| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0181/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
2021 02 09 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Г Г-т холбогдох эрүүгийн 2006 03915 2784 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...............................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хардалтын улмаас Б.С-О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохирогч Б.С-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Шарга морьтод байдаг зулсан дээр танилцаж байсан... Ариунгэрэл гээд нөхрөөсөө салаад 1 жил болж байна. Нэг хүүхэдтэй гэж хэлж байсан... 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орой 18 цагийн үед facebook-ээр юм бичээд 21 цаг 30 минутын үед очоод юм ярьж байгаад Ариунгэрэлийн гэрт очсон... намайг очиход Ариунгэрэлийн дүү Ариунзаяа, Ариунгэрэлийн хүү Чингүүн нар байсан... 02 цаг 30 минутын үед Ариунгэрэлтэй хамт унтахаар хэвтсэн... 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 06 цагийн үед гэнэт гэрэл асаагаад Г гэх залуу миний толгой, бие рүү атгасан гараараа цохиод нүдээд байсан. Тэгээд би босоод ирсэн. Г гал тогооны өрөөнөөс хутга аваад би чамайг ална гээд дайраад байхаар нь би унтлагын өрөөний хаалгыг цоожилсон. Г байшингийн гадна талаас унтлагын өрөөний цонхийг тоосгоор хагалаад хутгатай орж ирэх гэхээр нь би нөгөө талын өрөөнд гүйгээд орсон чинь Г тэр өрөөний цонхийг тоосгоор бас хагалсан. Тэгээд ална гэж хутгатай заналхийлж байсан... Ариунгэрэлийн хашааны ойролцоо амьдардаг хамаатны ах Нямаа, эхнэрийн хамт орж ирээд Г ийг хорьж саатуулж байх хооронд би гарч гүйж ирээд машинаа асаах гэсэн чинь машины дугуйг хагалаад, урд салхины шилийг хагалчихсан. Машинаа асаах гэсэн чинь машины дугуйг нь хагалаад, урд салхины шилийг хагалчихсан. Машинаа асаагаад явах гэтэл машин хөдлөхгүй байхаар нь машинаас гараад хойд талын гудамжаар урагшаа төв зам руу зугтаагаад гүйж байсан чинь Г саарал өнгийн суудлын машинаар хөөгөөд хашаатай тулгаад мөргөж унагаасан. Тэгээд Г намайг машинд суу, суухгүй бол ахиад мөргөнө шүү гэж хэлсэн. Би машинд босоод суусан чинь Улиастайн голын тийшээ намайг авч явж байх замдаа Г миний нүүр лүү 5, 6 удаа цохиж зодоод байсан. Автиркаар гуя, гар луу цохиод байсан. Тэгээд Улиастай голын эрэг дээр цагаан машинтай настай ах харагдахаар нь би машинаас буугаад тэр ах дээр очоод тусламж гуйсан чинь тэр ах та нар хоорондоо учраа ол гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн... Г араас гүйж ирээд нүүр лүү 2, 3 удаа цохиж газар унагаагаад миний нүүр лүү 3, 4 удаа өшиглөөд машинд суухыг шаардсан. Би Г ийн машинд суусан... машиндаа суулгаад Ариунгэрэлийн ах Гэрлээгийн гэр лүү явсан. Явах замдаа миний нүүр лүү, толгой руу хүчтэй цохиод байсан... Гэрлээ гэрээсээ гарч ирээд машинд суугаад намайг танихгүй гэж хэлсэн. Г дахиад миний нүүр лүү 2, 3 цохиод автиркаар гар, хөл рүү нь цохиод нэвт сүлбэнэ шүү гээд байсан. Тэгж байхад цаанаас цагаан жижиг машин ирж байсныг хараад Г нөгөө хэдэн гайтай юмнууд ирж байна гэж хэлээд машинаа асаагаад явсан голын эрэг дээр очоод машинаас буулгаж байгаад Г дахиад миний нүүр лүү 6, 7 удаа цохисон. Газар унагаж байгаад нүүр лүү 3, 4 удаа өшиглөсөн. Тэгээд машинаас автирк авчраад ар нуруу руу 4, 5 удаа цохисон. Тэгж байхад Гэрлээ ирж Г ийг болиулсан. Тэгээд би босоод гол дээр нүүрнийхээ цусыг угааж байсан чинь Нямаа, Ундрал хоёр машинтай ирсэн. Тэгээд удалгүй цагдаагийн алаг машинтай цагдаа ирээд Г ийг аваад явсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),
Хохирогч Б.С-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Миний биед учирсан энэ гэмтлүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр одоо миний уулзаж байгаа эмэгтэй болох М.А-ийн хуучин нөхөр болох Г намайг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож миний биед гэмтэл учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарлыг миний нүүр хэсэгт Г мөргөж, мөн гараараа цохиж учруулсан. Баруун шуу, баруун бугалгад учирсан зулгаралтыг намайг босож чадахгүй байхад газраар чирэхэд учирсан дагзны хуйханд учирсан шархыг чулуугаар цохиж учруулсан... Миний эмчилгээнд одоо баримтаар 1.400.000 төгрөг болсон. Мөн хэрэг гарах үед Г миний эзэмшлийн 52-72 УНЕ улсын дугаартай машины дөрвөн дугуйг хутгаар хагалж, мөн урд, хойд салхины шилийг чулуугаар хагалсан. Энэ бүх зардал орсон байгаа. Мөн би цаашид эмчилгээний зардал хэдэн төгрөг гарах талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас),
Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Г манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. 3 настай. Гэхдээ Г бид хоёр хамтран амьдарч байгаад сүүлийн 3 жил гаруй хугацаанд салахаар шийдэж, хоёр талдаа тусдаа амьдарч байгаа... манай нөхөр Г намайг зоддог, гар хүрдэг байсан. Би 2018 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллагад дуудлага өгч Г ийг 30 хоногийн баривчилгаанд явуулж байсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хамтдаа амьдрахаар шийдэж байшин барьж байсан. Одоо уг байшиндаа би хүүхэд болон дүү Ариунзаяа нарын хамт амьдарч байгаа. Уг байшингийн мөнгийг ерөнхийд нь бүгдийг нь би өөрөө гаргасан учраас би хүүхэдтэйгээ байшиндаа амьдардаг... бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Би 2020 оны 01 дүгээр сард гэрлэлтээ салгахаар хөөцөлдөж байгаад ажил амжихгүй орчихсон. Тэрнээс биш бид хоёр салчихсан. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 05 цаг 45 минутад болж байхад хажууд хүн орилоод байхаар нь сэртэл С.О-ыг манай хуучин нөхөр Г нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр би босож ирээд чи болиоч гэхэд миний толгой руу бас хоёр удаа цохисон. Тэгтэл цаанаас нь манай дүү Ариунзаяа гарч ирээд болиулах гээд дийлээгүй. Г С.О-ыг нэлээд зодож, цохисон. Тэгээд Г орилоод гал тогооны өрөөнөөс хутга авах гээд явахаар нь би С.О-ыг унтлагын өрөөнд оруулаад дотроос нь түгжүүлсэн. Тэгтэл Г гарч гүйгээд унтлагын өрөөний цонхийг хагалаад ороод ирэхээр нь би би С.О-ыг гаргаад хажуу талын жижиг өрөөнд оруулсан. Тэгтэл Г буцаж гараад хаалгаар орж ирээд жижиг өрөөний хаалгыг өшиглөөд байж байтал манай хүргэн ах Нямхүү, эгч Баттогоо нар орж ирээд хутгыг булааж авах гэтэл дийлдэхгүй байсан. Тэгтэл Г гараад жижиг өрөөний цонхыг хаглахаар нь бид нар С.О-ыг гэрээс гаргаад явуултал Г араас нь машинаа унаад хөөгөөд явсан. Г ийг гараад явахаар нь би С.О-ын утас руу залгатал Г утсыг нь аваад энэ пиздаг чинь одоо ална гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гараад хайгаад явж байтал манай дүү Ариунзаяа над руу залгаад Г ах над руу залгаж байна. Алтангэрэл ахын дугаарыг асууж байна гэхээр нь бид нар Алтангэрэл ахын гадаа очтол машинтайгаа шууд хөдлөөд явчихсан. Тэгээд цагдаад мэдэгдчихсэн байсан болохоор цагдаа нартай Улиастайн гол дээр очиж барьж авсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө үүрээр 5 цагийн үед би Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Давсны булгийн задгай тоотод байдаг гэртээ ирэхэд манай эхнэр М.Ариунгэрэл нэг залуутай нүцгэн оронд унтаж байхаар нь би залуугийн сэрээгээд би шууд нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж орноос босгосон тэгэхэд цаад талын өрөөнөөс манай хүү Чинхүслэн ороод ирэхээр нь би нөгөө залуу чи намайг дагаад гараад ир гээд би эхлээд байшингаас гарсан чинь манай эхнэр М.Ариунгэрэл нөгөө залууг гаргахгүй шууд хаалга түгжээд намайг оруулахгүй байхаар нь би уурандаа байшингийн хоёр талын цонхны шилийг гараараа хагалсан одоо бол хохирогч С.О байшингаас гараад гүйхээр нь би хөөгөөд гүйцээгээд алдахаар нь би буцаж ирээд хашааны гадаа байсан С.О-ын “Приус-20” машины дөрвөн талын дугуй, болон урд талын салхины шилийг хагаллаад буцаад машиндаа сууж гудамжаар С.О-ыг хайгаад замын хажууд явж байхаар нь хүчээр машиндаа суулгаад чи Ариунгэрэлтэй ямар харилцаатай юм гэж асуухад бид хоёр суух байгаа Ариунгэрэлийн ах дүү нар бүгд мэдэж байгаа гэхээр нь би шууд Ариунгэрэлийн төрсөн ах Алтангэрэлийн Шар хадны эцэс дээр байдаг гэр лүү очиж Алтангэрэлийг гэрээс нь дуудаж уулзаад та энэ хүнийг таних уу? гэж асуухад ахад би танихгүй гэж хэлсэн.Тэр үед Ариунгэрэл хойноос хүрээд ирэхээр нь би шууд хөдлөөд Улиастайн гол орж С.О-ыг машинаас буулгаж цус болсон нүүрийг нь голын усанд угаалгаж дахиж хоёр удаа, гар цээж, хэсэг рүү нь цохисон” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11220 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд доод зовхи зүүн шанаа нэлэнхүйдээ овойж хавдсан, хоёр нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн шанаанд 7х6см, баруун шанаанд бхбсм, хамрын нуруунд 4х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд тэмтрэлтээр эмзэглэлтэй, дагзны зүүн хэсгмйн хуйханд 1.5х0.2см зах ирмэг тэгш бус шархтай, дагзны хуйханд 0.5х0.5см, баруун чамархайн хуйханд 0.5х0.4см хүрэн тав бүхий зулгаралттай. Баруун шууны гадна дээд хэсэгт 2x0.2см 2 ширхэг, баруун бугалганы гадна дээд хэсэгт 3.8х0.2см, нурууны дунд хэсэгт 1x0.Зсм, 0.7х0.3см хүрэн тав бүхий зулгаралттай, баруун шилбэний дотор дээд хэсэгт 4x0.2см хүрэн тав бүхий зулгаралттай, баруун өвдөгний гадна хэсэгт 5хЗсм бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, дээд уруул овойж хавдсан, дээд уруулын дотор салстад Зх2см хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун шууны гадна дунд хэсэгт 8х7см талбайд, баруун тохойнд ЗхЗсм, зүүн шууны гадна дунд хэсэгт 4хЗсм хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. 2020.09.29-ний өдрийн Толгойн КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг еөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдлын урд эвэр чарийссан, III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бурдэл хазайлтгүй. Баруун нүдний ухархайн дотор хана 2,3см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий руү 0,5см, зүүн нүдний ухархайн дотор хана 2,0см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,6см тус тус гүн хэмжээтэй цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд зтмойд хөндийд +56HU нягтралтай шингэнтэй ба агааржилт буурсан. Баруун нүдний ухархайн дотор эслэг зайд хий тодорхойлогдоно. Хоёр нүдний дотор шулуун булчингууд 0.7см хүртэл хавагнаж зузаарсан. Хамар ясны зүүн хажуу хана бага зэргийн зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч тэгш. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Зүүн талд зулайн орой, дух, хоёр нүд, болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдар ихтэй оа зүүн нүд орчмын зөөлөн эдэд +61HU нягтралтай цус хуралттай. 2020.09.29-ний едрийн бүсэлхий нурууны КТГ-н шинжилгээнд: Бүсэлхийн лордоз тэгширсэн. Бүсэлхийн нугалмуудад гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй. Нугалмуудын их биеийн байрлал хэвийн. Нугалмуудын их биеийн хэлбэр, хэмжээ хэвийн, гадаргуу жигд. Нугалам хоорондын болон арын үений зай хэвийн, гадаргуу жигд. L4-L5 болон 15- SI -р нугалмуудын нугалам хоорондын жийргэвч арагш жигд цүлхийж, нугасны сувгийн өмнөд зайг бага зэрэг нарийсгасан. Бусад нугалам хоорондын диск болон иугалмуудын эргэн тойрны зөөлөн эдэд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй Дүгнэлт бичсэн эмч С.Мөнхбаатар гэжээ… ДҮГНЭЛТ
1 Б.С-О-ын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, нуруу, баруун шилбэнд зулгаралт, дагзны хуйханд шарх, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
Хохиролын баримтууд (Хавтаст хэргийн 29-37 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хардалтын улмаас Б.С-О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хардалтын улмаас Б.С-О зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, нуруу, баруун шилбэнд зулгаралт, дагзны хуйханд шарх, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохирогч Б.С-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Шарга морьтод байдаг зулсан дээр танилцаж байсан... Ариунгэрэл гээд нөхрөөсөө салаад 1 жил болж байна. Нэг хүүхэдтэй гэж хэлж байсан... 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орой 18 цагийн үед facebook-ээр юм бичээд 21 цаг 30 минутын үед очоод юм ярьж байгаад Ариунгэрэлийн гэрт очсон... намайг очиход Ариунгэрэлийн дүү Ариунзаяа, Ариунгэрэлийн хүү Чингүүн нар байсан... 02 цаг 30 минутын үед Ариунгэрэлтэй хамт унтахаар хэвтсэн... 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 06 цагийн үед гэнэт гэрэл асаагаад Г гэх залуу миний толгой, бие рүү атгасан гараараа цохиод нүдээд байсан. Тэгээд би босоод ирсэн. Г гал тогооны өрөөнөөс хутга аваад би чамайг ална гээд дайраад байхаар нь би унтлагын өрөөний хаалгыг цоожилсон. Г байшингийн гадна талаас унтлагын өрөөний цонхийг тоосгоор хагалаад хутгатай орж ирэх гэхээр нь би нөгөө талын өрөөнд гүйгээд орсон чинь Г тэр өрөөний цонхийг тоосгоор бас хагалсан. Тэгээд ална гэж хутгатай заналхийлж байсан... Ариунгэрэлийн хашааны ойролцоо амьдардаг хамаатны ах Нямаа, эхнэрийн хамт орж ирээд Г ийг хорьж саатуулж байх хооронд би гарч гүйж ирээд машинаа асаах гэсэн чинь машины дугуйг хагалаад, урд салхины шилийг хагалчихсан. Машинаа асаах гэсэн чинь машины дугуйг нь хагалаад, урд салхины шилийг хагалчихсан. Машинаа асаагаад явах гэтэл машин хөдлөхгүй байхаар нь машинаас гараад хойд талын гудамжаар урагшаа төв зам руу зугтаагаад гүйж байсан чинь Г саарал өнгийн суудлын машинаар хөөгөөд хашаатай тулгаад мөргөж унагаасан. Тэгээд Г намайг машинд суу, суухгүй бол ахиад мөргөнө шүү гэж хэлсэн. Би машинд босоод суусан чинь Улиастайн голын тийшээ намайг авч явж байх замдаа Г миний нүүр лүү 5, 6 удаа цохиж зодоод байсан. Автиркаар гуя, гар луу цохиод байсан. Тэгээд Улиастай голын эрэг дээр цагаан машинтай настай ах харагдахаар нь би машинаас буугаад тэр ах дээр очоод тусламж гуйсан чинь тэр ах та нар хоорондоо учраа ол гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн... Г араас гүйж ирээд нүүр лүү 2, 3 удаа цохиж газар унагаагаад миний нүүр лүү 3, 4 удаа өшиглөөд машинд суухыг шаардсан. Би Г ийн машинд суусан... машиндаа суулгаад Ариунгэрэлийн ах Гэрлээгийн гэр лүү явсан. Явах замдаа миний нүүр лүү, толгой руу хүчтэй цохиод байсан... Гэрлээ гэрээсээ гарч ирээд машинд суугаад намайг танихгүй гэж хэлсэн. Г дахиад миний нүүр лүү 2, 3 цохиод автиркаар гар, хөл рүү нь цохиод нэвт сүлбэнэ шүү гээд байсан. Тэгж байхад цаанаас цагаан жижиг машин ирж байсныг хараад Г нөгөө хэдэн гайтай юмнууд ирж байна гэж хэлээд машинаа асаагаад явсан голын эрэг дээр очоод машинаас буулгаж байгаад Г дахиад миний нүүр лүү 6, 7 удаа цохисон. Газар унагаж байгаад нүүр лүү 3, 4 удаа өшиглөсөн. Тэгээд машинаас автирк авчраад ар нуруу руу 4, 5 удаа цохисон. Тэгж байхад Гэрлээ ирж Г ийг болиулсан. Тэгээд би босоод гол дээр нүүрнийхээ цусыг угааж байсан чинь Нямаа, Ундрал хоёр машинтай ирсэн. Тэгээд удалгүй цагдаагийн алаг машинтай цагдаа ирээд Г ийг аваад явсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),
Хохирогч Б.С-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Миний биед учирсан энэ гэмтлүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр одоо миний уулзаж байгаа эмэгтэй болох М.А-ийн хуучин нөхөр болох Г намайг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож миний биед гэмтэл учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарлыг миний нүүр хэсэгт Г мөргөж, мөн гараараа цохиж учруулсан. Баруун шуу, баруун бугалгад учирсан зулгаралтыг намайг босож чадахгүй байхад газраар чирэхэд учирсан дагзны хуйханд учирсан шархыг чулуугаар цохиж учруулсан... Миний эмчилгээнд одоо баримтаар 1.400.000 төгрөг болсон. Мөн хэрэг гарах үед Г миний эзэмшлийн 52-72 УНЕ улсын дугаартай машины дөрвөн дугуйг хутгаар хагалж, мөн урд, хойд салхины шилийг чулуугаар хагалсан. Энэ бүх зардал орсон байгаа. Мөн би цаашид эмчилгээний зардал хэдэн төгрөг гарах талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас),
Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Г манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. 3 настай. Гэхдээ Г бид хоёр хамтран амьдарч байгаад сүүлийн 3 жил гаруй хугацаанд салахаар шийдэж, хоёр талдаа тусдаа амьдарч байгаа... манай нөхөр Г намайг зоддог, гар хүрдэг байсан. Би 2018 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллагад дуудлага өгч Г ийг 30 хоногийн баривчилгаанд явуулж байсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хамтдаа амьдрахаар шийдэж байшин барьж байсан. Одоо уг байшиндаа би хүүхэд болон дүү Ариунзаяа нарын хамт амьдарч байгаа. Уг байшингийн мөнгийг ерөнхийд нь бүгдийг нь би өөрөө гаргасан учраас би хүүхэдтэйгээ байшиндаа амьдардаг... бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Би 2020 оны 01 дүгээр сард гэрлэлтээ салгахаар хөөцөлдөж байгаад ажил амжихгүй орчихсон. Тэрнээс биш бид хоёр салчихсан. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 05 цаг 45 минутад болж байхад хажууд хүн орилоод байхаар нь сэртэл С.О-ыг манай хуучин нөхөр Г нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр би босож ирээд чи болиоч гэхэд миний толгой руу бас хоёр удаа цохисон. Тэгтэл цаанаас нь манай дүү Ариунзаяа гарч ирээд болиулах гээд дийлээгүй. Г С.О-ыг нэлээд зодож, цохисон. Тэгээд Г орилоод гал тогооны өрөөнөөс хутга авах гээд явахаар нь би С.О-ыг унтлагын өрөөнд оруулаад дотроос нь түгжүүлсэн. Тэгтэл Г гарч гүйгээд унтлагын өрөөний цонхийг хагалаад ороод ирэхээр нь би би С.О-ыг гаргаад хажуу талын жижиг өрөөнд оруулсан. Тэгтэл Г буцаж гараад хаалгаар орж ирээд жижиг өрөөний хаалгыг өшиглөөд байж байтал манай хүргэн ах Нямхүү, эгч Баттогоо нар орж ирээд хутгыг булааж авах гэтэл дийлдэхгүй байсан. Тэгтэл Г гараад жижиг өрөөний цонхыг хаглахаар нь бид нар С.О-ыг гэрээс гаргаад явуултал Г араас нь машинаа унаад хөөгөөд явсан. Г ийг гараад явахаар нь би С.О-ын утас руу залгатал Г утсыг нь аваад энэ пиздаг чинь одоо ална гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гараад хайгаад явж байтал манай дүү Ариунзаяа над руу залгаад Г ах над руу залгаж байна. Алтангэрэл ахын дугаарыг асууж байна гэхээр нь бид нар Алтангэрэл ахын гадаа очтол машинтайгаа шууд хөдлөөд явчихсан. Тэгээд цагдаад мэдэгдчихсэн байсан болохоор цагдаа нартай Улиастайн гол дээр очиж барьж авсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө үүрээр 5 цагийн үед би Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Давсны булгийн задгай тоотод байдаг гэртээ ирэхэд манай эхнэр М.Ариунгэрэл нэг залуутай нүцгэн оронд унтаж байхаар нь би залуугийн сэрээгээд би шууд нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж орноос босгосон тэгэхэд цаад талын өрөөнөөс манай хүү Чинхүслэн ороод ирэхээр нь би нөгөө залуу чи намайг дагаад гараад ир гээд би эхлээд байшингаас гарсан чинь манай эхнэр М.Ариунгэрэл нөгөө залууг гаргахгүй шууд хаалга түгжээд намайг оруулахгүй байхаар нь би уурандаа байшингийн хоёр талын цонхны шилийг гараараа хагалсан одоо бол хохирогч С.О байшингаас гараад гүйхээр нь би хөөгөөд гүйцээгээд алдахаар нь би буцаж ирээд хашааны гадаа байсан С.О-ын приүс-20 машины дөрвөн талын дугуй, болон урд талын салхины шилийг хагаллаад буцаад машиндаа сууж гудамжаар С.О-ыг хайгаад замын хажууд явж байхаар нь хүчээр машиндаа суулгаад чи Ариунгэрэлтэй ямар харилцаатай юм гэж асуухад бид хоёр суух байгаа Ариунгэрэлийн ах дүү нар бүгд мэдэж байгаа гэхээр нь би шууд Ариунгэрэлийн төрсөн ах Алтангэрэлийн Шар хадны эцэс дээр байдаг гэр лүү очиж Алтангэрэлийг гэрээс нь дуудаж уулзаад та энэ хүнийг таних уу? Гэж асуухад ахад би танихгүй гэж хэлсэн.Тэр үед Ариунгэрэл хойноос хүрээд ирэхээр нь би шууд хөдлөөд Улиастайн гол орж С.О-ыг машинаас буулгаж цус болсон нүүрийг нь голын усанд угаалгаж дахиж хоёр удаа, гар цээж, хэсэг рүү нь цохисон” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11220 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд доод зовхи зүүн шанаа нэлэнхүйдээ овойж хавдсан, хоёр нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн шанаанд 7х6см, баруун шанаанд бхбсм, хамрын нуруунд 4х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд тэмтрэлтээр эмзэглэлтэй, дагзны зүүн хэсгмйн хуйханд 1.5х0.2см зах ирмэг тэгш бус шархтай, дагзны хуйханд 0.5х0.5см, баруун чамархайн хуйханд 0.5х0.4см хүрэн тав бүхий зулгаралттай. Баруун шууны гадна дээд хэсэгт 2x0.2см 2 ширхэг, баруун бугалганы гадна дээд хэсэгт 3.8х0.2см, нурууны дунд хэсэгт 1x0.Зсм, 0.7х0.3см хүрэн тав бүхий зулгаралттай, баруун шилбэний дотор дээд хэсэгт 4x0.2см хүрэн тав бүхий зулгаралттай, баруун өвдөгний гадна хэсэгт 5хЗсм бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, дээд уруул овойж хавдсан, дээд уруулын дотор салстад Зх2см хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун шууны гадна дунд хэсэгт 8х7см талбайд, баруун тохойнд ЗхЗсм, зүүн шууны гадна дунд хэсэгт 4хЗсм хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. 2020.09.29-ний өдрийн Толгойн КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг еөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдлын урд эвэр чарийссан, III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бурдэл хазайлтгүй. Баруун нүдний ухархайн дотор хана 2,3см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий руү 0,5см, зүүн нүдний ухархайн дотор хана 2,0см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,6см тус тус гүн хэмжээтэй цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд зтмойд хөндийд +56HU нягтралтай шингэнтэй ба агааржилт буурсан. Баруун нүдний ухархайн дотор эслэг зайд хий тодорхойлогдоно. Хоёр нүдний дотор шулуун булчингууд 0.7см хүртэл хавагнаж зузаарсан. Хамар ясны зүүн хажуу хана бага зэргийн зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч тэгш. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Зүүн талд зулайн орой, дух, хоёр нүд, болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдар ихтэй оа зүүн нүд орчмын зөөлөн эдэд +61HU нягтралтай цус хуралттай. 2020.09.29-ний едрийн бүсэлхий нурууны КТГ-н шинжилгээнд: Бүсэлхийн лордоз тэгширсэн. Бүсэлхийн нугалмуудад гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй. Нугалмуудын их биеийн байрлал хэвийн. Нугалмуудын их биеийн хэлбэр, хэмжээ хэвийн, гадаргуу жигд. Нугалам хоорондын болон арын үений зай хэвийн, гадаргуу жигд. L4-L5 болон 15- SI -р нугалмуудын нугалам хоорондын жийргэвч арагш жигд цүлхийж, нугасны сувгийн өмнөд зайг бага зэрэг нарийсгасан. Бусад нугалам хоорондын диск болон иугалмуудын эргэн тойрны зөөлөн эдэд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй Дүгнэлт бичсэн эмч С.Мөнхбаатар гэжээ… ДҮГНЭЛТ
1. Б.С-О-ын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, нуруу, баруун шилбэнд зулгаралт, дагзны хуйханд шарх, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
Хохиролын баримтууд (Хавтаст хэргийн 29-37 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.С-О-ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Сэр-Одод Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11220 дугаартай дүгнэлтээр “хамар ясны хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, нуруу, баруун шилбэнд зулгаралт, дагзны хуйханд шарх, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.С-О-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ““Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
Хохирогч Б.С.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар 1.492.386 төгрөг нэхэмжилснээс ... төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 559.276 төгрөгийг шүүгдэгч Г.Г төлсөн гэх боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул 559.276 төгрөгийг шүүгдэгч Г.Г өөс гаргуулж хохирогч Б.Сэр-Одод олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Эрүүгийн 2006 03915 2784 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д Г-ийн Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г өөс 559.276 төгрөг гаргуулж хохирогч Б.Сэр-Одод олгосугай.
5. Эрүүгийн 2006 03915 2784 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ