Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Д-, П.Да-,, О.Ж-,, С.С-, нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Д-д 14 / арван дөрөв / жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Да-,ад 13 / арван гурав / жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ж-,д 12 / арван хоёр /  жил,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-,д 12 / арван хоёр /  жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д-д оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж 7 жил хорих, О.Ж-,, С.С-, нарт оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж тус бүр 6 жил хорих ялаар шийтгэсүгэй.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.2 дугаар зүйлийн 1.3-д зааснаар П.Да-,ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, П.Д-, О.Ж-,, С.С-, нарт оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Да-,, П.Д-, О.Ж-,, С.С-, нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдаж,  хохирогч Д.Б-,нь цаашдын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. П.Да-,, П.Д-, О.Ж-,, С.С-, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Да-,, П.Д-, О.Ж-,, С.С-, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ

 

 ШҮҮГЧИД                              Д.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                 Х.ИДЭР