| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
2021 01 20 2021/ШЦТ/107
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,
Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ү Ж Ш холбогдох 2106 00000 0008 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний Хайпермаркет дэлгүүрийн орчимд иргэн П.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, дээд, доод уруулын зүүн хэсгийн заалан эдийн няцрал, цус хуралт, нуцарсан шарх, зүүн доод хоёрдугаар шүдний талласан хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагийн үед над руу Намууны гэрийн гадаа буюу “Миний Хайпермаркет”-ын гадаа машин дотор Цэрэннадмид, Адъяа, Намуун бид дөрөв Адъяагийн машинд архи уухаар болсон. Тэгээд Намуунаа гадаа машин дотор нэг шил “Эдэн” нэртэй нэг литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд нөгөө архиа талд нь оруулж байтал Адъяа уухаар болтол бид нар тэрний машиныг Саруул хотхоны гараашид тавихаар болоод очсон. Тэгээд тэдний гэрт нь орж уух гэсэн чинь хүн байхаар нь тэдний машинд бид дөрөв нөгөө тал архинаас гадна дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд 04 цаг өнгөрч байхад архи дуусаад би Намууны гэрийн гадаа буюу “Миний Хайпермаркет”-ын гадаа очсон чинь тэр хавьд байсан нэг машины төмөр хаалтын наана машинууд зогссон байсан газраас нэг эмэгтэй гарч ирээд Намуунаатай юм яриад тэр хоёр хоорондоо маргах үйлдэл хийсэн. Би тэр хоёрын яриаг сонсоогүй. Тэгээд байж байтал тэр хоёрын цаад тал хавиас согтуу эрүүлийг нь мэдэхгүй байна. Жоохон уртдуу хар ногоон өнгийн куртиктэй, нүдний шилтэй хар саарал өнгийн ноосон малгай өмссөн нэг залуу гарч ирсэн... тэр залуу над руу дөхөж байхад Намуун бас нөгөө хоёр эмэгтэй над руу дөхсөн... нөгөө залуу шууд над дээр ирснээ чи хэн юм бэ гэж хэлээд шууд ам руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би газар суугаад шүд уначихлаа шүү дээ. Чи миний шүдийг цохчихлоо шүү дээ. Яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Намуун тэр залууг болиулсан... Маргаан гараагүй. Шалтгааныг нь би мэдэхгүй. Би тэр залууд гар хүрээгүй. Өмнө нь харж байгаагүй... Миний хамар, уруул, ам хавдсан. Доод үүдэн шүд дунд хэсгээрээ хугарсан. Доод уруул дотор талдаа язарч хавдсан.” (Хавтас хэргийн 16-18 дугаар хуудас),
Гэрч Н.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө шиг санагдаж байна. Тэр өдрийн орой би найз Б , Адьяа, Намуун нартай 23 цагийн үед Намууны ажлын газрынх нь гадаа уулзсан. Тэгээд Намууны гэрийнх нь гадаа бид нар Адьяагийн машинд сууж байгаад нэг шил архи хувааж уусан. Тэр архинаас Адьяа уугаагүй. Намуун, Б бид гурав уусан. Тэгээд Б утсаар яриад гадагшаа гарах үед Намуун, Адъяа бид гурав машин дотор дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд тэр архи дуусаж байх үед Б орж ирээд Намууныг хүргэж өгөхөөр болоод тэндээс тэр хоёр алхаад явсан. Тэгээд Адьяаг би дөнгөж гэрт нь оруулж өгөөд байж байтал Б над руу залгаад хүнд зодуулчихлаа. Намуунаагийн гадаа байна. Цагдаа дуудаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч гүйгээд Саруул хорооллын нүхэн гарцаар гараад тэдний байгаа газарт очсон. Тэгсэн чинь Б Миний Хайпермаркетын наахан замын хажуу талд сууж байсан. Тэр үед тэрний цаана Намуун болон миний танихгүй нэг эмэгтэй бас нэг танихгүй эрэгтэй нар байсан. Тэр залуу нэлээн орилоод чарласан байдалтай, харин нөгөө эмэгтэй тэрийг бариад зогсож байсан. Тэр үед би Б дээр очсон чинь тэрний ам хамраас нь битүү цус гарчихсан сууж байсан. Тэгсэн чинь тэр миний шүд уначихсан юм шиг байна гэхээр нь би гар утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь тэрний үүдэн нэг шүд нь хугарчихсан. Амнаас нь баахан цус гарчихсан байсан. Тэгсэн чинь цагаан өнгийн дуудлагын такси байх шиг байсан. Тэрнээс нэг залуу бууж ирэхээр нь би та нар манай найзыг яаж байгаа юм бэ гээд тэд нартай жоохон муудалцаж маргалдсан. Тэгээд Намуунаа намайг хориод байж байтал тэр хүмүүс таксинд сууж явах гээд байсан. Тэгэхээр нь би манай найзыг цохисон гэх залууг нь бариад авсан. Тэгээд тэд нар намайг тэр залуугаас салгах гээд миний гар хөлийг маажаад байсан. Тэгээд зууралдаад байж байтал цагдаа нар ирсэн... ам хамраас нь цус гоожсон бас уруул нь аймар том хавдчихсан байсан. Тэгээд би гэрэл тусгаад үзсэн чинь тэрний нэг шүд нь хугарчихсан байсан... би хараагүй. Намайг очих үед Намууны хажууд нэг залуу, нэг эмэгтэй 2 байсан. Тэгэхээр нь би Б оос хэн ингэсэн юм бэ гэж асуусан чинь тэнд байсан нэг залууг зааж байсан. Б надад хэлэхдээ тэр залуу намайг шууд цохичихлоо. Чи наадуултайгаа муудалцаад яах вэ. Цагдаа дуудчих гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 25-27 дугаар хуудас),
Гэрч О.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө манай найз Цэрэннадмид, Б , Өсөхөө нар гэрийн үүдэнд шөнийн 01 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд бид нар манай гэрийн үүдэнд машин дотор архи, пиво ууцгаасан. Тэгээд байж байтал Цэрэннадмид руу гараашаас хүн юм авна гэж залгасан. Тэгэхээр нь бид нар машинтай тэдний Саруул хотхоны доод гараашид очсон. Тэгээд тэнд бид нар машин дотор нь сууж байгаад бид нар харих болсон. Тэгээд Бааскагийн гэр нь манай сургуулийн ард талд Сэлбэ хотхоны тэнд байдаг юм. Харин манайх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 147 дугаар байранд байдаг болохоор тэр намайг гэрт хүргэж өгөхөөр болсон. Харин нөгөө хоёр тэнд үлдсэн. Тэгээд Бааска бид хоёр Саруул хорооллоос алхаад нүхэн гарцаар гараад манай байр луу чиглээд алхаад ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрийн үүдэнд ирэх үед би ажлын газрын захирал болон түүний эхнэртэй таарсан. Тэр үед цаг шөнийн 04 цаг өнгөрч байсан. Тэр үед би захирлын эхнэртэй таарсан чинь намайг энэ орой юу хийж яваа юм бэ гэж асуусан. Тэгээд удалгүй араас нь захирал манай байрны хажуу талд байдаг хашааны тэндээс манай захирал гараад ирсэн. Тэр хавьд угаасаа харанхуй байдаг. Тэр үед би захирлын эхнэртэй нь юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь захирал тэндээс гарч ирснээ надад энд юу хийж яваа юм гэсэн. Тэгэхээр нь би тэрэнд ямар нэг хариу хэлээгүй. Тэр үед би захирал миний хажуугаар явсныг би хараагүй. Би захирлын эхнэртэй юм яриад зогсож байх үед Бааска миний баруун хойд талд надаас зайтай зогсож байсан... тэгээд Бааска пизда гэж орилохоор нь би эргээд харсан чинь тэр доошоо хараад хагас суучихсан. Тэгээд тэрний доор байсан цас хэсэг нь цус болчихсон байсан. Тэр үед Бааскагийн хажууд миний харснаар манай захирал байгаагүй. Тэгэхээр нь би Бааска дээр очоод яасан бэ. Юу болсон бэ гэж асуусан чинь тэр намайг үгийн зөрүүгүй цохчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 28-31 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны 13316 дугаартай: “... Хэсэг газрын үзлэгт: Хамар тэмтрэхэд эмзэглэлттэй, дээд, доод, уруулын зүүн хэсэг хавдсан, дотор салстад хөх ягаан өнгийн цус хуралттай, дээд уруулын зүүн 1, 2-р шүдний харалдаа 1,5х0,3 см, доод уруулд зүүн 2-р шүдний харалдаа 0,5х0,5см хэмжээтэй зах ирмэг тэгш бус шархтай, зүүн дээд 1, 2-р шүдний буйл хөхөлбөр өнгөтэй болсон, зүүн доод 2-р шүд таллаж хугарсан, хугарлын гадаргуу цагаан, голдоо улаан өнгөтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. П.Б-ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, дээд, доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, зүүн доод 2-р шүдний талласан хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 37-38 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (Хавтас хэргийн 5-11, 74 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт ял тохирох талаарх прокурорын санал (Хавтас хэргийн 77, 83 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтас хэргийн 51 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 52 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтас хэргийн 53 дугаар хуудас),
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа (Хавтас хэргийн 54 дүгээр хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (Хавтас хэргийн 55 дугаар хуудас),
Ажлын газрын тодорхойлолт, магистрын диплом, бакалаврын диплом, Бүрэн дунд боловсролын үнэмлэх (Хавтас хэргийн 56-61 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ш 2020 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний Хайпермаркет дэлгүүрийн орчимд иргэн П.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, дээд, доод уруулын зүүн хэсгийн заалан эдийн няцрал, цус хуралт, нуцарсан шарх, зүүн доод хоёрдугаар шүдний талласан хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд 04 цаг өнгөрч байхад архи дуусаад би Намууны гэрийн гадаа буюу “Миний Хайпермаркет”-ын гадаа очсон чинь тэр хавьд байсан нэг машины төмөр хаалтын наана машинууд зогссон байсан газраас нэг эмэгтэй гарч ирээд Намуунаатай юм яриад тэр хоёр хоорондоо маргах үйлдэл хийсэн. Би тэр хоёрын яриаг сонсоогүй. Тэгээд байж байтал тэр хоёрын цаад тал хавиас согтуу эрүүлийг нь мэдэхгүй байна. Жоохон уртдуу хар ногоон өнгийн куртиктэй, нүдний шилтэй хар саарал өнгийн ноосон малгай өмссөн нэг залуу гарч ирсэн... тэр залуу над руу дөхөж байхад Намуун бас нөгөө хоёр эмэгтэй над руу дөхсөн... нөгөө залуу шууд над дээр ирснээ чи хэн юм бэ гэж хэлээд шууд ам руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би газар суугаад шүд уначихлаа шүү дээ. Чи миний шүдийг цохчихлоо шүү дээ. Яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Намуун тэр залууг болиулсан... Маргаан гараагүй. Шалтгааныг нь би мэдэхгүй. Би тэр залууд гар хүрээгүй. Өмнө нь харж байгаагүй... Миний хамар, уруул, ам хавдсан. Доод үүдэн шүд дунд хэсгээрээ хугарсан. Доод уруул дотор талдаа язарч хавдсан.” (Хавтас хэргийн 16-18 дугаар хуудас),
Гэрч Н.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Адьяаг би дөнгөж гэрт нь оруулж өгөөд байж байтал Б над руу залгаад хүнд хүнд зодуулчихлаа. Намуунаагийн гадаа байна. Цагдаа дуудаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч гүйгээд Саруул хорооллын нүхэн гарцаар гараад тэдний байгаа газарт очсон. Тэгсэн чинь Б Миний Хайпермаркетын наахан замын хажуу талд сууж байсан. Тэр үед тэрний цаана Намуун болон миний танихгүй нэг эмэгтэй бас нэг танихгүй эрэгтэй нар байсан. Тэр залуу нэлээн орилоод чарласан байдалтай, харин нөгөө эмэгтэй тэрийг бариад зогсож байсан. Тэр үед би Б дээр очсон чинь тэрний ам хамраас нь битүү цус гарчихсан сууж байсан. Тэгсэн чинь тэр миний шүд уначихсан юм шиг байна гэхээр нь би гар утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь тэрний үүдэн нэг шүд нь хугарчихсан. Амнаас нь баахан цус гарчихсан байсан. Тэгсэн чинь цагаан өнгийн дуудлагын такси байх шиг байсан. Тэрнээс нэг залуу бууж ирэхээр нь би та нар манай найзыг яаж байгаа юм бэ гээд тэд нартай жоохон муудалцаж маргалдсан. Тэгээд Намуунаа намайг хориод байж байтал тэр хүмүүс таксинд сууж явах гээд байсан. Тэгэхээр нь би манай найзыг цохисон гэх залууг нь бариад авсан. Тэгээд тэд нар намайг тэр залуугаас салгах гээд миний гар хөлийг маажаад байсан. Тэгээд зууралдаад байж байтал цагдаа нар ирсэн... ам хамраас нь цус гоожсон бас уруул нь аймар том хавдчихсан байсан. Тэгээд би гэрэл тусгаад үзсэн чинь тэрний нэг шүд нь хугарчихсан байсан... би хараагүй. Намайг очих үед Намууны хажууд нэг залуу, нэг эмэгтэй 2 байсан. Тэгэхээр нь би Б оос хэн ингэсэн юм бэ гэж асуусан чинь тэнд байсан нэг залууг зааж байсан. Б надад хэлэхдээ тэр залуу намайг шууд цохичихлоо. Чи наадуултайгаа муудалцаад яах вэ. Цагдаа дуудчих гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 25-27 дугаар хуудас),
Гэрч О.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд бид хоёр манай гэрийн үүдэнд ирэх үед би ажлын газрын захирал болон түүний эхнэртэй таарсан. Тэр үед цаг шөнийн 04 цаг өнгөрч байсан. Тэр үед би захирлын эхнэртэй таарсан чинь намайг энэ орой юу хийж яваа юм бэ гэж асуусан. Тэгээд удалгүй араас нь захирал манай байрны хажуу талд байдаг хашааны тэндээс манай захирал гараад ирсэн. Тэр хавьд угаасаа харанхуй байдаг. Тэр үед би захирлын эхнэртэй нь юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь захирал тэндээс гарч ирснээ надад энд юу хийж яваа юм гэсэн. Тэгэхээр нь би тэрэнд ямар нэг хариу хэлээгүй. Тэр үед би захирал миний хажуугаар явсныг би хараагүй. Би захирлын эхнэртэй юм яриад зогсож байх үед Бааска миний баруун хойд талд надаас зайтай зогсож байсан... тэгээд Бааска пизда гэж орилохоор нь би эргээд харсан чинь тэр доошоо хараад хагас суучихсан. Тэгээд тэрний доор байсан цас хэсэг нь цус болчихсон байсан. Тэр үед Бааскагийн хажууд миний харснаар манай захирал байгаагүй. Тэгэхээр нь би Бааска дээр очоод яасан бэ. Юу болсон бэ гэж асуусан чинь тэр намайг үгийн зөрүүгүй цохчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 28-31 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны 13316 дугаартай: “... Хэсэг газрын үзлэгт: Хамар тэмтрэхэд эмзэглэлттэй, дээд, доод, уруулын зүүн хэсэг хавдсан, дотор салстад хөх ягаан өнгийн цус хуралттай, дээд уруулын зүүн 1,2-р шүдний харалдаа 1,5х0,3 см, доод уруулд зүүн 2-р шүдний харалдаа 0,5х0,5см хэмжээтэй зах ирмэг тэгш бус шархтай, зүүн дээд 1,2-р шүдний буйл хөхөлбөр өнгөтэй болсон, зүүн доод 2-р шүд таллаж хугарсан, хугарлын гадаргуу цагаан, голдоо улаан өнгөтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. П.Б-ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, дээд, доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, зүүн доод 2-р шүдний талласан хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 37-38 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ж.Ш нь хохирогч П.Б-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч П.Б Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны 13316 дугаартай дүгнэлтээр “тархины доргилт, хамар ясны хугарал, дээд, доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, зүүн доод 2-р шүдний талласан хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Ш нь хохирогч П.Б ид эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Ш нь хохирогч П.Б ид (хохирлын баримт хавтас хэргийн 74 дүгээр хуудас) гэм хорын хохиролд 6,500,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Ш-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ж.Ш уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Ж.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З Ж Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 (ер) хоногийн хугацаанд хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ