Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         03          26                                  2021/ШЦТ/214

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Г.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.Э-д холбогдох эрүүгийн 2009000001494 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 22 дугаар байрны 39 тоотод оршин суудаг, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Г.Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 22 дугаар байрны 39 тоотод Б.М-тай хэрүүл маргаан үүсгэн, үл ойлголцож, улмаар толгойг нь заазуураар зүсэх, нүүрийг нь маажих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2009000001494 дугаартай хэргээс:

Хохирогч Б.М-ын “...Г.Э бид хоёр гэрлэлтээ батлуулалгүй хамт амьдарч байгаад 2020 оны 8 дугар сараас эхлэн салаад тусдаа амьдарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн төрсөн эх Гантөмөртэй хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 22 дугаар байрны 39 тоот Энхдарийн гэрт хамт очсон. Ээж бид хоёрыг очиход Э гэртээ пиво уучихсан байсан. Би ээж Гантөмөрийг таксинд суулгаж явуулчхаад буцаад Э-н гэрт орсон. Э бид хоёр унтах болсон чинь Э надтай хэрүүл маргаан хийгээд намайг явах гэхэд явуулахгүй хаалгаа түгжээд түлхүүрээ нуучихсан. Тэгээд би гэрийн түлхүүр олоод гутлаа өмсөж байтал Э миний хойноос гэрийнхээ заазуураар миний толгой, нуруу хэсэгт нэгээс хоёр удаа цохисон. Тэгээд Э миний дээр гарж суучхаад миний хоёр чихнээс базаж дайраад явуулахгүй гээд байсан юм. Тэгээд миний толгойноос цус гараад байсан болохоор ээж рүүгээ утсаар ярьж мэдэгдсэн. Миний дагз, бүсэлхий хэсэгт зүсэгдсэн шархыг Э заазуураар цохиж, харин чих, хүзүү, хацар, цээж хэсгийг Э зууралдаж байхдаа зулгааж маажсанаас үүссэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12856 дугаартай шинжээчийн:

            1. Б.М-ын биед дагзны хуйханд шарх, бүсэлхийд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун чихний дэлбэн, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн хацар цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх “дагзны хуйханд шарх, бүсэлхийд зулгаралт” гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт / хх-ийн 15 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 22 дугаар байрны 39 тоотод Б.М-тай хэрүүл маргаан үүсгэн, үл ойлголцож, улмаар толгойг нь заазуураар зүсэх, нүүрийг нь маажих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.Э-ийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.М-ын “...Э бид хоёр унтах гэтэл Э надтай хэрүүл маргаан хийгээд намайг явах гэхэд явуулахгүй хаалгаа түгжээд түлхүүрээ нуучихсан. Тэгээд би гэрийн түлхүүр олоод гутлаа өмсөж байтал Э миний хойноос гэрийнхээ заазуураар миний толгой, нуруу хэсэгт нэгээс хоёр удаа цохисон. Тэгээд Э миний дээр гарж суучхаад миний хоёр чихнээс базаж дайраад явуулахгүй гээд байсан юм. Миний дагз, бүсэлхий хэсэгт зүсэгдсэн шархыг Г.Э заазуураар цохиж, харин чих, хүзүү, хацар, цээж хэсгийг Э зууралдаж байхдаа зулгааж маажсанаас үүссэн..." гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12856 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.М-ыг зодож улмаар Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Э-г  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 41/-ээр тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргажээ.

Шүүгдэгч  Г.Э үйлчилгээний талбай түрээслэн сард дунджаар 600.000-800.000 төгрөгийн орлого олдог талаар мэдүүлж байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хувираа хөдөлмөр эрхэлж орлого олох боломж  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.5 см урттай, 5 см өргөнтэй, 16 см ажлын хэсэгтэй, хар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

          1. Т овогт Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / таван / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь  хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.5 см урттай, 5 см өргөнтэй, 16 см ажлын хэсэгтэй заа хар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.М нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой гарах эмчилгээний зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДАРЬСҮРЭН