Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

                                    

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосбаяр,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, 2 хүү, ач нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Х овогтой Б-ын Г.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

            Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2 цаг 23 минутын орчимд *** хороо, “***” захын ард талын замд “Тоёота акуа” маркийн 0000 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-г мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.А-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч,  гэрэл зургийн үзлэг /хх-5-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-ын мэдүүлэг /хх-35/, гэрч Н-ын мэдүүлэг /хх-75-76/, гэрч Т-ын мэдүүлэг /хх-78/, шинжээчийн 2154 дугаартай дүгнэлт /хх-102-113/, мөрдөгчийн магадалгаа /хх-128-129/, иргэний хариуцагч Г.Б-гийн мэдүүлэг /хх-73-74/, гэрч Ч.П-ийн мэдүүлэг /хх-80/, гэрч П.Б-гийн мэдүүлэг /хх-82/, зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2 цаг 23 минутын орчимд *** хороо, “***” захын ард талын замд “Тоёота акуа” маркийн 0000 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-г мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.А-ийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9, 10-21/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н-ын өгсөн “...*** захын хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байхад миний урд замын 1 дүгээр эгнээнд хүн хэвтэж байхыг хараад хэвтэж байсан хүний хажуугаар зөөлөн гараад цонхоо онгойлгоход хэвтэж байсан хүний зүүн талд замын 1 дүгээр эгнээнд нэг машин зогсчихсон, жолооч нь буугаад хэвтэж байсан хүн рүү алхаж байхаар нь би цонхоороо “Юу болсон бэ? Хэвтэж байсан хүний дээгүүр гарчихсан уу? Мөргөчихсөн үү? ” гэхэд нөгөө ах “Мөргөчихлөө” гэсэн. Тэгээд би цагдаа түргэн дуудсан юм уу гэж асуухад дуудаагүй, утас болохгүй байна гэхээр нь өөрийн ххххххх дугаартын утаснаас залгаж дуудлага өгсөн. Тэгээд хүлээгээд зогсож байхад түргэн ирээд нас барсан байна гэсэн.”гэх мэдүүлэг /хх-75-76/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Т-ын өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 2 цагийн үед Офицеруудын ордны урд талын ** сургуулийн зүүн талын автобусны буудал дээрээс гэртээ харих гээд такси барьсан. Тэр үед жижиг суудлын машин зогсохоор нь би жолоочийн арын суудал буюу баруун хойд суудал дээр суусан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Чулуун овооны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд утсаа оролдоод доошоо хараад явж байтал  гэнэт “түк” гэсэн чимээ гарахаар нь хартал машины зүүн талын толь хэсгээс нэг хар юм доошоогоо газарт унаж байсан. ...Буугаад харсан чинь замын 1 дүгээр эгнээнд нэг хүн хэвтэж байсан. ...Би тэр хүнийг нас барсныг мэдээгүй байж байгаад сүүлд цагдаа нар шүүх эмнэлэг дуудна гэхэд нь нас барсан талаар мэдсэн.”гэх мэдүүлэг /хх-78-79/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4191 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-ын яллагдагчаар өгсөн:

гэх мэдүүлэг

 

  Шүүгдэгч Б.Г-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-/

 

зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

          Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

           Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Г-д ял шийтгэл оногдуулахдаа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогтой Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4  жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт хураагдсан ирсэн эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ