Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/283

 

 

 

 

 

 

 

 

 

    2021         3          09                                            2021/ШЦТ/283    

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч            ,          

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И Э О-д холбогдох 2106 00000 0216 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

......................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхүүш” гэх дэлгүүрийн хажууд иргэн А.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

            Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхүүш” нэртэй дэлгүүрийн гадна талд Оогий гэх залуутай уулзах гэж найз Бааска, Томоо, Өлзий, манай эмэгтэй дүү Хонгороо нар байж байсан... Оогий, Цогоо, Тэмүүжин нар ирээд шууд Цогоо нь хоёулаа зодолдох уу гээд дайрсан чинь хойш явсан нэг ах нь боль гэж хэлээд байж байтал Оогий над руу хүрээд ирэхээр нь би цээж рүү нь түлхээд явуулсан чинь Улаанаа гэх ах нь боль гэж хэлээд Оогий, Цогоо нар нь над руу дайраад байснаа больсон... Оогий миний хамар луу баруун гараараа атгаж байгаад нэг л удаа цохисон. Тэгэхээр нь би хойшоо ухраад хамраас цус гарсан. Би Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

 

            Гэрч Б.Тэмүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А.Д нь олон найзуудынхаа хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхүүш” нэртэй хүнсний дэлгүүрийн урд ирсэн... Э.Отгонхүү, Цогоо дахиад нэг найзын хамт дөрвүүлээ хамт очсон. Тэгээд би хоорондоо маргалдаад яах вэ дээ гэж хэлчхээд А.Д-ын найз Өлзий, Баяраа гэх хоёр найзтай юм яриад Энхүүш дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгсэн чинь А.Д нь Оогий чи намайг цохьчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэрний өмнө А.Д Оогий хоёр маргалдаад зогсож байсан юм. Би яг А.Данилыг Оогий цохиж байхад би дэлгүүрийн гадна А.Д-ын хоёр найзтай юм яриад зогсож байсан анзаараагүй юм. А.Д  нь Оогий намайг цохчихлоо гэж хэлэхийг нь сонссон юм. Тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр 23-ны өдрийн орой А.Д нь найзуудтайгаа хамт Энхүүш дэлгүүрийн гадна ирчхээд хэл амаар доромжлоод байхаар нь очсон юм. Урьд өмнө нь маргалдаж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

           

            Гэрч Н.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Отгонхүү орос царайтай хүмүүс рүү дайраад байсан хүүхдийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тарсан юм.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгч Э.О-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... А.Д нь Улаанбаатар ахын хажууд зогсож байснаа  миний куртикний энгэр хэсгээс нь барьж аваад намайг түлхээд байсан. Тэгэхээр нь өөрөөс салгах гэж нүүр лүү нь нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь А.Д нь хугарсан хамар цохчихлоо гэж хэлээд цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр 28-ны өдрийн 1060 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу бага зэрэг хаван хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй байв. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2021.01.28-ны БЗДЭМТ-н үзлэгт: хамар эмзэглэлтэй. Рентгенд: Хамар ясны шинэ хугарал гэжээ... ДҮГНЭЛТ 1. А.Д-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: 

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтас хэргийн 32 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтас хэргийн 33 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 35 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

            Шүүгдэгч Э.О нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхүүш” гэх дэлгүүрийн хажууд иргэн А.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхүүш” нэртэй дэлгүүрийн гадна талд Оогий гэх залуутай уулзах гэж найз Бааска, Томоо, Өлзий, манай эмэгтэй дүү Хонгороо нар байж байсан... Оогий, Цогоо, Тэмүүжин нар ирээд шууд Цогоо нь хоёулаа зодолдох уу гээд дайрсан чинь хойш явсан нэг ах нь боль гэж хэлээд байж байтал Оогий над руу хүрээд ирэхээр нь би цээж рүү нь түлхээд явуулсан чинь Улаанаа гэх ах нь боль гэж хэлээд Оогий, Цогоо нар нь над руу дайраад байснаа больсон... Оогий миний хамар луу баруун гараараа атгаж байгаад нэг л удаа цохисон. Тэгэхээр нь би хойшоо ухраад хамраас цус гарсан. Би Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

            Гэрч Б.Тэмүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А.Д нь олон найзуудынхаа хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхүүш” нэртэй хүнсний дэлгүүрийн урд ирсэн... Э.Отгонхүү, Цогоо дахиад нэг найзын хамт дөрвүүлээ хамт очсон. Тэгээд би хоорондоо маргалдаад яах вэ дээ гэж хэлчхээд А.Д-ын найз Өлзий, Баяраа гэх хоёр найзтай юм яриад Энхүүш дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгсэн чинь А.Д нь Оогий чи намайг цохьчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэрний өмнө А.Д Оогий хоёр маргалдаад зогсож байсан юм. Би яг А.Данилыг Оогий цохиж байхад би дэлгүүрийн гадна А.Д-ын хоёр найзтай юм яриад зогсож байсан анзаараагүй юм. А.Д  нь Оогий намайг цохчихлоо гэж хэлэхийг нь сонссон юм. Тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр 23-ны өдрийн орой А.Д нь найзуудтайгаа хамт Энхүүш дэлгүүрийн гадна ирчхээд хэл амаар доромжлоод байхаар нь очсон юм. Урьд өмнө нь маргалдаж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

            Гэрч Н.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Отгонхүү орос царайтай хүмүүс рүү дайраад байсан хүүхдийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тарсан юм.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

            Шүүгдэгч Э.О-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... А.Д нь Улаанбаатар ахын хажууд зогсож байснаа  миний куртикний энгэр хэсгээс нь барьж аваад намайг түлхээд байсан. Тэгэхээр нь өөрөөс салгах гэж нүүр лүү нь нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь А.Д нь хугарсан хамар цохчихлоо гэж хэлээд цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр 28-ны өдрийн 1060 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу бага зэрэг хаван хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй байв. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2021.01.28-ны БЗДЭМТ-н үзлэгт: хамар эмзэглэлтэй. Рентгенд: Хамар ясны шинэ хугарал гэжээ... ДҮГНЭЛТ 1. А.Д-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.О-ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

                                      

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.О нь хохирогч А.Д-ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч А.Д-д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр 28-ны өдрийн 1060 дугаартай дүгнэлтээр “хамар ясны хугарал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.О нь хохирогч А.Д-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.О-ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч А.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Э.О-д уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Э.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Э.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И Э О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ