Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/321

 

     

  2021          3           12                                           2021/ШЦТ/321

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,   

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Шүүгдэгч Б.Э-А нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б Э А-д холбогдох эрүүгийн 2016 00000 0280 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

....................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э-Ань 2021 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхоны 214 дүгээр байрны 47 тоотын гадна буюу орцонд согтуурсан үедээ Г.Х-ийн толгойн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын яс болон  таславчийн хугарал, хацрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э-А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Х-аас хандаж гаргасан өргөдөл, дуудлагын лавлагааны хуудас (хавтас хэргийн 3-6 дугаар хуудас),

                                    

Хохирогч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Э-Агэх хүнтэй 2011 оны орчим СУИС-т сурч байхаасаа таньдаг байсан. 2020 оны 02 дугаар сараас мессежээр харилцаж байгаад хайр сэтгэлийн холбоотой болж үерхэж эхэлсэн... 2020 оны 4 дүгээр сард нэг удаа зодож байсан ч цагдаад хандаагүй. 2020 оны 12 дугаар сард мөн манайд ууж идэж байгаад гэнэт намайг үсдэж дараад зодох гэж оролдсон ба найзууд нь салгасан... салсан... нийлье гээд над руу залгаад байсан юм... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрээд байсан юм... 2021 оны 01дүгээр сарын 29-ний өдөр над руу залгаад уулзана гээд согтуу яриад байхаар нь үгүй гэж хэлтэл утасны цаанаас орилж, хашхираад бөөн асуудал болоод байсан... 23 цагийн орчим манай дүү Г.Лхам залгаад Б.Э-Аирээд танхайраад агсам тавиад байна гэхээр нь Цагдаа дууд гэж хэлээд өөрөө таксигаар явж байтал дүү дахиж залгаад уйлаад Б.Э-Аах намайг цохисон гэсэн... цаашаа түлхэхдээ гараараа хальт санамсаргүй цохисон юм болов уу гэж санасан... Цагдаа дээрирээд яагаад буцаад явсан юм мэдэхгүй манай гэрт буцаж очоод намайг цагдаад барьж өгдөг хэн бэ чи гээд намайг орцонд гаргаад миний нүүрэн тус газар хамар, нүд орчмоор олон удаа цохисон. Миний хамар хугарсан, шүд хөдөлсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

 

Гэрч Г.Лхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр хоёрын дунд хэрүүл, маргаан үүсэж... толгой тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Алгадсан. Хамар нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1157 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний салстад цус харвалттай, баруун нүдний дээд зовхинд дотор талд 4х2см, доод зовхинд 1,5х1см улаан ягаан өнгийн цус харвалттай, хамрын нуруу хавдартай 4х1см овойж хавдсан. Баруун хацарт 4х3см хөхөлбөр өнгийн цус хуралттай. 2021.01.30-ны Толгойн КТГ-д: тархины бор ба цагаан эдийн ялгарал буюу бага зэргийн хавантай...хамар ясны зүүн хажуу хана хянга хэсгээрээ зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч хянга хэсгээрээ зөрүүгүй хугаралтай...зүүн чамархай, нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Г.Х -н биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын яс болон таславчийн хугарал, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),   

 

Шүүгдэгч Б.Э-А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлынхантайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Г.Х  бас ажлынхантайгаа уусан байсан ба гэртээ ирсэн байсан. Би хаалгыг нь тогшсон чинь тайлахгүй цагдаа дуудна гэж байснаа хаалгаа онгойлгоод чи манай дүүд гар хүрсэн байна энэ тэр гээд хэрүүл болоод байсан... би Г.Х г толгойн тус газар нүүр, хамар, нүд орчмоор нь олон удаа алгадсан, цохисон. Хэдэн удаа гэдгээ санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас),   

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр гаргасан хүсэлтүүд, Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 45, 46, 57, 61 дүгээр хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1228  дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 48-53 дугаар хуудас) зэрэг болно.

                         

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э-Ань 2021 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхоны 214 дүгээр байрны 47 тоотын гадна буюу орцонд согтуурсан үедээ Г.Х-ийн толгойн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын яс болон  таславчийн хугарал, хацрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгч Б.Э-Ань цагдан хоригдсон хоноггүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Б.Э-А-д Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Э-А2021 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхоны 214 дүгээр байрны 47 тоотын гадна буюу орцонд согтуурсан үедээ Г.Х-ийн толгойн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын яс болон  таславчийн хугарал, хацрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Э-Агэх хүнтэй 2011 оны орчим СУИС-т сурч байхаасаа таньдаг байсан. 2020 оны 02 дугаар сараас мессежээр харилцаж байгаад хайр сэтгэлийн холбоотой болж үерхэж эхэлсэн... 2020 оны 4 дүгээр сард нэг удаа зодож байсан ч цагдаад хандаагүй. 2020 оны 12 дугаар сард мөн манайд ууж идэж байгаад гэнэт намайг үсдэж дараад зодох гэж оролдсон ба найзууд нь салгасан... салсан... нийлье гээд над руу залгаад байсан юм... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрээд байсан юм... 2021 оны 01дүгээр сарын 29-ний өдөр над руу залгаад уулзана гээд согтуу яриад байхаар нь үгүй гэж хэлтэл утасны цаанаас орилж, хашхираад бөөн асуудал болоод байсан... 23 цагийн орчим манай дүү Г.Лхам залгаад Б.Э-Аирээд танхайраад агсам тавиад байна гэхээр нь Цагдаа дууд гэж хэлээд өөрөө таксигаар явж байтал дүү дахиж залгаад уйлаад Б.Э-Аах намайг цохисон гэсэн... цаашаа түлхэхдээ гараараа хальт санамсаргүй цохисон юм болов уу гэж санасан... Цагдаа дээрирээд яагаад буцаад явсан юм мэдэхгүй манай гэрт буцаж очоод намайг цагдаад барьж өгдөг хэн бэ чи гээд намайг орцонд гаргаад миний нүүрэн тус газар хамар, нүд орчмоор олон удаа цохисон. Миний хамар хугарсан, шүд хөдөлсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

Гэрч Г.Лхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр хоёрын дунд хэрүүл, маргаан үүсэж... толгой тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Алгадсан. Хамар нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1157 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний салстад цус харвалттай, баруун нүдний дээд зовхинд дотор талд 4х2см, доод зовхинд 1,5х1см улаан ягаан өнгийн цус харвалттай, хамрын нуруу хавдартай 4х1см овойж хавдсан. Баруун хацарт 4х3см хөхөлбөр өнгийн цус хуралттай. 2021.01.30-ны Толгойн КТГ-д: тархины бор ба цагаан эдийн ялгарал буюу бага зэргийн хавантай...хамар ясны зүүн хажуу хана хянга хэсгээрээ зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч хянга хэсгээрээ зөрүүгүй хугаралтай...зүүн чамархай, нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Г.Х -н биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын яс болон таславчийн хугарал, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),  

Шүүгдэгч Б.Э-А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлынхантайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Г.Х  бас ажлынхантайгаа уусан байсан ба гэртээ ирсэн байсан. Би хаалгыг нь тогшсон чинь тайлахгүй цагдаа дуудна гэж байснаа хаалгаа онгойлгоод чи манай дүүд гар хүрсэн байна энэ тэр гээд хэрүүл болоод байсан... би Г.Х г толгойн тус газар нүүр, хамар, нүд орчмоор нь олон удаа алгадсан, цохисон. Хэдэн удаа гэдгээ санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Э-Ань хохирогч Г.Х-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Г.Х д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1157 дугаар: “биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын яс болон таславчийн хугарал, хацрын цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Э-Ань хохирогч Г.Х-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Э-А-ийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-Ань хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Энх-Амгалангын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Г.Х  нь хохирол, хор уршигтай холбогдуулан баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Б.Э-А хохирогч Г.Х д төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Э-А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Э-Ауг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Б.Э-А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э-А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э-Ань цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Э-А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Э-А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-А600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э-А нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э-А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Х д төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ