| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/108 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/108
2021 01 20 2021/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар,
Өсвөр насны шүүгдэгч Э.А , түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б Э А-тхолбогдох эрүүгийн 2006 03489 0007 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.................................................
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны Ахлах хотхоны хашаанд байрлах чингэлэгт байсан багаж, хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 591.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн ажиллаж байсан “Эхэн трейд” ХХК-ийн барилгын талбай дээр байдаг чингэлэг дотор байсан тэргэн дээр багажнууд бүгд байхаар нь би буулгаад тэргэн дотроос багаж авчхаад буцааж өрөө түгжиж түлхүүрээ өөрөө аваад 19 цаг 20 минутын орчим явсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өглөө Б.Баярхүү над руу залгаад 08 цагийн үед иртэл хашааны хаалга болон чингэлэг цоожтой байсан. Онгойлгоод хартал багажууд алга болчихсон байсан гэж надад хэлсэн... Манайд ажиллаж байсан А гэх залууг сэжиглэж байна... 100.000 орчим төгрөгийн цалин авах ёстой байсан. Хэрэг гарахаас өмнө амралтын өдөр залгахаар нь ажлын өдөр өгье гэж хэлсэн. Гэтэл хулгайд эд зүйл алдагддаг өдөр тухайн залуу залгаад та нар Ургах Наран дээр байхгүй байгаа юм уу гэхээр нь байхгүй байна гэж худлаа яриад маргааш өглөө нь очно гэсэн юм. Тиймээс би А ыг сэжиглэж байна. Би ажилчдаа бүртгэдэггүй. Камер байхгүй. Ганхуяг гэх хүн манаач хийдэг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),
Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... хулгайд алдагдсан багаж хэрэгсэл нь бүгд миний эзэмшлийн багаж хэрэгсэл байгаа юм. Би эдгээр багаж хэрэгслийг тухайн үед хувийн хаус барилгын ажилд хэрэглэж байгаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах Наран хорооллын хажууд ажил хийж байсан компанийн 40 тонны контейнерт хадгалж байсан. Уг контейнерын түлхүүр нь надад байдаг. Контейнерын түлхүүрийг ажил хийж байх үед ажиллаж байсан залуучууд авч хэрэглээд буцаагаад өгдөг байсан. Гэхдээ А ыг хэзээ түлхүүр авсан гэдгийг мэдэхгүй байна... хийж байсан ажил дуусаагүй байхад А ажлаа орхиод явсан. Тэр үед санхүүжилт аваагүй байсан. А цалингийн үлдэгдэл болох 100.000 төгрөгөө ажлаасаа явах үедээ нэхээд байхаар нь санхүүжилт авахаараа удахгүй өгнө гэж хэлсэн. Одоо 100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдагдсан багажаа эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Багабандиас бүрэн бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өглөөний 09 цаг 20 минутын үед би ганцаар өөрийн эзэмшлийн Хондо Севиг 80-82 УНО улсын дугаартайгаа автомашинтайгаа ирсэн. Намайг ирэхэд манай хүргэн ах болох Ж.Х эхнэр..., охин..., хамт ажилладаг залуу Б.Эрдэнэсүх нар байсан. Би контейнерын түлхүүрийг би Х.Цэцэгмаагаас аваад онгойлгосон... цоож эвдрэл гэмтэлгүй цоожтой байсан. Дотор нь ороод пад пад авахаар орсон учраас би асаагаад Б.Эрдэнэсүх жолоодоод гарсан. Бид хоёр контейнероо цоожлоогүй, онгорхой орхиод 10 минут орчим болоод Б.Эрдэнэсүхийг контейнероос цахилгаан хөрөө аваад ирээч гээд явуулсан. Тэгсэн ... 2 минутын дараа буцаж ирээд байхгүй байна гэж хэлсэн. Би контейнер дотор байгаа гэж хэлж явуулаад араас нь очтол байхгүй байхаар нь ах Ж.Хишигбаатартай утсаар ярьж асуусан... Надад ах өчигдөр байсан. Би хэрэглээгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... алга болсон багажууд бүгд “Эхэн Трейд” ХХК-ийн өмч, захирлыг нь Жаргалсайхан гэдэг. Энд 4 хүн ажилладаг. Өмнө нь багаж алдагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),
Гэрч Ш.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хураагаа хөрөө араамд зүсээд эмнэлэгт очиж оёулсан юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хөрөө араамд зүссэн хуруу өвдөөд байхаар нь 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хороонд байх эмнэлэгт очиж хуруугаа үзүүлээд 12 цагийн орчимд Ахлагч хотхон дээр ирсэн намайг ирэх үед Ахлагч хотхон дээр ажилдаг ажилчид тухай өдөр амарч байсан. Тэгээд би гэртэй байж байхад 15 цагийн үед бригад ахлаж байсан Хишгээ авгаатайгаа цемент авчирж ирээд цементэй контейнерт хийгээд 16 цагийн орчимд явсан. Тэрнээс хойш өөр хүн ирээгүй. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өглөө би 09 цагийн орчимд эмнэлэг явж биеэ үзүүлж байхад манай эхнэр над руу залгаад танай барилгын ажилчид ирлээ гэж хэлэхээр нь би эмнэлгээс гараад очих үед цагдаа нар ирчихсэн байсан юу болсон талаар мэдээгүй байсан... 2020 оны 8 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гаднаас ямар нэгэн хүн Ахлагч хотхоны барилга дээр ирээгүй. Би орой 22 цагийн орчимд амарсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 88, 89 дүгээр хуудас),
Өсвөр насны шүүгдэгч Э.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 оны 6 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц хаус барьдаг компанид ажилд ороод... 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаад наадмаар амарсан. Наадмын дараа ... 15-ны өдөр буцаж ажилдаа орсон... 7 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Заамар суманд байх өөрийн ковш жолооддог ажил эхлэх гээд байсан учраас ажлаас гарсан... дараа нь хөдөө ажил руугаа явах гээд мөнгө хэрэгтэй байна, цалингаа авъя гэж... Хишигбаатар ахад хэлэхэд мөнгө байхгүй. Мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө авч чадалгүй Төв аймгийн Заамар сум руугаа явсан. Үүнээс хойш Хишигбаатар ахад мөнгөө авъя гэж хэлэхээр утсаа авдаггүй байсан. Тэгээд би 2020 оны 8 дугаар сарын 07, 08-ны үед Улаанбаатар хотод Хишигбаатар ахаас цалин мөнгөө авахаар ирсэн... ирснээсээ хойш 2 өдөр Хишигбаатарын утас руу өөрийнхөө 86310923 дугаарын утаснаас залгахад утсаа авахгүй байсан. Ингээд урьд нь тэнд ажиллаж байхдаа хэрэглэж байсан контейнерын түлхүүр надад байсан учраас 2020 оны 8 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 00:00-01:00 цагийн хооронд ганцаараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Налайх явах замд Ургах Наран хорооллын хажууд байдаг орон сууц хаусын хашаанд байх контейнерт очиж түлхүүрээр контейнерыг нь онгойлгож дотор нь байсан Stamax маркийн цэнхэр өнгөтэй цахилгаан гагнуурын аппарат 1 ширхэг, KEN маркийн улаан өнгөтэй гар дрилл 1 ширхэг, TANK маркийн ногоон өнгийн хөрөө 2 ширхэг, KEN маркийн улаан өнгийн гар тасдагч 1 ширхэг, KEN маркийн улаан өнгөтэй цохилттой дрилл (Молдок) 1 ширхэг, лазер дуран 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авсан... гэрийнхээ байшингийн дээвэр дээр аваачиж нуусан... нэг ширхэг ч эд зүйлсийг эвдэлж, хэмхэлж, зарж борлуулж, үрэн таран хийлгүйгээр хадгалж байгаад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Багабандид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 46-47 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (Хавтаст хэргийн 92, 93 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай (Хавтаст хэргийн 95 дугаар хуудас),
Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (Хавтаст хэргийн 100 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар (Хавтаст хэргийн 62 дугаар хуудас),
Төрсний гэрчилгээний хуулбар (Хавтаст хэргийн 63 дугаар хуудас),
Суралцагчийн хөгжил, төлөвшлийн тодорхойлолт (Хавтаст хэргийн 65-70 дугаар хуудас),
Э.А ын Нийгмийн даатгал төлсөн эсэх талаарх тодорхойлолт (Хавтаст хэргийн 72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны Ахлах хотхоны хашаанд байрлах чингэлэгт байсан багаж, хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 591.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн ажиллаж байсан “Эхэн трейд” ХХК-ийн барилгын талбай дээр байдаг чингэлэг дотор байсан тэргэн дээр багажнууд бүгд байхаар нь би буулгаад тэргэн дотроос багаж авчхаад буцааж өрөө түгжиж түлхүүрээ өөрөө аваад 19 цаг 20 минутын орчим явсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өглөө Б.Баярхүү над руу залгаад 08 цагийн үед иртэл хашааны хаалга болон чингэлэг цоожтой байсан. Онгойлгоод хартал багажууд алга болчихсон байсан гэж надад хэлсэн... Манайд ажиллаж байсан А гэх залууг сэжиглэж байна... 100.000 орчим төгрөгийн цалин авах ёстой байсан. Хэрэг гарахаас өмнө амралтын өдөр залгахаар нь ажлын өдөр өгье гэж хэлсэн. Гэтэл хулгайд эд зүйл алдагддаг өдөр тухайн залуу залгаад та нар Ургах Наран дээр байхгүй байгаа юм уу гэхээр нь байхгүй байна гэж худлаа яриад маргааш өглөө нь очно гэсэн юм. Тиймээс би А ыг сэжиглэж байна. Би ажилчдаа бүртгэдэггүй. Камер байхгүй. Ганхуяг гэх хүн манаач хийдэг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),
Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... хулгайд алдагдсан багаж хэрэгсэл нь бүгд миний эзэмшлийн багаж хэрэгсэл байгаа юм. Би эдгээр багаж хэрэгслийг тухайн үед хувийн хаус барилгын ажилд хэрэглэж байгаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах Наран хорооллын хажууд ажил хийж байсан компанийн 40 тонны контейнерт хадгалж байсан. Уг контейнерын түлхүүр нь надад байдаг. Контейнерын түлхүүрийг ажил хийж байх үед ажиллаж байсан залуучууд авч хэрэглээд буцаагаад өгдөг байсан. Гэхдээ А ыг хэзээ түлхүүр авсан гэдгийг мэдэхгүй байна... хийж байсан ажил дуусаагүй байхад А ажлаа орхиод явсан. Тэр үед санхүүжилт аваагүй байсан. А цалингийн үлдэгдэл болох 100.000 төгрөгөө ажлаасаа явах үедээ нэхээд байхаар нь санхүүжилт авахаараа удахгүй өгнө гэж хэлсэн. Одоо 100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдагдсан багажаа эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Багабандиас бүрэн бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би контейнерын түлхүүрийг би Х.Цэцэгмаагаас аваад онгойлгосон... цоож эвдрэл гэмтэлгүй цоожтой байсан. Дотор нь ороод пад пад авахаар орсон учраас би асаагаад Б.Эрдэнэсүх жолоодоод гарсан. Бид хоёр контейнероо цоожлоогүй, онгорхой орхиод 10 минут орчим болоод Б.Эрдэнэсүхийг контейнероос цахилгаан хөрөө аваад ирээч гээд явуулсан. Тэгсэн ... 2 минутын дараа буцаж ирээд байхгүй байна гэж хэлсэн. Би контейнер дотор байгаа гэж хэлж явуулаад араас нь очтол байхгүй байхаар нь ах Ж.Хишигбаатартай утсаар ярьж асуусан... Надад ах өчигдөр байсан. Би хэрэглээгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... алга болсон багажнууд бүгд “Эхэн Трейд” ХХК-ийн өмч, захирлыг нь Жаргалсайхан гэдэг. Энд 4 хүн ажилладаг. Өмнө нь багаж алдагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 88, 89 дүгээр хуудас),
Өсвөр насны шүүгдэгч Э.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 оны 6 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц хаус барьдаг компанид ажилд ороод... 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаад наадмаар амарсан. Наадмын дараа ... 15-ны өдөр буцаж ажилдаа орсон... 7 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Заамар суманд байх өөрийн ковш жолооддог ажил эхлэх гээд байсан учраас ажлаас гарсан... дараа нь хөдөө ажил руугаа явах гээд мөнгө хэрэгтэй байна, цалингаа авъя гэж... Хишигбаатар ахад хэлэхэд мөнгө байхгүй. Мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө авч чадалгүй Төв аймгийн Заамар сум руугаа явсан. Үүнээс хойш Хишигбаатар ахад мөнгөө авъя гэж хэлэхээр утсаа авдаггүй байсан. Тэгээд би 2020 оны 8 дугаар сарын 07, 08-ны үед Улаанбаатар хотод Хишигбаатар ахаас цалин мөнгөө авахаар ирсэн... ирснээсээ хойш 2 өдөр Хишигбаатарын утас руу өөрийнхөө 86310923 дугаарын утаснаас залгахад утсаа авахгүй байсан. Ингээд урьд нь тэнд ажиллаж байхдаа хэрэглэж байсан контейнерын түлхүүр надад байсан учраас 2020 оны 8 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 00:00-01:00 цагийн хооронд ганцаараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Налайх явах замд Ургах Наран хорооллын хажууд байдаг орон сууц хаусын хашаанд байх контейнерт очиж түлхүүрээр контейнерыг нь онгойлгож дотор нь байсан Stamax маркийн цэнхэр өнгөтэй цахилгаан гагнуурын аппарат 1 ширхэг, KEN маркийн улаан өнгөтэй гар дрилл 1 ширхэг, TANK маркийн ногоон өнгийн хөрөө 2 ширхэг, KEN маркийн улаан өнгийн гар тасдагч 1 ширхэг, KEN маркийн улаан өнгөтэй цохилттой дрилл (Молдок) 1 ширхэг, лазер дуран 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авсан... гэрийнхээ байшингийн дээвэр дээр аваачиж нуусан... нэг ширхэг ч эд зүйлсийг эвдэлж, хэмхэлж, зарж борлуулж, үрэн таран хийлгүйгээр хадгалж байгаад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Багабандид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 46-47 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Э.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба өсвөр насны шүүгдэгч Э.А нь хохирогч Ж.Х эзэмшлийн контейнероос 591.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан үйлдлийг нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны Ахлах хотхоны хашаанд байрлах чингэлэгт байсан багаж, хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А нь бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирлыг барагдуулж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.Хишигбаатарт гэмт хэргийн улмаас 591.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.А аас эд зүйлсийг эргүүлэн авсан ( хавтаст хэргийн 88, 89 дүгээр хуудас дахь Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл), мөн “... санал, гомдол байхгүй. Хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас) гаргажээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А ыг бусдад төлөх төлбөргүй үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Э.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулж, Э.А нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хэрэглэх боломжтой байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаас доошгүй цагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А т нь оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч Э.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дугаар хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Э А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А т 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаас доошгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А т нь оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ