| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
2021 02 02 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир,
Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........................... холбогдох эрүүгийн 2006 02913 2891 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ж нь ХХХ -ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтын хамруулан шалгалт авч байна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дахь заалтад “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 5.11.3-т “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохоос өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн ажилгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй.”, 4.9-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтуудыг биелүүлээгүй зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урьд талын “Парк Ийст” нэртэй 16 давхар барилга дээр ажиллаж байсан Н.Н нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр подем буюу өргөгч лифтнээс унаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Хэргийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирогчид өмнө би болон ХХХ -аас хамтарч 3.000.000 төгрөг, захиалагч тал болох Д.Тунгалагаас 10.000.000 төгрөг тус тус өгч байсан. Хохирогчийн ар гэрт нэмж 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н нь миний гурав дахь хүү бөгөөд 1990 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн. Бага насандаа гэрээр хүмүүжиж, Борнуур суманд ерөнхий боловсрол эзэмшиж бүрэн дунд боловсролтой болсон. Увс аймгийн коллежид 2 жил суралцаад цахилгаанчин мэргэжилтэй болсон. 2019 онд Б.Отгончимэг гэх эмэгтэйтэй танилцаад гэр бүл болсон... 2020 оны 6 дугаар сарын эхээр хүүгийнхээ гэрт Улаанбаатар хотод ирж хоносон. Хамгийн сүүлд уулзахад зан харилцаа хэвийн, биеэ авч яваа байдал нь хэвийг байсан. Ямар нэг содон илрэх шинж тэмдэг байгаагүй. Улаанбаатар хотод барилга дээр туслах ажил хийдэг... осол гарсан барилга дээр хэр удаан ажиллаж байгааг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2013 оноос хойш барилгын бригад ахлаад үеэл ах болох О.Бямбахүү гэх хүнээс барилгын дандаа дотор полистрол хавтангаар хана хийдэг юм. 2019 оны 8 дугаар сараас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талын манай үеэл ахтай гэрээ байгуулсан хувь хүн болох Тунгалаг гэх хүний бариулж байгаа барилга дээр полистрол хавтангаар хана хийх ажлыг аваад өнөөдрийг хүртэл өвөл нь ажиллаагүй, хавар буюу 2020 оны 4 дүгээр сараас энэ ажилд ирж, очин зарим өдөр нь ажиллаад зарим үед нь ажиллахгүй байдаг юм. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн ах болох Намчин гэх хүний төрсөн хүү болох Н гэх 30 настай залуу над руу өглөө 10 цагийн үед залгаад надад таарах ажил байгаа юу, би ажил хийх гэсэн юм гэж хэлсэн. Би хүрээд ир ажил байгаа гэж хэлээд 16 цагийн орчимд уулзаад хийх ажлаа мэддэг бөгөөд манай бригадад өмнө нь 2019 оны өвөл 1 дүгээр сард 2-3 хоног ажиллаж байсан. Манай бригадын ажлыг яаж хийхийг мэддэг болохоор би 10 минут уулзаад маргааш ирээд ажиллахаар тохирсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цаг амь хохирогч Н.Н Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талын баригдаж байгаа 16 давхар барилга дээр ирээд... зааварчилгааг нь өгөөд ажилд гаргасан... 2 цаг орчим хавтан зөөвөрлөөд, би 13 цагийн орчим бригадын хүмүүст цай, гоймонтой шөл хийж өгсөн. Амь хохирогч хоолоо идээд буцаад ажилдаа гарсан... би барилгын нэг давхарт зогсож байхад гэнэт хүмүүс хүн унаж байна шүү дээ гээд орилоод байхаар нь... подемийн нээлттэй хаалгаар зөөврийн ажил хийж байгаа хүмүүсээ хараад зогсож байхад миний урд подемийн хамгаалалттай хэсэг дотор Н.Н дээрээс унаад ирсэн... хаанаас унасан болохыг хараагүй. Би шууд үсэрч гараад подемны доод талд газарт байрлах хаалттай хаалгыг өргөж нээгээд дотогш ороод доошоо харж унасан байдалтай байхад нь ... өвдөг дээрээ толгойг нь тавиад хажуу тийшээ харуулаад миний дүү Н гээд сандраад нэрийг нь дуудаад, амьсгалж байна уу хамар дээр нь болон хүзүүний гүрээний судас дээр нь дарж үзэхэд судас нь цохилоод зовуурьтай амьсгалж байсан... амыг нь нээж үзэхэд шүдээ зуусан байдалтай байхад нь гараараа шүдийг нь нээгээд хэлийг нь нааш татаж гаргасан. Би хүнээс ухаан алдсан хүнийг хэлээрээ хоолойгоо боогоод амьсгалж чаддаггүй гэж сонсож байсан болохоор хэлийг нь нааш татаж амьсгалуулах гэж хичээсэн. Тэгээд би хүмүүсээс түргэн дуудаарай, хүн байвал ороод ир гэж орилсон. Тэгээд хамт ажиллаж байсан төрсөн ах Ц.Сүхбаатар, нагац ах болох Нямжав нар орж ирсэн... эмч ирээд хуруунд нь аппарат хийж үзээд, хүзүүний судасыг нь дарж үзээд, нүдийг нь гараараа нээгээд дарж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Надтай болон барилга барьж байгаа, гүйцэтгэгч байгууллагуудтай амь хохирогч Н.Н нь ямар нэг ажил хийх гэрээ байгуулаагүй. Тухайн барилга дээр ХАБ гээд нэрийг нь мэдэхгүй нэг залуу байдаг. Тэр залуу барилгыг ерөнхийд нь хариуцдаг... харуулын өрөөнд байж байдаг. Би бол өөрийнхөө хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, өөрийн дэвтэрт гарын үсэг зуруулдаг. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө ажилчдадаа осол гэмтлээс болгоомжилж ажлаарай, цахилгаан багажтай харьцахдаа болгоомжтой харьцаарай, барилгын ойр битгий суугаарай дээрээс юм унах эрсдэлтэй гэж зааварчилгааг амаар өгөөд дэвтэрт гарын үсгүүдийг зуруулж, хамгаалалтын каск өмсөөрэй гээд хэлсэн... би амь хохирогчийг каскаа өмсөөгүй ажиллаж байхыг хараагүй. Өглөө би каскыг нь өмсгөөд ажилд нь гаргасан. Би өөрийн хариуцаж ажиллаж байгаа хүмүүст шаардлага тавих эрхтэй. Би амь хохирогчийг каскаа тайлаад ажиллаж байхыг хараагүй учраас каскаа тайлсан байсан гэдгийг нь мэдээгүй. Амь хохирогч нь уг барилгын 5 давхарт подемоор гарч ирсэн. Барилгын материал болох полистрал хавтанг подемноос аваад барилга руу зөөж оруулах ажил үүргийн хуваарьтай байсан. Би яг хаанаас унасан гэдгийг хараагүй бөгөөд дараа нь харсан хүмүүсээс дараа нь сонсоход амь хохирогчийг подем дээр байхдаа хавтангаа өргөх гэж байгаад унасан гэж хүмүүс хэлсэн. Тухайн өдөр ажилчид хоорондоо огт хэрүүл маргаан хийгээгүй. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хүмүүс ажил үүргээс шалтгаалаах хамгаалах бүс зүүх боломжгүй. Зөөвөр хийж байгаа тул хөдлөөд юм зөөхөд хөдөлгөөнд саад учрах тул зүүдэггүй юм. Би тухайн подемийг хэзээ үйлдвэрлэгдсэн болохыг мэдэхгүй. Байнга эвдэрчхээд байдаг байсан. Энэ подем нь барилгын материал зөөх зориулалттай гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),
Гэрч Э.Буянтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Мөнгөн цахиурт” ХХК-д барилгын инженер ажилтай... 8 жил ажиллаж байна... барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн урд талд “Park east” хотхоны үйлчилгээтэй 16 давхар барилгын ажлыг 2019 оны 3 дугаар сараас хойш барьж байгаа. Манайх ерөнхий захиалагч, хөрөнгө оруулагч компани бөгөөд захирлаар Тунгалаг гэх хүн байдаг... уг барилгыг барихдаа 8 туслан гүйцэтгэгч байгууллага ажлуулж байгаа... нэг нь ХХХ нь доторх ханын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа... уг компанитай 2019 оны 11 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цаг 50 минутын орчим ажил дээр очсон. Миний ажил үүргийн хуваарь бол бүх компаниудын \бригад болон компани гэх\ ерөнхий ажлын гүйцэтгэлийг хянаж, шалгаж, зааварчлах үүрэгтэй... 17 цаг 18 минутад манай компанийн подемчин Эрдэнэ над руу залгаад подемноос хүн уначихлаа. Та яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр нь би шууд буцаад барилга дээр очиход ХХХ -ийн ажилтан Н газарт унасан байдалтай, Ж тэврээд сууж байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн... би 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хавтангийн бригад ажлаа хийх гээд орж ирэхэд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан. Тэдний компаниас хариуцсан инженер Ж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой. Гэхдээ Ж зааварчилгаа өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэднийх давхар аюулгүй ажиллагааны дэвтэртэй. Мөн дотроо хөдөлмөр хамгааллаа хариуцах ёстой байдаг. Тухайн подем буюу ачаа, хүн зөөврийн лифтийг хэзээ үйлдвэрлэгдсэнийг мэдэхгүй байна. Гэхдээ албан гэрчилгээ, баримт бичиг нь байгаа. Зохих байгууллагад шалгуулж бүртгүүлсэн... лифтний засвар үйлчилгээг “Деталист” ХХК хариуцаж ажилладаг. Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр лифтийг шалгаад явсан. Уг лифтийг 2019 оны 11 дүгээр сард худалдаж аваад 2020 оны 3 дугаар сараас ашиглаж эхэлсэн. ХХХ -тай байгуулсан гэрээ байгаа. “Деталист” ХХК-тай байгуулсан гэрээ байгаа эсэхийг мэдэхгүй байна... подемийн аюулгүй ажиллагааг би хариуцах ёстой. Тухайн подем нь 2 тонны даацтай. Гэхдээ 1 тонноос илүү ачаа ачдаггүй байсан. 2020 оны 6 дугаар сарын 16-ны подемд засвар, үйлчилгээ хийгээд явсан. Тэгэхэд Эрдэнэ болон “Деталист” ХХК-ийн захирал Ихбаяр нар байсан... тухайн өдрийн орой 19 цагийн орчимд уг подемийг дээш, доош нь хөдөлгөж үзсэн. Тэр үед би өөрөө байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ханын угсралтад хийх дээш зөөж байсан хүмүүсээс талийгаач Н , бас нэг нэрийг нь мэдэхгүй хүн өнөөдөр ирж ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
Гэрч Б.Басболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ХХХ -д мужаан ажилтай... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн хамтран ажилладаг Д.Батсүхийн хамтаар ажил дээр 10 цаг өнгөрч байхад ирсэн... бид хоёр ажлын хувцсаа өмсөөд гурван давхраас дээш орон сууцны цахилгаан хаалт хийж байсан. 17 цагийн орчимд Д.Батсүх бид хоёр 7 давхарт ажлаа хийж байтал Д.Батсүх Н уначихлаа гэж хэлсэн... бид хоёр нэг давхар луу буусан... манай ажилчид бүгд нэг давхарт цугларсан байсан. Би юу болсон талаар хүмүүсээс асуухад хамтран ажилладаг Н гэх залуу нь 5 давхраас доош подем буюу давхар хоорондын ачаа зөөдөг техникээс унасан байсан... хүмүүс ярихдаа ачааны подемоос унасан гэж хэлсэн... Манай ХХХ -д хөдөлмөр аюулгүй ажиллагааг Ж гэх хүн хариуцдаг. Манай ажилчид өглөөний ажлаасаа хоцорсон тохиолдолд аюулгүй ажиллагааны зааварчилгаа шууд ажилдаа гардаг. Өдөрт зааварчилгаа нэг удаа өгч гарын үсэг зуруулж тэмдэглэл хөтөлдөг. ХХХ 2020 он гарснаас хойш хөдөлмөр хамгааллын чиглэлээр ямар нэг заалны сургалт, хөтөлбөр зохиож байгаагүй. Ж ах ажлын байранд байхдаа амаар заавар өгдөг байсан. Түүнээс өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Гэрч Н.Нямжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах барилга дээр ХХХ нь туслан гүйцэтгэх ажил хийж байгаа... 18 цагийн үед Ц.Сүхбаатар бид хоёр барилгын доор газраас өргөгч подем дээр польстрол хавтан зөөж тавьж өгч байсан. Хавтантай өрөгч подем нь 5 давхарт зогсоод уг давхарт байсан Батхишиг, талийгаач Н.Н хоёр ажиллаж байсан. Ц.Сүхбаатар бид хоёр хавтангаа подем дээр 4 ширхэг польстрол хавтан зөөж тавиад дээшээ өргөж явуулаад амраад сууж байтал өндрөөс юм унах чимээ гарсан. Подемийн суурь луу яваад очиход Н.Н нь унасан байсан ба... бага зэргийн амьсгаатай байж байсан. Талийгаач Н.Н миний нагац дүү байгаа юм... ямар учраас барилгаас унасныг би хараагүй... би ХХХ -д сүүлийн 10 орчим жил ажиллаж байгаа. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би өнөөдөр 10 цагийн үед ажилд гарсан ба би болон хамт польстрол хавтан угсарч байсан ажилчид ажилд гарахын өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Харин зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсан. Барилгын дээш өргөх подем нь бүхээгтэй ба хаалга нь дээшээ өргөж онгойдог ба хаалганых нь өргөн 1 метр орчим, өндөр нь 2 метр орчим хэмжээтэй нэг хаалга байдаг. Подем нь бараа барилгын материал оруулах болон буулгах гэсэн хоёр талдаа хаалгатай байсан. Миний бодож байгаагаар подем руу барилгын материал оруулдаг хаалгаар нь унасан байж болзошгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),
Гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд... өдрийнхөө хоолыг идчихээд хамт ажилдаг Б.Басболдын хамт баригдаж байгаа барилгын 7 давхарт цахилгааны хаалт хийж байсан... хүмүүс шуугилдаад явахаар нь 7 давхарын тагтны цонхоор хартал манай ажилтан Н 1 давхарт газарт унасан байсан... Барсаад энэ тухай хэлээд хамт нэг давхарт очсон. Барилгын ажилчид бүгд цуглачихсан байхаар нь газарт хэвтэж байсан Н ийг хартал ам, хамраас нь цус гарчихсан... хамаатны ах нь болох Ж өвөр дээрээ тэвэрчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад Н барилгын гадна хэсгээр ачаа зөөхөд ашигладаг, тороосоор бэхэлсэн ачааны лифт 5 давхарт байхад Н ачаа буулгах гэж байгаад хаалга нь онгойгоод уначихсан гэсэн. Манай байгууллагын ХАБ инженер Жамбаа гэдэг эрэгтэй хүн байдаг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр байдаг. Би сүүлийн 3 хоног ажилдаа ирээгүй, амарч байгаад өнөөдөр ажилдаа орсон учир мэдэхгүй байна. Өмнө нь бол зааварчилгаа өгдөг байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд ажилдаа ирэхэд зааварчилгаа өгөлгүй, ажилчдын зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зуруулсан. Манай инженер Жамбаа анхаарал болгоомжтой ажиллах, хамгаалалтын малгайгаа тогтмол өмсөж байх талаар байнга анхааруулж сануулдаг. Манай ХАБ Жамбаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулж байгаагүй. Манай компанийн туслах ажилчдын аюулгүй байдлын хувцас нь цэнхэр өнгийн улаан канттай өмд, цамц, хамгаалалтын бүс, хамгаалалтын малгай зэрэг хувцас байдаг. Манай хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Ж нэгдсэн нэг зааварчилгааг амаар өгч анхааруулдаг байсан. Ажлын чиглэл тус бүрт нь өгдөггүй байсан. Би 2018 онд ХХХ -д барилгын туслах ажилтнаар орсноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй... ажлын хөлсөө амаар тохиролцон ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас),
Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр... талийгаач Н ийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд баригдаж байгаа барилга дээр 09 цагийн орчимд очсон... бид хоёр дээр нэмэгдээд Хайдав, Батхишиг нар очсон. Тэндээ очоод бид дөрөв подемоор дээшээ 15 давхраас доош хавтан зөөсөн. Тэгээд Хайдав бид хоёр барилгын доор газарт байсан хавтанг подем дээр тавьж өгч байсан. Батхишиг Н хоёр дээр давхар давхарт нь буулгаж байсан. Өнөөдөр нийт 90 хавтан зөөсөн байсан. Подемоор нэг удаа ачаа ачаад дээш гарахад 8 ширхэг хавтан зөөдөг бөгөөд сүүлд доор 7 ширхэг хавтан үлдсэн байсан. Н , Батхишиг нар 5 давхарт хавтан буулгаж байхад подемийн торон хаалт задраад Н доош унасан... очоод харахад Н ийн хамар, ам, чихнээс цус гарсан байдалтай байсан... тэр хоёр хамгаалалтын бүс зүүгээгүй, дан ганц касктай ажил хийж байсан... Ж ахлаад ажиллаж байсан. Бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан... өнөөдөр ажил дээр ирэхэд хамгаалалтын бүс байхгүй байсан тул хамгаалах бүс зүүгээгүй. Подем дээр ажиллахад хамгаалалтын бүс зүүгээд байх шаардлага байдаггүй. Талийгаач Н подемийн гадна талд буюу барилгын эсрэг талд нь зогсож байсан. Подемийн гадна талийн хаалга нь доод талаас хавтан онгойдог ба тус хаалгыг дээш, доош хөдөлгөөнөөр хаадаг. Гэтэл подемтай дээш гарсны дараа подемийн хаалт доод хэсгээрээ дээш сөхөгдөж онгойсон байдалтай байсан. Тус хаалга нь дээшээ, доошоо гүйж онгойдог болохоос биш сөхөгдөж онгойх боломжгүй байдаг. Подем нь ойролцоогоор 1.5 тонн даацтай, ачсан гэх хавтангийн нэг ширхэг нь 80 кг жинтэй. Нэг удаа зөөхдөө 8 ширхэг хавтан зөөдөг байсан гэхээр нэг зөөлтөөх 640 кг болж байгаа... Тухайн подемийн бүрэн бүтэн байдлыг бид нар шалгах үүрэггүй... тус компанийн подемчин болон хөдөлмөр хамгааллын инженер нь шалгах ёстой байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас),
Гэрч Ю.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н бид хоёр подем дээр ачсан хавтангуудыг тухайн буулгах давхруудад буулгаж байсан. Нэг ачихдаа 8 ширхэг хавтан ачиж байсан. Үдийн өмнө 7 удаа зөөсөн байх... үдийн хоолны дараа гуравдах ачилтыг зөөж байхад буюу 16 цаг 50 минутын орчимд 4 ширхэг хавтан ачаад Н бид хоёр подемчингийн хамтаар 5 давхарт буулгах гэж байтал Подемийн хаалга доод хэсгээрээ онгойгоод Н доош унасан... Н ийн унасан газар очиход... Н ийн хамар болон чихнээс нь цус гарчихсан. Ухаангүй байх шиг байсан... бид хэдийг өглөө ажилд гарахад Ж зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан... халуун өдөр байсан болохоор Н хамгаалах малгайгаа тайлчихсан байсан. Уг нь подем дээр ажиллах үед хамгаалалтын бүс зүүх ёстой. Өнөөдрийн хувьд бид нар бүгд хамгаалах бүс зүүгээгүй... бид ачаа ачихдаа дээд тал нь 8 ширхэг хавтан ачдаг. Нэг хавтан нь 80 кг жинтэй... би барилга талын хэсэгт зогсоод, талийгаач Н эсрэг талд нь зогсож байсан. Подемчин хавтангийн хажуу талд байсан. Суудалдаа суугаад подемоо удирдаад явж байсан. Тэгээд 5 давхарт зогсоод хавтангаа буулгах гэж байтал Н ийн зогсож байсан талын хаалга онгойж Н унасан. Талийгаачийн зогсож байсан талын хаалга хавтан ачих үед онгойлгоод, хавтан буулгах үед миний зогсож байсан талын буюу барилга талын хаалгыг онгойлгодог. Гэхдээ тэр хоёр хаалга хоёул дээшээ гүйж онгойдог хаалгатай. Гэтэл яагаад талийгаачийн зогсож байсан талын хаалга онгойсныг мэдэхгүй байна. Онгойсон ч дээшээ гүйж онгойх ёстой. Гэтэл доод талаасаа сөхөгдөж онгойсон байсан... дээд талдаа 2 тээглүүр цоожтой хаалга байсан. Тэр түгжээ нь ажиллаж байсан. Подемийг подемчин хариуцан ажиллуулдаг. Аюулгүй байдлыг подемчин хариуцах ёстой.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дүгээр хуудас),
Гэрч П.Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Мөнгөн цахиурт” ХХК-д өргүүрийн оператораар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр барилгын дотор талд хавтан хийдэг хүмүүс манай барилга дотор хавтан оруулахаар болж хавтан оруулахаар болж хавтан зөөсөн. Тэгээд хавтан зөөхдөө подемоор зөөсөн... зөөж байгаад 16 цаг 55 минут орчимд тус барилгын 5 давхарт хавтан буулгаж байхад том биетай ах нь подем дээрээс унасан... доошоо унасан гээд байгаа ах подем дээр байхдаа юм өргөж байгаад доошоо тавихдаа эрчиндээ хойшоо унах шиг болсон. Тухайн подемийн барилгын гадна талын хэсгийн хаалга нь 2 талаасаа рольктой бөгөөд хаалганы доод хэсэгт байсан хаалганы дугуй мултарч улмаар тэр ах унасан. Тухайн зүйлийг подем угсарсан хүмүүс хариуцдаг. Подем дээр байгаа хүн юм зөөвөрлөдөг болохоор ямар нэг хамгаалалтын бүс зүүгээгүй байсан... хамгаалалтын каск өмсөөгүй байсан. Подем нь ойролцоогоор 1.5 тонн жинтэй, ачсан гэх хавтангийн нэг ширхэг нь 70 кг жинтэй. Нэг удаа зөөхдөө 8 ширхэг хавтан зөөдөг байсан... нэг зөөлтөөр 560 кг болж байгаа... тэр ахыг унах үед подем дээр 4 хавтан 6 хайрцаг пильта байсан. Нэг хайрцаг пильта нь 31 кг жинтэй байдаг. Подем нь хоёр хаалгатай бөгөөд нэг хаалга нь газарт үлдэж, нэг хаалга нь подемтай хамт хөдөлдөг. Тухайн хаалга нь дээшээ, доошоо болгож онгойлгодог. Тухайн хаалгыг дээшээ өргөсөн тохиолдолд хаалга онгойх боломжтой.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),
Гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Park east” барилгын хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. “Мөнгөн цахиурт” ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга бариулж хөрөнгө оруулдаг. Дээрх барилгын ажлыг чиглэл хариуцаж мэргэшсэн компаниуд гүйцэтгэдэг... манай зүгээс санхүүгийн талын бүх асуудлыг шийддэг бөгөөд ерөнхийдөө хийж гүйцэтгэж байгаа ажилд дээр бол хяналтаа тавьдаг. Анх ажил гүйцэтгэх гэж байгаа байгууллагатайгаа гэрээ хийнэ. Дээрх байгууллагууд өөрсдөө ажилчдын аюулгүй байдал болон хөдөлмөр хамгааллын чиглэлийг хариуцан гүйцэтгэдэг.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
Гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2019 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөнгөн цахиурт” ХХК-ийн эзэмшлийн газарт манайх “Park east” хотхоныг барихаар хөрөнгө оруулагчаар ажилласан. ХХХ -тай 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байсан бөгөөд захирлаар нь Бямбахүү гэж хүн байдаг... Ж гэх хүнийг танилцуулахдаа манай компанийн инженер, гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан... полистрол хавтан угсрах ажлыг ХХХ -аар хийлгэхээр болж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд тэдний компани бүх материалаа өөрсдөө оруулж ирж, өөрсдийн ажилчдаар хийлгэхээр тохирч гэрээг байгуулсан. Манайх зөвхөн санхүүжүүлэх үүрэгтэйгээр гэрээг байгуулсан. Тэднийх ажлаа 2 сарын дотор хийнэ гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийсний дараа манайх бүх санхүүжилтийг өгсөн боловч тэднийх ажлаа дуусгалгүй, өөр компанид давхар ажил аваад явчихсан юм. Тэгээд 2019 оны Намар болж хүйтрээд барилгын ажил зогссон бөгөөд 2020 оны Хавраас үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэхээр болсон. 2020 оны 4 дүгээр сараас хойш алдаг оног ирж очдог... манайхаас дутуу үлдээсэн ажлаа дуусга гэж шаардсан. Тэднийх үлдсэн ажлаа дуусгах гэж байгаад ийм хэрэг гарсан. Дахин гэрээ байгуулаагүй, гэрээ сунгалт хийгээгүй. Өмнөх гэрээний ажлаа дуусгаагүй учир тэднийх ажлаа дуусгахаар хийж байсан ажил юм... ХХХ -ийн хувьд ... ХАБ, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээг Ж байгуулсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас),
Гэрч О.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай байгууллага Д.Тунгалаг гэх иргэнтэй 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ”-г хийсэн. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, ажлыг 90 хувийн гүйцэтгэн, гэрээний үүргийн биелэлт буюу мөнгөө өгөхгүй байсан тул ажлаа зогсоогоод би бүх ажилчдаа тэр барилгаас аваад гарсан... Ж болон талийгаач манай үндсэн ажилтай биш. Ажил гүйцэтгэх үед аман хэлцэл хийгээд Ж өөрөө бригадаа авч ирээд ажилд тусалдаг байсан. Ж ... над руу 88 дугаараас залгаад Тунгалаг захирал ажиллах санал тавьж байна гэж хэлж байсан бөгөөд тухайн үед манайх гэрээний хугацаа дууссан, асуудалтай болоод гарчихсан байсан учраас чи өөрөө мэд гэж хэлж байсан. Ж , Тунгалаг хоёр тохиролцоод ажлуулсан юм шиг байна лээ. Ж өөрөө болон бригадтайгаа ажиллаж байсан... хэрэг гарсан цаг хугацаанд манайд харьяалагдаж ажиллаж байгаагүй. Мөн гэрээний хугацаа дуусаад гарчихсан байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),
Гэрч Л.Евгений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний эхнэр Тунгалаг “Мөнгөн цахиурт” ХХК-ийн газарт “Park east” хотхоныг барихаар захиалагчаар ажилласан. ХХХ -аар өрөө хоорондын тусгаарлалтын полистрол хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан... 2019 оны 7 дугаар сард тэднийд санхүүжилтийг нь өгчихсөн байсан. Гэвч тэднийх ажлаа дуусгаагүй дутуу орхиод 2019 оны 8 дугаар сард 11 дүгээр хороололд өөр компаниас ажил аваад ажиллаж байгаа болохыг мэдсэн... 2020 оны 4 сараас Бямбахүүд үлдсэн ажлаа дуусга гэж хэлэхэд мөнгө өгөхгүй бол хавтан орж ирэхгүй. Дахиж мөнгө өгч байж ажлыг нь дуусгуулахаар болсон... Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хийж байхад дээрх хэрэг гарсан. Ж анх танилцахдаа нэрийн хуудсаа өгч байсан. Тэр нэрийн хуудсан дээр гүйцэтгэх захирал гэж бичсэн байсан. Дараа нь Бямбахүү хэлэхдээ Ж манай инженер байгаа юм. Энэ ажлыг Ж бүхэлд нь хариуцна гэж хэлж байсан... гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ХАБ, эрүү ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээг Ж байгуулсан... ажилчдын аюулгүй байдал зэргийг бүгдийг нь тэдгээр компаниуд өөрсдөө хариуцах ёстой.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “Би өөрийн үеэл ах Бямбахүүтэй 2013 оноос хойш хамтарч полистрол хавтан угсралт чиглэлээр ажиллаж байгаа. Бямбахүү нь ХХХ -ийн захирал байгаа юм. 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буй “Park east” хотхоны барилгад полистрол хавтангаар хана угсралтын ажлыг эхлүүлэхээр болж 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ”-г Тунгалаг гэх хүнтэй байгуулан 2019 оны 9 дүгээр сард ажиллаа зогсоосон. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна Тунгалагийн нөхөр Евгений над руу залгаад үлдсэн дотор ханын угсралтын ажлаа дуусга гэхээр нь уг ажлыг хийхээр болсон... Евгений намайг ажлаа дуусга гэж шахаад байсан учир 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хавтан зөөх ажил гарсан бөгөөд тухайн өдөр амь хохирогч Н над руу залгаад хийх ажил байна уу гэхээр би жоохон ажил байна. Хүрээд ир гээд дуудсан... Гэрээний хугацаа дууссан байсныг би мэдээгүй байсан бөгөөд ямар нэгэн гэрээний сунгалт хийгээгүй... Бямбахүү мэдээгүй байсан. Тунгалаг захирлын нөхөр над руу залгаад үлдсэн жоохон ажлаа дуусга гэхээр нь хийхээр болж очсон байсан юм... Тунгалаг захирал нь боловч Евгений албан бусаар санхүү, барилгын асуудал хариуцдаг хүн байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би амаар зааварчилгаа өгсөн. Тэр хүмүүс зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэр дэвтэр хаана байгааг мэдэхгүй байна. Би ХХХ -ийн албан ёсны ажилтан биш. Тухайн үед Бямбахүүтэй амаар тохиролцоод тухайн ажилд орсон юм. Тухайн гэрээн дээр байгаа гарын үсэг мөн байна... ХХХ -д бригад ахалж ажиллаж байсан учир уг гэрээг байгуулсан юм.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221-223 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1306 дугаар: “... Гадна үзлэгт: Цогцосны урт 169см. Цогцосны урт 169см. Толгойдоо 4см урт хар хүрэн өнгийн үстэй. Биеийн хэлбэр галбир зөв, мах мариа, өөхөн эдийн хөгжил дунд, 30 настай, эрэгтэй хүний цогцос байв. Нүүрний өнгө цайвар шар. Хоёр нүдний зовхинууд хаалттай, салстын өнгө цайвар ягаан, эвэрлэг булингартсан. Хамрын яс мөгөөрс бүтэн, хамраас цусархаг шингэн гарч хатсан. Ам хаалттай, амнаас гарсан зүйлгүй. Уруул дайвар ягаан өнгөтэй. Буйл, завьжны салст цайвар ягаан өнгөтэй. Үзэгдэх шүднүүд бүрэн. Зүүн чихний сувгаас улаан өнгийн цусархаг шингэн гарсан, баруун чихний сувгаас гарсан зүйлгүй. Хүзүү эмгэг хөдөлгөөнгүй. Цээжний хэлбэр зөв. Гэдэс хавирганы түвшинд. Гадна бэлэг эрхтний хөгжил зөв, шээсний сүвнээс гарсан зүйлгүй. Хошногоны амсар хаагдсан, ялгадасгүй. Мөчид бүрэн. Цогцос хүйтэн. Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн. Дарахад цайхгүй. Хөшилт бүх булчинд тод үүссэн. Хожуу үеийн өөрчлөлт илрээгүй. Логцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд содон тэмдэг: Лагзны баруун доод хэсэгт 4,3x1 см зах ирмэг тэгш бус шархтай. Баруун мөрний гадна хэсэгт 4,5х4см, баруун гуяны урд дунд хэсэгт 4,5хЗ,5см хөхөлбөр ягаан өнгийн дус хуралттай. Баруун бугалганы гадна дээд хэсэгт 2,3х1,2см, 3,5x1,9см, 2,5х0,9см, саруун бугалганы гадна дунд хэсгээс шууны гадна дунд хэсэг хүртэл үргэлжилсэн 25х9см талбайд, баруун шууны гадна доод хэсэгт 5,5хЗ,5см, баруун сарвууны ар хэсэгт 3x0,7см, 1,7х0,7см, 0,7х0,7см, хэвлийн зүүн дунд хэсэгт 1,3х0,3см, зүүн шилбэний дотор дээд хэсэгт 2,5х2,5см улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай.
Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуу: Дагзны баруун хэсгийн хуйханд 4х2см улаан хүрэн өнгийн цус хуралттай. Бусад хэсгийн хуйх улаан ягаан өнгөтэй, гэмтэлгүй. Баруун, зүүн чамахайн булчинд гэмтэлгүй. Гавлын орой ясны зузаан 1см. Зүүн чамархайгаас турк эмээл дайрч баруун чамархайн сац яс хүрсэн хөндлөн шугаман хугаралтай. Дагзны баруун хонхорт олон тооны аалзавч хэлбэрийн хугаралтай. Хатуу хальс бүтэн, чинэрэлтгүй, гадаргуу толигор, наалцацгүй. Хатуу хальсан доорх зайд эмгэг өөрчлөлтгүй. Тархины суурийн судсууд хавтгай, хана нимгэн, судас хатуурлын товх, цүлхэн үгүй. Баруун тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнд угааж хусахад арилахгүй аалзан хальсан доор голомтлог цус харвалттай. Хоёр хажуугийн ховдлууд болон 3,4-р ховдлуудад бага зэрэг шаргал тунгалаг шингэнтэй. Судсан багц улаан. Тархины суурь, уртавтар тархинд өөрчлөлтгүй. Тархи 21х20хбсм, оройн судсууд өргөссөн, тогтоц улбагар, хоёр тал бөмбөлөг хэм тэгш, ховил гүехэн, далан намссан, тархины чийглэг дунд зэрэг, бор цагаан эдийн зааг тод, зүслэгийн гадаргуу хутганд наалдана. Голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй. Бага тархи 10,5x6x4,Зсм, 13Огр, тогтоц биелэг, хоер тал бембөлөг тэгш хэмтэй, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доор угааж хусахад арилахгүй зузаан цустай байв. Бага тархийг зүсэхэд эд мөчирлөг тогтоцтой.
Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад дотор эрхтнүүдийн сайрлал зөв. Цээж, хэвлийн хөндийд илүүдэл агууламжгүй. Гол судас цээжний хэсэгт 5,2см, хэвлийн хэсэгт 5,3см, агшилт 5см, дотор гадаргуу хул шаргал, хөндийдөө агууламжгүй, гол судасны гадна хана дагуу улаан хүрэн өнгийн цус хуралттай. Хэл нимгэн цайвар өнгөртэй, хөхлөг тод ховч яс бүтэн. Бамбай булчирхай улаан хүрэн, зүсэхэд махархаг. Залгиур чөлөөтэй. Улаан хоолойн салст хөхөлбөр өнгөтэй, эмгэг еерчлөлтгүй, атираа тод. Цагаан мөгөөрсөн хоолойн салст хөхөлбөр саарал. Хоёр уушигны урд гадаргуу цайвар ягаан өнгөтэй, ар гадаргуу хөхөлбөр хүрэн ягаан, лэлбэнгүүд наалдацгүй, хоёр уушиг хийжилт бага, зүслэгийн талбай цус дүүрэлт сага. Баруун уушигны доод дэлбэнгийн ар гадаргууд 4см, урд гадаргууд 2см, дээд дэлбэнгийн гадна гадаргууд Зсм болон 2см хэмжэээтэй, уушигны угт 6см урт шархнуудтай. Хоёр уушигны угт цус хуралттай. Бөөрний дээд булчирхай хэлбэр навч, эдийн давхраа тод. Бөөрний өөхөн эдийн хөгжил дунд. Баруун бөөрний өөхлөгт цус хурсан. Зүүн бөөрний өөхлөгт өөрчлөлтгүй. Бөөр баруун нь 10x5,5x3,2см, 110гр, зүүн нь 9,5х5хЗ,4см, 100гр, хоёр бөөр цайвар хүрэн өнгөтэй, шош хэлбэртэй, тогтоц улбагар, эдийн зураглал тод, зүслэгийн талбай цус дүүрэлт дунд, гадаргуу гөлгөр, тэвшинцэр судсууд өргөссөн, шээлүүр чөлөөтэй, хальс хялбар хуурна. Баруун бөөрөнд 4см язарсан шархтай Давсаг бүтэн, дүүрэн цайвар шар өнгийн шээстэй. Үнхэлцэг хальс бүтэн, гадаргуу гөлгөр. Зүрх 10,7x1 Охбсм, 300 гр тогтоц биелэг, хэлбэр дусал, баруун, зүүн тосгуур, ховдол хоосон, хавхлаасын байдал: Нимгэн, зүрхний булчинг үечлэн зүсч үзэхэд: цусан хангамж жигд хүрэн бор өнгөтэй. Титэм судасны хана нимгэн, гялгар, хөндий чөлөөтэй, эмгэг өөрчлөлтгүй. Зүүн ховдлын ханын зузаан 1,4см, баруун ховдлын ханын зузаан 0,4см. Хоёр хавтаст хавхлага 11 см, гурван хавтаст хавхлага 12см, гол судасны хавхлага 7,5см, уушигны артерийн хавхлага 7см. Элэг хүрэн шар өнгөтэй, тогтоц биелэг, гадаргуу гөлгөр, зах ирмэг мохоо, зүслэгийн талбай жигд хүрэн шар, цус дүүрэлт дунд. Элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд 4см, зүүн дэлбэнгийн доод гадаргууд 1.5см язарсан шархтай. Дэлүү 10x6x2,5см хөхөлбөр саарал өнгөтэй, тогтоц зөөлөн, гадаргуу үрчгэрдүү, зүслэгийн талбай цусархаг, хусам өгөхгүй. Нойр булчирхай 17,5хЗ,5х2см, цайвар өнгөтөй, эдийн бүтэц хилтэнлэг, тогтоц булчирхайлаг, гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй. Ходоодонд 150мл орчим цайвар өнгийн өтгөн агууламжтай. Салст иайвар шар, атираа нугалаас тод. Нарийн гэдэсний салст цайвар, хөндийдөө цайвар шар өнгийн шингэн агууламжтай. Бүдүүн гэдэсний салст цайвар шар, хийрхэг, өтгөн бор ногоон өнгийн агууламтай. Сэмжинд эмгэг өөрчлөлтгүй. Бүдүүн гэдэсний элэгний булан хэсгийн чацархайд цус хуралттай. Цөсний хүүдий бүтэн, чинэрээгүй, цөсний зам чөлөөтэй, хана нимгэн, дундуур шар ногоон цөстэй, салст хилэнлэг. Цээжний хэнхэрцэг шалгахад: Баруун эгэм дунд хэсгээр хугарч зөрсөн. Баруун талын 1,2,4,5,6,7,8,9-р хавирганууд далны шугамаар, 3-р хавирга нурууны ойролцоох шугамаар хугарч зөрсөн. Зүүн талын хавирга яснууд бүтэн. Өвчүү бүтэн. Нугалам, мугас бүтэн гэмтэлгүй. Дээд, доод мөчдийн яс бүтэн, гэмтэлгүй байв.
... Өндрөөс уналт: Тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтэл. Гавлын орой болон суурь ясны хугарал. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт. Баруун талын олон хавирганы хугарал. Баруун эгэмний хугарал. Баруун уушигны олон тооны шарх. Дотор эрхтний доргилт: Хоёр уушигны уг, гол судас, баруун бөөрний өөхлөг, бүдүүн гэдэсний чацархайн цус хуралт. Баруун бөөр, элэгний хоёр дэлбэнгийн язрал. Дагзны хуйхны шарх. Дагзны хуйхны дотор гадаргуу, баруун мөр, баруун гуяны цус хуралт. Баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, зүүн шилбэний зулгаралт. ДҮГНЭЛТ
1. Н.Н -н цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, баруун эгэмний хугарал, баруун уушигны олон тооны шарх, хоёр уушигны уг, гол судас, баруун бөөрний өөхлөг, бүдүүн гэдэсний чацархайд цус хуралт, баруун бөөр, элэгний хоёр дэлбэнгийн язрал, дагзны хуйханд шарх, дагзны хуйхны дотор гадаргуу, баруун мөр, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
3. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүснэ.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь нас барах үедээ спиртийн зүйл хэрэглээгүй байна.
6. Цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дугаар хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хэргийн 7-10, 12-18 дугаар хуудас),
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гантөмөрийн Эрүүгийн 200602913 дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн: “...“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.6. /Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд:... Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./, гэж заасны дагуу уг тоног төхөөрөмж /хүн-ачааны өргөгч хэрэгсэл/-ийг ашиглагч ажил гүйцэтгэгч ХХХ XXК нь ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Мөн ХХХ ХХК-ийн захирал О.Бямбаахүү нь “Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ”-г захиалагч иргэн Д.Тунгалагтай байгуулсан бөгөөд гэрээний 2.5./Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, туслах материал, багаж хэрэгсэл болон тээврийн зардлыг гүйцэтгэгч тал хариуцна/ гэж заасан үүрэг болон уг гэрээний нэг хэсэг болох “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ”-г ХХХ ХХК-ийг төлөөлж Ц.Ж байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд уг гэрээний Дөрөв. Гүйцэтгэгч талын үүрэг-ийн дагуу хэрэг учрал болсон гэх барилга дээр полистрол бетон хавтан угсрах ажлыг гүйцэтгүүлж байсан байна. Иймд гүйцэтгэгч ХХХ ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй... ХХХ ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.4,/Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл асуудлын талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./, 28 дугаар зүйлийн 28.1.8,/аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 'талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй, Н.Н т аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, сургалтад хамруулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.ХХХ ХХК нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.19./Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно./, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234-р тушаалаар баталсан ‘Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.5.6. /Ачаа болон ачаа, хүн зөөврийн өргүүрийг ашиглаж байгаа байгууллага нь доорх шаардлагуудыг хангасан байх үүрэгтэй. Үүнд:
а) өргүүрээр ачааг ачиж, буулгах технологийн карт . боловсруулан ажлын байранд байрлуулах;
б) өргүүрээр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтныг ачаа өргөж, буулгах технологийн карт, талбайн зохион байгуулалтын зурагтай танилцуулан гарын үсэг зуруулах;/ гэж заасан шаардлагуудыг хангуулаагүй нь осолд хүргэсэн байна... Тодруулбал ХХХ ХХК өргүүр ашиглаж ачааг /хавтан/-г ачиж буулгах үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар ачаагаа өргүүр дээр байрлуулан аяих, үйлчлэх хүн нь хаана зогсож байрлан ажиллах, хаалгыг болгоомжгүй байдлаар түлхэх, эд зүйлээр цохихгүй байх, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, хаалганд ойртох зай хэмжээг тооцох, хэрхэн буулгах, хамгаалах хэрэгсэл /хамгаалалтын бүс/-ийг өргүүрийн ямар эд ангиас бэхлэх гэх мэт аюулгүй байдлын талаар технологийн карт буюу ажил гүйцэтгэх үед аюулгүй байдлыг хангах талаар төсөл боловсруулан баталж мөрдүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.3./Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааыны давтан зааварчилгааг 3 сард нэгээс доошгүй уадаа бүх ажилтнуудад өгч байвал зохино. Өөр байгууллагын газар нутаг дээр үйл ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй./, мөн дээрхи стандартын 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга , эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэсэн шаардлагын дагуу өөр ажлын талбай дээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажлыг хариуцсан албан тушаалтан /инженер/ газар дээр биечлэн үзүүлэх журмаар хариуцан өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг ханган ажиллах хавсралт гэрээ”-г ХХХ ХХК-г төлөөлж Ц.Ж байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд... Ц.Ж хариуцан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй байна... Н.Н ийг аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй байна... Иргэн Д.Тунгалагийн эзэмшлийн SC200/200 УБД:667 дугаартай Хүн ба ачаа зөөврийн өргүүр нь Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234-р тушаалаар баталсан “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах энэхүү дүрэм”-ийн 1.1 Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах энэхүү дүрэм нь барилгын өргүүрийн зураг төслийг зохиох, төхөөрөмжлөх, үйлдвэрлэх, угсрах, засварлах барилга угсралт, заслын ажилд ашиглах шаардлагыг тогтооно... гэж заасны дагуу ӨБ17-1334/18 тусгай зөвшөөрөлтэй, РД:5260809 дугаартай Деталис ХХК нь SC200/200 №130622 УБД:667 дугаартай Хүн ба ачаа зөөврийн өргүүрийн акт, Өргүүрийн техникийн дүгнэлт, магадлагаа, туршилтыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийж, Магадлагаа дүнгийн тэмдэглэлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Дашдаваа нь баталгаажуулсан байна. Мөн уг өргүүрийг ажиллуулж байсан П.Эрдэнэ нь 2019 оны 11-р сарын 10-ны өдөр “Өргүүрийн оператор” мэргэжлээр 19/425 дугаартай үнэмлэх авсан байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд өргүүр нь техникийн бүрэн бүтэн байдал, хангагдсан, техникийн аюулгүй дүрмийн шаардлагыг хангаж байсан... Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 200-204 дүгээр хуудас),
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дугаар хуудас),
Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 133-136 дугаар хуудас),
Нэхэмжлэх №..ХАБ-36/20 (1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлгаа (1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэл (1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр хуудас) мөн шүүхэд шинээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрлэсний баталгаа, Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл, хүүхдийн төрсний гэрчилгээ (4 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ “Шүүгдэгч Ц.Ж нь ... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээж, гэм буруугийн тал дээр маргаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ “Хохирогчийн зүгээс хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Ц.Ж нь цаашдаа хохирогчийн ар гэрт боломжтой хэмжээгээрээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж илэрхийлсэн. Иймд ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Маргах зүйл байхгүй. Энэ хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ж ийн холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Ж нь ХХХ -ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтын хамруулан шалгалт авч байна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дахь заалтад “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 5.11.3-т “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохоос өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн ажилгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй.”, 4.9-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтуудыг биелүүлээгүй зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урьд талын “Парк Ийст” нэртэй 16 давхар барилга дээр ажиллаж байсан Н.Н нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр подем буюу өргөгч лифтнээс унаж нас барсан болох нь:
Гэрч Э.Буянтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Мөнгөн цахиурт” ХХК-д барилгын инженер ажилтай... 8 жил ажиллаж байна... барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн урд талд “Park east” хотхоны үйлчилгээтэй 16 давхар барилгын ажлыг 2019 оны 3 дугаар сараас хойш барьж байгаа. Манайх ерөнхий захиалагч, хөрөнгө оруулагч компани бөгөөд захирлаар Тунгалаг гэх хүн байдаг... уг барилгыг барихдаа 8 туслан гүйцэтгэгч байгууллага ажлуулж байгаа... нэг нь ХХХ нь доторх ханын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа... уг компанитай 2019 оны 11 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цаг 50 минутын орчим ажил дээр очсон. Миний ажил үүргийн хуваарь бол бүх компаниудын \бригад болон компани гэх\ ерөнхий ажлын гүйцэтгэлийг хянаж, шалгаж, зааварчлах үүрэгтэй... 17 цаг 18 минутад манай компанийн подемчин Эрдэнэ над руу залгаад подемноос хүн уначихлаа. Та яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр нь би шууд буцаад барилга дээр очиход ХХХ -ийн ажилтан Н газарт унасан байдалтай, Ж тэврээд сууж байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн... би 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хавтангийн бригад ажлаа хийх гээд орж ирэхэд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан. Тэдний компаниас хариуцсан инженер Ж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой. Гэхдээ Ж зааварчилгаа өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэднийх давхар аюулгүй ажиллагааны дэвтэртэй. Мөн дотроо хөдөлмөр хамгааллаа хариуцах ёстой байдаг. Тухайн подем буюу ачаа, хүн зөөврийн лифтийг хэзээ үйлдвэрлэгдсэнийг мэдэхгүй байна. Гэхдээ албан гэрчилгээ, баримт бичиг нь байгаа. Зохих байгууллагад шалгуулж бүртгүүлсэн... лифтний засвар үйлчилгээг “Деталист” ХХК хариуцаж ажилладаг. Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр лифтийг шалгаад явсан. Уг лифтийг 2019 оны 11 дүгээр сард худалдаж аваад 2020 оны 3 дугаар сараас ашиглаж эхэлсэн. ХХХ -тай байгуулсан гэрээ байгаа. “Деталист” ХХК-тай байгуулсан гэрээ байгаа эсэхийг мэдэхгүй байна... подемийн аюулгүй ажиллагааг би хариуцах ёстой. Тухайн подем нь 2 тонны даацтай. Гэхдээ 1 тонноос илүү ачаа ачдаггүй байсан. 2020 оны 6 дугаар сарын 16-ны подемд засвар, үйлчилгээ хийгээд явсан. Тэгэхэд Эрдэнэ болон “Деталист” ХХК-ийн захирал Ихбаяр нар байсан... тухайн өдрийн орой 19 цагийн орчимд уг подемийг дээш, доош нь хөдөлгөж үзсэн. Тэр үед би өөрөө байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ханын угсралтад хийх дээш зөөж байсан хүмүүсээс талийгаач Н , бас нэг нэрийг нь мэдэхгүй хүн өнөөдөр ирж ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
Гэрч Б.Басболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ХХХ -д мужаан ажилтай... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн хамтран ажилладаг Д.Батсүхийн хамтаар ажил дээр 10 цаг өнгөрч байхад ирсэн... бид хоёр ажлын хувцсаа өмсөөд гурван давхраас дээш орон сууцны цахилгаан хаалт хийж байсан. 17 цагийн орчимд Д.Батсүх бид хоёр 7 давхарт ажлаа хийж байтал Д.Батсүх Н уначихлаа гэж хэлсэн... бид хоёр нэг давхар луу буусан... манай ажилчид бүгд нэг давхарт цугларсан байсан. Би юу болсон талаар хүмүүсээс асуухад хамтран ажилладаг Н гэх залуу нь 5 давхраас доош подем буюу давхар хоорондын ачаа зөөдөг техникээс унасан байсан... хүмүүс ярихдаа ачааны подемоос унасан гэж хэлсэн... Манай ХХХ -д хөдөлмөр аюулгүй ажиллагааг Ж гэх хүн хариуцдаг. Манай ажилчид өглөөний ажлаасаа хоцорсон тохиолдолд аюулгүй ажиллагааны зааварчилгаа шууд ажилдаа гардаг. Өдөрт зааварчилгаа нэг удаа өгч гарын үсэг зуруулж тэмдэглэл хөтөлдөг. ХХХ 2020 он гарснаас хойш хөдөлмөр хамгааллын чиглэлээр ямар нэг заалны сургалт, хөтөлбөр зохиож байгаагүй. Ж ах ажлын байранд байхдаа амаар заавар өгдөг байсан. Түүнээс өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Гэрч Н.Нямжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах барилга дээр ХХХ нь туслан гүйцэтгэх ажил хийж байгаа... 18 цагийн үед Ц.Сүхбаатар бид хоёр барилгын доор газраас өргөгч подем дээр польстрол хавтан зөөж тавьж өгч байсан. Хавтантай өрөгч подем нь 5 давхарт зогсоод уг давхарт байсан Батхишиг, талийгаач Н.Н хоёр ажиллаж байсан. Ц.Сүхбаатар бид хоёр хавтангаа подем дээр 4 ширхэг польстрол хавтан зөөж тавиад дээшээ өргөж явуулаад амраад сууж байтал өндрөөс юм унах чимээ гарсан. Подемийн суурь луу яваад очиход Н.Н нь унасан байсан ба... бага зэргийн амьсгаатай байж байсан. Талийгаач Н.Н миний нагац дүү байгаа юм... ямар учраас барилгаас унасныг би хараагүй... би ХХХ -д сүүлийн 10 орчим жил ажиллаж байгаа. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би өнөөдөр 10 цагийн үед ажилд гарсан ба би болон хамт польстрол хавтан угсарч байсан ажилчид ажилд гарахын өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Харин зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсан. Барилгын дээш өргөх подем нь бүхээгтэй ба хаалга нь дээшээ өргөж онгойдог ба хаалганых нь өргөн 1 метр орчим, өндөр нь 2 метр орчим хэмжээтэй нэг хаалга байдаг. Подем нь бараа барилгын материал оруулах болон буулгах гэсэн хоёр талдаа хаалгатай байсан. Миний бодож байгаагаар подем руу барилгын материал оруулдаг хаалгаар нь унасан байж болзошгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),
Гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд... өдрийнхөө хоолыг идчихээд хамт ажилдаг Б.Басболдын хамт баригдаж байгаа барилгын 7 давхарт цахилгааны хаалт хийж байсан... хүмүүс шуугилдаад явахаар нь 7 давхарын тагтны цонхоор хартал манай ажилтан Н 1 давхарт газарт унасан байсан... Барсаад энэ тухай хэлээд хамт нэг давхарт очсон. Барилгын ажилчид бүгд цуглачихсан байхаар нь газарт хэвтэж байсан Н ийг хартал ам, хамраас нь цус гарчихсан... хамаатны ах нь болох Ж өвөр дээрээ тэвэрчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад Н барилгын гадна хэсгээр ачаа зөөхөд ашигладаг, тороосоор бэхэлсэн ачааны лифт 5 давхарт байхад Н ачаа буулгах гэж байгаад хаалга нь онгойгоод уначихсан гэсэн. Манай байгууллагын ХАБ инженер Жамбаа гэдэг эрэгтэй хүн байдаг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр байдаг. Би сүүлийн 3 хоног ажилдаа ирээгүй, амарч байгаад өнөөдөр ажилдаа орсон учир мэдэхгүй байна. Өмнө нь бол зааварчилгаа өгдөг байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд ажилдаа ирэхэд зааварчилгаа өгөлгүй, ажилчдын зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зуруулсан. Манай инженер Жамбаа анхаарал болгоомжтой ажиллах, хамгаалалтын малгайгаа тогтмол өмсөж байх талаар байнга анхааруулж сануулдаг. Манай ХАБ Жамбаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулж байгаагүй. Манай компанийн туслах ажилчдын аюулгүй байдлын хувцас нь цэнхэр өнгийн улаан канттай өмд, цамц, хамгаалалтын бүс, хамгаалалтын малгай зэрэг хувцас байдаг. Манай хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Ж нэгдсэн нэг зааварчилгааг амаар өгч анхааруулдаг байсан. Ажлын чиглэл тус бүрт нь өгдөггүй байсан. Би 2018 онд ХХХ -д барилгын туслах ажилтнаар орсноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй... ажлын хөлсөө амаар тохиролцон ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас),
Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр... талийгаач Н ийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд баригдаж байгаа барилга дээр 09 цагийн орчимд очсон... бид хоёр дээр нэмэгдээд Хайдав, Батхишиг нар очсон. Тэндээ очоод бид дөрөв подемоор дээшээ 15 давхраас доош хавтан зөөсөн. Тэгээд Хайдав бид хоёр барилгын доор газарт байсан хавтанг подем дээр тавьж өгч байсан. Батхишиг Н хоёр дээр давхар давхарт нь буулгаж байсан. Өнөөдөр нийт 90 хавтан зөөсөн байсан. Подемоор нэг удаа ачаа ачаад дээш гарахад 8 ширхэг хавтан зөөдөг бөгөөд сүүлд доор 7 ширхэг хавтан үлдсэн байсан. Н , Батхишиг нар 5 давхарт хавтан буулгаж байхад подемийн торон хаалт задраад Н доош унасан... очоод харахад Н ийн хамар, ам, чихнээс цус гарсан байдалтай байсан... тэр хоёр хамгаалалтын бүс зүүгээгүй, дан ганц касктай ажил хийж байсан... Ж ахлаад ажиллаж байсан. Бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан... өнөөдөр ажил дээр ирэхэд хамгаалалтын бүс байхгүй байсан тул хамгаалах бүс зүүгээгүй. Подем дээр ажиллахад хамгаалалтын бүс зүүгээд байх шаардлага байдаггүй. Талийгаач Н подемийн гадна талд буюу барилгын эсрэг талд нь зогсож байсан. Подемийн гадна талийн хаалга нь доод талаас хавтан онгойдог ба тус хаалгыг дээш, доош хөдөлгөөнөөр хаадаг. Гэтэл подемтай дээш гарсны дараа подемийн хаалт доод хэсгээрээ дээш сөхөгдөж онгойсон байдалтай байсан. Тус хаалга нь дээшээ, доошоо гүйж онгойдог болохоос биш сөхөгдөж онгойх боломжгүй байдаг. Подем нь ойролцоогоор 1.5 тонн даацтай, ачсан гэх хавтангийн нэг ширхэг нь 80 кг жинтэй. Нэг удаа зөөхдөө 8 ширхэг хавтан зөөдөг байсан гэхээр нэг зөөлтөөх 640 кг болж байгаа... Тухайн подемийн бүрэн бүтэн байдлыг бид нар шалгах үүрэггүй... тус компанийн подемчин болон хөдөлмөр хамгааллын инженер нь шалгах ёстой байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас),
Гэрч Ю.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н бид хоёр подем дээр ачсан хавтангуудыг тухайн буулгах давхруудад буулгаж байсан. Нэг ачихдаа 8 ширхэг хавтан ачиж байсан. Үдийн өмнө 7 удаа зөөсөн байх... үдийн хоолны дараа гуравдах ачилтыг зөөж байхад буюу 16 цаг 50 минутын орчимд 4 ширхэг хавтан ачаад Н бид хоёр подемчингийн хамтаар 5 давхарт буулгах гэж байтал Подемийн хаалга доод хэсгээрээ онгойгоод Н доош унасан... Н ийн унасан газар очиход... Н ийн хамар болон чихнээс нь цус гарчихсан. Ухаангүй байх шиг байсан... бид хэдийг өглөө ажилд гарахад Ж зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан... халуун өдөр байсан болохоор Н хамгаалах малгайгаа тайлчихсан байсан. Уг нь подем дээр ажиллах үед хамгаалалтын бүс зүүх ёстой. Өнөөдрийн хувьд бид нар бүгд хамгаалах бүс зүүгээгүй... бид ачаа ачихдаа дээд тал нь 8 ширхэг хавтан ачдаг. Нэг хавтан нь 80 кг жинтэй... би барилга талын хэсэгт зогсоод, талийгаач Н эсрэг талд нь зогсож байсан. Подемчин хавтангийн хажуу талд байсан. Суудалдаа суугаад подемоо удирдаад явж байсан. Тэгээд 5 давхарт зогсоод хавтангаа буулгах гэж байтал Н ийн зогсож байсан талын хаалга онгойж Н унасан. Талийгаачийн зогсож байсан талын хаалга хавтан ачих үед онгойлгоод, хавтан буулгах үед миний зогсож байсан талын буюу барилга талын хаалгыг онгойлгодог. Гэхдээ тэр хоёр хаалга хоёул дээшээ гүйж онгойдог хаалгатай. Гэтэл яагаад талийгаачийн зогсож байсан талын хаалга онгойсныг мэдэхгүй байна. Онгойсон ч дээшээ гүйж онгойх ёстой. Гэтэл доод талаасаа сөхөгдөж онгойсон байсан... дээд талдаа 2 тээглүүр цоожтой хаалга байсан. Тэр түгжээ нь ажиллаж байсан. Подемийг подемчин хариуцан ажиллуулдаг. Аюулгүй байдлыг подемчин хариуцах ёстой.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дүгээр хуудас),
Гэрч П.Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Мөнгөн цахиурт” ХХК-д өргүүрийн оператораар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр барилгын дотор талд хавтан хийдэг хүмүүс манай барилга дотор хавтан оруулахаар болж хавтан оруулахаар болж хавтан зөөсөн. Тэгээд хавтан зөөхдөө подемоор зөөсөн... зөөж байгаад 16 цаг 55 минут орчимд тус барилгын 5 давхарт хавтан буулгаж байхад том биетай ах нь подем дээрээс унасан... доошоо унасан гээд байгаа ах подем дээр байхдаа юм өргөж байгаад доошоо тавихдаа эрчиндээ хойшоо унах шиг болсон. Тухайн подемийн барилгын гадна талын хэсгийн хаалга нь 2 талаасаа рольктой бөгөөд хаалганы доод хэсэгт байсан хаалганы дугуй мултарч улмаар тэр ах унасан. Тухайн зүйлийг подем угсарсан хүмүүс хариуцдаг. Подем дээр байгаа хүн юм зөөвөрлөдөг болохоор ямар нэг хамгаалалтын бүс зүүгээгүй байсан... хамгаалалтын каск өмсөөгүй байсан. Подем нь ойролцоогоор 1.5 тонн жинтэй, ачсан гэх хавтангийн нэг ширхэг нь 70 кг жинтэй. Нэг удаа зөөхдөө 8 ширхэг хавтан зөөдөг байсан... нэг зөөлтөөр 560 кг болж байгаа... тэр ахыг унах үед подем дээр 4 хавтан 6 хайрцаг пильта байсан. Нэг хайрцаг пильта нь 31 кг жинтэй байдаг. Подем нь хоёр хаалгатай бөгөөд нэг хаалга нь газарт үлдэж, нэг хаалга нь подемтай хамт хөдөлдөг. Тухайн хаалга нь дээшээ, доошоо болгож онгойлгодог. Тухайн хаалгыг дээшээ өргөсөн тохиолдолд хаалга онгойх боломжтой.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),
Гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Park east” барилгын хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. “Мөнгөн цахиурт” ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга бариулж хөрөнгө оруулдаг. Дээрх барилгын ажлыг чиглэл хариуцаж мэргэшсэн компаниуд гүйцэтгэдэг... манай зүгээс санхүүгийн талын бүх асуудлыг шийддэг бөгөөд ерөнхийдөө хийж гүйцэтгэж байгаа ажилд дээр бол хяналтаа тавьдаг. Анх ажил гүйцэтгэх гэж байгаа байгууллагатайгаа гэрээ хийнэ. Дээрх байгууллагууд өөрсдөө ажилчдын аюулгүй байдал болон хөдөлмөр хамгааллын чиглэлийг хариуцан гүйцэтгэдэг.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
Гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2019 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөнгөн цахиурт” ХХК-ийн эзэмшлийн газарт манайх “Park east” хотхоныг барихаар хөрөнгө оруулагчаар ажилласан. ХХХ -тай 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байсан бөгөөд захирлаар нь Бямбахүү гэж хүн байдаг... Ж гэх хүнийг танилцуулахдаа манай компанийн инженер, гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан... полистрол хавтан угсрах ажлыг ХХХ -аар хийлгэхээр болж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд тэдний компани бүх материалаа өөрсдөө оруулж ирж, өөрсдийн ажилчдаар хийлгэхээр тохирч гэрээг байгуулсан. Манайх зөвхөн санхүүжүүлэх үүрэгтэйгээр гэрээг байгуулсан. Тэднийх ажлаа 2 сарын дотор хийнэ гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийсний дараа манайх бүх санхүүжилтийг өгсөн боловч тэднийх ажлаа дуусгалгүй, өөр компанид давхар ажил аваад явчихсан юм. Тэгээд 2019 оны Намар болж хүйтрээд барилгын ажил зогссон бөгөөд 2020 оны Хавраас үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэхээр болсон. 2020 оны 4 дүгээр сараас хойш алдаг оног ирж очдог... манайхаас дутуу үлдээсэн ажлаа дуусга гэж шаардсан. Тэднийх үлдсэн ажлаа дуусгах гэж байгаад ийм хэрэг гарсан. Дахин гэрээ байгуулаагүй, гэрээ сунгалт хийгээгүй. Өмнөх гэрээний ажлаа дуусгаагүй учир тэднийх ажлаа дуусгахаар хийж байсан ажил юм... ХХХ -ийн хувьд ... ХАБ, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээг Ж байгуулсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас),
Гэрч О.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай байгууллага Д.Тунгалаг гэх иргэнтэй 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ”-г хийсэн. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, ажлыг 90 хувийн гүйцэтгэн, гэрээний үүргийн биелэлт буюу мөнгөө өгөхгүй байсан тул ажлаа зогсоогоод би бүх ажилчдаа тэр барилгаас аваад гарсан... Ж болон талийгаач манай үндсэн ажилтай биш. Ажил гүйцэтгэх үед аман хэлцэл хийгээд Ж өөрөө бригадаа авч ирээд ажилд тусалдаг байсан. Ж ... над руу 88 дугаараас залгаад Тунгалаг захирал ажиллах санал тавьж байна гэж хэлж байсан бөгөөд тухайн үед манайх гэрээний хугацаа дууссан, асуудалтай болоод гарчихсан байсан учраас чи өөрөө мэд гэж хэлж байсан. Ж , Тунгалаг хоёр тохиролцоод ажлуулсан юм шиг байна лээ. Ж өөрөө болон бригадтайгаа ажиллаж байсан... хэрэг гарсан цаг хугацаанд манайд харьяалагдаж ажиллаж байгаагүй. Мөн гэрээний хугацаа дуусаад гарчихсан байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),
Гэрч Л.Евгений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний эхнэр Тунгалаг “Мөнгөн цахиурт” ХХК-ийн газарт “Park east” хотхоныг барихаар захиалагчаар ажилласан. ХХХ -аар өрөө хоорондын тусгаарлалтын полистрол хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан... 2019 оны 7 дугаар сард тэднийд санхүүжилтийг нь өгчихсөн байсан. Гэвч тэднийх ажлаа дуусгаагүй дутуу орхиод 2019 оны 8 дугаар сард 11 дүгээр хороололд өөр компаниас ажил аваад ажиллаж байгаа болохыг мэдсэн... 2020 оны 4 сараас Бямбахүүд үлдсэн ажлаа дуусга гэж хэлэхэд мөнгө өгөхгүй бол хавтан орж ирэхгүй. Дахиж мөнгө өгч байж ажлыг нь дуусгуулахаар болсон... Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хийж байхад дээрх хэрэг гарсан. Ж анх танилцахдаа нэрийн хуудсаа өгч байсан. Тэр нэрийн хуудсан дээр гүйцэтгэх захирал гэж бичсэн байсан. Дараа нь Бямбахүү хэлэхдээ Ж манай инженер байгаа юм. Энэ ажлыг Ж бүхэлд нь хариуцна гэж хэлж байсан... гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ХАБ, эрүү ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээг Ж байгуулсан... ажилчдын аюулгүй байдал зэргийг бүгдийг нь тэдгээр компаниуд өөрсдөө хариуцах ёстой.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “Би өөрийн үеэл ах Бямбахүүтэй 2013 оноос хойш хамтарч полистрол хавтан угсралт чиглэлээр ажиллаж байгаа. Бямбахүү нь ХХХ -ийн захирал байгаа юм. 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буй “Park east” хотхоны барилгад полистрол хавтангаар хана угсралтын ажлыг эхлүүлэхээр болж 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ”-г Тунгалаг гэх хүнтэй байгуулан 2019 оны 9 дүгээр сард ажиллаа зогсоосон. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна Тунгалагийн нөхөр Евгений над руу залгаад үлдсэн дотор ханын угсралтын ажлаа дуусга гэхээр нь уг ажлыг хийхээр болсон... Евгений намайг ажлаа дуусга гэж шахаад байсан учир 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хавтан зөөх ажил гарсан бөгөөд тухайн өдөр амь хохирогч Н над руу залгаад хийх ажил байна уу гэхээр би жоохон ажил байна. Хүрээд ир гээд дуудсан... Гэрээний хугацаа дууссан байсныг би мэдээгүй байсан бөгөөд ямар нэгэн гэрээний сунгалт хийгээгүй... Бямбахүү мэдээгүй байсан. Тунгалаг захирлын нөхөр над руу залгаад үлдсэн жоохон ажлаа дуусга гэхээр нь хийхээр болж очсон байсан юм... Тунгалаг захирал нь боловч Евгений албан бусаар санхүү, барилгын асуудал хариуцдаг хүн байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би амаар зааварчилгаа өгсөн. Тэр хүмүүс зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэр дэвтэр хаана байгааг мэдэхгүй байна. Би ХХХ -ийн албан ёсны ажилтан биш. Тухайн үед Бямбахүүтэй амаар тохиролцоод тухайн ажилд орсон юм. Тухайн гэрээн дээр байгаа гарын үсэг мөн байна... ХХХ -д бригад ахалж ажиллаж байсан учир уг гэрээг байгуулсан юм.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221-223 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1306 дугаар:
1. Н.Н -н цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, баруун эгэмний хугарал, баруун уушигны олон тооны шарх, хоёр уушигны уг, гол судас, баруун бөөрний өөхлөг, бүдүүн гэдэсний чацархайд цус хуралт, баруун бөөр, элэгний хоёр дэлбэнгийн язрал, дагзны хуйханд шарх, дагзны хуйхны дотор гадаргуу, баруун мөр, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.4 Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
3. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүснэ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь нас барах үедээ спиртийн зүйл хэрэглээгүй байна.
7. Цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дугаар хуудас),
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гантөмөрийн Эрүүгийн 200602913 дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн: “...“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.6. /Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд:... Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./, гэж заасны дагуу уг тоног төхөөрөмж /хүн-ачааны өргөгч хэрэгсэл/-ийг ашиглагч ажил гүйцэтгэгч ХХХ XXК нь ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Мөн ХХХ ХХК-ийн захирал О.Бямбаахүү нь “Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ”-г захиалагч иргэн Д.Тунгалагтай байгуулсан бөгөөд гэрээний 2.5./Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, туслах материал, багаж хэрэгсэл болон тээврийн зардлыг гүйцэтгэгч тал хариуцна/ гэж заасан үүрэг болон уг гэрээний нэг хэсэг болох “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ”-г ХХХ ХХК-ийг төлөөлж Ц.Ж байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд уг гэрээний Дөрөв. Гүйцэтгэгч талын үүрэг-ийн дагуу хэрэг учрал болсон гэх барилга дээр полистрол бетон хавтан угсрах ажлыг гүйцэтгүүлж байсан байна. Иймд гүйцэтгэгч ХХХ ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй... ХХХ ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.4,/Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл асуудлын талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./, 28 дугаар зүйлийн 28.1.8,/аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 'талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй, Н.Н т аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, сургалтад хамруулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.ХХХ ХХК нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.19./Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно./, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234-р тушаалаар баталсан ‘Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.5.6. /Ачаа болон ачаа, хүн зөөврийн өргүүрийг ашиглаж байгаа байгууллага нь доорх шаардлагуудыг хангасан байх үүрэгтэй. Үүнд:
а) өргүүрээр ачааг ачиж, буулгах технологийн карт . боловсруулан ажлын байранд байрлуулах;
б) өргүүрээр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтныг ачаа өргөж, буулгах технологийн карт, талбайн зохион байгуулалтын зурагтай танилцуулан гарын үсэг зуруулах;/ гэж заасан шаардлагуудыг хангуулаагүй нь осолд хүргэсэн байна... Тодруулбал ХХХ ХХК өргүүр ашиглаж ачааг /хавтан/-г ачиж буулгах үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар ачаагаа өргүүр дээр байрлуулан аяих, үйлчлэх хүн нь хаана зогсож байрлан ажиллах, хаалгыг болгоомжгүй байдлаар түлхэх, эд зүйлээр цохихгүй байх, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, хаалганд ойртох зай хэмжээг тооцох, хэрхэн буулгах, хамгаалах хэрэгсэл /хамгаалалтын бүс/-ийг өргүүрийн ямар эд ангиас бэхлэх гэх мэт аюулгүй байдлын талаар технологийн карт буюу ажил гүйцэтгэх үед аюулгүй байдлыг хангах талаар төсөл боловсруулан баталж мөрдүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.3./Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааыны давтан зааварчилгааг 3 сард нэгээс доошгүй уадаа бүх ажилтнуудад өгч байвал зохино. Өөр байгууллагын газар нутаг дээр үйл ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй./, мөн дээрхи стандартын 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга , эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэсэн шаардлагын дагуу өөр ажлын талбай дээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажлыг хариуцсан албан тушаалтан /инженер/ газар дээр биечлэн үзүүлэх журмаар хариуцан өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг ханган ажиллах хавсралт гэрээ”-г ХХХ ХХК-г төлөөлж Ц.Ж байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд... Ц.Ж хариуцан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй байна... Н.Н ийг аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй байна... Иргэн Д.Тунгалагийн эзэмшлийн SC200/200 УБД:667 дугаартай Хүн ба ачаа зөөврийн өргүүр нь Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234-р тушаалаар баталсан “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах энэхүү дүрэм”-ийн 1.1 Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах энэхүү дүрэм нь барилгын өргүүрийн зураг төслийг зохиох, төхөөрөмжлөх, үйлдвэрлэх, угсрах, засварлах барилга угсралт, заслын ажилд ашиглах шаардлагыг тогтооно... гэж заасны дагуу ӨБ17-1334/18 тусгай зөвшөөрөлтэй, РД:5260809 дугаартай Деталис ХХК нь SC200/200 №130622 УБД:667 дугаартай Хүн ба ачаа зөөврийн өргүүрийн акт, Өргүүрийн техникийн дүгнэлт, магадлагаа, туршилтыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийж, Магадлагаа дүнгийн тэмдэглэлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Дашдаваа нь баталгаажуулсан байна. Мөн уг өргүүрийг ажиллуулж байсан П.Эрдэнэ нь 2019 оны 11-р сарын 10-ны өдөр “Өргүүрийн оператор” мэргэжлээр 19/425 дугаартай үнэмлэх авсан байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд өргүүр нь техникийн бүрэн бүтэн байдал, хангагдсан, техникийн аюулгүй дүрмийн шаардлагыг хангаж байсан... Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 200-204 дүгээр хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 7-10, 12-18 дугаар хуудас),
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дугаар хуудас),
Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 133-136 дугаар хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хуульчилсан бөгөөд 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон бол...” гэж гэмт хэргийн шинжийг зааж өгсөн байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ХХХ нь “Park east” хотхоны барилгад өрөө хоорондын тусгаарлалтын полистрол хавтан нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэж байх явцад тухайн компанийн ажилтан Н.Намчиг нь 5 давхраас подем буюу өргөгч лифтнээс унаж, нас барсан үйл баримт тогтоож байна.
Шүүгдэгч Ц.Ж нь ХХХ -ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан байх бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтын хамруулан шалгалт авч байна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дахь заалтад “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 5.11.3-т “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохоос өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн ажилгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй.”, 4.9-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Ж д хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээлгэсэн ба уг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Ж ын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Н.Намчигийн амь насаар хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн болгоомжгүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүй, хохирогчийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намчигийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “ хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ц.Ж ын 5753349118 тоот Хаан банкин дахь данснаас амь хохирогчийн эхнэр Энхбаатарын Отгончимэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас дахь хохирогч Н.Намчигийн мэдүүлэг) гэх хүний 5055497669 тоот Хаан банкин дахь данс руу 30.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Ж ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ “Шүүгдэгч Ц.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй”,
Хохирогчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ “ Шүүгдэгч Ц.Ж д тус зүйл, хэсэгт зааснаас хамгийн багаар буюу тэнсэж өгнө үү”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир “Шүүгдэгч Ц.Ж өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заагдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн гэм буруугаа сайн дураар хүлээсэн хүнд оногдуулах ялаас чөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Ц.Ж ыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ц.Ж “Ийм хэрэг гарсанд би маш их харамсаж байна. Ах, дүү, өөрийн нэр хүнд болон дүүгийн амь нас хохирсонд маш их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай” гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тхуайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хуагцаар тэнсэн болно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ж ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, эсхүл Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ж аас шинжээчийн хөлс болох 420.000 төгрөгийг гаргуулж, шинжээч Г.Гантөмөрт олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2006 02913 2891 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х Ц Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Ж д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ж аас шинжээчийн хөлс болох 420.000 төгрөгийг гаргуулж, шинжээч Г.Гантөмөрт олгуулсугай.
6. Эрүүгийн 2006 02913 2891 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ