Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/257

 

 

 

 

 

 

 

 

    2021         3              03                                          2021/ШЦТ/257

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Баярхүү,

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч М.С , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С-ыг холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.С-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00515 0352 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

...................................................................

 

...................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.С  нь М.С тэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

            Улмаар Г.С  нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 88 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          Шүүгдэгч М.С  нь Г.С тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7" гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.С  шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах  ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хуулиар хориглосон зүйл гэдгийг мэддэггүй байсан. 2017 онд анх хэрэглэж үзсэн. Одоо маш их харамсаж байна. Хэргийн зүйлчлэлийг ойлгож байгаа. Би интернэтээс Зүүн хараад ургадаг гэдгийг мэдсэн. Би өмнө нь тухайн газарт очиж байгаагүй. Google map-аас би байрлыг нь тогтоож очсон. Сэтгэл санаа тавгүй байсан болохоор татах гээд түүсэн. 2017 онд татаж үзээд тэрнээс хойш татаагүй. Би 2017 оноос энэ хэрэг болох хүртэлх хугацаанд хэрэглээгүй байсан. Өмнө Шархадны эмнэлэгт хэвтэж байсан юм. Сэтгэл гутралын өвчин маань сэдрээд, хямраад татсан. Би эх, найз охинтойгоо хамт амьдардаг. Ар гэрээ авч явах асуудлаас болоод хямарсан. Тухайн үедээ хор уршгийг мэдээгүй байсан. Одоо хор уршгийг нь маш их сайн ойлгох болсон. Тухайн өдөр М.С  над руу чат бичсэн. М.С г ирэхэд нь хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ээж, найз охин хоёртойгоо хамт байх боломжийг, сургуульдаа суралцах боломжийг олгож намайг битгий нийгмээс тусгаарлаач. Дахиж ийм зүйлд орооцолдохгүй” гэв.

 

Шүүгдэгч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Шалгагдснаас хойш энэ бодисын хор уршгийг мэдэж авсан. Дахиж би хэрэглэхгүй. Би хор уршгийг нь, донтвол яах вэ гэдгийг мэдэж авсан. Г.С  над руу би ганцаараа явмааргүй байна гэж ярьсан. Би тухайн үед энэ талаар ойлголтгүй байсан болохоор хамт явсан. Би юу гэдгийг нь ч мэдэхгүй, сонсож байсан болохоор сониуч зандаа хөтлөгдөөд явсан. Энэ хэргээс маш том сургамж авсан. Энэ зүйлийн хор уршгийг эрт мэдэж авсандаа баяртай байна. Би дараа жил сургуулиа төгсөнө. Зээл аваад төлбөрөө хийчихсэн байгаа.  Та надад итгээд нэг удаа боломж олгооч” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хэргийн газар үзлэг хийсэн: “... Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 18-р байр ертөнцийн зүгээр хойд талдаа орцтой 10 давхар шар орон сууц байх ба 2-р орцоор орж 8 дугаар давхарт гарахад ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан 88 тоот бор хүрэн өнгийн толигор хаалга байх ба хаалгаар ороход хоёр өрөө 26 метр квадрат байр ба хаалганы үл хөдлөх цэгээр авч үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав. Зочны өрөөний баруун хананд байх зурагтын тавилганаас холбогдогч С сайн дураар хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гаргаж өгөхөө илэрхийлж зүүн талын шургуулгыг татаж шавар байх газрыг зааж өгөхөд шургуулганд гялгар тугалган цаасан дээр нь шавар мэт зүйлээр бохирлогдсон байсанг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.3445 гр жинтэй байв... өрөөнд өөр хэрэгт ач холбогдолтой зүйл үзлэгээр илрээгүй тул унтлагын өрөөнд ороход орон дээр .... түгжээ бүхий гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл байсанг №4 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 805.7 гр жинтэй байв. Орны доод хэсэгт хар өнгийн .... халааснаас гялгар уутанд боосон ургамал өвс мэт зүйлийг 4 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 9.4 гр жинтэй байв. Орны доод хэсэгт 0.5 литрийн Хужирт нэртэй цэвэр усны амсар хэсгийг тайрсан дотор нь өвс мэт зүйлийг №5 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэхэд 51.1 гр жинтэй  байв. Өрөөний тавцан дээр байх хар цүнхэн дээр гялгар  уутанд хийсэн өвс мэт зүйл байх ба албаны ажиллагааны жин дээр жинлэхэд ... гр жинтэй байсанг №6 гэж дугаарлав. №7 гэж дугаарлан балкон дээр байх Ану гэсэн бичигтэй 0.5 литрийн цэвэр усны саванд дотор өвс мэт зүйл байх ба цахилгаан жин дээр жинлэхэд 104.6 гр жинтэй байв. Авдарын хажуу талын модон сандал доор төмөр хоолны саван дотор өвс мэт зүйл байх ба тус өвс мэт зүйлийг гялгар уутан дотор хийн №8 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 124.3 гр жинтэй байв. Цонхны тавцангийн үзүүрт Кока кола гэсэн бичигтэй ундааны сав байх ба дотор нь бохирлогдсон шинж байсанг №9 гэж дугаарлав. Валконы шалан дээр Вонакуа гэсэн бичигтэй цоолсон, шатсан мэт бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон усны савыг №11 гэж дугаарлан шинжилгээнд явуулахаар түр хураан авав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас),

 

Хүний биед үзлэг хийсэн: “...С.С гийн биед үзлэг хийхийн өмнө нь түүний биед мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход надад хууль бус мансууруулах бодис байхгүй гэж хариулав. М.С  нь өөрийн өмсөж явсан хар куртикны баруун халааснаас амны хаалт, улаан өнгийн асаагуур, зүүн талын халааснаас 2 хайрцаг шүдэнз Элди нэртэй хайрцагтай тамхи, куртикны энгэрийн дотор талын баруун халааснаас шаргал өнгийн арьсан түрийвч дотроос С гийн иргэний цахим үнэмлэх, автобусны карт, сим карт 2 ширхэг, Юнителын 3000 төгрөгний нэгж, худалдан авалт хийсэн баримт, 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг байв. Куртикны зүүн дотор халааснаас хар өнгийн жижиг савхин уут дотроос нь хар өнгийн камерны микрофон зэрэг зүйл байв. Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: М.С гийн өмсөж явсан хувцсыг нэг бүрчлэн тайчуулан нүцгэлж биед үзлэг хийхэд ямар нэг шинээр үүссэн шарх болон хуучин шарх сорви байхгүй, баруун гарын шуун дээр байшингын зураг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас),

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...Тестэр ашиглах ажиллагааг  Ганболдын С ыг өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гарагасан тул тэмдэглэлд тусган Г.С ыг Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 /OPI-MET-TML-LSD-MOP-KET-COC-MDMA-THC/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, Г.С ыг тест ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв... ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... 10 төрлийн бодисноос ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг тэмдэглэлд тусгав.

Шээсний дээж авсан савыг зориулалтын тагаар таглаж, битүүмжлэн, хаяглаж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэх тэмдэглэл (хавтас хэргийн 17-18 дугаар хуудас),

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “... Тестэр ашиглах ажиллагааг Мөнхзулын С г өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гарагасан тул тэмдэглэлд тусган М.С г Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 /OPI-MET-TML-LSD-MOP-KET-COC-MDMA-THC/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, М.С г тест ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв.

ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... 10 төрлийн бодисноос ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг тэмдэглэлд тусгав.

Шээсний дээж авсан савыг зориулалтын тагаар таглаж, битүүмжлэн, хаяглаж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэх тэмдэглэл (хавтас хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5525 дугаар: “ ... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан доор эд зүйлсэд шинжилгээ хийлгэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс авч, органик уусгагчид уусгаж, шинжилгээний дээж бэлтгэсэн. Шинжилгээг Agilent 7820A GC/5977E MSD маркийн хийн хроматографийн масс-спектрометр багаж ашиглан шинжилгээ хийхэд:

№1 дугаарласан бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №2 гэж дугаарласан ир хэсэг нь бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон пректа, №3 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан амсар хэсгийг нь тайрсан хужирт гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан АПУ гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан Bon aqua гэсэн бичигтэй, цоолсон 0.5 литрийн усны хуванцар сав, №11 гэж дугаарласан модон улаан хүрэн өнгийн гаанс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. 

№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээний үйл явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өглөө... ДҮГНЭЛТ

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн обьект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Шинжилгэнэд ирүүлсэн №1 гэж дугаарласан бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №2 гэж дугаарласан ир хэсэг нь бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон пректа, №3 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан амсар хэсгийг нь тайрсан хужирт гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан АПУ гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан Bon aqua гэсэн бичигтэй, цоолсон 0.5 литрийн усны хуванцар сав, №11 гэж дугаарласан модон улаан хүрэн өнгийн гаанс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. 

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.

№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 803гр, цэвэр жин нь 788 гр, “4” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 5.7064 гр, “5” гэж хаягласан хуванцар савтай ургамал эт зүйлийн савны хамт жин нь 50 гр, цэвэр жин нь 25 гр, “6” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 25 гр, “7” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 104 гр, цэвэр жин нь 80 гр, “8” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 123 гр, цэвэр жин нь 120 гр, тус бүрээс шинжилгээнд 0.1 гр-г зарцуулав.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-74 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5569 дугаар: “... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.С гээс авсан биологийн дээж гэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд: Хөх эрээн өнгөтэй цаасанд боодолтой зүйл ирүүлсэн бөгөөд задлаж үзэхэд “М.С  2020/10/06” гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсийг цэнхэр тагтай хүванцар саванд хийж ирүүлсэн байна. /3ураг№01-03/

Шинжилгээнд ирүүлсэн шээснээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд “М.С  2020/10/06” гэж хаягласан шээснээс шээснээс тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээний явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өгч байна... ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн “М.С  2020/10/06” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.С  2020/10/06” гэж хаягласан шээснээс шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5526 дугаар: “... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.С аас авсан биологийн дээжид шинжилгээ хийлгэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна.

Шинжилгээнд: “Г.С  У...99092914 2020-10-5" гэж хаягласан шээсний
дээжийг хуванцар саванд хийж ирүүлсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн шээсэнд аргачлалын дагуу дээж бэлтгэж, мансууруулах
болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд “Г.С  У...99092914
2020-10-5” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол
/ТНС/ илэрсэн... ДҮГНЭЛТ

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
'Г.С  У...99092914 2020-10-5” гэж хаягласан шээсний дээжнээс
Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1182 дугаар: “... Холбогдогч Мөнхзул овогтой С ... удамд сэтгэцийн өвчтэй хүн үгүй... сэтгэцийн онош: Эрүүл... ДҮГНЭЛТ

1. М.С  нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. М.С  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. М.С  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.  М.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. М.С  нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.

6. М.С  нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. Хэрэв М.С д сэтгэц идэвхит эм бодисын хамаарал бий бол эмчилгээг Монгол улсад, СЭМҮТөвд хийх боломжтой.

7. М.С д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1059 дугаар: “...Холбогдогч Ганболд овогтой С ... Сэтгэцийн оношийн үндэслэл:

-Зовиураас: Өв тэгш бус гэр бүлд өсч хүмүүжсэн. Уур уцаартай хүнтэй таарамж муу.

-Асуумжаас: Өсвөр наснаас эхлэн сурлага муудсан.

-Хайр халамж үзээгүй дутуу төлөвшилтэй.

-Төгсөх ангиас эхлэн төрх үйлийн өөрчлөлттэй болж эхэлсэн.

-Эмнэлзүйд илэрч буй сэтгэцийн байдлаас: Бэрхшээлээс шантрамтгай /цэрэгт явсан боловч 7 хоногийн дараа шантарч эхэлсэн/.

-Өсвөр наснаас байнга үхэх талаар бодох, үхэл бэлэгдсэн рок хөгжим сонсож үхлийн тухай бодох болсон. Өвөрмөц өөрийн бодлоос болж үсээ ургуулсан чихээ цоолсон. Амиа хорлох оролдлого хийсэн.

-Найз охиноосоо салаад амиа хорлох үйлдэл хийж газ үнэртсэн.

-Өөрийнхөө амьдралын бүх үзэл бодол хэв маяг нь эрх чөлөө үхлийн талаар байдаг.

-Бодит байдалтай нийцэхгүй бодлоосоо болж цэргийн алба хааж чадахгүй амиа хорлох оролдлого хийсэн.

Эдгээрээс үндэслэн Сэтгэцийн үндсэн онош: Бие хүний сэт хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг оношоор сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 28 хоног хэвтэн эмчлэгдээд сэтгэцийн байдал сайжраад эмнэлгээс гарсан... Сэтгэцийн онош. Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг... Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1. Г.С  нь 2019.11.01—2019.11.28-ний гдуустал нийт 28 хоног СЭМҮТ-д /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна.

2. Г.С  нь одоогоор /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Г.С  нь одоогоор /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн өвчтэй байна.

4. Г.С  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Г.С  нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Г.С  нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас),

 

Гэрч Л.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.С  миний охин Мөнхзулын том хүү байгаа юм. Манай зээ хүү төрөхөд нь эх нь оюутан байсан болохоор би нэг ойтоогоос нь өсгөсөн. Миний хүү хууль бус мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Саяхан цэргийн найз нь уруу татаад хэрэглэсэн байсан... тухайн өвс гэх зүйлийг авчирсан байсан. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Гэртээ ирээд тагтан дээрээ гарахад атга хэрээний ууттай зүйл байхаар нь зээ хүүгээсээ асуухад эмээ би наадхыг чинь хаях гэж байсан юм. Хэрэггүй юм гэж, босоод таны нүдэн дээр устгачихъя гээд нойлын өрөөнд усанд урсгасан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн алба хаагч нар ирж манай гэрт үзлэг хийгээд явсан. Миний хүү цагаан цайлган зантай тусархуу хүү. Нийслэлийн 54 дүгээр сургуулийг төгссөн. 2018 оны 5 дугаар сард цэрэгт татагдаж зэвсэгт хүчний 032 цэргийн ангид алба хаасан. Одоо  ШУТИС-ын Барилга архидектерийн 3 дугаар дамжаанд суралцаж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

 

Шүүгдэгч М.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2020 оны 09-р сарын эхээр цэрэгт хамт алба хаасан С над руу өөрийнхөө хаягнаас чат бичсэн. Надад би өвс түүх гэж байгаа юм. Хаана байгааг мэднэ. Ганцаардаад байна, хань болоод яваад өгөөч гэж гуйсан. Би хэр удах бэ гэж асуухад өдөртөө яваад ирнэ гэхээр нь зөвшөөрөөд хамт вагоноор өглөөний суудлаар Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод очсон. Бид хоёр вагоноос 14 цагийн орчим буугаад такси бариад Зүүн хараа хотоос 30-км зайтай машинаар явсан. Тариалангын талбай шиг тал газар очсон. Бид хоёрыг хүргэж өгсөн машин буцаад явсан. С ын түүж байгаа өвстөй ижил өвс түүсэн өөрийн авч очсон жижиг цагаан гялгар 10 төгрөгийн уутны талаар түүсэн. Түүсэн өвснүүдээ өөрсдийнхөө үүргэвчинд хийгээд бид хоёр буцаад зүүн хараа хот руу явган алхсан. Зүүн хараагийн буудлаас 02 цагийн хот руу явах галт тэргэнд суусан. Улаанбаатар хотод үүрээр ирсэн. Галт тэрэгний буудал дээрээс гэр гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд түүсэн өвсөө гэрийнхээ тагтан дээр амсарыг онгойлгоод тавьсан. 3-4 хоногийн дараа санаад нөгөө өвсөө үзэхэд хатчихсан байсан. Би тухайн өвсийг жоохон нунтаглаад жирийн тамхины голыг нь унагаад цаасанд өвсөө хийгээд татаж үзсэн. Тухайн өвсийг татахад бодсон шиг гоё байгаагүй хоолой маш их хорсож байсан. Их муухай санагдсан нүднээс нулимс гарсан. Би тэгээд унтаад өгсөн өглөө сэрэхэд эмээ тагтнаас өвс олсон байсан. Надаас юу юм бэ гэж асуухаар нь би учрыг нь хэлэхэд намайг загнасан. Би эмээгээс уйчлал гуйгаад тухайн өвсийг нойлын усанд эмээг харж байхад урсагасан. Би С т хандаж би дахиж энэ асуудалд чинь оролцохгүй гэж хэлээд харилцаагаа бүр мөсөн тасалсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

 

Шүүгдэгч М.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын эхээр хамт Цэргийн алба хаасан С над руу чат бичсэн. Надад хоёулаа хамт Зүүн хараа яваад ирье. Би ганцаардаад байна. Өвс түүх гэж байгаа юм гэж гуйхаар нь хэр удах юм бэ гэж асуухад очоод өдөртөө буцна. Вагонаар явна гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв вокзал дээр уулзаад, билет бичүүлээд явсан... 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа гэх газарт очсон. Буудлаас такси бариад 30 км газар явсан. С бууя гэж хэлэхээр нь дагаад буусан. Такси явсан. С жалганаас өвс түүгээд эхэлсэн. Би яг адилхан өвс түүсэн. Би жижиг гялгар уутанд түүж дүүргээд өөрийн авч явсан үүргэвчиндээ хийсэн. Бид хоёр Зүүн хараа хот руу явганаар очсон. Шөнийн 02 цагийн галт тэргэнд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирээд түүсэн өвсөө амсрыг нь онгойлгоод орхисон. 3-4 хоногийн дараа санаад нөгөө өвсөө шалгахад хатчихсан байсан... өвсийг нунтаглаад тамхины голыг нь унагаад оронд нь хийгээд татаж үзсэн. Тухайн үед хоолой хорсоод таагүй мэдрэмж төрсөн. Толгой бага зэрэг өвдсөн. Нойр муутай байсан учир унтаж амарсан. Өглөө эмээ намайг сэрээгээд энэ юу юм бэ гэж асуухаар нь би үнэнээ хэлээд уучлалт гуйгаад нойлын усанд хийж урсгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 210-213 дугаар хуудас),

Шүүгдэгч М.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр очиж хоноод өглөө хамт вагонд сууж явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 214-216 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Г.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хамт цэрэгт алба хааж байсан С  ирсэн... Зүүн хараа явах гэж байгаа гэж чатаар би С д хэлсэн. Хамт явья гэж манай гэрт тухайн үед ирж хоносон. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө вокзал дээр очоод эхний гал тэргэнд бид хоёр суусан. 16 цагийн үед санагдаж байна. Зүүн хараагийн буудал дээр бид хоёр буусан. Бид хоёр такси бариад Зүүн хараагаас ертөнцийн зүгээр баруун тийш Сангийн аж ахуй гэдэг газарт очсон. Бид хоёр таксинаасаа буугаад машинаа явуулсан... 10 гаруй км газар ахлаж явсан жалганд ургасан байсан “Каннибас” нэртэй өвсийг түүсэн... авч явсан уутандаа дүүргээд буцаад алхаад Зүүн хараад ирээд шөнийн суудалд суугаад үүрээр Улаанбаатар хотод ирсэн. Вогзал дээрээс салаад гэр гэр лүүгнээ салаад явсан. Би 2017 оноос хойш хааяа нэг өвс татаж байсан. Би сэтгэл гутралын хам шинж өвчтэй. Аав маань нас барснаас хойш би ийм өвчтэй болсон. С  өвс хэрэглэж байгаагүй. Өвсөө хааяа Ээгий гэх залуутай уулзаж авчирсан өвсийг нь ганц нэг удаа татаж байсан. Өмнө би өөрөө явж бэлдэж байгаагүй. Ээгийтэй уулзаагүй удаж байна. Нэрийг нь мэдэхгүй. Би байнга өвс татдаггүй. Хааяа сэтгэл гутрахаараа хэрэглэж байсан. Миний сэтгэцийн өвчин хөдлөхөөр би өөрийгөө баахан зүсчихсэн байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 224-226 дугаар хуудас),

                                 

“Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” Прокурорын тогтоол (хавтас хэргийн 34-36 дугаар хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтас хэргийн 37-38 дугаар хуудас),

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв: Өвчний түүх 7478 (хавтаст хэргийн 86-107 дугаар хуудас),

Зорчих тасалбар (хавтаст хэргийн 157, 158 дугаар хуудас),

Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/01 дугаартай албан бичиг, “Зэрлэг олсны ургамалын тархацын талаарх холбогдох судалгааны материал”-ын хуулбар (хавтаст хэргийн 231-242 дугаар хуудас)

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

Гэрч Д.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г.С  миний төрсөн дүү байгаа юм. Би өвөөгөөрөө овоглосон учир овог өөр байгаа. Би өөрөөс нь цагдаад өвс асуудлаар шалгагдаж байгааг мэдсэн. Би тусдаа амьдардаг болохоор мэдэхгүй байна. Хааяа хотод ирэхэд янз бүрийн зүйл ажиглагдаагүй. Миний дүү их дуу цөөтэй даруухан. Бага насаа ээж, аавынхаа асрамжинд Багануур дүүрэгт өссөн. Багануур дүүргийн 10 жилийн 95 дугаар сургуульд 2007 онд элсэн ороод 2017 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хот руу сургуульд элсэн орж суралцсан. 2019 оны 5 дугаар сард цэрэгт татагдаад сэтгэл гутрал өвчнөөр өвдөж цэргээс халагдсан. Шар хадны эмнэлэгт 2 сар хэвтэн эмчлүүлээд гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

           

ШУТИС-БАС Оюутны Зөвлөлийн гишүүний ажлын үнэлгээ (хавтаст хэргийн 125 дугаар хуудас),

М.С гийн “Спортлог сурагч”, “Тамирчны зэргийн” үнэмлэхүүдийн хуулбар (хавтаст хэргийн 126 дугаар хуудас)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130, 145, 162, 176 дугаар хуудас),

Оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 144, 146, 161 дүгээр хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 154 дүгээр хуудас),

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 156 дугаар хуудас),

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль Барилга, Архитектурын сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 159 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 163, 164 дүгээр хуудас), мөн шинээр гаргаж өгсөн Цагдаагийн Ерөнхий газар Хар тамхитай тэмцэх газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17г/285 дугаар албан тоот (1 хуудас) зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С , М.С  нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

 мөн Г.С  нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 88 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хэргийн газар үзлэг хийсэн: “... Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 18-р байр ертөнцийн зүгээр хойд талдаа орцтой 10 давхар шар орон сууц байх ба 2-р орцоор орж 8 дугаар давхарт гарахад ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан 88 тоот бор хүрэн өнгийн толигор хаалга байх ба хаалгаар ороход хоёр өрөө 26 метр квадрат байр ба хаалганы үл хөдлөх цэгээр авч үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав. Зочны өрөөний баруун хананд байх зурагтын тавилганаас холбогдогч С сайн дураар хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гаргаж өгөхөө илэрхийлж зүүн талын шургуулгыг татаж шавар байх газрыг зааж өгөхөд шургуулганд гялгар тугалган цаасан дээр нь шавар мэт зүйлээр бохирлогдсон байсанг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.3445 гр жинтэй байв... өрөөнд өөр хэрэгт ач холбогдолтой зүйл үзлэгээр илрээгүй тул унтлагын өрөөнд ороход орон дээр .... түгжээ бүхий гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл байсанг №4 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 805.7 гр жинтэй байв. Орны доод хэсэгт хар өнгийн .... халааснаас гялгар уутанд боосон ургамал өвс мэт зүйлийг 4 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 9.4 гр жинтэй байв. Орны доод хэсэгт 0.5 литрийн Хужирт нэртэй цэвэр усны амсар хэсгийг тайрсан дотор нь өвс мэт зүйлийг №5 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэхэд 51.1 гр жинтэй  байв. Өрөөний тавцан дээр байх хар цүнхэн дээр гялгар  уутанд хийсэн өвс мэт зүйл байх ба албаны ажиллагааны жин дээр жинлэхэд .... гр жинтэй байсанг №6 гэж дугаарлав. №7 гэж дугаарлан балкон дээр байх Ану гэсэн бичигтэй 0.5 литрийн цэвэр усны саванд дотор өвс мэт зүйл байх ба цахилгаан жин дээр жинлэхэд 104.6 гр жинтэй байв. Авдарын хажуу талын модон сандал доор төмөр хоолны саван дотор өвс мэт зүйл байх ба тус өвс мэт зүйлийг гялгар уутан дотор хийн №8 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 124.3 гр жинтэй байв. Цонхны тавцангийн үзүүрт Кока кола гэсэн бичигтэй ундааны сав байх ба дотор нь бохирлогдсон шинж байсанг №9 гэж дугаарлав. Валконы шалан дээр Вонакуа гэсэн бичигтэй цоолсон, шатсан мэт бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон усны савыг №11 гэж дугаарлан шинжилгээнд явуулахаар түр хураан авав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...Тестэр ашиглах ажиллагааг  Ганболдын С ыг өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гарагасан тул тэмдэглэлд тусган Г.С ыг Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 /OPI-MET-TML-LSD-MOP-KET-COC-MDMA-THC/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, Г.С ыг тест ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв... ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... 10 төрлийн бодисноос ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг тэмдэглэлд тусгав.

Шээсний дээж авсан савыг зориулалтын тагаар таглаж, битүүмжлэн, хаяглаж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэх тэмдэглэл (хавтас хэргийн 17-18 дугаар хуудас),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “... Тестэр ашиглах ажиллагааг Мөнхзулын С г өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гарагасан тул тэмдэглэлд тусган М.С г Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 /OPI-MET-TML-LSD-MOP-KET-COC-MDMA-THC/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, М.С г тест ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв.

ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... 10 төрлийн бодисноос ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг тэмдэглэлд тусгав.

Шээсний дээж авсан савыг зориулалтын тагаар таглаж, битүүмжлэн, хаяглаж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэх тэмдэглэл (хавтас хэргийн 20-21 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5569 дугаар: “... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.С гээс авсан биологийн дээж гэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд: Хөх эрээн өнгөтэй цаасанд боодолтой зүйл ирүүлсэн бөгөөд задлаж үзэхэд “М.С  2020/10/06” гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсийг цэнхэр тагтай хүванцар саванд хийж ирүүлсэн байна. /3ураг№01-03/

Шинжилгээнд ирүүлсэн шээснээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд “М.С  2020/10/06” гэж хаягласан шээснээс шээснээс тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээний явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өгч байна... ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн “М.С  2020/10/06” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.С  2020/10/06” гэж хаягласан шээснээс шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5526 дугаар: “... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.С аас авсан биологийн дээжид шинжилгээ хийлгэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна.

Шинжилгээнд: “Г.С  У...99092914 2020-10-5" гэж хаягласан шээсний
дээжийг хуванцар саванд хийж ирүүлсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн шээсэнд аргачлалын дагуу дээж бэлтгэж, мансууруулах
болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд “Г.С  У...99092914
2020-10-5” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол
/ТНС/ илэрсэн... ДҮГНЭЛТ

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
'Г.С  У...99092914 2020-10-5” гэж хаягласан шээсний дээжнээс
Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5525 дугаар: “ ... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан доор эд зүйлсэд шинжилгээ хийлгэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс авч, органик уусгагчид уусгаж, шинжилгээний дээж бэлтгэсэн. Шинжилгээг Agilent 7820A GC/5977E MSD маркийн хийн хроматографийн масс-спектрометр багаж ашиглан шинжилгээ хийхэд:

№1 дугаарласан бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №2 гэж дугаарласан ир хэсэг нь бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон пректа, №3 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан амсар хэсгийг нь тайрсан хужирт гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан АПУ гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан Bon aqua гэсэн бичигтэй, цоолсон 0.5 литрийн усны хуванцар сав, №11 гэж дугаарласан модон улаан хүрэн өнгийн гаанс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. 

№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээний үйл явц, үр дүнгш үндэслэж дараах дүгнэлтийг өглөө... ДҮГНЭЛТ

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн обьект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Шинжилгэнэд ирүүлсэн №1 гэж дугаарласан бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар цаас, , №2 гэж дугаарласан ир хэсэг нь бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон пректа, №3 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан амсар хэсгийг нь тайрсан хужирт гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан АПУ гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан Bon aqua гэсэн бичигтэй, цоолсон 0.5 литрийн усны хуванцар сав, №11 гэж дугаарласан модон улаан хүрэн өнгийн гаанс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. 

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.

№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 803гр, цэвэр жин нь 788 гр, “4” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 5.7064 гр, “5” гэж хаягласан хуванцар савтай ургамал эт зүйлийн савны хамт жин нь 50 гр, цэвэр жин нь 25 гр, “6” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 25 гр, “7” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 104 гр, цэвэр жин нь 80 гр, “8” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 123 гр, цэвэр жин нь 120 гр, тус бүрээс шинжилгээнд 0.1 гр-г зарцуулав.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-74 дүгээр хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1059 дугаар Дүгнэлт:

“...1. Г.С  нь 2019.11.01—2019.11.28-ний гдуустал нийт 28 хоног СЭМҮТ-д /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна.

2. Г.С  нь одоогоор /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Г.С  нь одоогоор /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн өвчтэй байна.

4. Г.С  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Г.С  нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Г.С  нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1182 дугаар: “... Холбогдогч Мөнхзул овогтой С ... удамд сэтгэцийн өвчтэй хүн үгүй... сэтгэцийн онош: Эрүүл... ДҮГНЭЛТ

1. М.С  нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. М.С  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. М.С  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.  М.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. М.С  нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.

6. М.С  нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. Хэрэв М.С д сэтгэц идэвхит эм бодисын хамаарал бий бол эмчилгээг Монгол улсад, СЭМҮТөвд хийх боломжтой.

7. М.С д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас),

Гэрч Л.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Саяхан цэргийн найз нь уруу татаад хэрэглсэн байсан... тухайн өвс гэх зүйлийг авчирсан байсан. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Гэртээ ирээд тагтан дээрээ гарахад атга хэрээний ууттай зүйл байхаар нь зээ хүүгээсээ асуухад эмээ би наадхыг чинь хаях гэж байсан юм. Хэрэггүй юм гэж, босоод таны нүдэн дээр устгачихъя гээд нойлын өрөөнд усанд урсгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

Шүүгдэгч М.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын эхээр хамт Цэргийн алба хаасан С над руу чат бичсэн. Надад хоёулаа хамт Зүүн хараа яваад ирье. Би ганцаардаад байна. Өвс түүх гэж байгаа юм гэж гуйхаар нь хэр удах юм бэ гэж асуухад очоод өдөртөө буцна. Вагонаар явна гэж хэлсэн. 2020 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв вагзол дээр уулзаад, билет бичүүлээд явсан... 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа гэх газарт очсон. Буудлаас такси бариад 30 км газар явсан. С бууя гэж хэлэхээр нь дагаад буусан. Такси явсан. С жалганаас өвс түүгээд эхэлсэн. Би яг адилхан өвс түүсэн. Би жижиг гялгар уутанд түүж дүүргээд өөрийн авч явсан үүргэвчиндээ хийсэн. Бид хоёр Зүүн хараа хот руу явганаар очсон. Шөнийн 02 цагийн галт тэргэнд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирээд түүсэн өвсөө амсрыг нь онгойлгоод орхисон. 3-4 хоногийн дараа санаад нөгөө өвсөө шалгахад хатчихсан байсан... өвсийг нунтаглаад тамхины голыг нь унагаад оронд нь хийгээд татаж үзсэн. Тухайн үед хоолой хорсоод таагүй мэдрэмж төрсөн. Толгой бага зэрэг өвдсөн. Нойр муутай байсан учир унтаж амарсан. Өглөө эмээ намайг сэрээгээд энэ юу юм бэ гэж асуухаар нь би үнэнээ хэлээд уучлалт гуйгаад нойлын усанд хийж урсгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 210-213 дугаар хуудас),

Шүүгдэгч Г.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хамт цэрэгт алба хааж байсан С  ирсэн... Зүүн хараа явах гэж байгаа гэж чатаар би С д хэлсэн. Хамт явья гэж манай гэрт тухайн үед ирж хоносон. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө вокзал дээр очоод эхний гал тэргэнд бид хоёр суусан. 16 цагийн үед санагдаж байна. Зүүн хараагийн буудал дээр бид хоёр буусан. Бид хоёр такси бариад Зүүн хараагаас ертөнцийн зүгээр баруун тийш Сангийн аж ахуй гэдэг газарт очсон. Бид хоёр таксинаасаа буугаад машинаа явуулсан... 10 гаруй км газар ахлаж явсан жалганд ургасан байсан “Каннибас” нэртэй өвсийг түүсэн... авч явсан уутандаа дүүргээд буцаад алхаад Зүүн хараад ирээд шөнийн суудалд суугаад үүрээр Улаанбаатар хотод ирсэн. Вокзал дээрээс салаад гэр гэрлүүгнээ салаад явсан. Би 2017 оноос хойш хааяа нэг өвс татаж байсан. Би сэтгэл гутралын хам шинж өвчтэй. Аав маань нас барснаас хойш би ийм өвчтэй болсон. С  өвс хэрэглэж байгаагүй. Өвсөө хааяа Ээгий гэх залуутай уулзаж авчирсан өвсийг нь ганц нэг удаа татаж байсан. Өмнө би өөрөө явж бэлдэж байгаагүй. Ээгийтэй уулзаагүй удаж байна. Нэрийг нь мэдэхгүй. Би байнга өвс татдаггүй. Хааяа сэтгэл гутрахаараа хэрэглэж байсан. Миний сэтгэцийн өвчин хөдлөхөөр би өөрийгөө баахан зүсчихсэн байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 224-226 дугаар хуудас),

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв: Өвчний түүх 7478 (хавтаст хэргийн 86-107 дугаар хуудас),

Зорчих тасалбар (хавтаст хэргийн 157, 158 дугаар хуудас),

Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/01 дугаартай албан бичиг, “Зэрлэг олсны ургамалын тархацын талаарх холбогдох судалгааны материал”-ын хуулбар (хавтаст хэргийн 231-242 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Нийслэлийн Прокурорын газраас Г.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- М.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5525 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Н.С ын гэрээс хураагдсан “өвс” мэт зүйлээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/” илэрч, “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ нь НУБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарч байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

 

Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүй байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Г.С ,  М.С   нар бүлэглэн Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг түүж цуглуулсан нь,

Мөн шүүгдэгч Г.С  нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 88 тоот хаягт байрлах өөрийн гэртээ “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг байлгаж, хадгалсан  үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэх шинжүүдийг бүрэн хангаж байна.

 

Мөн шүүгдэгч Г.С , М.С  нар нь “Делта-9 тетрагидроканнабинол” /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдаалах зорилгогүй болох нь тогтоогджээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус заасан.

 

            Шүүгдэгч Г.С , М.С  нар бүлэглэн Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг түүж цуглуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран оролцсон байх бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг өөрсдөө болон бүлэглэн гардан үйлдсэн байх тул прокуророос хэргийн зүйлчлэлийг хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэм буруутайд,

Шүүгдэгч М.С г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч Г.С , М.С  нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”  гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурдах нь зүйтэй байна.    

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.С , М.С  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.С , М.С  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч Б.Баярхүү “ Шүүгдэгч Г.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах,

Шүүгдэгч М.С д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ зэрэг нь Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болно” гэх,

Шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн “Шүүгдэгч Г.С ийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож байна.

Түүний эцэг нь нас барснаас хойш тэрээр сэтгэл гутралын эмгэгтэй болсон. Анх удаа гэмт хэрэгт үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Маш их харамсаж, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү” гэх,

Шүүгдэгч М.С гийн өмгөөлөгч Н.Намжилцогт “Миний үйлчлүүлэгч сэтгэцэд нөлөөт бодисыг бусадтай хамтран түүж бэлтгэсэн гэм буруутай байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар, тэдгээрийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. М.С  нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... бэлтгэх” гэм буруутай.

М.С  мөрдөн шалгах ажиллагаанд болсон хэргийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж байсан. Бодит байдлыг тогтооход ямар нэг саад бэрхшээл, учруулаагүй бөгөөд хайхрамжгүй байдлаас болоод гэмт хэрэгт холбогдсон байна. М.С  нь өвсийг тогтвортой хэрэглэдэг, хамааралтай болчихсон хүн биш. Мөн тэрээр ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаа. Шүүхийн танхимд ч мөн адил илэрхийллээ.

Мөн тэрээр эмээгийнхээ хамт амьдардаг. Тэрээр эмээгээ асардаг, гэрээ авч явдаг хүн.

Түүний урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч Г.С , М.С  нар нь өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.С ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэсэн нэг гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн удаагийн үйлдэл хийж үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал болох өмнө сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан, бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн эмгэгтэй, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох үед уг бодисыг хэрэглэдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Г.С ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хаана ургадаг болохыг олж мэдэж, хайж очин түүж бэлтгэсэн, мөн уг бодисыг өөрийн гэртээ хадгалсан, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан, бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн эмгэгтэй, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох үед уг бодисыг хэрэглэдэг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.С т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч М.С гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал уг сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Г.С тай хамт явж түүж бэлтгэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мансууруулах бодисын хор уршгийн талаар уулзалт сургалтад суусан, уг гэмт хэргийн хор уршгийг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал буюу их дээд сургуульд суралцдаг, өмнө энэ төрлийн бодисыг хэрэглэж байгаагүй, Сагсан бөмбөгийн спортоор 1 дугаар зэрэгтэй, нийгмийн идэвхитэй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж,  дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон, эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслахад чиглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.С д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.С  нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хурагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С , М.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч М.С д урьд авсан хувийн баталгаар гаргах таслан сэргийлэх арга  хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б Г С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т М С г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.  Шүүгдэгч Г.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч М.С д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             

5. Шүүгдэгч М.С д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.С  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хурагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.С , М.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ