Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

  2021         03          22                                   2020/ШЦТ/193   

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Т.Г-д холбогдох эрүүгийн 2109000000102 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Программ хангамж мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 40-20 тоотод оршин суудаг, Юнайтед белаз машинери ХХК-д десбитчер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жадик тилеке овогт Т Г,

Холбогдсон хэргийн талаар /2021 оны 03 сарын 12-ны өдрийн 164 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд ВОLDВАТ гэх нэртэй фэйсбүүк хаяг нээж, Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо 40 дүгээр байрны  20 тоотод нэр бүхий иргэдээс 15,000 төгрөгийн мөрий авч, техас покер буюу хөзөр тоглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Т.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо 40-20 тоот гэртээ Boldbat гэх нэртэй фэйсбүүк хаягаар техас покер тоглуулсан. Нэг тоглолтонд 6 хүн оролцож нэг хүнээс 15,000 төгрөг авч хожсон хүнд нь 75,000 төгрөг өгч нэг тоглолтоос 15,000 төгрөгийн ашиг хардаг байсан. Би Хаан банкны 5180720117 дугаарын дансаар гүйлгээ хийдэг байсан. Энэ байдлаар 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөн тоглуулсан. Одоо уг фэйсбүүк хаягийг устгачихсан. Дахин ийм мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй. Би ганцаарай мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Уг фэйсбүүк хаягаа 2020 оны намар нээж ойр зуурийн зар тавьдаг байсан. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-34 дүгээр хуудас/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

 

Гэрч С.Балжиннямын "... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 31-р хороо Алтайн 6-630 тоот гэртээ байх үед фэйсбүүкээр техас покер тоглуулж байсан LI\/Е- руу орж өөрийн 5013137117 дугаарын данснаас 5180720117 дугаарын данс руу эхлээд 15,000 төгрөг шилжүүлж тоглоод 90,000 төгрөг хожсон байсан. Түүний дараа дахин тоглож 15,000 төгрөг шилжүүлж 52,500 төгрөг хожсон. Түүнээс хойш дахин тоглоогүй. Фэйсбүүкийн аль нэг группт тоглуулж байгаа LIVЕ байдаг бөгөөд тухайн тоглуулж буй хүний данс руу улны мөнгө шилжүүлэхдээ өөрийн суух суудлын дугаарыг хамт бичдэг. Тэгээд тоглоод хожих юм бол тодорхой хувийг авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.           

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд ВОLDВАТ гэх нэртэй фэйсбүүк хаяг нээж, Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо 40- 20 тоотод нэр бүхий иргэдээс 15,000 төгрөгийн мөрий авч, техас покер буюу хөзөр тоглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Балжиннямын "... 2020 оны 12 дугаар сарын 18-ны фэйсбүүкээр техас покер тоглуулж байсан LI\/Е-руу орж өөрийн 5013137117 дугаарын данснаас 5180720117 дугаарын данс руу эхлээд 15,000 төгрөг шилжүүлж тоглоод 90,000 төгрөг хожсон байсан. Түүний дараа дахин тоглож 15,000 төгрөг шилжүүлж 52,500 төгрөг хожсон. Түүнээс хойш дахин тоглоогүй...” гэх мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

ны 12 дуаар 7 дутаар хэш

-алт

цэглэл

нэр.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж,  интернэт, компьютер  ашиглан фейсбүүк хаяг нээж ашиг олох зорилгоор нэр бүхий иргэдээс мөнгө хураан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” буюу хөзөр тоглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүгдэгч Т.Г-д ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4,   36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж овогт Т.Г-г үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гшүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДАРЬСҮРЭН