| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00436/и |
| Дугаар | 973 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 973
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2017/00973 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 03 дугаар хороо, 10-06 тоотод оршин суух Борт овогт Пүрэвсүрэнгийн Ариунзул /РД:ХЙ85091405/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 34 байр 21 тоотод оршин суух Боржигон овогт Энхбатын Энхболор /регистрийн дугаар:УК88101460/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 25 байр 221 тоотод оршин суух Боржигон овогт Батнасангийн Болдмаа /регистрийн дугаар:ЧС66071909/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ариунзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ариунзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.Ариунзул миний бие 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Энхболорын хүсэлтээр түүний ээж Болдмаад 5,000,000 төгрөг, дахин 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 500,000 төгрөгийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон боловч тухайн үед зээлдэгчид итгээд зээлийн гэрээ бичгээр хийгээгүй. Гэтэл тохирсон хугацаа өнгөрсөөр байтал зээлээ төлөхгүй охин нь болохоор би төлнө гэсэн боловч төлөлгүй өдий хүрлээ. Иймд зээлдэгч Болдмаагаас түүнд зээлүүлсэн. 8,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Хариуцагч Э.Энхболор шүүхэд гаргасан тайлбартаа: “Э.Энхболор миний бие П.Ариунзулаас өөрийн ээж Б.Болдмаагийн дансаар дамжуулан 8,000,000 төгрөг зээлж авсан. Ингээд бөөнөөр нь төлөх гэсэн боловч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын цомхотгол гээд ажлаасаа халагдсан, одоо 14 хоногийн дараа төрөх гэж байгаа юм. Зээлсэн мөнгөө өгч чадахгүйгээс асар их сэтгэл санааны дарамтад орж байна. Дутуу төрөх гээд эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн. Би П.Ариунзулаас зээлсэн 8,000,000 төгрөгөө тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамт төлнө. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж дуусгах хугацаа өгнө үү. Би бага багаар аль болох хурдан төлж дуусгана. Өнөөдөр надад төлөх гэсэн асар их сэтгэл байгаа боловч боломжгүйдээ болоод иймд байдалд хүрлээ. Миний ээж Б.Болдмаа энэ хэрэгт хамаагүй, дансаар нь орсон боловч энэ мөнгийг би өөрөө хэрэглэсэн учир энэ хэрэгт Б.Болдмаа хамаагүй болно” гэжээ.
Хариуцагч Б.Болдмаа шүүхэд гаргасан тайлбартаа- П.Ариунзулаас миний охин Э.Энхболор 8,000,000 төгрөг зээлж, уг мөнгө нь миний дансаар орж би тэр өдөрт нь Э.Энхболорын зээлд шилжүүлсэн нь үнэн. Энэ төлбөрийг охин Э.Энхболор өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч П.Ариунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч П.Ариунзул, нөгөө талаас хариуцагч Б.Болдмаа, Э.Энхболор нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр байгуулав. Үүнд:
Энэхүү гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ариунзулын нэхэмжлэлтэй, Э.Энхболор, Б.Болдмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нэхэмжлэгч П.Ариунзулын нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 4,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар, хэрэв хариуцагч нар гэрээнд заасан 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийн төлөлт хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар П.Ариунзулын эхэмжлэлтэй, Э.Энхболор, Б.Болдмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 4,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар гэрээнд заасан 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийн эхний төлөлт хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Ариунзулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Болдмаа, Э.Энхболор нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР