Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/216

 

 

       2021       02          10                                            2021/ШЦТ/216         

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М Д А холбогдох 2106 00094 0066 дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

..................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.А  нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн оройн 21 цагийн орчим Тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гарсан өдөр зулын 25-ны өдөр байсан. Би эхнэртээ өнөөдөр зулын 25-ны өдөр юм байна зул өргөе. Зулын гол ороочих гэхэд эхнэр би чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би зул ороогоод хөлдөөсөн байсныг эхнэртээ хэлээд хөргөгчнөөс гаргачих гэснээс болж маргаан болсон. Тэрнээс биш зүгээр байхад маргаан үүсгэдэг хүн би биш. Гэхдээ эмэгтэй хүнд гар хүрсэн нь миний буруу” гэв.

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

 

Хохирогч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед би гэртээ нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт байсан... нөхөр шар тос бэлдээд хөлдөөгч рүү хийсэн байсан... би хөлдөөгчөө цэвэрлэж дуусаад угаадсаа агсгах гээд тэр хоорондоо нөхөртөө чи цөгцөө гаргаагүй юм уу, хөлдчихлөө шүү дээ гэж хэлэхэд нөхөр чи наагуураа юм хийгээд явж байж гаргачихгүй яасан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би нэг ч суухгүй завгүй байхад чи ганц юм өөрөө хийчхэж болохгүй байна уу гэхэд нөхөр том өрөөний буйдан дээр сууж байснаа юу гээд байгаа юм бэ, чи юу гээд орилоод байгаа юм бэ гээд гар утсаа над руу чиглүүлээд шидсэнээ босоод ирсэн. Гар утас нь намайг оноогүй. Тэгээд би нэг нас 2 сартай бага хүүхдээ тэврээд хөргөгчийн хажууханд том өрөөний үүдэн хэсэгт зогсож байхад над дээр ирээд миний хоолойноос багалзуурдаад дээшээ өргөөд буцаагаад газар буулгасан... манай 7 настай хүү, 3 настай охин, харин миний тэвэрчихсэн байсан хүү гурав маань орилоод уйлсан. Тэгэхээр нь би нөхөртөө чи ямар аймар юм бэ, чи намайг аллаа шүү дээ гэхэд та нар юундаа орилоод байгаа юм бэ, эцэгтээ сонсгох гээд байгаа юм уу чи гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ тайвшруулаад унтуулах гээд унтлагын өрөө рүү явсан... хүүхдүүдээ унтуулах гээд хэвтүүлж байсан чинь та нар юундаа орилж уйлаад байгаа юм бэ гэснээ унтлагын өрөөнд орж ирснээ миний зүүн талын гуя руу нэг удаа өшиглөсөн. Дараа нь гараа зангидаж байгаад миний дух руу нэг удаа, зүүн талын хацар, шанаа хэсэг хүү нэг удаа тус тус цохисон. Тэрний дараа нөхөр хувцсаа өмсөх гэж байснаа миний чих, толгой тус газарт 2-3 удаа тэлээгээр ороолгосон. Тэгээд би чи арай ч дээ гээд уйлаад хүүхдүүдийн дэргэж намайг зодоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь тэр миний зүүн талын гарын хэсгээс тагт руу чирсэн. Тэгснээ хүүхдүүдийг уйлаад байвал ээжийг чинь тагт руу шидчихнэ шүү гэж айлгаад байсан. Тэгэхээр нь би чи ингэж болохгүй шүү дээ. Чи цаашаа яв. Би хүүхдүүдээ унтуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд би аягүй бол шидчихэж магадгүй гэж бодоод уйлахаа больсон. Тэгсэн нөхөр надтай хэрүүл хийж байгаад гэрээсээ гараад явсан... манай аав 64 настай хүүхдүүдийн өрөөнд байсан. Тэр өрөөний хаалга нь хаалттай байсан. Манай аав өндөр настай бас чих хатуу юм сонсдоггүй хүн. Бас тэр үед зурагтаа чанх чимээтэй үздэг болохоор тэр үед болсон явдлыг бол аав мэдээгүй. Тэр үед нөхөр эрүүл байсан. Аав тухайн үед хараагүй, мэдээгүй... миний хүзүү улайчихсан. Хүзүүний ором гарчихсан. Дух шалбарчихсан. Чихний хажууд жоохон улайчихсан. Зүүн талын шанаа хөхрөөд улайлт үүсчихсэн, хавдчихсан. Зүүн гарын хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Эхэндээ гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байснаа сүүлдээ тэлээгээр 2-3 удаа ороолгосон... хамт амьдраад 8 жил болж байна. Гэр бүлийн баталгаатай. Тухайн үед нөхөр байсан болохоор айгаад дуудлага өгөөгүй... өглөө нь өөрийгөө толинд харсан чинь аймар болчихсон байхаар нь цагдаад өөрөө биеэр ирж өргөдөл өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр бид хоёр бас л гэр бүлийн маргаанаас болж хэрэлдээд тэр үед нөхөр борц хөшиглөж байгаад уурсандаа над руу хутгаа шидсэн... хутга намайг оноогүй. Шал руу унасан. Тухайн өдөр хутга шидсэнээс өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн орой гэртээ би эхнэр, хүүхдүүдтэйгээ байсан. Тэр өдөр Зулын 25 байсан болохоор би зул бэлдээд хөргөгчид хийчихсэн байсан... зул гаргахаас болоод бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр над руу дайраад байхаар нь би тэвэрч байсан бага хүүгээ эхнэртээ өгчхөөд өөрөө зул гаргасан... эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гартаа барьж байсан зулын цөгцөөрөө тэрний духанд нааж байгаад нэг удаа түлхсэн. Тэгээд би зул аа асаах гэсэн чинь чүдэнз унтарчихаар нь би зул аа ширээн дээр тавиад буйдан дээр очиж суусан... эхнэр алчих гээд над руу дайраад байхаар нь би уур хүрээд өөрийнхөө гар утсыг хана руу савчихсан. Эхнэр тэгсэн над руу гар утас шидлээ гэхээр нь би тэрний цээж рүү гараараа нэг удаа түлхэх гэж байсан чинь хоолойд нь түлхэгдсэн. Тэгээд эхнэр дахиад хэрүүл хийгээд байхаар нь би өмдний тэлээгээр тэрний нуруу руу нэг удаа ороолгосон. Тэгээд бид хоёр унтлагын өрөөнд хэрүүл хийж байгаад тэрний гуя руу нэг удаа өшиглөсөн. Анх хэрүүлж хийж байх үедээ би эхнэрийн гараас ганц нэг удаа чанга атгаж барьж авсан... Би уг явдлаас хойш эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид хоёрын харилцаа одоо хэвийн цуг амьдарч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: духны баруун талд 0,2х0,2см 0,1х0,1см бүдэг ягаан өнгийн зулгаралттай, зүүн бугалаганы гадна дунд 1х1см,  дотор дунд 2х2см, хөхөлбөр өнгийн цус хуралттай, бие д өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. М.О-ийн биед тархи доргилт, духанд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),    

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (Хавтаст хэргийн 45, 46 дугаар хуудас),

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (Хавтаст хэргийн 47, 48 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Жолоодох эрхийн лавлагаа (Хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

Дипломын хуулбарууд (Хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас),

Төрсний гэрчилгээний хуулбар (Хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас),

Монгол Ардын Намын Сан Хөрөнгийн газрын тодорхойлолт (Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Төрийн банкин дахь шүүгдэгч Д.А ын Депозит дансны хуулга (Хавтаст хэргийн 69-74 дүгээр хуудас),

Хаан банкин дахь шүүгдэгч Д.А ын Депозит дансны хуулга (Хавтаст хэргийн 75-91 дүгээр хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд (Хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас),

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),

Прокурорын санал (Хавтаст хэргийн 104 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.А  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Д.А  нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн оройн 21 цагийн орчим Тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь тархи доргилт, духанд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Хохирогч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед би гэртээ нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт байсан... нөхөр шар тос бэлдээд хөлдөөгч рүү хийсэн байсан... би хөлдөөгчөө цэвэрлэж дуусаад угаадсаа агсгах гээд тэр хоорондоо нөхөртөө чи цөгцөө гаргаагүй юм уу, хөлдчихлөө шүү дээ гэж хэлэхэд нөхөр чи наагуураа юм хийгээд явж байж гаргачихгүй яасан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би нэг ч суухгүй завгүй байхад чи ганц юм өөрөө хийчхэж болохгүй байна уу гэхэд нөхөр том өрөөний буйдан дээр сууж байснаа юу гээд байгаа юм бэ, чи юу гээд орилоод байгаа юм бэ гээд гар утсаа над руу чиглүүлээд шидсэнээ босоод ирсэн. Гар утас нь намайг оноогүй. Тэгээд би нэг нас 2 сартай бага хүүхдээ тэврээд хөргөгчийн хажууханд том өрөөний үүдэн хэсэгт зогсож байхад над дээр ирээд миний хоолойноос багалзуурдаад дээшээ өргөөд буцаагаад газар буулгасан... манай 7 настай хүү, 3 настай охин, харин миний тэвэрчихсэн байсан хүү гурав маань орилоод уйлсан. Тэгэхээр нь би нөхөртөө чи ямар аймар юм бэ, чи намайг аллаа шүү дээ гэхэд та нар юундаа орилоод байгаа юм бэ, эцэгтээ сонсгох гээд байгаа юм уу чи гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ тайвшруулаад унтуулах гээд унтлагын өрөө рүү явсан... хүүхдүүдээ унтуулах гээд хэвтүүлж байсан чинь та нар юундаа орилж уйлаад байгаа юм бэ гэснээ унтлагын өрөөнд орж ирснээ миний зүүн талын гуя руу нэг удаа өшиглөсөн. Дараа нь гараа зангидаж байгаад миний дух руу нэг удаа, зүүн талын хацар, шанаа хэсэг хүү нэг удаа тус тус цохисон. Тэрний дараа нөхөр хувцсаа өмсөх гэж байснаа миний чих, толгой тус газарт 2-3 удаа тэлээгээр ороолгосон. Тэгээд би чи арай ч дээ гээд уйлаад хүүхдүүдийн дэргэж намайг зодоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь тэр миний зүүн талын гарын хэсгээс тагт руу чирсэн. Тэгснээ хүүхдүүдийг уйлаад байвал ээжийг чинь тагт руу шидчихнэ шүү гэж айлгаад байсан. Тэгэхээр нь би чи ингэж болохгүй шүү дээ. Чи цаашаа яв. Би хүүхдүүдээ унтуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд би аягүй бол шидчихэж магадгүй гэж бодоод уйлахаа больсон. Тэгсэн нөхөр надтай хэрүүл хийж байгаад гэрээсээ гараад явсан... манай аав 64 настай хүүхдүүдийн өрөөнд байсан. Тэр өрөөний хаалга нь хаалттай байсан. Манай аав өндөр настай бас чих хатуу юм сонсдоггүй хүн. Бас тэр үед зурагтаа чанх чимээтэй үздэг болохоор тэр үед болсон явдлыг бол аав мэдээгүй. Тэр үед нөхөр эрүүл байсан. Аав тухайн үед хараагүй, мэдээгүй... миний хүзүү улайчихсан. Хүзүүний ором гарчихсан. Дух шалбарчихсан. Чихний хажууд жоохон улайчихсан. Зүүн талын шанаа хөхрөөд улайлт үүсчихсэн, хавдчихсан. Зүүн гарын хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Эхэндээ гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байснаа сүүлдээ тэлээгээр 2-3 удаа ороолгосон... хамт амьдраад 8 жил болж байна. Гэр бүлийн баталгаатай. Тухайн үед нөхөр байсан болохоор айгаад дуудлага өгөөгүй... өглөө нь өөрийгөө толинд харсан чинь аймар болчихсон байхаар нь цагдаад өөрөө биеэр ирж өргөдөл өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр бид хоёр бас л гэр бүлийн маргаанаас болж хэрэлдээд тэр үед нөхөр борц хөшиглөж байгаад уурсандаа над руу хутгаа шидсэн... хутга намайг оноогүй. Шал руу унасан. Тухайн өдөр хутга шидсэнээс өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: духны баруун талд 0,2х0,2см 0,1х0,1см бүдэг ягаан өнгийн зулгаралттай, зүүн бугалаганы гадна дунд 1х1см,  дотор дунд 2х2см, хөхөлбөр өнгийн цус хуралттай, бие д өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. М.О-ийнбиед тархи доргилт, духанд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),    

Шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн орой гэртээ би эхнэр, хүүхдүүдтэйгээ байсан. Тэр өдөр Зулын 25 байсан болохоор би зул бэлдээд хөргөгчид хийчихсэн байсан... зул гаргахаас болоод бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр над руу дайраад байхаар нь би тэвэрч байсан бага хүүгээ эхнэртээ өгчхөөд өөрөө зул гаргасан... эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гартаа барьж байсан зулын цөгцөөрөө тэрний духанд нааж байгаад нэг удаа түлхсэн. Тэгээд би зул аа асаах гэсэн чинь чүдэнз унтарчихаар нь би зул аа ширээн дээр тавиад буйдан дээр очиж суусан... эхнэр алчих гээд над руу дайраад байхаар нь би уур хүрээд өөрийнхөө гар утсыг хана руу савчихсан. Эхнэр тэгсэн над руу гар утас шидлээ гэхээр нь би тэрний цээж рүү гараараа нэг удаа түлхэх гэж байсан чинь хоолойд нь түлхэгдсэн. Тэгээд эхнэр дахиад хэрүүл хийгээд байхаар нь би өмдний тэлээгээр тэрний нуруу руу нэг удаа ороолгосон. Тэгээд бид хоёр унтлагын өрөөнд хэрүүл хийж байгаад тэрний гуя руу нэг удаа өшиглөсөн. Анх хэрүүлж хийж байх үедээ би эхнэрийн гараас ганц нэг удаа чанга атгаж барьж авсан... Би уг явдлаас хойш эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид хоёрын харилцаа одоо хэвийн цуг амьдарч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.А  нь хохирогч М.О-ийн эрүүл мэндэд халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч М.О-тШүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, духанд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.А  нь хохирогч М.О-ийг зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болгэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтадгэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэж заасан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

Шүүгдэгч Д.А  нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.О-ийг зодож буюу түүний гуя руу өшиглөх, дух, зүүн талын хацар, шанаа хэсэгт цохиж, чих, толгойн хэсэгт нь тэлээгээр ороолгосон зэргээр хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч М.Оюунцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба “... Д.А  нь надаас уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураар эвлэрсэн... гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлтдээ дурджээ.

Иймд шүүгдэгч Д.А ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.   

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Д.А  уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч шүүгдэгч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт “... Гэм буруу дээр маргахгүй. Харин хувийн байдлыг маань харгалзаад торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

           

Шүүх шүүгдэгч Д.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн 2106 00094 0066 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Д А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 (ер) хоногийн хугацаанд хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.О төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ