| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/206 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/206
2021 02 04 2021/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга, Б.Сарантуяа,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б Э М холбогдох эрүүгийн 2106 00000 0018 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.......................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны зүүн хойд талд албан үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.О-ын “I phone 10” загварын гар утасны дэлгэцийг хагалж, нэхий куртикийг нь урж гэмтээн түүнд 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажилдаг. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд ажил дээр дуудагдаж ирээд... хаяг шалгахаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал худалдааны төвийн хойд талын байрны авто зогсоолд өөрийн 94-81 УНЭ улсын дугаартай “Тоёото Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад ертөнцийн зүгээс баруун талаас 03-22 УНУ улсын дугаартай хар өнгийн “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл нь хурдтай ирж миний урд талын зогсоолд байсан тээврийн хэрэгслийг мөргөөд ухрахдаа миний тээврийн хэрэгсэлтэй их ойрхон зөрсөн... тэгэхээр нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн осол хийчихлээ гэж бодоод... нөгөө “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл рүү ойртож очиход нэг залуу архи согтууруулах ундаа машин дотроо тавьсан байсан. Би өөрийн албаны бичиг баримтаа нөгөө жолоочид харуулаад... бичиг баримтаа шалгуулах талаар хэлэхэд... надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ өгсөн... би нөгөө залууд хандаж та одоо энд зогсож бай би замын цагдаа дуудна гээд би өөрийн тээврийн хэрэгсэлдээ суусан... бичиг баримтыг нь шалгаж байхад гэнэт миний жолооч талын хаалгыг гаднаас нөгөө жолоо барьж байсан залуу нээж миний нүүр лүү гараа атгаж байгаад 3 удаа цохиж... хоолойг гараараа боосон. Би тэр согтуу жолоочийг цааш нь түлхэж өөрөө тээврийн хэрэгслээсээ буусан... нөгөө согтуу жолооч дахин над руу дайрч миний өмсөж байсан нэхийнээс татаад намайг газар унагаасан. Тэр үед миний нэхийн халаасанд байсан “I phone 10” гар утасны гадна, дотор дэлгэц хагарч ямар ч ашиглах боломжгүй болсон. Миний нэхийний зүүн суга хэсэг бүхэлдээ урагдаж 2 хэсэг болсон. Ингээд би нөгөө согтуу жолоочийг саатуулж байгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн... би “I phone 10” маркийн гар утсаа 2019 оны 5 дугаар сард АНУ-аас 3,200,000 төгрөгөөр захиалж авч байсан. Миний гадуур өмсөж байсан нэхий Турк улсаас мөн адил захиалж авч байсан. “Nova” брэндийн 1,800,000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...тухайн өдөр 22 цагийн орчимд гэртээ амарч байхад Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлагч, мөрдөгч цагдаагийн хошууч Б.Анхбаяр над руу залгаад Коронавирусын шинжилгээ өгсөн хүмүүсээс эерэг гарсан хүмүүс байна. Маршрут тогтооно ажил дээр ир гэж хэлсэн. Тэгээд ажил дээр ирэхэд манай тасгийн мөрдөгч, дэслэгч Мөнх-Эрдэнэ, Ганхөлөг, дэслэгч Ариунболд, хошууч Б.Анхбаяр нар байсан. Бид нар эерэг гарсан хүмүүсийн ар гэрийн хавьтлуудыг тогтоож явсан маршрутыг гаргаад хаяг шалгаж явсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... тухайн номерийг нь би цээжлээгүй. Замын Цагдаа нар ирж ухрахдаа мөргөсөн гэх машины зургийг өөрийн гар утас дээр авсан. Тухайн машины урд талын гупер, улсын дугаар хавьд мөргөсөн... Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд цагдаагийн албан хаагч шаардлага тавих эрхтэй гэж заасан. 23.1-д Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно, 23.2-т Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно, 23.3-т Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно, 23.4-т Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад баримт эд зүйлийг гаргаж өгөхийг шаардаж болно, 23.5-т Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй, 23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй, 23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа иргэнд зөвхөн замын цагдаагийн албан хаагч шаардлага тавих ёстой гэсэн гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй. Цагдаагийн албан хаагчийн тухай хуульд үндсэн гурван чиг үүргийн хүрээнд ажилладаг. Үүнд Гэмт хэрэгтэй тэмцэх, Нийтийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн чиг үүрэгтэй ажилладаг. Энэ чиг үүргийн хүрээнд би тухайн иргэнд хуульд заасан үндэслэл журмын дагуу шаардлага тавьсан. Мөн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэги Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),
Гэрч А.Долгионы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.М ыг танина. Манай нөхөр... нөхөр бид хоёр 1 сартай, ой 8 сартай 2 хүүхэдтэй учир бид хоёр хүүхдээ ээлжилж шөнө унтуулдаг юм... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн оройн 18 цагт нөхөр сэрсэн. Шөнө хүүхдээ харсан... хүнд даацын машин барьдаг... хүнд зүйл өргөдөг тул нуруу нь сүүлийн үед байнга өвддөг болсон. Хүүхдээ тэврэх гэж доошоо тонгойход 2-3 өдөр босож чадахгүй хэвтэж байсан... нуруундаа байнгын наалт наадаг. Манай нөхөр 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн оройн 18 цагт сэрээд ариун цэврийн өрөө ороод эргэж өрөөндөө орж ирээд зурагт үзээд сууж байсан. Би тэр хооронд гараад дэлгүүр ороод гэртээ хүнсний зүйлс авсан... орж ирэхэд нөхөр зөрөөд гарсан. Тэгээд 15 минутын дараа өөрийн үеэл дүү Оюунзоригийг гараашид ороод ир гээд дүүгээр хоёр тортой зүйл барьж орж ирсэн. Би нөхрөө яасныг асуухад гараашид байгаа гэж хэлсэн... би байж байгаад 12 цагийн үед дүүгээр нь нөхрийн утас руу залгаж хаана байгааг нь асуучих гэж хэлэхэд ах орж ирэх болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд хоёр дүүгээ гарааш руу ороод ахыгаа аваад ороод ир гэхэд агаа орж ирэх болоогүй байна гэж хоёр дүү хэлсэн... 5 минутын дараа манай хадам ээж Эрдэнэчимэг гарааш руу буугаад миний хүү гэртээ ор гэж хэлэхэд ганцаараа гараашид машин дотроо нэг лааз пиво уугаад сууж байсан гэж ээж хэлсэн... манай нөхөр над руу 02 цаг 22 минутад өөрийн 88158569 дугаарын утаснаас миний 80158569 дугаарын утас руу залгаад байна уу гэхээр нь би байна гэж хэлэхэд утас тасарсан... 02 цаг 23 минутад дахиад манай нөхөр залгахаар нь би хүүхэд хөхүүлж байсан тул дуудлагыг нь авч чадалгүй утсаа салгасан. Би хүүхдээ унтуулаад нөхөр лүүгээ 20-30 удаа залгасан... хамгийн сүүлд 03 цаг өнгөрч байхад нэг танихгүй хүн утсыг нь аваад танай нөхөр согтуу машин барьсан. Согтуу цагдаагийн алба хаагчийг зодсон гэж хэлээд ирж уулз гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),
Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна. Манай бэр дэлгүүр гарч юм аваад орж ирсэн. Манай хүү зөрөөд дэлгүүр гарсан. Тэгээд би жижиг өрөөнд байж байхад манай бэр Долгион хоёр дүүдээ ах чинь тортой зүйл аваад ир гэж байна гэж хэлсэн... бид нар зурагт үзээд гэрт байж байгаад оройн 22 цагийн үед би хүүгээ гарааш руу бууж харсан... хүүдээ уурлаад та нар намайг яасан зовоож ханадаггүй юм бэ. Орооч гэж хэлэхэд гараашид өөрийн машин дотроо ганцаараа утсаар найзтайгаа ярьж байсан. Мөн машин дотроо 1 ширхэг лааз пиво, савтай кола ундаа байсан... хүүгээ араас орж ирэх байх гэж бодоод л би гэртээ орсон... манай бэр надад ээж М Баянзүрх дүүргийн цагдаад баригдсан гэж байна гэхээр нь цагдаа дээр очиход гавлуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар цагдаагаас асуухад танай хүүхэд цагдаа зодсон гэж хэлсэн... нэг энгийн хувцастай цагдаа намайг дуудаад танай хүүхэд намайг ажлаа хийгээд явж байхад... миний нэхийг урсан. Гар утсыг минь эвдсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 28 дугаар байрны гадна талд өөрийн эзэмшлийн “Lexus GS-450” загварын тээврийн хэрэгсэлд сууж байхад гадаа нэг эмэгтэй болиоч гэх чимээ гарсан. Би машинаас буугаад гараад харахад нэг залуу нэг эмэгтэй хүнийг гараас нь бариад зогсож байсан... тухайн залууг би болиоч гэж хэлэхэд нөгөө залуу миний цээж рүү цохисон. Би чи яаж байгаа юм гэж хэлэхэд тухайн залуу надад би цагдаа байна гээд намайг бичиг баримтаа үзүүл гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Тэгээд би чиний бичиг баримтыг үзье гэж хэлсэн. Надад О албаны бичиг баримтаа үзүүлсэн. Цагдаагийн алба хаагч О нь намайг хэлтэст аваачиж эрүүлжүүлнэ гэж хэлсэн... хариуд нь чи намайг яагаад эрүүлжүүлж байгаа юм бэ гэж хэлээд... маргалдсан. О нь энгийн хувцастай явж байсан. Тэгээд намайг гавлана гэж хэлэхээр нь би гавлуулахгүй гэж хэлээд эсэргүүцэл үзүүлсэн. О нь цагдаад дуудлага өгөөд эхлээд хэв журмаас алба хаагчид ирээд намайг эрүүлжүүлэхэд авч явах гэхэд О намайг согтуу машин барьсан. Замын цагдаа дуудна гээд замын цагдаа дуудаж замын цагдаа нар намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би цагдаагийн алба хаагчийн эрүүлжүүлэх рүү авч явж саатуулна гэх шаардлагыг эсэргүүцэж, нэхийг нь урж, гар утсыг нь газарт унагааж эвдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн зогсоол дээр байсан... хар өнгийн машин зогсоол дээр хучлагатай байсан би байрны гараашинаас танихгүй хүнээр машин гаргуулаад тухайн залуу ухрахдаа ард юм мөргөх шиг санагдахаар нь би машинаас буугаад ард байсан машины хучлагыг сөхөх үед тухайн машины номер улсын дугаарыг би тахийлгасан... тухайн машины хүн цагдаад гомдол гаргаагүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас),
Хохирлоо барагдуулсан тухай баримтууд (Хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (Хавтаст хэргийн 64-68 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (Хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (Хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (Хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын тогтоол, ял тохирох талаарх прокурорын санал (Хавтаст хэргийн 81, 82, 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.М нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны зүүн хойд талд албан үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.О-ын “I phone 10” загварын гар утасны дэлгэцийг хагалж, нэхий куртикийг нь урж гэмтээн түүнд 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажилдаг. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд ажил дээр дуудагдаж ирээд... хаяг шалгахаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал худалдааны төвийн хойд талын байрны авто зогсоолд өөрийн 94-81 УНЭ улсын дугаартай “Тоёото Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад ертөнцийн зүгээс баруун талаас 03-22 УНУ улсын дугаартай хар өнгийн “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл нь хурдтай ирж миний урд талын зогсоолд байсан тээврийн хэрэгслийг мөргөөд ухрахдаа миний тээврийн хэрэгсэлтэй их ойрхон зөрсөн... тэгэхээр нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн осол хийчихлээ гэж бодоод... нөгөө “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл рүү ойртож очиход нэг залуу архи согтууруулах ундаа машин дотроо тавьсан байсан. Би өөрийн албаны бичиг баримтаа нөгөө жолоочид харуулаад... бичиг баримтаа шалгуулах талаар хэлэхэд... надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ өгсөн... би нөгөө залууд хандаж та одоо энд зогсож бай би замын цагдаа дуудна гээд би өөрийн тээврийн хэрэгсэлдээ суусан... бичиг баримтыг нь шалгаж байхад гэнэт миний жолооч талын хаалгыг гаднаас нөгөө жолоо барьж байсан залуу нээж миний нүүр лүү гараа атгаж байгаад 3 удаа цохиж... хоолойг гараараа боосон. Би тэр согтуу жолоочийг цааш нь түлхэж өөрөө тээврийн хэрэгслээсээ буусан... нөгөө согтуу жолооч дахин над руу дайрч миний өмсөж байсан нэхийнээс татаад намайг газар унагаасан. Тэр үед миний нэхийн халаасанд байсан “I phone 10” гар утасны гадна, дотор дэлгэц хагарч ямар ч ашиглах боломжгүй болсон. Миний нэхийний зүүн суга хэсэг бүхэлдээ урагдаж 2 хэсэг болсон. Ингээд би нөгөө согтуу жолоочийг саатуулж байгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн... би “I phone 10” маркийн гар утсаа 2019 оны 5 дугаар сард АНУ-аас 3,200,000 төгрөгөөр захиалж авч байсан. Миний гадуур өмсөж байсан нэхий Турк улсаас мөн адил захиалж авч байсан. Nova брэндийн 1,800,000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... тухайн номерийг нь би цээжлээгүй. Замын Цагдаа нар ирж ухрахдаа мөргөсөн гэх машины зургийг өөрийн гар утас дээр авсан. Тухайн машины урд талын гупер, улсын дугаар хавьд мөргөсөн... Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд цагдаагийн албан хаагч шаардлага тавих эрхтэй гэж заасан. 23.1-д Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно, 23.2-т Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно, 23.3-т Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно, 23.4-т Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад баримт эд зүйлийг гаргаж өгөхийг шаардаж болно, 23.5-т Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй, 23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй, 23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа иргэнд зөвхөн замын цагдаагийн албан хаагч шаардлага тавих ёстой гэсэн гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй. Цагдаагийн албан хаагчийн тухай хуульд үндсэн гурван чиг үүргийн хүрээнд ажилладаг. Үүнд Гэмт хэрэгтэй тэмцэх, Нийтийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн чиг үүрэгтэй ажилладаг. Энэ чиг үүргийн хүрээнд би тухайн иргэнд хуульд заасан үндэслэл журмын дагуу шаардлага тавьсан. Мөн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэги Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),
Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай бэр надад ээж М Баянзүрх дүүргийн цагдаад баригдсан гэж байна гэхээр нь цагдаа дээр очиход гавлуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар цагдаагаас асуухад танай хүүхэд цагдаа зодсон гэж хэлсэн... нэг энгийн хувцастай цагдаа намайг дуудаад танай хүүхэд намайг ажлаа хийгээд явж байхад... миний нэхийг урсан. Гар утсыг минь эвдсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 28 дугаар байрны гадна талд өөрийн эзэмшлийн Lexus GS-450 загварын тээврийн хэрэгсэлд сууж байхад гадаа нэг эмэгтэй болиоч гэх чимээ гарсан. Би машинаас буугаад гараад харахад нэг залуу нэг эмэгтэй хүнийг гараас нь бариад зогсож байсан... тухайн залууг би болиоч гэж хэлэхэд нөгөө залуу миний цээж рүү цохисон. Би чи яаж байгаа юм гэж хэлэхэд тухайн залуу надад би цагдаа байна гээд намайг бичиг баримтаа үзүүл гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Тэгээд би чиний бичиг баримтыг үзье гэж хэлсэн. Надад О албаны бичиг баримтаа үзүүлсэн. Цагдаагийн алба хаагч О нь намайг хэлтэст аваачиж эрүүлжүүлнэ гэж хэлсэн... хариуд нь чи намайг яагаад эрүүлжүүлж байгаа юм бэ гэж хэлээд... маргалдсан. О нь энгийн хувцастай явж байсан. Тэгээд намайг гавлана гэж хэлэхээр нь би гавлуулахгүй гэж хэлээд эсэргүүцэл үзүүлсэн. О нь цагдаад дуудлага өгөөд эхлээд хэв журмаас алба хаагчид ирээд намайг эрүүлжүүлэхэд авч явах гэхэд О намайг согтуу машин барьсан. Замын цагдаа дуудна гээд замын цагдаа дуудаж замын цагдаа нар намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би цагдаагийн алба хаагчийн эрүүлжүүлэх рүү авч явж саатуулна гэх шаардлагыг эсэргүүцэж, нэхийг нь урж, гар утсыг нь газарт унагааж эвдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн зогсоол дээр байсан... хар өнгийн машин зогсоол дээр хучлагатай байсан би байрны грашнаас танихгүй хүнээр машин гаргуулаад тухайн залуу ухрахдаа ард юм мөргөх шиг санагдахаар нь би машинаас буугаад ард байсан машины хучлагыг сөхөх үед тухайн машины номер улсын дугаарыг би тахийлгасан... тухайн машины хүн цагдаад гомдол гаргаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг нь зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.
“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.
Хэрэг авагдсан нотлох баримтуудаар хохирогч А.О нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгч ажилтай болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”,
Мөн хуулийн 31.1-д “Цагдаагийн алба хаагч дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож шалгана: 31.1.3 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа байдал нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй; 31.1.7.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй бол” гэж,
49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.
Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон байх бөгөөд цагдаагийн албан хаагч буюу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгч А.О нь Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж, хууль ёсны шаардлага тавьж хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулж, шүүгдэгч Э.М нь түүний нүүр лүү нь гурван удаа цохиж, өмсөж явсан нэхийнээс нь татаж биед халдсан нь “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.М нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.О-ын эд хөрөнгөд 1,850,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч хохиролд 3,500,000 төгрөг хүлээн авсан байх ба өөр нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлтдээ (хавтаст хэргийн 75, 76 дугаар хуудас) дурджээ.
Иймд шүүгдэгч Э.М ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Э.М уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Э.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 2106 00000 0018 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Э М ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ыг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 (ер) хоногийн хугацаанд хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ