| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
2021 03 09 2020/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Б.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 1909 03573 1327 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6 эгч, хүргэн ах дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7-1-82 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1099 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
2018 оны 02 сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай тогтоолоор 2015 оны оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,
2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б Овогт Б.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саммит компьютерын дэлгүүрээс Леново брэндийн Тинкпад Т-480 маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 5,999,900 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин сүлжээ дэлгүүрээс НР брэндийн Ай-7 загварын нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 2,499,990 төгрөгийн нийт 8,499,890 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
|
|
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1909 03573 1327 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Бийн “...Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Саммит компьютер худалдааны газарт хуулийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд манай байгууллага 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд 20-25 насны 170-175 орчим см өндөртэй Цагаан өнгийн малгайтай цамцтай, улаан өнгийн үүргэвчтэй цүнхтэй хар өнгийн шорттой, хар цагаан өнгийн пүүзтэй залуу дэлгүүрийн 2 давхраас худалдагчтай сонирхож явж байгаад худалдагч Золбоог өөр хүнд юм тайлбарлаж байх хооронд дэлгүүрийн ширээн дээр зарагдаж байсан Леново Тинкпад Т-480 маркийн зөөврийн компьютерыг цагаан өнгийн малгайтай цамцны урдуураа хийж нугалаад лифтэнд суугаад гараад явсан. Шүүх хуралд оролцох хүсэлгүй байна, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Lenovo thinkpad T480 загварын 1 ширхэг notebook 5.999,990 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Хэргийн газар болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51 дүгээр хуудас/
Хохирогч Д.О-ийн “..Өнөөдөр би ажлын байран дээрээ буюу Номин электроникс дотор өөрийн хариуцсан хэсэг болох электрон бараан дээр байхад 13 цагийн үед нэг цагаан пудволктой хар өмдтэй 20 насны залуу электрон бараа үзэж байгаа харагдсан.Тэгэхээр нь нэх тоогоогүй юм. Тэгээд би булан тойрчхоод буцаад ирэх үед дөнгөж шинээр худалдаанд гарсан НР брэндийн Ай-7 загварын нөөтбүүк алга болсон байсан тэгэхээр нь би шууд харуулыг дуудаад камер хянагч дээр очоод камер шүүж үзэхэд нөгөө цагаан пудволктой залуу хулгайлаад аваад явсан байсныг мэдээд цагдаа дуудсан. Шүүх хуралд оролцох хүсэлгүй байна, гэхдээ хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна .” гэх мэдүүлэг /хх- ийн 56-57 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...HP брендийн I7 загварын 1 ширхэг notebook 2.499,990 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саммит компьютерын дэлгүүрээс Леново брэндийн Тинкпад Т-480 маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 5,999,900 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин сүлжээ дэлгүүрээс НР брэндийн Ай-7 загварын нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 2,499,990 төгрөгийн буюу нийт 8,499,890 хохирол учруулсан болох нь хохирогч Э.Б-ийн “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд 20-25 насны 170-175 орчим см өндөртэй Цагаан өнгийн малгайтай цамцтай, улаан өнгийн үүргэвчтэй цүнхтэй хар өнгийн шорттой, хар цагаан өнгийн пүүзтэй залуу дэлгүүрийн 2 давхраас худалдагчтай сонирхож явж байгаад худалдагч Золбоог өөр хүнд юм тайлбарлаж байх хооронд дэлгүүрийн ширээн дээр зарагдаж байсан Леново Тинкпад Т-480 маркийн зөөврийн компьютерыг цагаан өнгийн малгайтай цамцны урдуураа хийж нугалаад лифтэнд суугаад гараад явсан....” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газар болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Оийн “... 13 цагийн үед нэг цагаан футболктой хар өмдтэй 20 насны залуу электрон бараа үзэж байгаа харагдсан. Тэгтэл дөнгөж шинээр худалдаанд гарсан НР брэндийн Ай-7 загварын нөтбүүк алга болсон байсан тэгэхээр нь би шууд харуулыг дуудаад камер хянагч дээр очоод камер шүүж үзэхэд нөгөө цагаан пудволктой залуу хулгайлаад аваад явсан байсныг мэдээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 6 сараас 2019 оны 9 сар хүртэл 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлах нь зүйтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Ц-ий дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасанд нийцэж байгаа тул Б.Ц-ийг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Б.Цийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Цд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо нөхөн төлөх хүсэл эрмэлзэлтэй байгаа зэргийг нь харгалзан шүүхээс тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 09 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс 2021 оны 01 сарын 11-ний байдлаар 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хэрэгт авагдсан ялын тооцооны тодорхойлолтоор[1] тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 3. 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ий Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 / зургаа / сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг / жил 1 /нэг/ сар 5 / тав/ хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 01 сарын 11-ний өдрөөс хойш нийт 56 / тавин зургаа / хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1 дахь хэсэгт “Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-ээс 8,499,890 /найман сая дөрвөн зуун ерэн есөн мянга найман зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч Д.О-д 2.499,990 төгрөг, хохирогч Э.Б-д 5.999,900 төгрөгийг олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б.Ц-ийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 3. 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-д Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ций энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 56 / тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ээс 8.499.890 /найман сая дөрвөн зуун ерэн есөн мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-т 2.499,990/ хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн төгрөг, хохирогч Э.Б-д 5.999,900 /таван сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-17ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН
[1] ХХ-ийн 161 хуудасБ