Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

  2021        03         30                                     2021/ШЦТ225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч А.Д-, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... А.Д-,т холбогдох эрүүгийн 2009022851223 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн / хх 56 / бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... А.Д-, нь:

 

- 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Од” төв дотор хохирогч У.Жаргалмаагаас тавилга хийж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 700.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хаан банкны депозит дансны хуулга / хх 38 /

 

            Хохирогч У.Жаргалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо "Есөн-Од" төвд байрлах Ашид Өнөр тавилгын цехээр гал тогооны тавилга хийлгэхээр захиалга өгөхөөр болж А.Д-,ын Хаан банкны 5028570133 гэх данс руу урьдчилгаа 700.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тавилгаа хүлээж аваад үлдсэн 500.000 төгрөгөө өгөхөөр болсон юм. Гэтэл Доржоо гэх залуу “Та манай ажил дээр өнөөдөр очсон юм уу. Би хагас сайн өдөр амжихгүй захиалга ихтэй байна. Би таны тавилгыг өөр газар хийж байгаа“ гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр залгахад эхлээд утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй болсон гэжээ. / хх 15 /

 

            Гэрч Б.Азбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн үед Доржоо гэх залуу манай ажилд хэсэг тусласан. Тэгээд гаднаас тавилга хийлгэх гээд хоёр хүн орж ирсэн. Тэгтэл Доржоо тэр хоёр хүнийг дагуулаад тавилгын өнгө материал зэргийг сонгох гээд дагуулаад гараад явсан. Тухайн үед Доржоо тэр хүмүүсээс урьдчилгаа болгож 700.000 төгрөг өөрийн дансанд авсан юм байна лээ. Доржоо дараа нь “Надад нөгөө хүмүүс чинь өөр хямдхан газар хийлгэнэ гэж байна. Би мөнгийг нь буцааж шилжүүлнэ” гэж хэлсэн гэжээ. / хх 17 /

 

            Яллагдагч А.Д-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тавилгын үйлдвэр дээр айлын гутлын тавиур хийгээд дуусаж байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд тавилга захиалах гэсэн юм гэхээр нь би “Ямар тавилга юм” гэж асуухад тэр хүмүүс гал тогооны тавилга гэж хэлээд хэмжээ өгөөд зургаа гаргаж өгөхөд тэр хүмүүс зөвшөөрсөн. Тэгээд эзнийх нь хүргэн Азбаяраар үүнийг бодуулахад 1.140.000 төгрөг болсон. Урьдчилгаа 700.000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад ажил руу буцаж очиход Азбаяр гараад явж байсан. Миний авсан мөнгөнөөс Азбаяр мөнгө аваагүй. Би өөрийн 5028570133 дугаарын дансаар мөнгийг авсан. Уг мөнгөөр архи уугаад л дуусгасан гэжээ. / хх 4 /

 

Шүүгдэгч А.Д-,ыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Д-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 700.000 төгрөгийг нөхөн төлсөн гэв.

 

Шүүгдэгч А.Д-, нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Од” төв дотор хохирогч У.Жаргалмаагаас тавилга хийж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 700.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хаан банкны депозит дансны хуулга / хх 38 /,  ... Ашид Өнөр тавилгын цехээр гал тогооны тавилга хийлгэхээр захиалга өгөхөөр болж А.Д-,ын Хаан банкны 5028570133 гэх данс руу урьдчилгаа 700.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш залгахад эхлээд утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч У.Жаргалмаагийн мэдүүлэг / хх 15 /,  ... Гаднаас тавилга хийлгэх гээд хоёр хүн орж ирсэн. Тэгтэл Доржоо тэр хоёр хүнийг дагуулаад тавилгын өнгө материал зэргийг сонгох гээд дагуулаад гараад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Азбаярын мэдүүлэг  / хх 17 /,  ...Би тавилганы урьдчилгаа 700.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. Уг мөнгөөр архи уугаад дуусгасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч А.Д-,ын мэдүүлэг / хх 4 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-,ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Д-, нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д-, нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-,ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... А.Д-,ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч .. А.Д-,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Д-, нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь А.Д-, нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  А.Д-,т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Д-,т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ