Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/258

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2021          3           03                                           2021/ШЦТ/258

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч О.Ө ,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,  

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                               холбогдох эрүүгийн 2006 02788 2912 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

......................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Апекс Финанс” ХХК-ийн авто ломбардад 4 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан 0646 УНЛ улсын дугаартай Land Cruiser 100 маркийн автомашинаа 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэнд О.Ө д барьцаа болгон өгч байгаа мэтээр хуурч, 6.500.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 7.000.000 төгрөг болгож өсгөж өгнө гэж хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 6.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.  

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ О.Ө г танина. Өмнө нь түүнээс 5.000.000 төгрөг зээл авч байсан. Тухайн үед машины гэрчилгээг О.Ө  үзээгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас хугацаа хэтэрсэн зээлд тухайн машиныг байгаа газраас нь ачаад явсан байсан. О.Ө  над руу машиныг чинь ачаад явчихлаа. Яагаад аччихаж байгаа юм гэж асуухад нь би очсон. Би сандарсандаа тухайн машиныг зарчихвал О.Ө ы мөнгийг гаргаж өгч чадна гэж бодоод тухайн машиныг Банк бус санхүүгийн байгууллагынханд өгсөн. Машиныг үнэлүүлэхэд 25.000.000 төгрөг болсон. Тухайн мөнгөнөөс төлбөр тооцоог хийсэн. Тэгээд О.Ө д өгөх ёстой мөнгөнд хүрээгүй. Надад О.Ө г луйвардъя гэх санаа сэдэл байгаагүй. Би Өмнөговь аймгийн Заамар суманд уул уурхайн ажил эрхэлдэг. Гэхдээ энэ жил үнэхээр хүнд байлаа. О.Ө г залилъя гэх санаа, сэдэл байгаагүй” гэв.

 

Хохирогч О.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Ч.Г бид хоёр урьд нь мөнгө өгөлцөж, авалцаж байсан болохоор мэднэ. 3 дугаар сарын 08-ны өдөр барьцаанд машин тавиад 6.500.000 төгрөг зээлчих гэсэн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлалтай Милая гээд цайны газар уулзахаар болсон. Тухайн үед би машиныг нь Банк бус байгууллагын нэр дээр байгаа гэдгийг мэдээгүй. Хөгшин нь найдвартай 15 хоногийн дараа буцаагаад өгчихнө гээд надаас мөнгө авсан. Би машиныг ачигдахад банк бус байгууллагын нэр байсан гэдгийг мэдсэн. Ч.Г-т хэлэхэд надад түлхүүрээ өгчих би зараад мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Би тэгье гээд түлхүүрээ өгсөн. Би хохирол төлбөрөө барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст иргэн О.Ө аас хандаж гаргасан өргөдөл, гар бичмэл (Хавтаст хэргийн 10 дугаар хуудас)

Хохирогч О.Ө ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр миний зүс таних Г гэх хүн над руу утасдаад өөрийнхөө 0646 улсын дугаартай Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад надаас 6.500.000 төгрөг авахаар болсон... надад хэлэхдээ 10 хоногийн хугацаатай зээлчих, 7.000.000 төгрөг болгож өгнө гэсэн... цаасан дээр мөнгө авсан үнэн гэх бичиг хийгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Милая нэртэй цайны газрын гадна машинд мөнгөө солилцсон... тэндээсээ машиныг нь аваад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ил зогсоолд машиныг байршуулж байгаад нэг өдөр очоод харахад тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байсан... Ч.Г руу залгахад Г машинаа ченжүүдэд зарахаар болчихлоо. Зараад мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд би хэлэхгүй яасан юм бэ гэхэд нөгөө хүн нь ирж үзэх гээд хэлж амжсангүй гэж хэлсэн... тээврийн хэрэгслээ ачаад аваад явсан байсан... маргааш нь Ч.Г над руу яриад машины түлхүүрээ өгчих. Ченжүүд машиныг нь чинь асааж үзэх гээд байна гэхээр нь би түлхүүрийг нь өгсөн... тухайн үед тээврийн хэрэгслийг авахдаа бичиг баримтыг нь харж байгаагүй. Ч.Г миний нэр дээр байгаа гэж хэлж байсан тул би Ч.Г-т итгэж байсан. Хохирол, мөнгө барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),

 

Гэрч О.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Тухайн тээврийн хэрэгслийг би 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Апекс нэртэй ББСБ-аас өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай ах Амгаланбаатарт өртэй гэх 88987722 гэх дугаартай хүнээс өрөнд нь тооцож авч байсан... нэрийг нь мэдэхгүй байна... тээврийн хэрэгслийг ББСБ-д 18.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаад хүү нь бодогдоод 23.500.000 төгрөг болсон байсан тул би өөрийн... данснаас Энхбат гэх хүний дансанд хийж байсан... мөнгө шилжүүлсэн баримт байгаа.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

 

Гэрч Э.Мөнхсарнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сүхбаатар гэх хүнийг танина. Түүний найз гэх хүн нь төмрийн үйлдвэртэй бөгөөд тухайн хүнээс бизнесийн шугамаар төмөр авдаг байсан. Төмрийн үйлдвэрийн захирал гэх Амгаланбаатар гэх хүнд бид бага зэрэг өртэй байсан. Өрнийхөө оронд машин өгсөн боловч Амгаланбаатар гэх хүн тэр машиныг Сүхбаатар гэх хүний нэр дээр шилжүүлэн авч байсан... Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг өгч байсан... тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэрийг нь санахгүй байгаа хүнээс худалдаж авч байсан. Тухайн тээюрийн хэрэгсэл нь “Апекс Финанс”ХХК-ийн барьцаанд хураагдсан байсан ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ББСБ-ын зээлийг надад шилжүүлэн өгч байсан... 20.000.000 төгрөгийн зээлтэй байсан ба зээлийг шууд миний нэр дээр шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь би машины эзэн гэх хүнд өгч байсан” гэх мэдүүлэг тайлбар (Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

 

“Апекс Финанс” ХХК-аас Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан тайлбар (Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2491 дүгээр “Зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх гэрээ, эд хөрөнгийн эрх шилжүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10031 дугаар “Зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх гэрээ (Хавтаст хэргийн 40-41, 42-43, 44, 45-48 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх болно” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “... Өнөрсайхан бид хоёр найзууд... 3-4 жилийн өмнөөс танина. Он сарыг нь сайн санахгүй байна. Шатахууны мөнгө хэрэг болоод байхаар нь 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан... мөнгө зээлэхдээ би өөрийн унаж байсан 0446 улсын дугаартай хар өнгийн Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг өгч байсан... ББСБ-ын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байсан... мөнгө зээлэхдээ 2 сарын хугацаатай мөнгө зээлж байсан. Тэгж байтал ББСБ-аас зээлийн мөнгөө өгөхгүй байна. Хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар миний машиныг хурааж авсан... ББСБ тухайн тээврийн хэрэгслийг өрөндөө авсан. Тэрнээс хойш би Өнөрсайханаас зээлсэн мөнгөө өгч чадаагүй. Би Өнөрсайханд машинаа ченж нарт зарахаар боллоо гэж хэлээд машины түлхүүрээ авсан... түлхүүрээ ББСБ-д өгөөд хохиролгүй болгосон... машины түлхүүрийг Өнөрсайханаас авснаас хойш түүнтэй нэг удаа холбоо барьсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Би ББСБ-д 17.000.000-18.000.000 төгрөгийн зээл авсан ба... зээлийн хүү нэмэгдээд 23.000.000 төгрөг орчим болж байсан... Мөнхсарнай гэх хүнээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 орчим төгрөг авсан... тухайн үед би Өнөрсайхан ББСБ-ын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл гэдгийг хэлж байсан. Гэтэл Өнөрсайхан нь зүгээр гээд авч байсан... би Өнөрсайхан гэх хүнд нэг удаа 500.000 төгрөг өгч байсан. Машин зарснаас хойш 1 удаа уулзсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 56, 58-60 дугаар хуудас),

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал (Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудас),

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал (Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэгдэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8/2330 дугаар албан тоот (Хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, нэр шилжүүлсэн баримт (Хавтаст хэргийн 69, 70, 71-100 дугаар хуудас),

Нийслэлийн Баянзүрх дүүргиийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/1646 дугаар хариу мэдэгдэх хуудас (Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурор Ц.Ганцэцэгт Ч.Г хандаж гаргасан хүсэлт (Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас),

            2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1988 дугаар “Яллах дүгнэлт”, хавсралт, яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 105-109 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

            Тээврийн хэрэгслийн лавлагаа (Хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

            Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (Хавтаст хэргийн 37 дугаар хуудас)

Нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт (Хавтаст хэргийн 68 дугаар хуудас),  мөн шинээр гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч О.Ө аас хандаж гаргасан тодорхойлолт (1 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Ганцэцэг “Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Апекс Финанс” ХХК-ийн авто ломбардад 4 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан 0646 УНЛ улсын дугаартай Land Cruiser 100 маркийн автомашинаа 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэнд О.Ө д барьцаа болгон өгч байгаа мэтээр хуурч, 6.500.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 7.000.000 төгрөг болгож өсгөж өгнө гэж хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 6.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Тэрээр бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Апекс Финанс” ХХК-ийн авто ломбардад 4 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан 0646 УНЛ улсын дугаартай Land Cruiser 100 маркийн автомашинаа 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэнд О.Ө д барьцаа болгон өгч байгаа мэтээр хуурч, 6.500.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 7.000.000 төгрөг болгож өсгөж өгнө гэж хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст иргэн О.Ө аас хандаж гаргасан өргөдөл, гар бичмэл (Хавтаст хэргийн 10 дугаар хуудас)

Хохирогч О.Ө ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр миний зүс таних Г гэх хүн над руу утасдаад өөрийнхөө 0646 улсын дугаартай Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад надаас 6.500.000 төгрөг авахаар болсон... надад хэлэхдээ 10 хоногийн хугацаатай зээлчих, 7.000.000 төгрөг болгож өгнө гэсэн... цаасан дээр мөнгө авсан үнэн гэх бичиг хийгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Милая нэртэй цайны газрын гадна машинд мөнгөө солилцсон... тэндээсээ машиныг нь аваад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ил зогсоолд машиныг байршуулж байгаад нэг өдөр очоод харахад тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байсан... Ч.Г руу залгахад Г машинаа ченжүүдэд зарахаар болчихлоо. Зараад мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд би хэлэхгүй яасан юм бэ гэхэд нөгөө хүн нь ирж үзэх гээд хэлж амжсангүй гэж хэлсэн... тээврийн хэрэгслээ ачаад аваад явсан байсан... маргааш нь Ч.Г над руу яриад машины түлхүүрээ өгчих. Ченжүүд машиныг нь чинь асааж үзэх гээд байна гэхээр нь би түлхүүрийг нь өгсөн... тухайн үед тээврийн хэрэгслийг авахдаа бичиг баримтыг нь харж байгаагүй. Ч.Г миний нэр дээр байгаа гэж хэлж байсан тул би Ч.Г-т итгэж байсан. Хохирол, мөнгө барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),

Гэрч О.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Тухайн тээврийн хэрэгслийг би 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Апекс нэртэй ББСБ-аас өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай ах Амгаланбаатарт өртэй гэх 88987722 гэх дугаартай хүнээс өрөнд нь тооцож авч байсан... нэрийг нь мэдэхгүй байна... тээврийн хэрэгслийг ББСБ-д 18.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаад хүү нь бодогдоод 23.500.000 төгрөг болсон байсан тул би өөрийн... данснаас Энхбат гэх хүний дансанд хийж байсан... мөнгө шилжүүлсэн баримт байгаа.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Гэрч Э.Мөнхсарнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сүхбаатар гэх хүнийг танина. Түүний найз гэх хүн нь төмрийн үйлдвэртэй бөгөөд тухайн хүнээс бизнесийн шугамаар төмөр авдаг байсан. Төмрийн үйлдвэрийн захирал гэх Амгаланбаатар гэх хүнд бид бага зэрэг өртэй байсан. Өрнийхөө оронд машин өгсөн боловч Амгаланбаатар гэх хүн тэр машиныг Сүхбаатар гэх хүний нэр дээр шилжүүлэн авч байсан... Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг өгч байсан... тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэрийг нь санахгүй байгаа хүнээс худалдаж авч байсан. Тухайн тээюрийн хэрэгсэл нь “Апекс Финанс”ХХК-ийн барьцаанд хураагдсан байсан ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ББСБ-ын зээлийг надад шилжүүлэн өгч байсан... 20.000.000 төгрөгийн зээлтэй байсан ба зээлийг шууд миний нэр дээр шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь би машины эзэн гэх хүнд өгч байсан” гэх мэдүүлэг тайлбар (Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

“Апекс Финанс” ХХК-аас Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан тайлбар (Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2491 дүгээр “Зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх гэрээ, эд хөрөнгийн эрх шилжүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10031 дугаар “Зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх гэрээ (Хавтаст хэргийн 40-41, 42-43, 44, 45-48 дугаар хуудас),

Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “... Өнөрсайхан бид хоёр найзууд... 3-4 жилийн өмнөөс танина. Он сарыг нь сайн санахгүй байна. Шатахууны мөнгө хэрэг болоод байхаар нь 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан... мөнгө зээлэхдээ би өөрийн унаж байсан 0446 улсын дугаартай хар өнгийн Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг өгч байсан... ББСБ-ын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байсан... мөнгө зээлэхдээ 2 сарын хугацаатай мөнгө зээлж байсан. Тэгж байтал ББСБ-аас зээлийн мөнгөө өгөхгүй байна. Хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар миний машиныг хурааж авсан... ББСБ тухайн тээврийн хэрэгслийг өрөндөө авсан. Тэрнээс хойш би Өнөрсайханаас зээлсэн мөнгөө өгч чадаагүй. Би Өнөрсайханд машинаа ченж нарт зарахаар боллоо гэж хэлээд машины түлхүүрээ авсан... түлхүүрээ ББСБ-д өгөөд хохиролгүй болгосон... машины түлхүүрийг Өнөрсайханаас авснаас хойш түүнтэй нэг удаа холбоо барьсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Би ББСБ-д 17.000.000-18.000.000 төгрөгийн зээл авсан ба... зээлийн хүү нэмэгдээд 23.000.000 төгрөг орчим болж байсан... Мөнхсарнай гэх хүнээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 орчим төгрөг авсан... тухайн үед би Өнөрсайхан ББСБ-ын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл гэдгийг хэлж байсан. Гэтэл Өнөрсайхан нь зүгээр гээд авч байсан... би Өнөрсайхан гэх хүнд нэг удаа 500.000 төгрөг өгч байсан. Машин зарснаас хойш 1 удаа уулзсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 57, 58-60 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэгдэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8/2330 дугаар албан тоот (Хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, нэр шилжүүлсэн баримт (Хавтаст хэргийн 69, 70, 71-100 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Апекс Финанс” ХХК-ийн авто ломбардад 4 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан 0646 УНЛ улсын дугаартай Land Cruiser 100 маркийн автомашинаа 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэнд О.Ө д барьцаа болгон өгч байгаа мэтээр хуурч, 6.500.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 7.000.000 төгрөг болгож өсгөж өгнө гэж хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 6.500.000 төгрөгийг залилан авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Г-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч О.Ө  нь “... 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч Ч.Ганзоригоос зээлээ бүрэн төлж барагдуулсан. Уг мөнгийг бэлнээр өгсөн нь үнэн болно” гэх агуулгатай баримт үйлдэж, нотариатаар баталгаажуулсан байна.

            Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч Ч.Г-ийг хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ч.Г-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй” саналыг,

 

Шүүгдэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг “Шүүгдэгч Ч.Г-ийн хувийн байдал, цаг үеийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, үнэтэй машинаа банк бус санхүүгийн байгууллагад алдсан, ажил төрөл нь тасалдсан, хохирогчид хохирол барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Г-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, түүний хувийн байдал, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Ч.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т Ч Г-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ч.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                               М.ТҮМЭННАСТ