| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/01328/и |
| Дугаар | 985 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 985
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2017/00985 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр 701 В тоотод байрлах “Есөн дэлбээ” ХЗХ /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9031002010, регистрийн дугаар 2323885/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 20 дугаар гудамж, 336 тоотод оршин суух Боржигин овогт Батмөнхийн Болорцэцэг /РД:ХБ68080881/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,777,878 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гишүүн Б.Болорцэцэг нь 2012 оны 01 сарын 12-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны 336 тоотод байрлах 54 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 мкв газрын хамт барьцаалан 30 хоногийн 4 хувийн хүүтэй 720 хоногийн хугацаатай, 2013 оны 12 сарын 31-ний өдөр зээлээ төлж барагдуулахаар тохирч 100 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлээ төлөх боломжгүй байна хугацааг 180 хоногоор сунгаж өгөхийг хүссэний дагуу зээлийн гэрээний хугацааг 2014 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Ахин төлөх боломжгүй байна гээд 2016 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл 180 хоногоор сунгасан. Б.Болорцэцэгийг зээлээ төлөхийг манай байгууллага олон удаа шаардахад одоохондоо боломж байхгүй байна удахгүй төлнө гэсээр зээл, хүүгээ төлөөгүй гэрээний хугацааг 635 хоног хэтрүүлсэн...
...Иймд гишүүн Б.Болорцэцэг үндсэн зээл 4,732,200 төгрөг, хүү 1,700,931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 344,747 төгрөг нийт 6,777,878 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны 336 тоотод байрлах 54 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 мкв газрын хамт барьцаалсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
“Есөн дэлбээ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Б.Болорцэцэгт холбогдох иргэний хэрэгт оролцогч бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,777,878 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 8 сарын хугацаанд 8 хувааж, төлөхөөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 850,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 827,878 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов.
Графикийн дагуу төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрөв. Улсын тэмдэгтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ нь хариуцагч Б.Болорцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,777,878 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, И.Шагдарсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Есөн дэлбээ” ХЗХ нь зээлийн гэрээний үүрэгт 6,777,878 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжилсэн. Хариуцагч Б.Болорцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,777,878 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 8 сарын хугацаанд 8 хувааж, төлөхөөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 850,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 827,878 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, графикийн дагуу төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, Б.Болорцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,396 төгрөгнөөс 61,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 61,698 төгрөгийг, хариуцагч Б.Болорцэцэгээс 61,698 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР