний нүүр хэсэгт рүү гараараа, ойролцоогоор 6-7 удаа цохисон. Ингээд хажууд байсан хүмүүс тэр хүнийг салгаад намайг манай хашаа руу дагуулаад аваад орсон.” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Х.Мөнхтөрийн өгсөн: “...Тэгээд Лхагвадорж, Хаш-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдсан манай охиноор машин бариулна, бариулахгүй гэж маргасан байсан. Би өөрөө согтоод ухаан санаа орон гаран байдалтай байсан. Лхагвадорж, Хаш-Эрдэнэ хоёрыг маргалдахаар би салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Номуундарийн өгсөн: “....Би араас нь хувцасаа өмсөөд гартал ажлын өрөөндөө тэр хэд байхгүй байсан харин хашааны гадна хэдэн хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь гараад хартал аав, Хаш-Эрдэнэ, Батхүрэл, Лхагвадорж ах болон хамт ажилладаг бас нэг ах гээд тавуулаа маргалдаад юу ярьж байсныг нь мэдэхгүй байна, сайн ойлгоогүй Хаш-Эрдэнэ ах л “чи муу яахаараа” гээд орилоод байх шиг байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямархуу байх байдалтай байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Батхүрэлийн өгсөн: “...Тэгээд гэртээ харихаар Мөнхтөр ахын гэрээс бид нар ар араасаа гарсан намайг гадаа гарахад маргалдаан болоод Хаш-Эрдэнийг Мөнхтөр ахын баз гэх залуу маргалдаад нүүр хэсэгт нь цохисон байдалтай маргаан болоод байсан. Хаш-Эрдэний нүүрийг яасан юм бол гээд харахад нүүр хэсэг нь цус болсон байсан.” /хх-н 22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 970 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э.Хаш-Эрдэнийн биед уруулд шарх, цус хуралт, нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна.Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэж тогтоогджээ. /хх-н 30-31/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Х.Лийн өгсөн... Тэгээд би яагаад хамаагүй байдаг юм гэж хэлээд Хаш-Эрдэнэ гэх хүний нүүр хэсэгт 2-3 удаа баруун, зүүн гараараа цохисон. Тэгээд бид хоёрыг Мөнхтөр ах болон Боогий гэх залуу салгасан. Тэгээд Хаш-Эрдэнийг Боогий гэх хүн аваад гэр лүү нь оруулж өгөхөөр авч явсан.” гэх мэдүүлэг /хх-н 39/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Лийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд Х.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгэр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж  шүүх дүгнэв

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 59/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Лийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч Х.Лид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүгдэгч Х.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Х.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Лид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН