Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2021           02          02                                  2021/ШЦТ/104

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: А.Азжаргал,

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 2011018540053 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх ахын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд дарь-эхийн 12-1269 тоотод оршин суух хаягтай,

урьд: 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Э.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Э.Б нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнөрбаяр төвийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр та нарын тамхийг бэлдэх ёстойн юм уу өөрсдөө дэлгүүрээс ав гэх асуудлаас болж марган иргэн А.Алтайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч А.Алтай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 21-ний орой өөрийн найз Отгонбаяр, дүү Алтайхүү, манай дүүгийн 2 найз байсан бөгөөд Өнө баарны буудалд өрөө аваад архи уусан. Ингээд ууж байгаад манай дүү 2 найз бүсгүйгээ хүргэж өгнө гээд гараад явсан. Ингээд Отгонбаяр бид хоёр ардаас нь гараад Өнө баарны үүдэнд тамхины цэг дээр 1 залуу тамхи татаад зогсож байсан. Энэ үед манай найз сандал дээр очоод сууж байсан. Би тамхи татаж байсан залуу дээр очоод тамхитай бол 1 тамхилаач гэж хэлтэл надад тамхи өгсөн бөгөөд үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ... би Э.Б гэх залуутай маргалдаад зодуулсан байсан. ...Би тэр хүнийг танихгүй ...одоо бодоод байхад миний нүүр рүү тонгойлгож дарж байгаад хэд хэд өшиглөсөн ...Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр залуу намайг өөрөө эмнэлгээр дагуулж явж үзүүлсэн бөгөөд дотор ямар нэгэн гэмтэл шарх байхгүй гэж хэлсэн. Тухайн залуутай бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18–р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн №12210 дугаартай дүгнэлт: 1. А.Алтайгийн биед зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

Гэрч Ж.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн ..2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд би өөрийн найз Дагиймаа, найз болох Э.Б нарын хамтаар Өнө баар караокед орсон. Ороод бид нар 1 шил архи аваад суусан. Э.Б бид 2 ар ардаасаа тамхилах гээд гарсан. Э.Б эхлээд гарсан тэгээд ардаас нь 2 залуу тамхи гуйсан. Шатан дээр сууж байсан залууд нь Э.Б тамхи өгсөн, сандал дээр сууж байсан залууд нь би тамхи өгсөн. Сандал дээр сууж байсан залуу нь Э.Б-с гал асуусан бөгөөд тэр хоёр маргалдсан. Маргалдаж ноцолдох үед манай найз Э.Б нөгөө 2 залуутай тэр 3 хоорондоо ноцолдоод байгаа юм уу зодолдоод байгаа юм уу мэдэгдэхгүй байсан. Тэгээд байж байтал ардаас манай найз Дагиймаа гарч ирээд болиулсан. Тэгээд нөгөө 2 залууг нь таньдаг эмэгтэй ирсэн байсан тэгээд цагдаа дуудсан...Би хэн нь хэнийгээ цохиж байгаа талаар хараагүй ямар ч байсан ноцолдоод зууралдаад байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас /

Гэрч Ц.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд би өөрийн найз болох Анхтуяа, Э.Б нарын хамтаар Өнө баар караокед орсон. Ороод бид нар 1 шил архи аваад суусан.  ...Анхтуяа, Э.Б 2 гараад явсан. Би орж ирэхгүй удаад байхаар нь ардаас нь гартал Э.Б үл таних 2 залуутай, маргалдаад байсан. Юунаас болж маргасан талаар нь мэдээгүй. Салгах гэтэл нэг залуу нь намайг чирсэн тэгээд зам дээр очоод давхралдаад унасан. ...Нэг залуугийнх нь хамраас цус гараад нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд цагдаа түргэн дуудаад тэр залууг үзүүлсэн. Ингээд Анхтуяа бид 2 цусыг нь арчаад би эмчээс нь ямархуу байна ахаа гэтэл нүд нь хөхрөөд хавдсан юм шиг байна гээд үлдээсэн. ...Манай найз Э.Б үл таних 2 залуугийн хамтаар 3 уулаа хоорондоо зууралдаад байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23–р хуудас /

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрөөд Өнө баар караокед найз Анхбаяр, түүний найз Дагиймаа бид 3 орсон. Караокед ороод 1 шил архи, 2 шил пиво авсан байсан. Ингээд архиныхаа талын бид 3 хуваагаад уучхаад Анхбаярын хамтаар тамхи татах гээд гарсан. Бид хоёрыг үүдээр гартал өргөдөл өгсөн залуу найзынхаа хамтаар тамхи байна уу гэж асуусан. Тэгээд нүд нь хөхөрсөн залууд нэг ширхэг тамхи өгтөл хажуу талд байсан залуу нь надад нэг тамхи өгчих гэхээр нь та нарын тамхийг бэлдэх ёстой юм уу өөрсдөө дэлгүүрээс аваач гэж хэлтэл над руу дайраад бид 2 маргалдсан. Маргалдаж байгаад бид 2 зууралдсан зууралдаж байх явцдаа би тэр залууг хувцаснаас нь доош нь дараад нүүр, цээж хэсэг рүү нь 3, 4 удаа өшиглөчихсөн юм. Ингээд удалгүй цагдаа ирээд намайг болон тэр залуугийн найзын хамтаар эрүүлжүүлэх байранд хүргэсэн ...би дээрх гэмтлийг Алтайн биед учруулсан нь үнэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Хохирогч А.Алтайгаас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан хүсэлт “...Э.Б гэгчтэй сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрч хохирол болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/

Шүүгдэгч Э.Б-н Чингэлтэй дүүрэг дэх прокурорын газарт хандан гаргасан хүсэлт “...А.Алтай зодож хөнгөн хохирол учруулсан нь үнэн болно. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирол болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 74-р хуудас/

Яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 85-р хуудас/

Шүүгдэгч Э.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58-р хуудас/

Шүүгдэгч Э.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 69, 37-42-р хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө баар, караоке” төвийн орчимд хохирогч А.Алтайтай маргалдаж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн биед зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Алтай, гэрч Ж.Анхтуяа, Ц.Дагиймаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны 12210 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.Алтай нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтэдээ: “...Э.Б гэгчтэй сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрч хохирол болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.Б нь урьд 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялын биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан боловч тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хянавал зохих байдлуудыг бүрэн хянаж тогтоосон, прокурорын болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР