Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

 

  2021          02           04                                        2021/ШЦТ/195

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мандал,   

Шүүгдэгч М.А ,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ..... нарт холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           

..............................

 

......................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Н.Н , М.А  нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар сургуулийн хажууд иргэн Г.А эзэмшлийн “Samsung A6” загварын “гар утсыг утсаар яриад өгье” гэж хуурч, залилан өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

           

Шүүгдэгч М.А  шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (Хавтас хэргийн 11 дүгээр хуудас),

           

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 102 дугаар сургуулийн хажууд таксинаас буугаад машины авто угаалгын хажуугаар алхаад гэр лүүгээ явж байтал 17-18 насны 150-155 см өндөртэй үл таних 2 охин ирэнгүүтээ чи ганцаараа явж байгаа юм уу. Бид хоёр чамайг гэр лүү чинь дөхүүлээд өгөх үү гэхээр нь хэрэггүй, манай гэр ойрхон гэж хэлтэл утсаар яриулаач гэж хэлсэн. Утсаа өгтөл над руу инээгээд миний гар утсыг аваад доошоо зам руу зугтаачихсан... би найз нартайгаа уулзаад жоохон пиво уусан байсан. Гэхдээ нээх согтолттой байгаагүй... би гар утсаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 756,000 төгрөгөөр авсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 12-13 дугаар хуудас),

           

Гэрч Ц.Сүх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 05-06-ны өдрийг шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаарх хороо, Дамбадаржаагийн 31-36 тоот гэртээ байж байсан чинь Н , А  хоёр чатаар уулзах уу гээд... Сансарын клонк дээр уулзсан. Тэгээд доошоо Дамбадаржаа руу Бовко гэдэг найзтайгаа уулзахаар явж байтал Дарь-Эхийн дунд буудлаас хуучин эцэс хүрэх зам дагуу согтуу эмэгтэй хүн явж байсан. Н , А  хоёр зогсож бай, бид хоёр уулзадахъя гэхээр нь машинтайгаа буцаад гудамж руу ороод хажууд нь зогстол Н , А  хоёр машинаас буухаар нь би хэрэгт орчихож магадгүй гээд машинаа төв зам руу гаргасан. Хэсэг байж байгаад Н , А  хоёр машинд орж ирэхээр нь цаашаа Дамбадаржаа хүртэл яваад Бовкотай уулзсан. Тэгээд тэр үед миний машины дугаарыг харчихсан байж магадгүй гээд утсыг нь солчихья гэсэн чинь Н , А  хоёр солихгүй, 200,000 төгрөгөөр зараад 100,000 төгрөгөөр нь хувааж авна гэхээр нь би 102 дугаар луу залгах гэснээ Н , А  хоёрыг бодоод өөрийн төрсөн ах Ц.Эрдэнэбаярыг дуудаад болсон зүйлийг хэлтэл... алаг тэргэнд авч суугаад утсыг нь хурааж аваад Н , А  хоёрыг явуулсан байсан” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 16-17 дугаар хуудас),

 

Гэрч Ц.Эрдэнэбаярын мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн: “Би Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн жолооч Цагдаагийн ахлах ажилтай. Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутын хооронд чиглэл 116-д Эргүүлийн офицер Батбилэгийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагийн үед манай төрсөн дүү болох Сүх-Очир хоёр эмэгтэйтэй над дээр ирсэн... ирэхдээ надтай явж байгаа хоёр охин хүний гар утас дээрэмдчихсэн байна. Би цагдаад өг гэхэд өгөхгүй байна гээд над дээр авчирсан. Би нөгөө хоёр эмэгтэйд гар утсыг нь өгөөч гэж хэлсэн. Тэр хоёр надад тийм юм байхгүй гэхэлсэн. Би дүүдээ хандаж энэ хоёрт гар утас байхгүй байна шүү дээ гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхэд би тэр хоёр охиныг загинасан. Арай өндөр нь халааснаасаа гар утас гаргаж ирсэн... би эд зүйл хураан авах тэмдэглэл үйлдээд гар утсыг хурааж авсан. Мөн тэр хоёрын хувийн байдлыг тогтоох зорилгоор регистрийн дугаараар нь цагдаагийн нэгдсэн сан дээрээс шүүж үзсэн. Дуудлага ирсэн тул би явахаар болсон. Дүү Сүх-Очиртоо наад хоёр эмэгтэйгээ гэрт нь хүргээд өгчих гэж хэлээд би дуудлагтаа явсан. Тухайн гар утсыг машиныхаа голын хайрцагт хийсэн. Маргааш нь манай ээлжний гарах цагдаа байхгүй гэхээр нь би дахиж гарсан. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө буухдаа гар утсыг аваад явсан... 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ажилтай байсан ба халаасанд байгаа гар утсаа санасан. Тухайн үед гар утсыг цэнэглээд байж байтал сим байхгүй байсан... би утасны эзнийг тогтоох зорилгоор өөрийн 94679446 дугаарыг хийж ашиглаж үзсэн. Тухайн гар утас кодтой байсан. Би кодыг нь тайлж чадахгүй байсан болохоор хүндээр очиж гаргуулсан... тэгэхэд би ганцхан код нь устана гэж ойлгож байсан. Гэтэл тэр код тайлдаг хүн нь бүх юмыг нь устгаад өгсөн ба би дотор нь хэрэгтэй зүйл байгаа гэж хэлэхэд бүх зүйлийг формат хийж байж тайлагдана гэж байсан. Тэгээд би эзэмшигчийг нь олж гар утсыг нь өгч чадаагүй. Тэгээд би гар утсыг өөртөө байлгасан ба ямар нэг байдлаар зарж борлуулж ашигласан зүйл байхгүй. Гар утас надад байсан ба би гар утсыг өөртөө байлгаж байгаа ямар нэг эвдрэл гэмтэлгүй хохирогчид өгсөн. Надад хувьдаа ашиглах гэсэн шунахайн сэдэл, зорилго байгаагүй. Тэр хоёр эмэгтэй надад Самсунг А-6 маркийн гар утас өгсөн. ” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 22-23 дугаар хуудас),

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (Хавтас хэргийн 31-32 дугаар хуудас),

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (Хавтас хэргийн 38 дугаар хуудас),

         

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 49, 50 дугаар хуудас),

Төрсний бүртгэлийн лавлагаа (Хавтас хэргийн 80, 84 дүгээр хуудас),

Байнга оршин суух хаягийн тодорхойлолт (Хавтас хэргийн 82, 85 дугаар хуудас),

Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл (Хавтас хэргийн 88-89 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Н.Н , М.А  нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар сургуулийн хажууд иргэн Г.А эзэмшлийн “Samsung A6 ” загварын “гар утсыг утсаар яриад өгье” гэж хуурч, залилан өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтас хэргийн 11 дүгээр хуудас),

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 102 дугаар сургуулийн хажууд таксинаас буугаад машины авто угаалгын хажуугаар алхаад гэр лүүгээ явж байтал 17-18 насны 150-155 см өндөртэй үл таних 2 охин ирэнгүүтээ чи ганцаараа явж байгаа юм уу. Бид хоёр чамайг гэр лүү чинь дөхүүлээд өгөх үү гэхээр нь хэрэггүй, манай гэр ойрхон гэж хэлтэл утсаар яриулаач гэж хэлсэн. Утсаа өгтөл над руу инээгээд миний гар утсыг аваад доошоо зам руу зугтаачихсан... би найз нартайгаа уулзаад жоохон пиво уусан байсан. Гэхдээ нээх согтолттой байгаагүй... би гар утсаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 756,000 төгрөгөөр авсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12-13 дугаар хуудас),

Гэрч Ц.Сүх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 05-06-ны өдрийг шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаарх хороо, Дамбадаржаагийн 31-36 тоот гэртээ байж байсан чинь Н , А  хоёр чатаар уулзах уу гээд... Сансарын клонк дээр уулзсан. Тэгээд доошоо Дамбадаржаа руу Бовко гэдэг найзтайгаа уулзахаар явж байтал Дарь Эхийн дунд буудлаас хуучин эцэс хүрэх зам дагуу согтуу эмэгтэй хүн явж байсан. Н , А  хоёр зогсож бай. Бид хоёр уулзадхая гэхээр нь машинтайгаа буцаад гудам руу ороод хажууд нь зогстол Н , А  хоёр машинаас буухаар нь би хэрэгт орчихож магадгүй гээд машинаа төв зам руу гаргасан. Хэсэг байж байгаад Н , А  хоёр машин ржж ирэхээр нь цаашаа Дамбадаржаа хүртэл яваад Бовкотай уулзсан. Тэгээд тэр үед миний машины дугаарыг харчихсан байж магадгүй гээд утсыг нь солчихья гэсэн чинь Н , А  хоёр солихгүй, 200,000 төгрөгөөр зараад 100,000 төгрөгөөр нь хувааж авна гэхээр нь би 102 дугаар луу залгах гэснээ Н , А  хоёрыг бодоод өөрийн төрсөн ах Ц.Эрдэнэбаярыг дуудаад болсон зүйлийг хэлтэл... алаг тэргэнд авч суугаад утсыг нь хурааж аваад Н , А  хоёрыг явуулсан байсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 16-17 дугаар хуудас),

Гэрч Ц.Эрдэнэбаярын мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагийн үед манай төрсөн дүү болох Сүх-Очир хоёр эмэгтэйтэй над дээр ирсэн... ирэхдээ надтай явж байгаа хоёр охин хүний гар утас дээрэмдчихсэн байна. Би цагдаад өг гэхэд өгөхгүй байна гээд над дээр авчирсан. Би нөгөө хоёр эмэгтэйд гар утсыг нь өгөөч гэж хэлсэн. Тэр хоёр надад тийм юм байхгүй гэж  хэлсэн. Би дүүдээ хандаж энэ хоёрт гар утас байхгүй байна шүү дээ гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхэд би тэр хоёр охиныг загинасан. Арай өндөр нь халааснаасаа гар утас гаргаж ирсэн... би эд зүйл хураан авах тэмдэглэл үйлдээд гар утсыг хурааж авсан. ... Гар утас надад байсан ба би гар утсыг өөртөө байлгаж байгаа ямар нэг эвдрэл гэмтэлгүй хохирогчид өгсөн. Надад хувьдаа ашиглах гэсэн шунахайн сэдэл, зорилго байгаагүй. Тэр хоёр эмэгтэй надад Самсунг А-6 маркийн гар утас өгсөн.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 22-23 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Н , М.А  нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Шүүгдэгч Н.Н , М.А  нар нь бүлэглэн хохирогч Г.Алтантуулд “утсаар яриад өгье” гэж худал хэлж, түүний эзэмшлийн “Samsung A6” загварын гар утсыг  шилжүүлэн авч явсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “хуурч ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” гэх объектив талын шинжийг хангаж байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.Н , М.А  нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь Эрүүгийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчоос авсан “Samsung A6” загварын гар утсыг бусдад худалдан борлуулж, бий болгосон мөнгөө хуваан авах талаар төлөвлөж байсан нь шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н , М.А  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Г.А нь өөрийн эзэмшлийн Samsung A6 загварын гар утсыг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “... ажиллагаа хэвийн гар утсаа буцааж авлаа” (хавтас хэргийн 38 дугаар хуудас) гэсэн байх тул шүүгдэгч Н.Н , М.А  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Н , М.А  нар нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Н.Н , М.А  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Н , М.А  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Н , М.А  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мандал “Шүүгдэгч Н.Н , М.А  нар нь гэм буруу дээр маргадаггүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн зэрэг олон зүйл байна. Шүүгдэгч нар нь “Суман гүн” хүнсний үйлдвэрт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон байхаас гадна, ар гэр нь ажил эрхэлдэг зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, биелүүлэх хугацааг нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан урт тавьж өгөх хэрэгтэй юм болов уу, эдгээр хүүхдүүд оногдуулсан ялыг төлөх, ар гэр нь ажил хийдэг болохоор өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж торгох ял оногдуулж өгнө үү” саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид... учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын гэм хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, тэдгээрийн хувийн байдал буюу өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Н.Н , М.А  нарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н , М.А  нар нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н , М.А  нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Н , М.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

                       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ..... нарыг “хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н , М.А  нарыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н , М.А  нарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н , М.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ