Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

 

 

 

 

   2021         01          21                                  2021/ШЦТ/59   

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2009 02036 1346 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Алтангадас ирээдүй хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо усан сангийн 4-6 тоотод оршин суудаг, урьд 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. Х овогт Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 11 сарын 06-ний өдрийн 943 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 4 удаа буюу байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүүхэд 15 настай Б.Тг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

           Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа албаар цохисон нь үнэн...” гэв.

           Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ 2020 оны 05 дугаар сараас хойш ирэхгүй байж байгаад миний овгийг солино гээд гэрт ирсэн. Тэр үед манай ээж Эрдэнэцэцэг үгүй гэж хэлсэн чинь аав уурлаад хоолны том халбагаар миний толгой хэсэгт 1 удаа цохиод шууд гараад яваад өгсөн. 2018 оноос хойш намайг байнга зоддог болсон. Зодох болгондоо ээжээс чинь сална өөр эхнэртэй болно гэж хэлдэг байсан. Тэгээд манай аав гурван удаа шүүхээр орж баривчилгаанд явж байсан. Одоо над руу хааяа 89722052 гэх дугаараас залгаад чамайг нэр дээрээсээ хасуулна би чамайг сургууль дээр чинь очоод ална шүү гээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

          Гэрч Б.Эрдэнэцэцэгийн “...2020 оны 06 сарын 17-ны өдрийн 14 цагийн үед нөхөр Б гаднаас орж ирээд “Тг өөрийнхөө нэр дээрээс хасуулна, би өөр хүнтэй гэр бүл болж байгаа гэхээр нь би “хасуулахгүй” гэж хэлтэл ширээн дээр байсан хоолны халбага аваад Тгийн толгой руу 1 удаа цохиод гараад зугтаасан. Тэгээд Баянбүрдийн тойрог өгсөөд цагаан байрны буудал дээр зодсон. 2019 онд Гандангийн нийтийн байранд зодсон. Мөн Чулуун овооны нийтийн байранд бас зодсон. Нийт 3 удаагийн баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/

          Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас / хх-ийн 23 дугаар хуудас/

          Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-ийн 37-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

        Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 4 удаа буюу байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүүхэд 15 настай Б.Т-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний овгийг солино гээд гэрт ирсэн. Тэр үед манай ээж үгүй гэж хэлтэл аав уурлаад хоолны том халбагаар миний толгой хэсэгт 1 удаа цохиод шууд гараад яваад өгсөн. 2018 оноос хойш намайг байнга зоддог болсон..." гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэцэцэгийн “...2020 оны 06 сарын 17-ны өдрийн 14 цагийн үед нөхөр Б гаднаас орж ирээд “Тг өөрийнхөө нэр дээрээс хасуулна, би өөр хүнтэй гэр бүл болж байгаа гэхээр нь би “хасуулахгүй” гэж хэлтэл ширээн дээр байсан хоолны халбага аваад Т-гийн толгой руу 1 удаа цохиод гараад явсан...” гэх мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хохирогч Б.Т нь шүүгдэгч Б.Б-ийн төрсөн хүү болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Дээрх гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлөөс байнга буюу 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай үйлдэгдсэнээрээ ялгагдах ба шүүгдэгч Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэж 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 507 тоот шийтгэврээр,  2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 683 тоот шийтгэврээр, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 328 тоот шийтгэврээр нийт 3 удаа шүүхээс зөрчлийн шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх  ба 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15 настай хүү Б.Тг “нэр дээрээсээ хасуулъя” гэх шалтгаанаар хоолны халбагаар түүний толгой хэсэгт цохих зэргээр халдсан байна. 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүү Б.Т-гийн бие, сэтгэл санааны эсрэг гурилын ганжингаар хөлрүү нь цохих, шөнийн цагаар унтуулж амраахгүй айлган сүрдүүлж, толгой дээрээс нь дэвсэх, толгой руу нь цохих зэргээр байнгын шинжтэй харгис, хэрцгий үг хэлж, үйлдэл хийн халдашгүй байх эрхийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Харгуд овогт Б.Бийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН