| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/2084/Э |
| Дугаар | 2021/ШЗ/726 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЗ/726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 2006 02572 1768 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Е овогтой Б-ын У.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын 106 дугаар контейнерт худалдаа эрхэлдэг иргэн Б.Мөнхтуулаас 220.000 төгрөгийн үнэ бүхий пробокс автомашины ачаа, приүс-20 маркийн автомашины суудлын бүрээсийг “төлбөрийг нь Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлчихлээ, жаахан удаж дансанд чинь орох байх” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвийн хашаан доторх павилоноос худалдаа хийж байсан иргэн Ч.Дамдиндоржоос “адидас болон кайлис загварын 90.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг пүүз худалдан авъя, мөн дэлгүүр хаахаас өмнө юм авах хэрэгтэй байна, АТМ ажиллахгүй байх тул та надад бэлэн 50.000 төгрөг өгчих, би таны данс руу нэг мөсөн нийт 140.000 төгрөгийг Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлье” гэж хуурч, залилан мэхэлж хохирогч Ч.Дамдиндоржид нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Э.Баттогтохын үйл ажиллагаа явуулах “Суперстар” гутлын лангуунаас Гарнет 2, эмэгтэй хүний хар өнгийн 39 размерын, 34 размерын хүүхдийн гутлыг худалдан авахаар болж тухайн гуталнуудын төлбөрийг Мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон хуурамч мессежийг үзүүлэн мөнгийг нь шилжүүлэлгүй иргэн Э.Баттогтоход 435.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цахлай” орчимд “Гэрэлт” нэртэй авто засварын газраас приус-20 машины 2 ширхэг амортизатор авъя, “мобайл банкаар 150.000 төгрөг шилжүүлчихье, чи надад 20.000 төгрөг бэлнээр өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Т.Зоригтбаатарт нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Цэрэннямбуугийн эзэмшлийн Айфон-7 маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож “данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, банк хооронд шилжүүлсэн болохоор удаж байгаа байх” гэж худал хэлэн мөнгө шилжсэн мэт мессежийг гар утаснаасаа үзүүлэн хуурч, тухайн гар утсыг нь залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-3-4/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-7/, Тоёота приүс-20 маркийн автомашины суудлын шинэ бүрээсийг 60.000 төгрөгөөр, Пробокс маркийн автомашины шинэ ачааг 160.000 төгрөгөөр буюу нийт 220.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-31-32/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуулын өгсөн мэдүүлэг /1хх-11/, гэрч С.Цэрэнжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-15/, гэрч Ц.Энхбатын өгсөн мэдүүлэг /1хх-18/, шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-38/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-51-52/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-77-79/, адидас брэндийн пүүзийг 55.000 төгрөгөөр, кайлис брэндийн пүүзийг 35.000 төгрөгөөр, бэлэн 50.000 төгрөг буюу нийт хохирлыг 140.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-74-75/, мобиком корпорацийн утасны лавлагаа /1хх-65-69/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Дамдиндоржийн өгсөн мэдүүлэг /1хх-60-61/, шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-83/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-93/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-98-100/, гарнет 2 загварын 42.5 размерийн эрэгтэй пүүзийг 280.000 төгрөгөөр, эмэгтэй хүний хар өнгийн 39 размерийн гутлыг 120.000 төгрөгөөр, 34 размерийн хүүхдийн туфлийг 35.000 төгрөгөөр буюу нийт 435.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-109-111/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баттогтохын өгсөн мэдүүлэг /1хх-103-104/, шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-117/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-178/, тоёота приүс-20 машины 2 ширхэг амортизаторыг нийт 120.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 187-188/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-224-225/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Зоригтбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-181-182/, шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-230/, гэмт хэргийн талаархи бичгээр гаргасан өргөдөл /1хх-244/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1хх-244-248/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-249-250, 2хх-1-6/, Айфон 7 маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-21-23/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Цэрэннямбуугийн өгсөн мэдүүлэг /2хх-10-11/, иргэний нэхэмжлэгч Т.Энхжаргалын өгсөн мэдүүлэг /2хх-14-15/, шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-74/, шүүгдэгч Б.Уын ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-38/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын 106 дугаар контейнерт худалдаа эрхэлдэг иргэн Б.Мөнхтуулаас 220.000 төгрөгийн үнэ бүхий пробокс автомашины ачаа, приүс-20 маркийн автомашины суудлын бүрээсийг “төлбөрийг нь Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлчихлээ, жаахан удаж дансанд чинь орох байх” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвийн хашаан доторх павилоноос худалдаа хийж байсан иргэн Ч.Дамдиндоржоос “адидас болон кайлис загварын 90.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг пүүз худалдан авъя, мөн дэлгүүр хаахаас өмнө юм авах хэрэгтэй байна, АТМ ажиллахгүй байх тул та надад бэлэн 50.000 төгрөг өгчих, би таны данс руу нэг мөсөн нийт 140.000 төгрөгийг Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлье” гэж хуурч, залилан мэхэлж хохирогч Ч.Дамдиндоржид нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Э.Баттогтохын үйл ажиллагаа явуулдаг “Суперстар” гутлын лангуунаас Гарнет 2, эмэгтэй хүний хар өнгийн 39 размерын, 34 размерын хүүхдийн гутлыг худалдан авахаар болж тухайн гуталнуудын төлбөрийг Мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон хуурамч мессежийг үзүүлэн мөнгийг нь шилжүүлэлгүй иргэн Э.Баттогтоход 435.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цахлай” орчимд “Гэрэлт” нэртэй авто засварын газраас приус-20 машины 2 ширхэг амортизатор авъя, “мобайл банкаар 150.000 төгрөг шилжүүлчихье, чи надад 20.000 төгрөг бэлнээр өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Т.Зоригтбаатарт нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Цэрэннямбуугийн эзэмшлийн Айфон-7 маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож “данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, банк хооронд шилжүүлсэн болохоор удаж байгаа байх” гэж худал хэлэн мөнгө шилжсэн мэт мессежийг гар утаснаасаа үзүүлэн хуурч, тухайн гар утсыг нь залилан авч 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Б.У нь 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын 106 дугаар контейнерт худалдаа эрхэлдэг иргэн Б.Мөнхтуулаас 220.000 төгрөгийн үнэ бүхий пробокс автомашины ачаа, приүс-20 маркийн автомашины суудлын бүрээсийг “төлбөрийг нь Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлчихлээ, жаахан удаж дансанд чинь орох байх” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуулын өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” зах дээр өөрийн тээврийн хэрэгслийн гоёл чимэглэл зардаг барууны 106 тоот лангуун дээрээ наймаа хийгээд байж байтал 11 цагийн орчим үл таних 30 орчим насны, 170 см орчим өндөртэй, махлагдуу биетэй эрэгтэй ирээд “Пробокс машины ачаа, приүс-20 загварын тээврийн хэрэгслийн суудлын бүрээс авъя, төлбөрөө дансаар хийнэ.” гэхээр нь өөрийн “Хаан” банкны 5018126687 тоот дансыг өгөөд “220.000 төгрөг болж байна.” гэтэл “Мөнгө шилжүүлчихлээ.” гээд өөрийн жижиг товчлууртай гар утсан дээрээсээ банкны зарлага гарсан мессеж харуулсан. Тэгэхээр нь би өөрийн интернэт банкаа ашиглан дансны хуулгаа хартал мөнгө орж ирээгүй байхаар нь “Мөнгө ороогүй байна.” гэтэл “Би “Төрийн банк”-наас шилжүүлсэн юм. Бага зэрэг удаж орох байх.” гэхээр нь приус-20 загварын тээврийн хэрэгслийн 5 хос улаан өнгийн сүлжмэл материалтай энэ онд “Эрээн” хотоос 52.000 төгрөгөөр авч байсан суудлын бүрээсийг өгөөд цаг хэмнэх гээд манайд ажилладаг Ж.Цагаандэлгэр гэх хүнд “Наад залуугаа дагуулаад складнаас Пробокс машины энэ онд Эрээн хотоос 147.000 төгрөгөнд авч байсан ачааг аваад өгчих.” гэж хэлээд явуулсан. Тэднийг явснаас хойш 5 орчим минутын дараа мөнгө орж ирээгүй байхаар нь Ж.Цагаандэлгэр рүү залгаад “Мөнгө ороогүй байна шүү, битгий өгөөрэй.” гэж хэлсэн. Тэгээд тэр залууг хаашаа явсныг мэдээгүй. Хайгаад олоогүй.” /1хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цагаандэлгэрийн өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” зах дээр ажил дээр байж байтал 10 цаг 40 минутын орчим эгч Б.Мөнхтуул нь нэг залууг заагаад “хамт яваад складнаас Пробоксын машины ачаа аваад өгчих” гэхээр нь 500 метр орчим зайтай байдаг складнаас очиж нөгөө хүнд машины ачаа авч өгөөд байж байтал эгч залгаад “мөнгө ороогүй байна шүү, битгий юм өгөөрэй” гэхээр нь нөгөө эрэгтэйд “таны мөнгө чинь ороогүй байна гэж байна” гэсэн чинь “Төрийн банкнаас шилжүүлсэн жоохон удаж орох байх миний дугаарыг аваад үлдчих” гээд 95973283 гэсэн дугаар өгөхөөр нь залгаж үзтэл тэр ахын барьж байсан утас нь дуугарч байхаар нь өөрийнх нь утас мөн байна гээд итгээд явуулсан. 5 орчим минутын дараа эгч дээр очтол “мөнгө нь ороогүй байна, нөгөө хүнд ачаагаа өгөөд явуулчихсан юм уу, хурдан олоод ир” гэхээр нь “Өгөөмөр” захын гарах хаалга дээр очоод хайсан боловч олоогүй.” /1хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэрэнжаргалын өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагийн үед “Да-Хүрээ” зах дээр машинаа зарах гэж байх үед тэнд амьдардаг Б.У гээд залуу гарч ирээд “Зарах гэж байсан пробокс загварын автомашинд ачаа таньдаг хүнээсээ хямд үнээр олоод өгье, Ц.Энхбатад зарах гэж байсан Приүс-20 маркийн автомашинд суудлын бүрээс хямд үнээр “Өгөөмөр” захаас авч өгнө” гэсэн. Тэгээд бид гурав Ц.Энхбатын зарах гэж байсан машинтай яваад “Өгөөмөр” зах дээр очиход Ууганаа машинаас буугаад “Аваад ирье” гээд явсан. Удалгүй Ууганаа хайрцагтай ачаа болон Ц.Энхбатын машины суудлын бүрээсийг авч ирсэн. Тэгээд би 70.000 төгрөг өгсөн. Б.У 95973283 гэсэн дугаарын утас барьдаг. Би дугаарыг нь “uuganaa zalilan” гэж хадгалсан бөгөөд эхнэр нь Уянга гэдэг эмэгтэй байдаг. Ууганаа тэр хавиар яваад заримдаа зарах машин олж өгөөд хөзөр тоглоод явж байдаг.” /1хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхбатын өгсөн “...Б.У машинаас бууж яваад хэсэг хугацааны дараа суудлын бүрээс болон ачааг авч ирсэн. Би суудлын бүрээсийг нь 10.000 төгрөгөөр, Цэрэнжаргал ачааг нь 70.000 төгрөгөөр худалдан авсан.” /1хх-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...Би уг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1хх-38-39/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-3-4/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-5-7/ зэрэг болно.
2. Шүүгдэгч Б.У нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвийн хашаан доторх павилоноос худалдаа хийж байсан иргэн Ч.Дамдиндоржоос “адидас болон кайлис загварын 90.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг пүүз худалдан авъя, мөн дэлгүүр хаахаас өмнө юм авах хэрэгтэй байна, АТМ ажиллахгүй байх тул та надад бэлэн 50.000 төгрөг өгчих, би таны данс руу нэг мөсөн нийт 140.000 төгрөгийг Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлье” гэж хуурч, залилан мэхэлж хохирогч Ч.Дамдиндоржид нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Дамдиндоржийн өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын үед нэг залуу ирээд хоёр ширхэг гутал надаас худалдан аваад “Төрийн банкнаас манай эхнэрийн данс руу 140.000 төгрөг шилжүүлнэ” гэсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ “данс руу чинь мөнгө орсон уу” гээд 2-3 удаа утсаар залгаж асуухад “орохгүй байна” гэсэн чинь нөгөө залуу “Банк хооронд 20-30 минут болно, “Баялаг-Ундраа” хаах гээд байна. Би дотроос юм авах гээд яараад байна. Би худлаа хэлэхгүй.” гэхээр нь би 99531764 гээд утасны дугаарыг нь аваад үлдсэн. Тэгээд дараа нь араас нь төд удалгүй залгаад ярьсан чинь “орно орно” гээд утсаа салгасан. Маргааш өдөр нь “Баялаг-Ундраа” руу орж камерын бичлэг шүүсэн. Тэгээд түүнээс хойш зөндөө залгасан боловч утсаа авахгүй байсан. Тухайн залуу 26-28 орчим насны 175 см өндөртэй, давхраатай том нүдтэй, шар залуу байсан. Саравчтай малгайтай, хар бэлтгэлийн хувцастай, улаан пүүзтэй байсан. Тэр залуу “АТМ-үүд ажиллахгүй байна. “Баялаг-Ундраагаас юм авах гэсэн чинь хаах гээд бэлэн мөнгө байдаггүй, таны данс руу мөнгө орох л юм чинь нийлүүлээд 140.000 төгрөг хийнэ. 50.000 төгрөг өгчих.” гэхээр нь 50.000 төгрөг нэмж өгсөн.” /1хх-59-61/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-51-52/,
Мобиком корпорацийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /1хх-65-69/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн №БЗ1-20-1163 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-74-75/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-77-79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...Надад санал хүсэлт байхгүй. Би энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна.” /1хх-83/ гэх мэдүүлэг зэрэг болно.
3. Шүүгдэгч Б.У нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Э.Баттогтохын үйл ажиллагаа явуулах “Суперстар” гутлын лангуунаас Гарнет 2, эмэгтэй хүний хар өнгийн 39 размерын, 34 размерын хүүхдийн гутлыг худалдан авахаар болж тухайн гуталнуудын төлбөрийг Мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон хуурамч мессежийг үзүүлэн мөнгийг нь шилжүүлэлгүй иргэн Э.Баттогтоход 435.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баттогтохын өгсөн: “...”Шөнийн зах” дотор лангуундаа худалдаа хийгээд байж байтал 22:30 цагийн үед 30 орчим насны эрэгтэй эмэгтэй 7 орчим насны хүүхэдтэй 2 хүн ирж 380.000, 170.000, 35.000 төгрөгийн үнэ бүхий 3 пүүз худалдан аваад манай эхнэрт мобайл банкаар 585.000 төгрөгний гүйлгээ амжилттай хийгдлээ гэж харуулан шилжүүлсэн. Тэгээд яваад өгсөн. Дараа нь эхнэрийнхээ утсыг харахад мөнгө шилжиж ирээгүй. Тэгээд “Хаан” банк руу утасдаж дансаа шалгуулахад мөнгө ороогүй байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн.” /1хх-94-95, 103-104/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 93/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-98-100/
“Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн №БЗ1-20-635 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-106-108/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...Ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” /1хх-114-115/ зэрэг болно.
4. Шүүгдэгч Б.У нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цахлай” орчимд “Гэрэлт” нэртэй авто засварын газраас приүс-20 машины 2 ширхэг амортизатор авъя, “мобайл банкаар 150.000 төгрөг шилжүүлчихье, чи надад 20.000 төгрөг бэлнээр өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Т.Зоригтбаатарт нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Зоригтбаатарын өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Цахлайн тойрог, Хаан банкны урд талд байрлах “Гэрэлт” нэртэй засварын газар ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг залуу орж ирээд “Приүс-20 машины 2 ширхэг амортизатор авах гэсэн юм байгаа юу” гэсэн. Тэгэхээр нь би “приүс-20 машины амортизатор байгаа нийт 130.000 төгрөг болно” гэхэд нөгөө залуу “авъя” гэсэн. Тэгээд приүс-20 машины 2 ширхэг амортизатор аваад өгсөн чинь нөгөө залуу “Би мобайл банкаар 150.000 төгрөг шилжүүлчихье, чи надад 20.000 төгрөг бэлнээр өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд мөнгө өгөх гэтэл бэлэн мөнгө байхгүй болохоор урд талын цайны газрын эгчээс 20.000 төгрөг зээлээд нөгөө залууд өгсөн. Тэгээд нөгөө шилжүүлсэн мөнгө нь орж ирэхгүй болохоор би нөгөө залууд хэлтэл “Банк хооронд гүйлгээ уддаг юм аа.” гэсэн. Тэгээд би “Шилжүүлсэн мөнгө чинь ирэхгүй байна, чи над руу дахиад 10.000 төгрөг шилжүүл. Би харъя” гэсэн чинь нөгөө залуу утсаа оролдож байгаад надад шилжчихлээ гээд утсаа харуулсан. Тэгээд хартал данснаас нь мөнгө хасагдсан байхаар би итгэсэн. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй, 30 гаран насны 180 орчим см өндөр, туранхай, 95973283 гэсэн дугаарын утас барьсан залуу байсан. Надаас приүс 20 машины 2 ширхэг амортизатор, нэмээд 30.000 төгрөг авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан.” /1хх-181-183/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-179/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №БЗД3-20-217 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-187-189/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-226-227/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” /1хх-232/ гэх мэдүүлэг,
5. Шүүгдэгч Б.У нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Цэрэннямбуугийн эзэмшлийн Айфон-7 маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож “Данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, банк хооронд шилжүүлсэн болохоор удаж байгаа байх” гэж худал хэлэн мөнгө шилжсэн мэт мессежийг гар утаснаасаа үзүүлэн хуурч, тухайн гар утсыг нь залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Цэрэннямбуугийн өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” дээр “айфон 7 гар утсаа зарна” гэсэн зар оруулаад өөрийнхөө гар утасны дугаарыг үлдээсэн байсан. Удалгүй миний гар утас руу нэг дугаараас залгаад “Гар утсыг чинь үзье, авъя” гэж хэлэхээр нь би “Макс молл” худалдааны төвийн урд хүрээд ир” гэж хэлсэн. 23 цагийн үед нөгөө хүн “Макс молл дээр ирчихлээ” гэж залгахаар нь би очтол “За чиний гар утсыг авъя, би мөнгөө чиний данс руу шилжүүлчихье” гэж хэлээд дансны дугаар аваад “шилжүүлчихлээ” гээд мессэж харуулаад явсан. Би мөнгө орж ирэхийг хүлээж байгаад шалгатал мөнгө нь орж ирээгүй байсан. Тэр хүнийг одоо харвал танина.” гэх мэдүүлэг /2хх-10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Энхжаргалын өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би фэйсбүүк дээр “Одбаяр Одко” гэсэн нэртэй хаягнаас “Айфон 7 загварын гар утас зарна.” гэсэн утгатай зар байршуулсан байхаар нь зарын дугаар болох 80181958 дугаарын утсаар холбогдож үл таних эрэгтэй хүнтэй ярихад “Яг одоо “Тэнгис” кино театр дээр ирээд авбал ав. Би одоо утсаа хүнд зарах гээд байна.” гэж хэлэхээр нь би энэ өдрийн 22 цагийн үед “Тэнгис” кино театрын ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах талбай дээр уулзаад айфон 7 загварын гар утсыг үзэхэд надад их таалагдаад шалгаж үзээд мөнгийг нь бэлнээр өгөөд салсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын эхээр байх, би амралтаараа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байж байтал Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Э.Очирбат миний гар утас руу залгасан. 1 хоногийн дараа цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийн замаар орж ирсэн гар утас худалдаж авснаа мэдээд хохирогчид гар утсыг хүлээлгэж өгсөн. Би өөрийн худалдаж авсан 480.000 төгрөг болох хохирлын мөнгөө буцаан авмаар байна.” /2хх-14-15/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан өргөдөл /1хх-246/,
Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1хх-247-250/
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-249-250, 2хх-1-6/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ТХҮ-719/108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-20-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уын яллагдагчаар өгсөн “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх-73-74/ гэх мэдүүлэг бусад хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Б.Уын 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын 106 дугаар контейнерт худалдаа эрхэлдэг иргэн Б.Мөнхтуулаас 220.000 төгрөгийн үнэ бүхий пробокс автомашины ачаа, приүс-20 маркийн автомашины суудлын бүрээсийг “төлбөрийг нь Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлчихлээ, жаахан удаж дансанд чинь орох байх” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвийн хашаан доторх павилоноос худалдаа хийж байсан иргэн Ч.Дамдиндоржоос “адидас болон кайлис загварын 90.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг пүүз худалдан авъя, мөн дэлгүүр хаахаас өмнө юм авах хэрэгтэй байна, АТМ ажиллахгүй байх тул та надад бэлэн 50.000 төгрөг өгчих, би таны данс руу нэг мөсөн нийт 140.000 төгрөгийг Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлье” гэж хуурч, залилан мэхэлж хохирогч Ч.Дамдиндоржид нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Э.Баттогтохын үйл ажиллагаа явуулах “Суперстар” гутлын лангуунаас Гарнет 2, эмэгтэй хүний хар өнгийн 39 размерын, 34 размерын хүүхдийн гутлыг худалдан авахаар болж тухайн гуталнуудын төлбөрийг Мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон хуурамч мессежийг үзүүлэн мөнгийг нь шилжүүлэлгүй иргэн Э.Баттогтоход 435.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цахлай” орчимд “Гэрэлт” нэртэй авто засварын газраас приус-20 машины 2 ширхэг амортизатор авъя, “мобайл банкаар 150.000 төгрөг шилжүүлчихье, чи надад 20.000 төгрөг бэлнээр өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Т.Зоригтбаатарт нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Цэрэннямбуугийн эзэмшлийн Айфон-7 маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож “данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, банк хооронд шилжүүлсэн болохоор удаж байгаа байх” гэж худал хэлэн мөнгө шилжсэн мэт мессежийг гар утаснаасаа үзүүлэн хуурч, тухайн гар утсыг нь залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Уын 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын 106 дугаар контейнерт худалдаа эрхэлдэг иргэн Б.Мөнхтуулаас 220.000 төгрөгийн үнэ бүхий пробокс автомашины ачаа, приүс-20 маркийн автомашины суудлын бүрээсийг “төлбөрийг нь Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлчихлээ, жаахан удаж дансанд чинь орох байх” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвийн хашаан доторх павилоноос худалдаа хийж байсан иргэн Ч.Дамдиндоржоос “адидас болон кайлис загварын 90.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг пүүз худалдан авъя, мөн дэлгүүр хаахаас өмнө юм авах хэрэгтэй байна, АТМ ажиллахгүй байх тул та надад бэлэн 50.000 төгрөг өгчих, би таны данс руу нэг мөсөн нийт 140.000 төгрөгийг Төрийн банкны данснаасаа мобайлаар шилжүүлье” гэж хуурч, залилан мэхэлж хохирогч Ч.Дамдиндоржид нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Э.Баттогтохын үйл ажиллагаа явуулах “Суперстар” гутлын лангуунаас Гарнет 2, эмэгтэй хүний хар өнгийн 39 размерын, 34 размерын хүүхдийн гутлыг худалдан авахаар болж тухайн гуталнуудын төлбөрийг Мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон хуурамч мессежийг үзүүлэн мөнгийг нь шилжүүлэлгүй иргэн Э.Баттогтоход 435.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цахлай” орчимд “Гэрэлт” нэртэй авто засварын газраас приус-20 машины 2 ширхэг амортизатор авъя, “мобайл банкаар 150.000 төгрөг шилжүүлчихье, чи надад 20.000 төгрөг бэлнээр өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Т.Зоригтбаатарт нийт 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Цэрэннямбуугийн эзэмшлийн Айфон-7 маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож “данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, банк хооронд шилжүүлсэн болохоор удаж байгаа байх” гэж худал хэлэн мөнгө шилжсэн мэт мессежийг гар утаснаасаа үзүүлэн хуурч, тухайн гар утсыг нь залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Уын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан нийт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч иргэний нэхэмжлэгч нараас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат зүгээс: “...Б.Уын хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Уын энэ хэрэгтээ 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогтой Б-ын Уыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.Ут оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус заасныг журамлан Б.Уын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС