| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0363/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/453 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/453
2021 4 02 2021/ШЦТ/453
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Г.Батаа,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч Б холбогдох 2106 00250 0313 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
..........................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 110 тоот гэртээ төрсөн эцэг болох П.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун далны хэсэгт хутгаар хатгаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хэргийн газар үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 113 хэсэг 0000 тоот гэх ертөнцийн зүгээр хойд зүгт харсан улаан өнгийн төмөр хаалгатай, банзан хашаа байсан ба уг хашаа, хаалган дээр ямар нэгэн тоот дугааргүй байв. Ертөнцийн зүгээр хашааны хойд болон урд талаар машин явах гудамжтай, баруун, зүүн талдаа айлтай хашаа байв. Хашааны хаалга хаалттай байх тул хаалгыг онгойлгож хашаагаар ороход хашааны ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан 2 цонхтой, урд зүгт харсан хаалгатай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашаанд байх өвлийн сууцанд үргэлжлүүлж хийхээр тогтож, байшинд орж үзлэгийг цагийн зүүний дагуу үргэлжлүүлж хийхэд ... зочны өрөөний хэсэгт босгоноос ертөнцийн зүгээр 0.20 м зайд урд зүгт шаргал өнгийн хулдаасан дээр шар өнгийн иштэй ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см нийт урт нь 19 см хутга байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас),
Хохирогч П.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр, хүү хоёрын хамт амьдардаг. Хүү орой ирэхгүй удаад байхаар нь 23 цаг 30 минутын орчим эхнэр Яндаг хүү Банзрагчийг дуудсан юм. 00 цаг өнгөрч орж ирэхээр нь өвчин зовлонтой үед ингэж явж болохгүй гэж үглэж байгаад хоолоо ид гэж хэлсэн. Намайг утсаар ярьж байхад “надад өвчин тусахгүй” гэж хэлээд намайг заамдаж аваад буцаж тавьчхаад хиам зүсэж байсан хутгаараа нуруун тус газарт хатгаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21-23 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 486 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун далны гадан хэсэгт 1.5х0.3см зах ирмэг тэгш, босоо байрлалтай дээд ирмэгтээ хурц ирмэг бүхий, доод үзүүрт мөр тал үүссэн хатгагдсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаар: “... ДҮГНЭЛТ
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),
Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн найзуудтайгаа хамт 2-3 ширхэг 2 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад шөнийн 01 цаг 00 минут орчимд гэртээ ороход аав Чүлтэм согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би хиам зүсэх гээд сууж байтал аав Чүлтэм “чи миний хүүхэд биш. Гөлөг минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан тул би босоод түлхэх үедээ гартаа барьж байсан хутгаараа дал орчимд нь хатгасан. Тэгээд аав “чи зайл” гэхээр нь би гэрээсээ гараад явсан өөр зүйлгүй. Тухайн үед гэрт ээж Яндаг, аав Чүлтэм байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),
Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 72, 73, 74, 79 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 62-66 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 110 тоот гэртээ төрсөн эцэг болох П.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун далны хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун далны хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хохирогч П.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр, хүү хоёрын хамт амьдардаг. Хүү орой ирэхгүй удаад байхаар нь 23 цаг 30 минутын орчим эхнэр Яндаг хүү Банзрагчийг дуудсан юм. 00 цаг өнгөрч орж ирэхээр нь өвчин зовлонтой үед ингэж явж болохгүй гэж үглэж байгаад хоолоо ид гэж хэлсэн. Намайг утсаар ярьж байхад “надад өвчин тусахгүй” гэж хэлээд намайг заамдаж аваад буцаж тавьчхаад хиам зүсэж байсан хутгаараа нуруун тус газарт хатгаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21-23 дугаар хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 113 хэсэг 0000 тоот гэх ертөнцийн зүгээр хойд зүгт харсан улаан өнгийн төмөр хаалгатай, банзан хашаа байсан ба уг хашаа, хаалган дээр ямар нэгэн тоот дугааргүй байв. Ертөнцийн зүгээр хашааны хойд болон урд талаар машин явах гудамжтай, баруун, зүүн талдаа айлтай хашаа байв. Хашааны хаалга хаалттай байх тул хаалгыг онгойлгож хашаагаар ороход хашааны ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан 2 цонхтой, урд зүгт харсан хаалгатай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашаанд байх өвлийн сууцанд үргэлжлүүлж хийхээр тогтож, байшинд орж үзлэгийг цагийн зүүний дагуу үргэлжлүүлж хийхэд ... зочны өрөөний хэсэгт босгоноос ертөнцийн зүгээр 0.20 м зайд урд зүгт шаргал өнгийн хулдаасан дээр шар өнгийн иштэй ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см нийт урт нь 19 см хутга байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 486 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун далны гадан хэсэгт 1.5х0.3см зах ирмэг тэгш, босоо байрлалтай дээд ирмэгтээ хурц ирмэг бүхий, доод үзүүрт мөр тал үүссэн хатгагдсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаар: “... ДҮГНЭЛТ
1. П.Ч-ийн биед баруун далны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),
Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн найзуудтайгаа хамт 2-3 ширхэг 2 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад шөнийн 01 цаг 00 минут орчимд гэртээ ороход аав Чүлтэм согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би хиам зүсэх гээд сууж байтал аав Чүлтэм “чи миний хүүхэд биш. Гөлөг минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан тул би босоод түлхэх үедээ гартаа барьж байсан хутгаараа дал орчимд нь хатгасан. Тэгээд аав “чи зайл” гэхээр нь би гэрээсээ гараад явсан өөр зүйлгүй. Тухайн үед гэрт ээж Яндаг, аав Чүлтэм байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч П.Ч-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч П.Ч-д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 486 дугаар дүгнэлтээр “баруун далны хатгагдсан шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч П.Ч-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч П.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Ч.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ч.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн торгох ялын нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож, оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж, шийтгэх тогтоолоор биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 420.000 төгрөгөөр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь 2 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн торгох ялын нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож, оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж, шийтгэх тогтоолоор биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 420.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ