Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/300

 

 

    2021       3          10                                                 2021/ШЦТ/300       

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч/хохирогч Н.Б ,

Шүүгдэгч/хохирогч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .................................................. нарт холбогдох 2106 00102 0135 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

....................................................................

 

....................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б  нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 14-15-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 10-11б тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр болох Б.Э  маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж цохин эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Б.Э  нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 14-15-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 10-11б тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас нөхөр болох Н.Б ын хэвлийн  тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “хэвлийн баруун хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б , Б.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч\хохирогч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч\хохирогч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тогтоол (Хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Э.Отгонмөнхийн илтгэх хуудас (Хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

 

Хохирогч Б.Э-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би Н.Б тай 2017 оны  6 дугаар сард анх танилцсан. 2017 оны 11, 12 дугаар сараас хойш хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед манай хамтран амьдрагч Н.Б , охин Номио (5 настай) хамт... гэртээ байж байтал миний төрсөн дүү Б.Энхжаргал, найз залуу Отгонболд, түүний найз гэх Пүрэвдаваа нар ирсэн... ирэхдээ 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй 8 ширхэг пиво авч ирсэн... гадаа машинд хувааж уусан... Номио гэх охин гэртээ ганцаараа байгаад байсан учир айх байх гэж бодоод машинд оруулж ирж суулгасан. Тэгээд пиво ууж дууссаны дараа Н.Б  бид хоёр гэртээ амрахаар орсон... охиноо машинаас оруулж ирэхээ мартсан байсан... нөхрийг охиноо гараад авчих гэж хэлэхэд чи өөрөө оруулаач, чиний охин гэж хэлсэн... би өөрөө охиноо авч гэртээ оруулж ирсэн. Тэр үед гаднаас Энхжаргал, Отгонболд, Бандиа нар гэрт орж ирсэн. Тухайн үед би охиныг оруулж ирсэнгүй. Өөрийнхөө охиныг биш болохоор тэгж байгаа юм уу гэж хэлэхэд нөхөр хохь чинь угаасаа тэгж байна гэж хэлээд надтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би гэрт шүлсээ хаясан. Тэгсэн чи миний гэр оронд шүлсээ хаядаг хэн гээд байхаар нь би хөнжил гудсаа аваад явлаа гэхэд нөхөр над дээр ирээд барьж авч зууралдаж байгаад миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөсөн... манараад унасан байх үед одоо зайл гээд намайг гар болон биеээс угзарч татаад хаалгаар гаргах гэсэн. Тухайн үед би баруун өвдгөөрөө хаалга босго хоёрын хооронд хөшигдөж унасан... хөшигдсөн байх үедээ өөрөө босоод гэрээс нь гарсан... тайвшраад гэртээ орсон. Тэгсэн манай нөхөр Н.Б  цагаан өнгөтэй хэт хутгыг барьчихсан сууж байсан... би хутгыг нь аваад өөрийнхөө хоолойнд тулгаад би өөрөө үхээд өгье гэж хэлтэл гэрт байсан хүмүүсээс нэг нь хутгыг авчихсан. Тэгсэн чинь манай нөхөр шар иштэй хутгыг шүүгээнээс аваад орилж чарлаад би үхмээр байна гээд байсан... яваад очтол шар иштэй хутгыг ишнээс нь бариад ажлын хэсгийг нь өөр лүүгээ харуулаад барьчихсан байхаар нь би очиж хутгыг салгах гээд зууралдаж байгаад бид хоёр хоймрын орны хажууд унасан... босоод ирсний дараа манай нөхөр Н.Б  яая гээд уйлаад байхаар нь өмссөн байсан цамцыг нь сөхөж үзэхэд хэвлийн баруун хэсэгтээ жижигхэн зүсэгдээд бага зэрэг цус гарчихсан байсан... Надад учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлийг манай хамтран амьдрагч Н.Б  нэг удаа толгойгоороо мөргөж учруулсан. Харин баруун өвдөгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг гэрээс гарах гэж угзарч чирж байх явцад хаалганы босгон дээр хөшигдөж унаад учирсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас),

 

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “уг өдөр би гэртээ өөрийн хамтран амьдаргч Б.Э-ын   хамт байж байтал Э  төрсөн дүү Энхжаргал, түүний найз залуу Отгонболд, найз Бандиа нарын хамт ирсэн... юм ярьж сууж байгаад... гараад Отгонболдын машинд суугаад... 4 ширхэг 2.5 литрийн “Сэнгүүр” пиво уусан... шөнийн 04 цагийн үед ууж дуусаад бүгдээрээ манайд ороод унтах гэж байтал Б.Э  сахиусаа буулгана гэж хэлэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл би өөрөө мэдэж байна гэж хэлсэн... Б.Э  агсан тавьж байгаад гэнэт шүүгээн дээр байсан хутгыг авахаар нь би чи яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл Б.Э  чамайг хатгана шүү, зоочихно шүү гэж байгаад нэг удаа хатгана гээд далайхаар нь би хойшоо болоод бултсан... дахиад нэг удаа далайгаад миний хэвлийн баруун хэсэг рүү хүйтэн оргиод явчихсан... миний хэвлийнээс цус дусаж байсан. Тэгээд гэнэт маш их өвдөхөөр нь би дээш харж хэвтсэн. Отгонболд ирээд нойлын цаасаар шархан дээр дарж өгсөн. Б.Э  бор өнгийн модон иштэй хутга барьж байсан. Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг  (Хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас)

           

            Гэрч Н.Пүрэвдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найз Отгонболдын хамт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед хамт ажилладаг Б ахынд очсон... Б ах, Э эгч машинд 2 литрийн 2 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво орж ирж уугаад 01 цаг өнгөрөөгөөд буусан... Э  эгчийн дүү хэлэхдээ цаад хоёр чинь муудалцаад байх шиг байна Бандиа чи ордоо гэсэн. Намайг ороход муудалцаж байсан. Э эгчийн нүүрийг Б ах цохиод хөхрүүлчихсэн байсан. Би салгачихаад буцаад машинд суусан. 20 минутын дараа Ээгий ирээд Э эгч алга болчихлоо гэж хэлсэн. Би гэрийн гадна дан фудвольктой, цасан дээр унасан байхыг нь олоод гэрт нь оруулсан. Намайг гэрт нь оруулахад Э эгчийн уруул, нүд нь хавдчихсан байсан. Би буцаж машинд суугаад Отгонболдтой юм ярьж байхад Ээгий ирээд Б ахын гэдэснээс цус гараад байна гэхээр нь Отгонболд бид хоёр орсон. Гэрт ороход Б ахын гэдэсний баруун талд цус гарсан. Түүнийгээ нойлын цаасаар дарчихсан сууж байсан. Харин Э эгч баруун талын орон дээр унтаж байсан. Б ах ахыгаа сансарт ээж дээр хүргээд өг гээд бид дөрөв хүргэж өгсөн. Машин дотор ямар нэг үл ойлголцол хэрүүл маргаан гаргаагүй. Надад юунаас болсон талаар ямар нэг мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

 

            Гэрч Н.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 48 минутын үед төрсөн ах болох Н.Б  нь хэвлийн хэсэгтээ гараараа дарсан. Цус болсон, бөгтийсөн байдалтай гэрт орж ирсэн. Юу болсон талаар асуухад ах нь Туулд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Дараа нь хэзээ хаана хутгалуулсан талаар асуухад гэртээ цагийн өмнө гэсэн. Ахыг гэртээ оруулаад байж байтал ахын эзэмшдэг 95218162 дугаараас миний эзэмшдэг 88653250 дугаарын утас руу залгаад байсан. Аваад ярьтал гадаа байна. Машин дотор байна гэсэн. Намайг гарч очиход Энхтуул, Э  дүү, найз залуу бас нэг залуу, Номио гээд Э  охин байсан. Тэд хэд хэлэхдээ юу болсон талаар мэдэхгүй. Б өөрийгөө хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

 

            Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22-23 цагийн үед үерхэж байсан найз залуу Отгонболд, түүний найз Бандиагийн хамтаар төрсөн эгч Б.Э-ын   амьдарч байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 10-11б тоотод очсон.  Тэгэхэд манай эгч гэртээ хамтран амьдрагч Балжинням, охин Номин нарын хамт байсан. Бид нар очихдоо 2.5 литрийн том пиво авч очсон. Хэдэн ширхгийг авч очсоныг мэдэхгүй. Тэгээд манай дүү Номин бага хүүхэд учраас гэрт нь юм уугаад яах вэ гээд бид нар Э эгч, хүргэн Балжинням хоёрын хамтаар Отгонболдын машинд сууж пиво уусан. Гэхдээ Отгонболд машин барьж байсан учраас пиво уугаагүй. Би бас бага зэрэг уусан. Согтох хүртлээ уугаагүй. Нилээд сууж байгаад бид нар унтахаар болоод Отгонболдоос бусад нь гэрт орсон. Харин Отгонболд машиндаа унтана гээд үлдсэн. Машинд байх хугацаанд ямар нэгэн маргаан болоогүй. Тэгээд гэрт орсны дараа унтах гээд ор дээрээ зассан. Би тэгээд буцаж гарч Отгонболд дээр очсон. Тэгээд хэсэг сууж байгаад буцаж гэрт орсон чинь Балжинням ах болохоор эгч чинь сахиус буулгах гээд байна. Э эгч болохоор Балжинням ах чинь Билгүүн гэх найзтай маань хардаад байна гээд маргалдах шинжтэй байж байсан. Тэр хооронд би дахин гэрээс гараад Отгонболд дээр очсон. Тэгээд буцаад орж ирсэн чинь тэр хоёр гар гарнаасаа бариад зууралдаад байсан. Тэгэхээр нь би эгч тэр хоёрыг салгах гээд эгчийг харсан чинь хамар нь мэдэгдэхүйц далийгаад хавдчихсан байсан. Тэр үед би эгчээс хамраа яасан талаар асуугаагүй. Тэгэхээр нь шууд бодохдоо эгчийг Балжинням ах хамрыг нь цохичхож гэж бодоод та яагаад ингэж байгаа юм гэж уурласан чинь Балжинням ах чи эгчийгээ аваад яв гээд бид хоёрыг түлхээд байсан. Эгч бид хоёр хоёулаа гэрийн босгонд тээглэж унасан. Тэгээд гадаа гараад буцалгүй орж ирсэн. Гэрт орсны дараа би гараа угаахаар шанаганд ус хийгээд гадаа гарчхаад буцаж орж ирсэн чинь Балжинням ах гэдсээ дараад сууж байсан. Тэгээд үүний дараа эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Балжинням ах зүгээр гэртээ хүргээд өгчих гээд байсан. Ингээд Балжинням ахыг бид нар бөөнөөрөө гэрт нь хүргэж өгсөн. Тэр оройжин Балжинням ах, Э эгч хоёрыг маргалдаад байсан учраас бүх үйл явдлыг бүрэн санахгүй байна. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №193 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн баруун хэсэгт хүйснээс баруун дээш 4,5см зайд 11-5 цагийн байрлалд ташуу байрлалтай, 1,1 см урт, зах ирмэг тэгш шархтай, оёдол тавьсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд: ... 2020-12-15-нд бусдад хутгалуулсан ГССҮТ-д хэвтсэн. Ирэх үед биеийн ерөнхий байдал хүндэвтэр, хэвлийн баруун доод талд 2 см орчим хутганы шархтай байсан. 12 сарын 15-17 хооронд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан... ДҮГНЭЛТ 1. Н.Б ын биед хэвлийн баруун хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №105 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхи хамрын нуруу нилэнхүйдээ хавдсан, зүүн зовхи хамрын нуруу баруун зовхины дотор буланг хамаарсан хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун нүдний алимны салстын гадна захад улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгт бага зэрэг хавдсан эмзэглэлтэй.

2020.12.16-ны Health-Aid-н толгойн КТГ-д: ... хамрын таславч баруун тийш бага хэмийн мурийлттай, хамар ясны зүүн хажуу хана хугаралтай гэжээ... ДҮГНЭЛТ 1. Б.ЭНХТУУЛ-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамраана. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Б.Э-ын   мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Хэрэг гардаг тухайн өдөр Балжинням манай гэрийн гал тогооны шүүгээн дотор байсан бор өнгийн модон иштэй хутгыг барьчихсан зогсож байсан... бид хоёрын хооронд хэрүүл маргаан өрнөж байсан... Балжиннямын барьчихсан байсан бор өнгийн модон иштэй хутгыг авахаар булаацалдсан. Тэр үед Балжинням хутгыг өгөхгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд би хутгыг ишнээс нь барьж байхад Балжинням бид хоёр хойшоогоо унасан. Тэгээд босоод ирсэн чинь Балжиннямын хэвлийн баруун хэсэгт зүсэгдсэн байсан. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас)

 

Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Энхтуулд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл үүссэн. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал, (Хавтаст хэргийн 80, 81, 84, 85, 91, 93 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 65, 69 дүгээр хуудас),

Оршин суугаа хорооны тодорхойлолт (Хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 67, 70 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 14-15-нд өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 10-11б тоот гэртээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж улмаар шүүгдэгч нь Н.Б  хамтран амьдрагч болох Б.Э-ын   нүүрэн тус газар нь мөргөж цохин эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э  нь хамтран амьдрагч болох Н.Б ын хэвлийн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “хэвлийн баруун хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Э-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би Н.Б тай 2017 оны  6 дугаар сард анх танилцсан. 2017 оны 11, 12 дугаар сараас хойш хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед манай хамтран амьдрагч Н.Б , охин Номио (5 настай) хамт... гэртээ байж байтал миний төрсөн дүү Б.Энхжаргал, найз залуу Отгонболд, түүний найз гэх Пүрэвдаваа нар ирсэн... ирэхдээ 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй 8 ширхэг пиво авч ирсэн... гадаа машинд хувааж уусан... Номио гэх охин гэртээ ганцаараа байгаад байсан учир айх байх гэж бодоод машинд оруулж ирж суулгасан. Тэгээд пиво ууж дууссаны дараа Н.Б  бид хоёр гэртээ амрахаар орсон... охиноо машинаас оруулж ирэхээ мартсан байсан... нөхрийг охиноо гараад авчих гэж хэлэхэд чи өөрөө оруулаач, чиний охин гэж хэлсэн... би өөрөө охиноо авч гэртээ оруулж ирсэн. Тэр үед гаднаас Энхжаргал, Отгонболд, Бандиа нар гэрт орж ирсэн. Тухайн үед би охиныг оруулж ирсэнгүй. Өөрийнхөө охиныг биш болохоор тэгж байгаа юм уу гэж хэлэхэд нөхөр хохь чинь угаасаа тэгж байна гэж хэлээд надтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би гэрт шүлсээ хаясан. Тэгсэн чи миний гэр оронд шүлсээ хаядаг хэн гээд байхаар нь би хөнжил гудсаа аваад явлаа гэхэд нөхөр над дээр ирээд барьж авч зууралдаж байгаад миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөсөн... манараад унасан байх үед одоо зайл гээд намайг гар болон биеээс угзарч татаад хаалгаар гаргах гэсэн. Тухайн үед би баруун өвдгөөрөө хаалга босго хоёрын хооронд хөшигдөж унасан... хөшигдсөн байх үедээ өөрөө босоод гэрээс нь гарсан... тайвшраад гэртээ орсон. Тэгсэн манай нөхөр Н.Б  цагаан өнгөтэй хэт хутгыг барьчихсан сууж байсан... би хутгыг нь аваад өөрийнхөө хоолойнд тулгаад би өөрөө үхээд өгье гэж хэлтэл гэрт байсан хүмүүсээс нэг нь хутгыг авчихсан. Тэгсэн чинь манай нөхөр шар иштэй хутгыг шүүгээнээс аваад орилж чарлаад би үхмээр байна гээд байсан... яваад очтол шар иштэй хутгыг ишнээс нь бариад ажлын хэсгийг нь өөр лүүгээ харуулаад барьчихсан байхаар нь би очиж хутгыг салгах гээд зууралдаж байгаад бид хоёр хоймрын орны хажууд унасан... босоод ирсний дараа манай нөхөр Н.Б  яая гээд уйлаад байхаар нь өмссөн байсан цамцыг нь сөхөж үзэхэд хэвлийн баруун хэсэгтээ жижигхэн зүсэгдээд бага зэрэг цус гарчихсан байсан... Надад учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлийг манай хамтран амьдрагч Н.Б  нэг удаа толгойгоороо мөргөж учруулсан. Харин баруун өвдөгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг гэрээс гарах гэж угзарч чирж байх явцад хаалганы босгон дээр хөшигдөж унаад учирсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас),

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “уг өдөр би гэртээ өөрийн хамтран амьдаргч Б.Э-ын   хамт байж байтал Э  төрсөн дүү Энхжаргал, түүний найз залуу Отгонболд, найз Бандиа нарын хамт ирсэн... юм ярьж сууж байгаад... гараад Отгонболдын машинд суугаад... 4 ширхэг 2.5 литрийн “Сэнгүүр” пиво уусан... шөнийн 04 цагийн үед ууж дуусаад бүгдээрээ манайд ороод унтах гэж байтал Б.Э  сахиусаа буулгана гэж хэлэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл би өөрөө мэдэж байна гэж хэлсэн... Б.Э  агсан тавьж байгаад гэнэт шүүгээн дээр байсан хутгыг авахаар нь би чи яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл Б.Э  чамайг хатгана шүү, зоочихно шүү гэж байгаад нэг удаа хатгана гээд далайхаар нь би хойшоо болоод бултсан... дахиад нэг удаа далайгаад миний хэвлийн баруун хэсэг рүү хүйтэн оргиод явчихсан... миний хэвлийнээс цус дусаж байсан. Тэгээд гэнэт маш их өвдөхөөр нь би дээш харж хэвтсэн. Отгонболд ирээд нойлын цаасаар шархан дээр дарж өгсөн. Б.Э  бор өнгийн модон иштэй хутга барьж байсан. Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг  (Хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас)

            Гэрч Н.Пүрэвдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найз Отгонболдын хамт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед хамт ажилладаг Б ахынд очсон... Б ах, Э эгч машинд 2 литрийн 2 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво орж ирж уугаад 01 цаг өнгөрөөгөөд буусан... Э  эгчийн дүү хэлэхдээ цаад хоёр чинь муудалцаад байх шиг байна Бандиа чи ордоо гэсэн. Намайг ороход муудалцаж байсан. Э эгчийн нүүрийг Б ах цохиод хөхрүүлчихсэн байсан. Би салгачихаад буцаад машинд суусан. 20 минутын дараа Ээгий ирээд Э эгч алга болчихлоо гэж хэлсэн. Би гэрийн гадна дан фудвольктой, цасан дээр унасан байхыг нь олоод гэрт нь оруулсан. Намайг гэрт нь оруулахад Э эгчийн уруул, нүд нь хавдчихсан байсан. Би буцаж машинд суугаад Отгонболдтой юм ярьж байхад Ээгий ирээд Б ахын гэдэснээс цус гараад байна гэхээр нь Отгонболд бид хоёр орсон. Гэрт ороход Б ахын гэдэсний баруун талд цус гарсан. Түүнийгээ нойлын цаасаар дарчихсан сууж байсан. Харин Э эгч баруун талын орон дээр унтаж байсан. Б ах ахыгаа сансарт ээж дээр хүргээд өг гээд бид дөрөв хүргэж өгсөн. Машин дотор ямар нэг үл ойлголцол хэрүүл маргаан гаргаагүй. Надад юунаас болсон талаар ямар нэг мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

            Гэрч Н.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 48 минутын үед төрсөн ах болох Н.Б  нь хэвлийн хэсэгтээ гараараа дарсан. Цус болсон, бөгтийсөн байдалтай гэрт орж ирсэн. Юу болсон талаар асуухад ах нь Туулд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Дараа нь хэзээ хаана хутгалуулсан талаар асуухад гэртээ цагийн өмнө гэсэн. Ахыг гэртээ оруулаад байж байтал ахын эзэмшдэг 95218162 дугаараас миний эзэмшдэг 88653250 дугаарын утас руу залгаад байсан. Аваад ярьтал гадаа байна. Машин дотор байна гэсэн. Намайг гарч очиход Энхтуул, Э  дүү, найз залуу бас нэг залуу, Номио гээд Э  охин байсан. Тэд хэд хэлэхдээ юу болсон талаар мэдэхгүй. Б өөрийгөө хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

            Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22-23 цагийн үед үерхэж байсан найз залуу Отгонболд, түүний найз Бандиагийн хамтаар төрсөн эгч Б.Э-ын   амьдарч байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 10-11б тоотод очсон.  Тэгэхэд манай эгч гэртээ хамтран амьдрагч Балжинням, охин Номин нарын хамт байсан. Бид нар очихдоо 2.5 литрийн том пиво авч очсон. Хэдэн ширхгийг авч очсоныг мэдэхгүй. Тэгээд манай дүү Номин бага хүүхэд учраас гэрт нь юм уугаад яах вэ гээд бид нар Э эгч, хүргэн Балжинням хоёрын хамтаар Отгонболдын машинд сууж пиво уусан. Гэхдээ Отгонболд машин барьж байсан учраас пиво уугаагүй. Би бас бага зэрэг уусан. Согтох хүртлээ уугаагүй. Нилээд сууж байгаад бид нар унтахаар болоод Отгонболдоос бусад нь гэрт орсон. Харин Отгонболд машиндаа унтана гээд үлдсэн. Машинд байх хугацаанд ямар нэгэн маргаан болоогүй. Тэгээд гэрт орсны дараа унтах гээд ор дээрээ зассан. Би тэгээд буцаж гарч Отгонболд дээр очсон. Тэгээд хэсэг сууж байгаад буцаж гэрт орсон чинь Балжинням ах болохоор эгч чинь сахиус буулгах гээд байна. Э эгч болохоор Балжинням ах чинь Билгүүн гэх найзтай маань хардаад байна гээд маргалдах шинжтэй байж байсан. Тэр хооронд би дахин гэрээс гараад Отгонболд дээр очсон. Тэгээд буцаад орж ирсэн чинь тэр хоёр гар гарнаасаа бариад зууралдаад байсан. Тэгэхээр нь би эгч тэр хоёрыг салгах гээд эгчийг харсан чинь хамар нь мэдэгдэхүйц далийгаад хавдчихсан байсан. Тэр үед би эгчээс хамраа яасан талаар асуугаагүй. Тэгэхээр нь шууд бодохдоо эгчийг Балжинням ах хамрыг нь цохичхож гэж бодоод та яагаад ингэж байгаа юм гэж уурласан чинь Балжинням ах чи эгчийгээ аваад яв гээд бид хоёрыг түлхээд байсан. Эгч бид хоёр хоёулаа гэрийн босгонд тээглэж унасан. Тэгээд гадаа гараад буцалгүй орж ирсэн. Гэрт орсны дараа би гараа угаахаар шанаганд ус хийгээд гадаа гарчхаад буцаж орж ирсэн чинь Балжинням ах гэдсээ дараад сууж байсан. Тэгээд үүний дараа эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Балжинням ах зүгээр гэртээ хүргээд өгчих гээд байсан. Ингээд Балжинням ахыг бид нар бөөнөөрөө гэрт нь хүргэж өгсөн. Тэр оройжин Балжинням ах, Э эгч хоёрыг маргалдаад байсан учраас бүх үйл явдлыг бүрэн санахгүй байна. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №193 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн баруун хэсэгт хүйснээс баруун дээш 4,5см зайд 11-5 цагийн байрлалд ташуу байрлалтай, 1,1 см урт, зах ирмэг тэгш шархтай, оёдол тавьсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд: ... 2020-12-15-нд бусдад хутгалуулсан ГССҮТ-д хэвтсэн. Ирэх үед биеийн ерөнхий байдал хүндэвтэр, хэвлийн баруун доод талд 2 см орчим хутганы шархтай байсан. 12 сарын 15-17 хооронд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан... ДҮГНЭЛТ 1. Н.Б ын биед хэвлийн баруун хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №105 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхи хамрын нуруу нилэнхүйдээ хавдсан, зүүн зовхи хамрын нуруу баруун зовхины дотор буланг хамаарсан хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун нүдний алимны салстын гадна захад улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгт бага зэрэг хавдсан эмзэглэлтэй.

2020.12.16-ны Health-Aid-н толгойн КТГ-д: ... хамрын таславч баруун тийш бага хэмийн мурийлттай, хамар ясны зүүн хажуу хана хугаралтай гэжээ... ДҮГНЭЛТ 1. Б.ЭНХТУУЛ-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамраана. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Э-ын   мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Хэрэг гардаг тухайн өдөр Балжинням манай гэрийн гал тогооны шүүгээн дотор байсан бор өнгийн модон иштэй хутгыг барьчихсан зогсож байсан... бид хоёрын хооронд хэрүүл маргаан өрнөж байсан... Балжиннямын барьчихсан байсан бор өнгийн модон иштэй хутгыг авахаар булаацалдсан. Тэр үед Балжинням хутгыг өгөхгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд би хутгыг ишнээс нь барьж байхад Балжинням бид хоёр хойшоогоо унасан. Тэгээд босоод ирсэн чинь Балжиннямын хэвлийн баруун хэсэгт зүсэгдсэн байсан. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас)

Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Энхтуулд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл үүссэн. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 60 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

                       

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Б , Б.Э  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Н.Б д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №193 дугаар дугаар дүгнэлтээр “хэвлийн баруун хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл,

Хохирогч Э  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №105 дугаар дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нарын бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд гэм буруутай санаатай үйлдэл, учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б , Б.Э  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

 

Хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй, шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь хохирогчийн хувиар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Н.Б , Б.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Б , Б.Э  нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Б , Б.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Н.Б , Б.Э   нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тамгийн газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б , Б.Э   нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б , Б.Э  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Б , Б.Э   нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тамгийн газарт даалгасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б , Б.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ