| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00143/и |
| Дугаар | 1019 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 1019
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/01019 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 тоотод байрлах “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011192083, регистрийн дугаар 5302277/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төмөр замын 201-11 тоотод оршин суух Жилайр овогт Агвааны Отгонтуяа /РД:ИБ77022609/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,065,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Агваан овогтой Отгонтуяа нь тус компанийн оруулж ирж борлуулдаг Кирби Сентра 2 хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 08 сарын 22-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6,200,000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500,000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 320,000 төгрөгөөр тооцоо хийж 18 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа 500,000 төгрөг болон 3 удаагийн төлөлтөөр 990,000 төгрөг, нийт 1,490,000 төгрөг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дараах төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Гэрээний 7.3-ийн дагуу алданги 16,485,000 төгрөг болсон байна.
Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 4,710,000 төгрөг болон алданги 2,335,000 төгрөг нийт 7,065,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Отгонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Агваан овогтой Отгонтуяа миний бие “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК-иас 6,200,000 төгрөгийн худалдан авалт хийснээс урьдчилгаа болгож 500,000 төгрөгийг өгсөн. Сар болгон 320,000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр хийж 990,000 төгрөг бас 490,000 төгрөгийг хийж нийт 1,480,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүний үлдэгдэл болох 4,710,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сараас эхлэн сарын 20-25-ны хооронд 150,000 төгрөгөөр төлж байхаар тохиролцох саналтай байна...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
Энэхүү эвлэрлийн гэрээг Монгол улсын иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг удирдлага болгон нэг талаас “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК-г төлөөлж захирал Н.Жавхлан, түүнийг итгэмжлэлээр төлөөлж Б.Анхбаяр нөгөө талаас Агваан овогтой Отгонтуяа /РД:ИБ77022609/ нар харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр байгуулж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 23-ны өдөр 5313 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас 4,710,000 төгрөгийн төлбөр, алданги 2,355,000 төгрөг буюу нийт 7,065,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч нь нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК-тай байгуулсан Худалдах худалдан авах гэрээний дагуу авсан Кирби хивс цэвэрлэгч бүтээгдэхүүний үнэ болох 4,710,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг энэ гэрээнд заасан хуваарийн дагуу цаг тухайд үл маргах журмаар төлж барагдуулна. Үүнд: 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 60,000 төгрөг нийт 4,710,000 төгрөг болно.
Нэхэмжлэгч нь алдангийн хэсэг болох 2,355,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлнө. Хариуцагч нь хаан банкны 5020663479 тоот “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн дансанд төлбөрөө төлнө. Эсхүл биечлэн төлбөр гүйцэтгэж болно. Хариуцагч гэрээнд заасан графикийн дагуу төлбөр төлөх журмын дагуу тухайн сард төлөх доод хэмжээнээс дээгүүр хэмжээгээр өөрийн боломжоор хугацаанаас өмнө төлж төлөлтийг дуусгаж болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь хариуцагч А.Отгонтуяад холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,065,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, А.Отгонтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,065,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 2,355,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч И.Шагдарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 4,71,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 60,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, А.Отгонтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,990 төгрөгнөөс 63,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 63,995 төгрөгийг, хариуцагч А.Отгонтуяагаас 63,995 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кейр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР