Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

                                             

  2021           01         22                                          2021/ШЦТ/123

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Ариунжаргал,   

Иргэний нэхэмжлэгч Б.Д ,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                                   

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б П М холбогдох эрүүгийн 2006 00000 2780 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                          

....................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн оройны 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхоны 2 дугаар гудамж 10 тоотын гаднаас иргэн М.Г-ийн Toyoto Prius 20 маркын 85-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

           

            Иргэний нэхэмжлэгч Б.Д  шүүхийн хэлэлцүүлэгт “Машиныхаа төлбөрийг барагдуулж авмаар байна. П.М жолооны урд сууж байсан хүнийг толгой руу нь 2 удаа цохисон. Миний хувьд өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн үед өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 2-1 тоотын хөрш Н.Эрдэнэхүү гэх айлд өөрийн эзэмшлийн “Toyoto Prius 20 маркийн 85-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг үлдээсэн боловч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед түлхүүр үлдээсэн гэх Эрдэнэхүү гэх айлаас тээврийн хэрэгслийн түлхүүрээс авах гэтэл... Эрдэнэхүү гэх хүний ач болох М  нь хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр миний тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч гарч, надад хэлэлгүйгээр авч яваад одоог хүртэл сураггүй байгаа... тээврийн хэрэгслээ үлдээсэн шалтгаан би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир согтуудаа тээврийн хэрэгслээ жолоодож магадгүй байсан учир гарах үр дагавраас урьдчилан сэргийлсэн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 8-11 дүгээр хуудас),

 

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г  нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед надад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Танд машиныхаа түлхүүрийг орхичихъё гээд үлдээсэн... миний ач хүү М  намайг унтаж байхад гэрт орж ирээд Г  гэдэг хүний надад үлдээсэн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад гарсан. М  гэртээ орж ирэх үедээ архи уучихсан байсан... би Г  гэх хүнд өөрт нь өгөх гэж байна гэж бодсон. Тэгээд М г гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гараад үзэхэд М  байхгүй байсан. Г  машиныхаа түлхүүрийг авах гээд орж ирсэн. М  нь Г  гэх хүний тээврийн хэрэгслийг авч явсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 12-13 дугаар хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн оройны 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хойшоо Дарь Эх рүү чиглэлтэй өөрийн 89-98 УНА улсын дугаартай Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ажлын газрын жолооч Хүдэрболдын хамт явж байсан чинь машины ард тал хэсэг рүү үл таних эрэгтэй хүн “Toyoto Prius 20 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр мөргөсөн. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан ба тухайн миний машиныг мөргөдөг залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Цагдаагийн алба хаагч аваад явсан юм. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-аар албан ёсоор үнэлүүлсэн бөгөөд 1,840,500 төгрөгийн үнэлгээний тайлан гарсан юм. Мөн тухайн үнэлгээг хийхэд 85,000 төгрөг болсон бөгөөд надад одоо нийт 1,925,500 төгрөгийн хохирол учраад байгаа юм” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 15-17 дугаар хуудас),

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (Хавтас хэргийн 18 дугаар хуудас),

Мөрдөгчийн магадалгаа (Хавтас хэргийн 23-25 дугаар хуудас),

Техникийн тодорхойлолт (Хавтас хэргийн 49 дүгээр хуудас),

М.Г-ийн жолооны үнэмлэх (Хавтас хэргийн 50 дугаар хуудас),

Д.Батзоригийн жолооны үнэмлэх, техникийн тодорхойлолт (Хавтас хэргийн 58 дугаар хуудас),        

Кассын орлогын ордер (Хавтас хэргийн 59 дүгээр хуудас),

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (Хавтас хэргийн 60-61 дүгээр хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтас хэргийн 26 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 79 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд, суллагдсан хүнд олгодог тодорхойлолт (Хавтас хэргийн 82-95 дугаар хуудас), Иргэний нэхэмжлэгч Б.Д  “...300.000 төгрөгийг хохирол авсан гэх баримт” зэрэг нотлох баримтууд болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн оройны 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхоны 2 дугаар гудамж 10 тоотын гаднаас иргэн М.Г-ийн Toyoto Prius 20 маркын 85-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн үед өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 2-1 тоотын хөрш Н.Эрдэнэхүү гэх айлд өөрийн эзэмшлийн “Toyoto Prius 20 маркийн 85-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг үлдээсэн боловч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед түлхүүр үлдээсэн гэх Эрдэнэхүү гэх айлаас тээврийн хэрэгслийн түлхүүрээс авах гэтэл... Эрдэнэхүү гэх хүний ач болох М  нь хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр миний тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч гарч, надад хэлэлгүйгээр авч яваад одоог хүртэл сураггүй байгаа... тээврийн хэрэгслээ үлдээсэн шалтгаан би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир согтуудаа тээврийн хэрэгслээ жолоодож магадгүй байсан учир гарах үр дагавраас урьдчилан сэргийлсэн.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 8-11 дүгээр хуудас),

Гэрч Н.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г  нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед надад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Танд машиныхаа түлхүүрийг орхичихъё гээд үлдээсэн... миний ач хүү М  намайг унтаж байхад гэрт орж ирээд Г  гэдэг хүний надад үлдээсэн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад гарсан. М  гэртээ орж ирэх үедээ архи уучихсан байсан... би Г  гэх хүнд өөрт нь өгөх гэж байна гэж бодсон. Тэгээд М г гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гараад үзэхэд М  байхгүй байсан. Г  машиныхаа түлхүүрийг авах гээд орж ирсэн. М  нь Г  гэх хүний тээврийн хэрэгслийг авч явсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12-13 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн оройны 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хойшоо Дарь Эх рүү чиглэлтэй өөрийн 89-98 УНА улсын дугаартай Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ажлын газрын жолооч Хүдэрболдын хамт явж байсан чинь машины ард тал хэсэг рүү үл таних эрэгтэй хүн Toyoto Prius 20 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр мөргөсөн. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан ба тухайн миний машиныг мөргөдөг залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Цагдаагийн алба хаагч аваад явсан юм. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-аар албан ёсоор үнэлүүлсэн бөгөөд 1,840,500 төгрөгийн үнэлгээний тайлан гарсан юм. Мөн тухайн үнэлгээг хийхэд 85,000 төгрөг болсон бөгөөд надад одоо нийт 1,925,500 төгрөгийн хохирол учраад байгаа юм” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15-17 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Прокурорын газраас П.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба уг үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мягмарсүрэн нь Toyoto Prius 20 маркын 85-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж, хөдөлгөөд иргэний нэхэмжлэгч Б.Д ийн тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, захирах зарцуулах, шунахайн сэдэлт тогтоогдохгүй байх тул автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн тухайн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч П.М нь хохирогч М.Г-ийн эзэмшилд байсан 85-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

 

Хохирогч М.Г  баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй, мөн шүүхэд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч П.М г хохирогчид төлөх төлбөргүй.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Д  1,925,000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч П.М нь 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн байх тул шүүгдэгч П.М гаас 1,625,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Д ид олгуулахаар шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.М гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч П.М д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг” гаргасан. 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М д оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б П М г “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М д оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М гаас 1,625,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Д ид олгосугай.

 

5. Шүүгдэгч П.М нь  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч М.Г т төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ