Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 995

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/00995

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,

1972 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 200 байр 02 тоотод оршин суух, Салхи овогт Батжаргалын Цэрэнбат /РД:ФБ72112917/-д архины албадан эмчилгээ хийлгэх  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Б.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 200 байр 02 тоотод оршин суух Батжаргалын Цэрэнбат /РД:ФБ72112917/ нь тус дүүргийн нутаг дэвсгэр дээр байнга архидан согтуурч удаа дараа саатуулагдаж, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд Б.Цэрэнбатыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Б.Цэрэнбат нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 200 байр 02 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Тэрээр 2011 оноос хойшхи хугацаанд эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Б.Цэрэнбатын эхнэр Б.Норжинсүрэнгийн өргөдөл, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч болон 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт авагдсан  байна.

 

Б.Цэрэнбат нь “Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Салхи овогт Батжаргалын Цэрэнбат /РД:ФБ72112917/-г архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Б.Цэрэнбатыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн цагдаагийн  2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭРЭНДОЛГОР