Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/366

 

 

 

 

 

 

 

 

    2021         3          19                                            2021/ШЦТ/366       

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,          

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.А-д холбогдох 2006 04371 0194 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

...........................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хурд” нэртэй худалдааны төвд Б.Х-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг цэвэр усны хуванцар саваар нүүрэн тус газарт нь цохих, түлхэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед  нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун шагайн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр... “Хурд” төвийн подвалд байдаг дэлгүүрээс цагаан хэрэглэл авах гэж ороод цуг явсан дүүтэйгээ сайн даавуу биш байна. Өөр даавуу үзье гэж яриад байж байсан чинь худалдагч хэл амаар доромжилж, түлхээд гар зайл гэж хөөгөөд ундааны саваар нүүрэн тус газарт цохисон. Миний зүүн нүд хөхөрсөн. Толгой өвдөж байна”,

“... 0.5 литрийн хэмжээтэй цонхон дээр байсан цэвэр усны хуванцар саваар толгойны хоёр талаар олон удаа цохисноос болоод тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлийг биедээ авсан. Дараа нь миний хөл рүү өшиглөж баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлийг биедээ авсан. Дээрх гэмтлийг дэлгүүрийн худалдагч гэх эмэгтэй гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан. 100.000 төгрөгөөр КТГ-ийн зураг авхуулсан. 78.424 төгрөгөөр эм авч уусан. Би гарсан зардлаа нэхэмжилж байна. Цаашид толгойндоо дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас),

 

Гэрч У.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... цагдаад дуудлага өгсөн. Энэ үеэр миний гар утсыг булааж авах гээд ноцолдож байгаад би түүнээс утсаа авсан. Тэгтэл усны саваар эгчийн зүүн нүдний гадна талд нь хэд хэдэн удаа цохихоор нь би 2 алдлаад наад хүн чинь өвчтэй хүн. Чи өвчтэй хүн зодож байгаагаа мэдэж байна уу. Боль гээд гуйгаад байгаа юм биш үү гэхэд ямар хамаатай юм бэ. Би тэгээд элгээ өгөх юм уу. Тэгээд үхэхгүй яасан юм. Зайл балиар Хятадын хувцас өмссөн авгай нар гээд байсан. Х  эгчийн зүүн нүдний гадна талд нь цохиулснаас болоод судас нь бөмбийгөөд хавдсан. Мөн баруун талын хөлийн шагай нь хавдсан... толгойруугаа усны саваар цохиулж байхдаа хойшоо дагзаараа уг байгууллагын сараалжан хашааг мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онын 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12716 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт:  зүүн нүдний дээд зовхины гадна булан хэсэгт 3х2 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун шагайн үеэр эмзэглэлтэй, бага зэрэг хаван хавдартай.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн 2020.11.03-ны толгойн КТГ-д: тархины эд дунд зэргийн хавантай, цус хуралтгүй гэжээ. ДҮГНЭЛТ

1. Б.Х ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт , баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

 

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас)

Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

Хохирлоо барагдуулсан талаарх баримт (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: 

           

            Иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

            Шүүгдэгч Т.А нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хурд” нэртэй худалдааны төвд Б.Х-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг цэвэр усны хуванцар саваар нүүрэн тус газарт нь цохих, түлхэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед  нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун шагайн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр... “Хурд” төвийн подвалд байдаг дэлгүүрээс цагаан хэрэглэл авах гэж ороод цуг явсан дүүтэйгээ сайн даавуу биш байна. Өөр даавуу үзье гэж яриад байж байсан чинь худалдагч хэл амаар доромжилж, түлхээд гар зайл гэж хөөгөөд ундааны саваар нүүрэн тус газарт цохисон. Миний зүүн нүд хөхөрсөн. Толгой өвдөж байна”,

“... 0.5 литрийн хэмжээтэй цонхон дээр байсан цэвэр усны хуванцар саваар толгойны хоёр талаар олон удаа цохисноос болоод тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлийг биедээ авсан. Дараа нь миний хөл рүү өшиглөж баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлийг биедээ авсан. Дээрх гэмтлийг дэлгүүрийн худалдагч гэх эмэгтэй гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан. 100.000 төгрөгөөр КТГ-ийн зураг авахуулсан. 78.424 төгрөгөөр эм авч уусан. Би гарсан зардлаа нэхэмжилж байна. Цаашид толгойндоо дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас),

Гэрч У.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... цагдаад дуудлага өгсөн. Энэ үеэр миний гар утсыг булааж авах гээд ноцолдож байгаад би түүнээс утсаа авсан. Тэгтэл усны саваар эгчийн зүүн нүдний гадна талд нь хэд хэдэн удаа цохихоор нь би 2 алдлаад наад хүн чинь өвчтэй хүн. Чи өвчтэй хүн зодож байгаагаа мэдэж байна уу. Боль гээд гуйгаад байгаа юм биш үү гэхэд ямар хамаатай юм бэ. Би тэгээд элгээ өгөх юм уу. Тэгээд үхэхгүй яасан юм. Зайл балиар Хятадын хувцас өмссөн авгай нар гээд байсан. Х  эгчийн зүүн нүдний гадна талд нь цохиулснаас болоод судас нь бөмбийгөөд хавдсан. Мөн баруун талын хөлийн шагай нь хавдсан... толгойруугаа усны саваар цохиулж байхдаа хойшоо дагзаараа уг байгууллагын сараалжан хашааг мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онын 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12716 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт:  зүүн нүдний дээд зовхины гадна булан хэсэгт 3х2 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун шагайн үеэр эмзэглэлтэй, бага зэрэг хаван хавдартай.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн 2020.11.03-ны толгойн КТГ-д: тархины эд дунд зэргийн хавантай, цус хуралтгүй гэжээ. ДҮГНЭЛТ

1. Б.Х ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт , баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Х ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Х од Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онын 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12716 дүгнэлтээр “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт , баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Х ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Х од гэм хорын хохиролд 180,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч Т.А ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх саналыг танилцуулж, Т.А уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

            Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болногэж,

1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Т.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                  М.ТҮМЭННАСТ