| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
2021 01 15 2021/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Ц.Оюун-Э,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Я.Энхжаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-Ө ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,
Шүүгдэгч Э.Х-О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Х-О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн * дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
.........................................................
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Х-О нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны цагдаагийн постын зүүн талын замд Тоёота Приүс маркийн *** УБЧ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч М.С ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Х-О шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэг гарсан өдөр шинийн 3-ний өдөр байсан. Машины урдуур хар хувцастай хүн гарч ирсэн. Тормосоо гишгэж амжилгүй мөргөсөн. Хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-Ө шүүхийн хэлэлцүүлэгт “Би амь хохирогчийн бага хүү нь байгаа юм. Миний эцэг тархины хүнд гэмтэл аваад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмчлүүлж байгаад өнгөрсөн. Ажил явдлыг нь Увс аймагт хийсэн. Яллах дүгнэлтэд дурдагдсан зардал гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас хэргийн 4-11 дүгээр хуудас),
СиДи-д үзлэг хийсэн: “... Video гэсэн цонх байх ба уг цонхонд 1_01_R_200226205300 гэсэн хаягтай бичлгэ байв. Уг бичлэгийг уншуулахад нийт 02 минут 56 секундын бичлэг байв. Бичлэг эхлэхэд Э У төвийн зүүн буланд байрдах камер байх ба уг камерийн тусгалд Э У төвийн ертөнцийн зүгээр зүүн талын нарийн зам харагдах ба Цагдаагийн академийн өргөн чөлөө Чулуун овоон автобусны буудлын замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явах чиглэлийн 1,2-р эгнээний урсгал харагдаж байв... 20:54:14 секундэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд төв замаас Э У төвийн зүүн талын гарцаар зүүн эргэх нарийн замаар хар бараан хувцастай эрэгтэй, эмэгтэй 2 хүн зэрэгцээд зам хөндлөн гарах гэж байгаа бололтой алхаж гарч ирээд бичлэгийн 20:54:26 секундэд зам хөндлөн гарах гээд тухайн хоёр хүн гүйж зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн 1-р эгнээ рүү орох үед ертөнций зүгээр зүүн талд нь явж байгаа эмэгтэй нь түрүүлээд гүйгээд баруун талд нь явж байгаа эрэгтэй хүн хойд талд нь алхаад үлдээд камерийн тусгалаас гарав. Осол хэргийн талаарх дүрс бичлэг камерийн тусгалд ороогүй байв. Бичлэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй байсаар 20:55:58 секундэд бичлэг дуусав” тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 26-27 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-Ө гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 20 цаг 53 минутад манай ээж над руу залгасан байсан... би сонсоогүй... манай эхнэр лүү залгасан. Зам тээврийн ослын талаар хэлэхээр нь эхнэр бид хоёр шууд гарч Гэмтлийн эмнэлэг рүү явсан... би эхээсээ хоёулаа... ах маань Увс аймагт ажиллаж амьдардаг. Ээж болон ах маань энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрч байгаа... Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй... Гомдолтой байна... бүх зардал нь ойролцоогоор 15.000.000 төгрөг гарсан. Тэрнээс 13.000.000 төгрөг нь баримттай байгаа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 29-30 дугаар хуудас),
Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн... 20 цаг өнгөрч байхад талийгаачийн хамт автобусны буудлаас такси барих гээд зам хөндлөн гарч байсан юм... би талийгаачийн урд түрүүлж гараад манай нөхөр араас гарч ирж байтал нэг дүгээр эгнээгээр машин ирээд мөргөсөн... тухайн үед урд зүгт байрлах гэр хорооллоос гараад эгц хойд хэсэгт байрлах автобусны буудал руу зам хөндлөн гарсан. Тухайн үед автомашины хөдөлгөөн бага байсан учир явган хүний гарцаар гараагүй юм... байсан эсэхийг ч анзаарч хараагүй... тухайн автомашин нь ботаникийн чиглэлээс чулуун овооны чиглэлийн урсгалд ирж байсан... манай нөхөр яг миний ард 1 метр хүрэхгүй зайтай байсан... осол болсон автомашины замын урсгалыг харахад машин байхгүй байсан. Тэр автомашин гэнэт хурдтай гарч ирж талийгаачийг мөргөж унагасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 63-65 дугаар хуудас),
Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... замын тусгаарлах зурвас буюу голын цагаан зураас дээр зогсоод тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг хараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирээгүй байхаар нь би талийгаачаас түрүүлээд ойролцоогоор 3-4 алхам буюу 1 метр орчим зайтай урд талд нь алхаж явсан... талийгаач бид хоёр зам хөндлөн гарахдаа цуваад алхаж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 156 дугаар хуудас),
Гэрч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед манай эхнэр Х-О өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн *** УБЧ дугаартай автомашинаа жолоодоод, би урд суудал дээр суугаад, манай хадам ээж О манай 2 хүүхдийн хамт арын суудалд суугаад явсан. Чулуун овооны арын автобусны буудлын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад бид нарын зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд гэнэт хар бараан хувцастай эрэгтэй хүн машины урдуур гараад ирэхээр нь эхнэр тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөхөд явган зорчигч машины хамар хэсэг дээр гарч ирээд салхины шилийг толгойгоороо цохиод цаашаагаа гулгаад газарт унасан. Эхнэр машинаа зогсоогоод бид 2 хамт машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр яваад очсон чинь толгойноос цус гарчихсан зүүн талаараа хараад толгой хэсэг чинь ертөнцийн зүгээр баруун тийшээгээ хараад хэвтэж байсан. Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Яг мөргөөд зогсох үед ганцаараа явж байсан. Сүүлд автобусны буудал дээрээс нэг эгч ирээд чи ямар аймаар хүүхэн бэ, хүн дайраад алчихлаа гээд уйлаад байсан. ...гадаа харанхуй байсан, зам гэрэлтүүлэгтэй, гулгаагүй, хөдөлгөөний ачаалал сийрэг талдаа, урд нэг машин явж байсан. Хэр хурдтай явж байсан талаар хянах самбар хараагүй. Явган хүний гарц орж ирэхэд хурдаа хасаж байгаад гарц өнгөрөөд хурдаа дөнгөж нэмэж байхад хүн ороод ирсэн. Ойролцоогоор 30 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),
Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр... Х-О , түүний нөхөр Л, хүүхдүүдийнх нь хамтаар... Гачуурт явсан... 20 цагийн үед Х-О ын гэрт очих гээд гарсан юм. Тухайн үед Х-О өөрөө машинаа жолоодоод, нөхөр нь урд суугаад, би хүүхдүүдийнх нь хамт хойд талд суугаад явсан... Чулуун овооны автобусны харалдаа замаар ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлд явж байхад гэнэт Х-О тоормослож зогсох шиг болох үед урд салхины шилэнд нэг хар юм нөмрөөд ороод болоод машины урд руу унаж байгаа харагдсан... машины урд хэсэгт хар хувцастай эрэгтэй хүн зүүн талаараа харчихсан. Толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урагшаа харчихсан. Толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дүүргийн нутаг дэвсгэр дэх хөдөлгөөний нөхцөл ямар байгааг болон алба хаагч нараа шалгаад явж байхад машин зогсчихсон хүмүүс овоороод бөөгнөрөөд байхаар нь хажууд нь зогссон. Цэнхэр өнгийн приус машин хүн мөргөөд зогсчихсон байсан. Тухайн машин ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад хүн мөргөсөн байсан. Мөргүүлсэн хүн нь урд зам дээр нь хэвтэж байсан. Тухайн замд 1 дүгээр эгнээний хязгаарлалт байдаггүй бөгөөд 1 дүгээр эгнээгээр машин зорчиж болдог. Тухайн үед короновирус өвчин гарсан гээд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоочихсон байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.Х-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Гачууртаас явсаар байгаад Чулуун овооны автобусны буудлын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байхад явган хүний гарц ойртоод ирэхээр нь би хурдаа жоохон хасаад хоёр тийшээ харахад хүн замаар гараагүй байхаар нь би буцаад хурдаа жоохон нэмээд 30 км цагийн хурдтай явж байхад гэнэт миний зүүн гар талаас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явган хүний гарцгүй газраар бараан хувцастай эрэгтэй хүн ухас хийгээд гэнэт гараад ирэхээр нь тоормос гишгэж зогсож амжилгүй нөгөө хүний машины зүүн урд хэсгээр мөргөхөд нөгөө хүн урд салхины шил рүү мөргөөд буцаад газарт унасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 634 дугаар: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны далд хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, хатуу бүрхүүлийн урагдал, тархи дарагдал, зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлөгийн аалзан хальсны доорх цус харвалт, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, сээрний 4-р нугалам, цээжний баруун талын 11-р хавирга, зүүн хацар ясны далд хугарал, толгойн хуйх, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2020.03.02-ны оройн 22 цаг 40 минутанд нас барсан байх оломжтой байна / өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр/. Талийгаач нь A (II)-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд елөөлөх бодис илрээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-101 дүгээр хуудас),
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9420 дугаар: “Тоёота маркийн Приус загварын *** УБЧ улсын дугаартай автомашины урд салхины шил их хэмжээгээр хагарсан эвдрэл гэмтэлтэй байна. Энэ гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн бөгөөд осолд нөлөөлөхгүй. Уг тээврийн хэрэгсэл осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй. Энэхүү тээврийн хэрэгслийн тоормос нь цахилгаан буюу шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба эвдрэл гэмтэлгүй, шаардлага хангаж байна. Тоормос гишгэх үед автомашины хурд болон тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч зам дээр тоормосны мөр үүснэ” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3111 дүгээр: “... ГССҮТ-н 19870 тоот өвчний түүхээс: өвчний түүх нээсэн 2020.02.26. Хэвтэх үеийн зовиур, амьсгал зогсоно. Хэсэг газрын үзлэгт: Глазго 3/15, хүүхэн хараа зүүн талд өргөссөн, гэрлийн урвалгүй, амьсгал үе үе зогсоно, зүрх зогсоно. Биеийн байдал маш хүнд ухаангүй.
2020.02.26-ны Толгойн КТГ: зүүн духны хажуу, зулай, чамархайн урд хэсгээр дамжин суурь ясны их бага далавч руу үргэлжилсэн, зүүн хацар ясны нум дайрсан зөрөөтөй бяцарсан нийлмэл хугаралуудтай, хугарлын харалдаа зүүн талд гавлын хөндийд хийтэй, зөөлөн эдэд хаван хавдартай хийтэй, 2 талын гойморын этмойд болон сфинойд хөндийд цустай... зүүн талд дух болон зулай, чамархай, дагз суурийн түвшинд үргэлжилсэн 1.4-1.9 см хүртэл зузаан, +65+70 нягтаралтай хатуу хальсан доорх цус хуралттай, тархины бор цагаан эдийн ялгарал буурсан хавантай, хальсан доорх зайнуудад цус харвалттай, зүүн хажуугийн ховдлын урд болон арын эвэр шахагдаж дарагдсан, голын бүрдэл баруун тийш 1.3 см хазайсан, зүүн зулай чамархайн хэсгийн зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай...
2020.02.27-ны Давтан Толгойн КТГ: зүүн зулайг хамарсан 9.7 см хэмжээтэй трепенаци хийгдсэн нүхтэй, трепенацийн харалдаа хуйханд мэс заслын оёдлын хадаастай, араасаа урагш чиглэсэн гуурстай, трепенацийн харалдаа чамархай дух, зулайн хатуу хальсан доорх цус хуралтын ихэнх нь авагдсан боловч 0.8-1.1 см гүн зузаантай хатуу хальсан доорх цус хуралттай, гавлын хөндийд хийтэй... зүүн тал бөмбөлөгийн зулайн оройд 0.9х0.2 см хэмжээтэй +55 нягтралттай цус хуралт, няцралын голомттой, тархи их хэмжээний хавантай... тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, их хэмжээний хавантай, хальсан доорх зайнуудад цус харвалттай, зүүн хажуу ховдлын их бие урд арын эвэр 3 ховдол, баруун ховдол шахагдсан дарагдсан, баруун хажуу ховдлын их бие урд арын эвэрт цустай, голын бүрдэл баруун тийш 1.0 см шилжсэн... ДҮГНЭЛТ
1. М.С -н биед зүүн духны хажуу, зулай, чамархайн, дагз, суурь, ясны их бага далавч руу үргэлжилсэн, зүүн хацар ясны нүд дайрсан зөрөөтэй бяцарсан нийлмэл хугарлуудтай, хатуу хальсны урагдал, зүүн дух болон зулай, чамархай, дагз суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, цээжний баруун талд 11-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын уушгины авчийлт, уналт баруун плеврын хөндийн шингэн, хуралт, сээрний 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Техникийн шинжээчийн 194 дугаар: “Тоёота приүс маркийн *** УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг дүрмийн заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Явган зорчигч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 247 дугаар: “Т.Приус маркийн *** УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э-н Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. Замын тэмдэг ба тэмдэглэл хэсгийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө гэх заалт, Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах хэсгийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /ЗХД -н 2 дугаар хавсралтын 1.4,-т: 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, 1.5-д энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарахын тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө гэж заасан байдаг/.
Явган зорчигч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг хэсгийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хэргийн материалд авагдсан Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд Тоёото Приус маркийн ***УБЧ улсын дугаартай автомашины тоормосны тасалдаагүй замын мөрний урт 12м, зорчих хэсгийн гадаргуу нь шулуун хуурай, асфалы хучилттай байх бөгөөд автомашины хөдөлгөөний тооцоот хурдны хэмжээг тоормосны замын уртаар тодорхойлох аргачлал буюу тусгай томьёогоор тодорхойлоход 46.2 - 61.7 км/цаг орчим хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 144-145 дугаар хуудас),
Техникийн шинжээч Э.Алтанболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу 200300222 дугаартай хэрэгт Захиргааны удирдлагын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Н.Шинэбаатар Техник, замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Эхуяг бид нар шинжээчийн дүгнэлт гаргасан. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас авсан мэдүүлэг, гэрэл зураг зэрэг материалд авагдсан бүх нотлох баримтууд дээр үндэслэн хамтран дүгнэлт гаргасан. Т.Приус маркийн *** УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг, 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө гэх заалт, 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа тул дүгнэлтийг гаргасан. Жолооч Э.Х-О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.2, 11.2 дахь заалтыг баримтлан эгнээ голлож явсан бол явган зорчигч М.С ийг мөргөхгүй, хохирлын хэмжээг багасгаж болох эсэх нь жолоочийн ур чадвараас шалтгаална. Жолооч аюул тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох, учирч болох эрсдэлийг багасгах, аюул саадыг тойрох боломж байж болох талтай. Хэргийн материалд авагдсан зурагт эхэлж явган зорчигчийг тээврийн хэрэгслийн урд гуперийн улсын дугаарын зүүн захаар мөргөсөн ул мөр байна. Хэргийн материалд холбогдогч, хохирогч, гэрч нараас авсан мэдүүлэгт хэрэг гарсан тухайн үед хөдөлгөөн багтай зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэлд хангалттай, цаг үеийн нөхцөл байдал, халдварт өвчнөөс шалтгаалан нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарласан байсан үе гэж дурдсан байх бөгөөд баруун тийш эгнээ голлож явсан бол толиор цохих, шүргэх, аюулыг зайлуулах гэх мэт учирч болох эрсдэлийг багасгах боломжтой байсан гэж бид үзсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дугаар хуудас),
Хохиролын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 40-50, 167-170 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
АСАП сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 74-77 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлот (1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
Жолоочийн лавлагаа мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас),
Төрсний гэрчилгээний хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
Бакалврын дипломын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 89, 171 дүгээр хуудас), эмнэлэгт өвчтөн илгээх хуудас ( 1 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч Ц.Одүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Х-О нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны цагдаагийн постын зүүн талын замд Тоёота Приүс маркийн *** УБЧ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч М.С ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан халхалсан зүйл байгаагүй. Шүүгдэгчийн зүгээс явган зорчигчийг гэнэт гарч ирсэн гэж байгаа боловч энэ тохиолдолд гэнэт гэж үзэх боломжгүй. Тээврийн хэрэгслийн улсын дугаар эвдэрсэн нь тээврийн хэрэгслийн жолоочийн үзэгдэх орчинд чөлөөтэй орж ирсэн болохыг харуулж байгаа. Тоормосны мөр 12 метр байгаа. Тухайн үед цастай зам халтиргаатай байсан ч 2 явган зорчигч явж байсныг 1 гэж харсан нь хэр анхааралгүй явж байсанг харуулж байна. Бусад машинууд өөр өөрийн эгнээнд явж байхад тухайн жолооч эгнээ байраа давж явсан байдаг. Иймд шүүгдэнч Э.Х-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал: “...Эгнээгээ голлоогүй, цагаан шугамыг давж явсан учраас явган зорчигчийг мөргөсөн. 30 сантиметр давсан учраас л явган зорчигчийн амь нас хохирчхоод байна. ... А цэгээс явган хүний гарц хүртэл 24 метр зайтай. Приус автомашины урт 4.4 метр байдаг. 4.5, 4.5 гээд 9 метр хурдтай 2 авто машин зогсож байсан гэхээр 15-16 метр зай үлдэнэ. 2 тийшээгээ хараад явган зорчигч харагдаагүй гэвэл 15 метр зайг ярих ёстой. Энэ автомашин хоёулаа ороод зэрэгцээд зогсож байсан чинь автобусны карманаас гарахгүй. Нэг эгнээний өргөн 3.5 метр байдаг. Энэ автомашин 30 сантиметр эгнээ мордоод явж байсан. Аюул саад байсаар байтал хурдаа нэмээд хөдөлгөөнд оролцож байна гэдэг нь жолооч хоёр автомашиныг хараад дахиад л хурдаа нэмж хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн үг юм. Замын хөдөлгөөнд 2 автомашин бөөр бөөрөөрөө шүргэлцсэн бол аль эгнээ давсан нь бурууддаг. Яагаад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Өнөөдөр тэр эмэгтэй 2 алхамын зайтай ханиа алдаад, Увс аймгаас нөхөртэйгөө хамт ирчхээд нөхрийгөө булчхаад Увс аймаг руугаа явахаар сэтгэлд нь ямар байх уу. Яагаад тэр эмэгтэйгээс уучлалт гуйх сэтгэл байгаагүй юм бэ. ... Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 дахь заалт бол ерөнхий заалт биш. Эгнээг зааглаж өгч байж л зам, замын хөдөлгөөн байна. Эгнээндээ яв гэсэн л заалт байгаа. Энэ хүний гэм буруутайг тогтоож өгнө үү” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн: “... Хэрэг гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй, зургаан эгнээ замын таван эгнээг хохирогч туулсан байсан. Монгол улсын Их хурал хууль тогтоогчийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн тухай хуулийг баталж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын Засгийн газар үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрмийг баталж мөрдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн объект нь Монгол улсын Засгийн газрын баталсан дүрэм, объектив тал нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, түүнд учирсан хохирол, субьект нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч, субьектив тал нь санамсар болгоомжгүй үйлдсэн, эс үйлдэхүй байдаг. 2 шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн 196 дугаартай дүгнэлт бол хэт ерөнхий гарсан. Нэг эгнээ зам бол 3.5 метр урттай, зүүн талын дугуйг хэмжиж үзэхэд 6.7 метр буюу 30 сантиметр давсан. Үүнийг анхны шинжилгээ хийсэн шинжээч анхаарч хараагүй. Үүнийг дүгнэж буруугүй гэж дүгнэлт гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч дүгнэлт гаргахдаа таамаг байдлаар ингэсэн, тэгсэн гэж гаргасан энэ бол үндэслэлгүй гэж үздэг. Явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орж улмаас нас барсан. Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 7.12, 11.2 заасан үүргээ биелүүлээгүй. Энэ бол хүн бүр дагаж мөрдөх ёстой үүрэг ногдуулсан хэт ерөнхий заалт. Приус автомашин нь Япон улсад 2003-2009 онд үйлдвэрлэгдсэн, 4.4 метр урттай, 1.3 тонн жинтэй, 1.7 метр урттай ийм машин байгаа. Бидний ярьдгаар сохор өнцөг буюу жолоочийн харах, харахгүй өнцөг гэж байдаг. Олон хүний нулимсаар энэ дүрэм бичигдсэн. Автомашин эгнээндээ яваагүй эгнээнээсээ гадна 30 сантиметр давсан байгаа. Явган зорчигчийг холоос харж мөргөсөн. Үүнээс цааш харах юм бол энэ бол санаатай хүн амины хэргийн шинж рүү орох юм биш үү. ... Х-О болон түүний нөхрийн мэдүүлэгт 30 километр цагийн хурдтай явж байсан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд 46.2-аас 61.7 километр цагийн хурдтай гэдэг. Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, ABS тоормосны систем энэ бүхэн цаашид илүү нарийвчлалтай болно. Олон улсад 1990 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин дээр мөрдөгдөж байгаа боловч 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн машинд тавигдах стандарт батлагдаагүй байгаа. Хохирол төлбөрийг төлж, уучлалт гуйгаасаа гэж хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийн талаар хэлэлцэгдээгүй. Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж оролцсон байтал шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон мэтээр бичиж миний эрх ашгийг илт зөрчсөн. Давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр буцаасан. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийг тодорхой хэмжээнд зөрчсөн, зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөсөн, мөргөсний улмаас явган зорчигчийн амь нас хохирсон” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор: “247 дугаартай шинжээчийн дүгнэлт буруу гарсан учраас энэ дүгнэлт дээрээ тулгуурлан ярих ёстой. Өнөөдөр хэн нэгний Цэрэндолгорын ярьснаар хуулийг тайлбарлаж болохгүй. Хавтаст хэргийн хэмжээнд нотлох баримт бүрэн цугласан байгаа. Өөрт ашигтайгаар тайлбарлаж болохгүй. Шинжээчийн тодорхой дүгнэлт дээр тулгуурлах ёстой. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч байсан. Тэгэхэд анхааруулах заалтаар буруутгаад байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 7.2, 11.2 гэж яриад байна. Энэ бол тэмдэг тэмдэглэгээг буруутгасан заалт байгаа. Сүүлийн 2 жилийн статистик байхгүй байсан. Замын хөдөлгөөний заалтууд бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Зөвхөн энэ үйлдлээс болж Эт хүний амь нас хохирсонд удаа дараа уучлалт гуйж байгаа. Тэр бол үнэхээр харамсалтай. Гэм буруутай бол гэм буруугаа хүлээх ёстой. Гэтэл гэм бурууг хүлээлгэх боломжгүй заалтаар энэ хүнийг буруутгаж байгаа нь харамсалтай байна. Замын хөдөлгөөний дүрмийн 7.2, 11.2 гэдэг нь түгээмэл анхааруулах заалтууд яваад байна. Тоормосны мөр А цэгээс цааш хэдэн метр явснаар гараад ирнэ. А, Б цэг тодорхой учраас яаж мөргөсөн, яаж унасан тодорхой. 247 дугаартай шинжээчийн заалт гол будлианыг хутгасан. Алтанболд шинжээч тэгсэн бол ингэсэн бол гэсэн тэр хүний бодлоор тайлбарлахгүй. Яг энэ заалтаар ингэсэн гээд буруутгасан зүйл байхгүй учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдэх ёстой. Эгнээ байраа эзэлж байсан бол толиороо шүргээд өнгөрөх боломжтой байсан гэж байна. Энэ дээр туршилт хийж үзээгүй байж ингэж тайлбарлаж болохгүй. Хэн нэгний хийсвэр дүгнэлтээр энэ хэргийг шийдэх боломжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Э.Х-О-ыг ийм заалт зөрчсөн учраас ийм гэм буруутай гэх зүйл байхгүй түгээмэл заалтаар буруутгаад байгаа. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт үндэслэж ярих хэрэгтэй.
...24.5 метрийн цаана гарц байхад явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Гүйцэд түрүүлэхэд эсрэг урсгал давдаг. Эсрэг урсгал давж эгнээ байраа солиод буцаад эгнээндээ ордог. Энэ үйлдэл дотор энэ хэрэг гарсан. Хэрвээ эгнээндээ явсан бол толиороо шүргээд өнгөрөх байсан гэх шиг. Энэ бол хийсвэр дүгнэлт. Х-О ын гэм бурууг тодорхой тогтоогоод өгөх юм бол бид нар хүлээн зөвшөөрнө. Гэм буруу бол хангалтгүй тогтоогдсон. Гэм буруу хүлээлгэхэд тодорхой заалт биш байна. Эгнээ байраа эзлэхийн тулд давах эрхтэй шугам гэдгийг ойлгох нь зөв” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Х-О нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны цагдаагийн постын зүүн талын замд Тоёота Приүс маркийн *** УБЧ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч М.С ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас хэргийн 4-11 дүгээр хуудас),
СиДи-д үзлэг хийсэн: “... Video гэсэн цонх байх ба уг цонхонд 1_01_R_200226205300 гэсэн хаягтай бичлгэ байв. Уг бичлэгийг уншуулахад нийт 02 минут 56 секундын бичлэг байв. Бичлэг эхлэхэд Э У төвийн зүүн буланд байрдах камер байх ба уг камерийн тусгалд Э У төвийн ертөнцийн зүгээр зүүн талын нарийн зам харагдах ба Цагдаагийн академийн өргөн чөлөө Чулуун овоон автобусны буудлын замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явах чиглэлийн 1,2-р эгнээний урсгал харагдаж байв... 20:54:14 секундэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд төв замаас Э У төвийн зүүн талын гарцаар зүүн эргэх нарийн замаар хар бараан хувцастай эрэгтэй, эмэгтэй 2 хүн зэрэгцээд зам хөндлөн гарах гэж байгаа бололтой алхаж гарч ирээд бичлэгийн 20:54:26 секундэд зам хөндлөн гарах гээд тухайн хоёр хүн гүйж зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн 1-р эгнээ рүү орох үед ертөнций зүгээр зүүн талд нь явж байгаа эмэгтэй нь түрүүлээд гүйгээд баруун талд нь явж байгаа эрэгтэй хүн хойд талд нь алхаад үлдээд камерийн тусгалаас гарав. Осол хэргийн талаарх дүрс бичлэг камерийн тусгалд ороогүй байв. Бичлэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй байсаар 20:55:58 секундэд бичлэг дуусав” тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 26-27 дугаар хуудас),
Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн... 20 цаг өнгөрч байхад талийгаачийн хамт автобусны буудлаас такси барих гээд зам хөндлөн гарч байсан юм... би талийгаачийн урд түрүүлж гараад манай нөхөр араас гарч ирж байтал нэг дүгээр эгнээгээр машин ирээд мөргөсөн... тухайн үед урд зүгт байрлах гэр хорооллоос гараад эгц хойд хэсэгт байрлах автобусны буудал руу зам хөндлөн гарсан. Тухайн үед автомашины хөдөлгөөн бага байсан учир явган хүний гарцаар гараагүй юм... байсан эсэхийг ч анзаарч хараагүй... тухайн автомашин нь ботаникийн чиглэлээс чулуун овооны чиглэлийн урсгалд ирж байсан... манай нөхөр яг миний ард 1 метр хүрэхгүй зайтай байсан... осол болсон автомашины замын урсгалыг харахад машин байхгүй байсан. Тэр автомашин гэнэт хурдтай гарч ирж талийгаачийг мөргөж унагасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 63-65 дугаар хуудас),
Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... замын тусгаарлах зурвас буюу голын цагаан зураас дээр зогсоод тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг хараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирээгүй байхаар нь би талийгаачаас түрүүлээд ойролцоогоор 3-4 алхам буюу 1 метр орчим зайтай урд талд нь алхаж явсан... талийгаач бид хоёр зам хөндлөн гарахдаа цуваад алхаж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 156 дугаар хуудас),
Гэрч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед манай эхнэр Х-О өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн *** УБЧ дугаартай автомашинаа жолоодоод, би урд суудал дээр суугаад, манай хадам ээж О манай 2 хүүхдийн хамт арын суудалд суугаад явсан. Чулуун овооны арын автобусны буудлын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад бид нарын зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд гэнэт хар бараан хувцастай эрэгтэй хүн машины урдуур гараад ирэхээр нь эхнэр тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөхөд явган зорчигч машины хамар хэсэг дээр гарч ирээд салхины шилийг толгойгоороо цохиод цаашаагаа гулгаад газарт унасан. Эхнэр машинаа зогсоогоод бид 2 хамт машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр яваад очсон чинь толгойноос цус гарчихсан зүүн талаараа хараад толгой хэсэг чинь ертөнцийн зүгээр баруун тийшээгээ хараад хэвтэж байсан. Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Яг мөргөөд зогсох үед ганцаараа явж байсан. Сүүлд автобусны буудал дээрээс нэг эгч ирээд чи ямар аймаар хүүхэн бэ, хүн дайраад алчихлаа гээд уйлаад байсан. ...гадаа харанхуй байсан, зам гэрэлтүүлэгтэй, гулгаагүй, хөдөлгөөний ачаалал сийрэг талдаа, урд нэг машин явж байсан. Хэр хурдтай явж байсан талаар хянах самбар хараагүй. Явган хүний гарц орж ирэхэд хурдаа хасаж байгаад гарц өнгөрөөд хурдаа дөнгөж нэмэж байхад хүн ороод ирсэн. Ойролцоогоор 30 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),
Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр... Х-О , түүний нөхөр Л, хүүхдүүдийнх нь хамтаар... Гачуурт явсан... 20 цагийн үед Х-О ын гэрт очих гээд гарсан юм. Тухайн үед Х-О өөрөө машинаа жолоодоод, нөхөр нь урд суугаад, би хүүхдүүдийнх нь хамт хойд талд суугаад явсан... Чулуун овооны автобусны харалдаа замаар ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлд явж байхад гэнэт Х-О тоормослож зогсох шиг болох үед урд салхины шилэнд нэг хар юм нөмрөөд ороод машины урд руу унаж байгаа харагдсан... машины урд хэсэгт хар хувцастай эрэгтэй хүн зүүн талаараа харчихсан. Толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урагшаа харчихсан. Толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дүүргийн нутаг дэвсгэр дэх хөдөлгөөний нөхцөл ямар байгааг болон алба хаагч нараа шалгаад явж байхад машин зогсчихсон хүмүүс овоороод бөөгнөрөөд байхаар нь хажууд нь зогссон. Цэнхэр өнгийн приус машин хүн мөргөөд зогсчихсон байсан. Тухайн машин ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад хүн мөргөсөн байсан. Мөргүүлсэн хүн нь урд зам дээр нь хэвтэж байсан. Тухайн замд 1 дүгээр эгнээний хязгаарлалт байдаггүй бөгөөд 1 дүгээр эгнээгээр машин зорчиж болдог. Тухайн үед короновирус өвчин гарсан гээд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоочихсон байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 634 дугаар: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны далд хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, хатуу бүрхүүлийн урагдал, тархи дарагдал, зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлөгийн аалзан хальсны доорх цус харвалт, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, сээрний 4-р нугалам, цээжний баруун талын 11-р хавирга, зүүн хацар ясны далд хугарал, толгойн хуйх, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2020.03.02-ны оройн 22 цаг 40 минутанд нас барсан байх оломжтой байна / өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр/. Талийгаач нь A (II)-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд елөөлөх бодис илрээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-101 дүгээр хуудас),
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9420 дугаар: “Тоёота маркийн Приус загварын *** УБЧ улсын дугаартай автомашины урд салхины шил их хэмжээгээр хагарсан эвдрэл гэмтэлтэй байна. Энэ гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн бөгөөд осолд нөлөөлөхгүй. Уг тээврийн хэрэгсэл осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй. Энэхүү тээврийн хэрэгслийн тоормос нь цахилгаан буюу шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба эвдрэл гэмтэлгүй, шаардлага хангаж байна. Тоормос гишгэх үед автомашины хурд болон тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч зам дээр тоормосны мөр үүснэ” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3111 дүгээр дүгнэлт:
1. М.С -н биед зүүн духны хажуу, зулай, чамархайн, дагз, суурь, ясны их бага далавч руу үргэлжилсэн, зүүн хацар ясны нүд дайрсан зөрөөтэй бяцарсан нийлмэл хугарлуудтай, хатуу хальсны урагдал, зүүн дух болон зулай, чамархай, дагз суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, цээжний баруун талд 11-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын уушгины авчийлт, уналт баруун плеврын хөндийн шингэн, хуралт, сээрний 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 247 дугаар: “Т.Приус маркийн *** УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Энхмөнхийн Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. Замын тэмдэг ба тэмдэглэл хэсгийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө гэх заалт, Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах хэсгийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /ЗХД -н 2 дугаар хавсралтын 1.4,-т: 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, 1.5-д энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарахын тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө гэж заасан байдаг/.
Явган зорчигч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг хэсгийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хэргийн материалд авагдсан Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд Тоёото Приус маркийн ***УБЧ улсын дугаартай автомашины тоормосны тасалдаагүй замын мөрний урт 12м, зорчих хэсгийн гадаргуу нь шулуун хуурай, асфалы хучилттай байх бөгөөд автомашины хөдөлгөөний тооцоот хурдны хэмжээг тоормосны замын уртаар тодорхойлох аргачлал буюу тусгай томьёогоор тодорхойлоход 46.2 - 61.7 км/цаг орчим хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээгр хавтас хэргийн 144-145 дугаар хуудас),
Техникийн шинжээч Э.Алтанболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу 200300222 дугаартай хэрэгт Захиргааны удирдлагын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Н.Шинэбаатар Техник, замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Эхуяг бид нар шинжээчийн дүгнэлт гаргасан. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас авсан мэдүүлэг, гэрэл зураг зэрэг материалд авагдсан бүх нотлох баримтууд дээр үндэслэн хамтран дүгнэлт гаргасан. Т.Приус маркийн *** УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг, 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө гэх заалт, 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа тул дүгнэлтийг гаргасан. Жолооч Э.Х-О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.2, 11.2 дахь заалтыг баримтлан эгнээ голлож явсан бол явган зорчигч М.С ийг мөргөхгүй, хохирлын хэмжээг багасгаж болох эсэх нь жолоочийн ур чадвараас шалтгаална. Жолооч аюул тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох, учирч болох эрсдэлийг багасгах, аюул саадыг тойрох боломж байж болох талтай. Хэргийн материалд авагдсан зурагт эхэлж явган зорчигчийг тээврийн хэрэгслийн урд гуперийн улсын дугаарын зүүн захаар мөргөсөн ул мөр байна. Хэргийн материалд холбогдогч, хохирогч, гэрч нараас авсан мэдүүлэгт хэрэг гарсан тухайн үед хөдөлгөөн багтай зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэлд хангалттай, цаг үеийн нөхцөл байдал, халдварт өвчнөөс шалтгаалан нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарласан байсан үе гэж дурдсан байх бөгөөд баруун тийш эгнээ голлож явсан бол толиор цохих, шүргэх, аюулыг зайлуулах гэх мэт учирч болох эрсдэлийг багасгах боломжтой байсан гэж бид үзсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Хэрэгт Тээврийн цагдаагийн албаны 194 дугаар дангаар гаргасан, мөн 247 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан хоёр шинжээчийн дүгнэлт гарсан.
Шинжээчийн 194 дугаартай дүгнэлтээр “Т.Приус маркийн 16- 20 УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтын зөрчсөн эсэх нь тогтоохгүй байна” гэсэн, харин бүрэлдэхүүнтэй шинжээчийн 247 дугаартай дүгнэлтээр “.Приус маркийн 16- 20 УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х-О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөчрсөн байх үндэслэлтэй байна. /Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, 1.5.-д энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарыхн тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг хүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө/” гэжээ.
Шүүгдэгч Э.Х-О нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны цагдаагийн постын зүүн талын замд Тоёота Приүс маркийн *** УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 247 дугаар шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байж гэмт хэрэгт тооцогддог.
Шүүгдэгч Э.Х-О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэж заасныг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, тухайн байрлан явсан эгнээгээ голлож явалгүй, эгнээний хилийг тэмдэглэлэсэн тэмдэглэлийг давж явсны улмаас хохирогч М.С ын амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2, 11.2 дахь заалтуудыг санаатай зөрчсөн үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хохирогчид хохирол, хор уршигт хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Хохирогч М.С эд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3111 дүгээр дүгнэлтээр “зүүн духны хажуу, зулай, чамархайн, дагз, суурь, ясны их бага далавч руу үргэлжилсэн, зүүн хацар ясны нүд дайрсан зөрөөтэй бяцарсан нийлмэл хугарлуудтай, хатуу хальсны урагдал, зүүн дух болон зулай, чамархай, дагз суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, цээжний баруун талд 11-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын уушгины авчийлт, уналт баруун плеврын хөндийн шингэн, хуралт, сээрний 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл” тогтоогдож, уг гэмтлүүдийн улмаас нас барьсан байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэх хүндрүүлэн шинж хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.Х-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, хийсвэрлэж, таамаглаж дүгнэлт хийсэн, зөрчсөн гэж буруутгаж байгаа дүрмийн заалтууд нь гэм буруутай гэж үзэхэд хангалтгүй, гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай тогтоогдоогүй, эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлт гаргасан.
Тээврийн цагдаагийн албаны 194 дугаар шинжээчийн дүгнэлтийг бүрэн биш үндэслэлтэй тодорхойгүй гарсан байх бөгөөд шүүхээс Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 247 дугаар шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, нотлох баримтаар үнэлсэн.
Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “цагаатгаж өгнө үү” гэх санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дугаар зүйлд “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд нийт 17,278,626 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс 8,200,000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 9,078,626 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-Ө д олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Х-О-ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Х-О эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч Ц.О“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сар хорих ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор “Э.Х-О нь бөөрний архаг дутагдалтай. Холбогдох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Мөн тэрээр 4 сартай жирэмсэн. Эдгээрийг харгалзан үзэж ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, тодорхой хэмжээний төлбөр хохиролд нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Х-О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-О оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Э.Х-О нь 3-4 сартай жирэмсэн эх гэдэг нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 200306 дугаар бүртгэлийн кодтой “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х-О 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэлхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэх, шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, ялыг нэмт нэгтгэх болохыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн В ангилалын * дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхийг даалгав.
Шүүгдэгч Э.Х-О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Х-О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Э Х О-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-О оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-О 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэлхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэх, шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, ялыг нэмт нэгтгэх болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Х-О-оос 9,078,626 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-Ө д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн В ангилалын * дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхийг даалгасугай.
9. Шүүгдэгч Э.Х-О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х-О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ