| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/2078/Э/220/2021/0263 |
| Дугаар | 2021/ШЦТ/179 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Хохирогч Я.М,
Шүүгдэгч С.О, түүний өМ-ийгөөлөгч Л.Ононбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.От холбогдох эрүүгийн 2006 00000 2475 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, “Х” их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Е овогтой С-ын О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.О нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед иргэн Я.М-ийг түлхэж унагаж нүд орчим гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны оройн 22 цагийн орчим би найз охинтойгоо уулзаж байсан. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд “Натур”-ын тэнд байдаг Н.Мичидмаа найз охиныхоо байрны хажууд явах гээд байж байтал Я.М ах замын цаана таксинаас буугаад араас нь шүгэлдээд байх шиг байсан. Тэр урсгал дагуу зөндөө машинууд явж байсан. Тэгэхэд зам гараад бид хоёр дээр ирэхээр нь би суучих байх гээд машиныхаа хаалгыг түгжсэн. Тэгсэн тогшоод ах нь “таксинд малгайгаа үлдээчихлээ, араас нь яваад өг” гээд байсан. Тэгэхээр нь би “завгүй байна” гэж хэлээд цонхоо хаасан чинь цохиод байсан. Тэгээд “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь дахиад бүр чанга цохиод байсан. Тэгээд би машинаасаа бууж ирээд машинаасаа түлхсэн. Тэр үед хохирогч нэлээн согтуу байсан. Тэгээд хойшоо боржур дээр бүдрээд унасан. Тэгээд явах гэсэн чинь “чи намайг зодлоо, хүүхдээ дуудаж зодуулна” гээд байсан. Тэгээд Н.Мичидмаа бид хоёр юм яриад зогсож байгаад эргээд харсан чинь утсаараа миний хамарт цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би буцаагаад цохисон. Миний цохисон нь буруу байсан. Тэгээд манай найз охин ээж, эгчийгээ дуудсан. Тэгээд эгч нь цагдаа дуудсан. Хохирогчийн мэдүүлэгт хаалга дээр ахаараа цохиулсан гэдэг мэдүүлэг худлаа. Хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй...Бүх зүйлийг үнэн, зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.М мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн үед би эмнэлгийн эмчтэй уулзах гээд очсон. Тухайн үед би нээх согтоогүй 2 пиво уусан байсан. Тэгээд такси 5000 төгрөг гарсан гэхээр нь би 10000 төгрөг өгөөд буусан. Тэгээд таксинд цүнхээ мартаад буусан байсан. Тэгээд таксины араас нь “хөөе” гэсэн чинь хөдлөөд яваад өгсөн. Тэгээд машин байхгүй болохоор нь би замын цаана байсан машин дээр очоод “миний дүү ах нь цүнхээ машинд үлдээсэн байна, чи араас нь яваад өг 200.000 төгрөг өгнө” гээд цонхыг нь үнэндээ чанга цохисон. Тэгээд шүүгдэгч жоохон уурласан юм шиг байсан. Би жолооч талын цонхыг нь цохисон машинаасаа бууж ирээд “чи цонх чанга цохилоо” гээд намайг түлхсэн. Тэгээд би унаад босож ирээд шүүгдэгчийг заамдаж аваад “чи яагаад аав шигээ хүнийг түлхдэг юм” гээд би уурласан. Тэгээд намайг хажууд байсан найз охин нь нэг юм хэлсэн чинь миний нүд рүү цохисон. Тэгэхдээ намайг шүүгдэгч унатал цохиод байсан. Тэгээд явах гэхээр нь “аавыг нь цохисон” гээд би хүүхдээ дуудсан. Тэгээд найз охин нь хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн дуудаад гараад ирсэн. Тэгээд би эд нарыг явах гээд байхаар нь явуулахгүй гээд машиных нь урд гараад зогссон. Тэгсэн найз охиных нь аав бололтой намайг холдуулах гээд хувцаснаас татаад хувцас эвгүй болгосон. Тэгээд явах гээд байхаар нь би машиных нь урд орж суугаад рүльнээс нь нэг гараараа нөгөө гараараа бариулаас нь бариад суусан байсан чинь намайг татаад буулгаж чадахгүй байж байгаад миний гарыг тавиулах гээд хаалга хүчтэй савсан. Тэгээд эд нар цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэхэд оруулсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон. Тэгээд маргааш нь цагдаа дээр шүүгдэгч ирсэн байхад би “ах нь цагдаа, шүүх гээд яах юм чи миний хүүхдүүд шиг юм байна” гэж хэлсэн. Тэгээд “хоёулаа зүгээр салъя, би гомдол гаргахгүй” гэж хэлэхэд шүүгдэгч би “ааваасаа асуугаадахъя” гэж хэлсэн. Тэгээд аавтайгаа яриад “ямар ч тохиолдолд би буруутахгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгээд намайг цагдаа дуудаад би яваад өгсөн. Тэгээд эд нар шүүх эмнэлгээр явсан байсан болохоор өргөдлөө буцааж авч болохгүй байсан. Би бол “гомдолгүй” гээд бичээд өгөх л байсан. Тэгээд аав нь гээд хүн дараа нь над руу ярьсан. Тэгээд би аав нь гэдэг хүн цаанаас нь ингээд байна гэдгийг бодсон. Намайг л буруутай гэж бодоод байсан юм шиг байсан...Би өөрөө зөөлөн хүн байгаа юм. Тэгэхээр миний зөөлөн зан гаргаж байгаа дээр шүүгдэгчийн өМ-ийгөөлөгч намайг гэмт хэрэг үйлдчихээд айгаад зөөлөн байгаад байна гэж бодоод байна. Шүүгдэгчийн аав болон өМ-ийгөөлөгч нь энэ хүүхдийг алж байна. Хоёр эр хүн гар бариад салах гэж байхад аав нь дундуур орж ирээд “шүүх эмнэлэгт үзүүл” гээд явсан байдаг. Ээжийнхээ найзын эмнэлэгт үзүүлсэн хугаралтай байж магадгүй гэж хэлсэн гэсэн. Би энэ хүүхдэд ял оногдуулах саналгүй байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Я.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-12-15/, гэрч Н.Мичидмаагийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10627 дугаартай дүгнэлт /хх-30-31/, шүүгдэгч С.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, хохирогч С.О-ийн өгсөн мэдүүлэг /хх-16-18/, С.О-ийн томографийн шинжилгээний төлбөр төлсөн баримт /хх-22/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-24/, “Сорт чоно” ХХК, “Натур эмнэлэг” компьюьтерт томографийн оношилгоо /хх-25, 35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10541 дугаартай дүгнэлт /хх-26-27/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-32-33/, С.О-ийн эмнэлгийн хуудас /хх-36-39/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1164 дугаартай дүгнэлт /хх-41-43/, зөвлөлгөөн авах бичиг /хх-44/, шинжээч М.Золжаргалын өгсөн мэдүүлэг /хх-45-46/, С.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-47/, С.О-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-53-55/, С.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58-60/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-63-65/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.О нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед иргэн Я.М-ийг түлхэж унагаж нүд орчим гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.М-ийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын эмнэлгийн ажилчдын байранд нэг эмч найзтайгаа уулзах гээд байрных нь ойролцоо нэг таксинаас буусан. Тухайн таксинаас буунгуутаа цүнхээ үлдээснээ мэдээд араас нь “хөөе” гээд хашгирсан. Нөгөө такси улам хаазлаад бараг зугтаагаад явсан. Яг хажуу талд нэг приус машин зогсож байхаар нь жолооч талынх нь цонхыг тогшоод “миний цүнхийг аваад явчихлаа, тэр машины араас яваад өгөөчээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр машины жолооч залуу “завгүй байна” гээд шилээ хаачихсан. Ойр хавьд өөр машин байгаагүй. Яаралтай араас нь явах хэрэгтэй учир дахиад гуйх гээд тэр машины шилийг нь цохисон. Цонхных нь гаднаас шилийг нь нүдээд “миний дүү ах нь юмаа алдчихлаа яваад өгөөч 200.000 төгрөг өгье” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу “цонх чанга тогшлоо” гээд бууж ирээд намайг түлхээд унагаачихсан.Тэгээд би босч ирээд “чи аав шиг хүнийг түлхэж унагаад яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгсэн чинь хажуунаас 1 эмэгтэй ирээд “хүний машин тэрэг ингэлээ тэглээ” гээд янз бүрийн юм яриад байсан. Охиныг юм хэлсэн чинь нөгөө жолооч залуу нь шууд намайг нүд рүү цохичихсон. Тэгээд цохиход нь би дахиад уначихсан. Намайг цохиж унагаачихаад машиндаа суугаад явах гээд байсан. Би тэгэхээр нь цохиулчихсан хүн юм чинь тэр залууг “явуулахгүй” гээд машиных нь өмнө очиж зогсоод хүүхэд рүүгээ залгаад хүүхдээ дуудсан. Тэгсэн чинь хамт сууж байсан хүүхэн нь гар утсаараа ярисан чинь хаа нэгтэйгээс 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн гараад ирсэн. Тэд нар намайг холдуулж тэр залууг явуулах гэж хувцаснаас зуурч байгаад миний өмсөж байсан цамц подволк урчихсан. Би явуулахгүй гээд хүүхдээ ирэхээр учрыг нь олох гээд байсан юм. “Цагдаа дуудъя” гэсэн чинь тэд нар өөрсдөө цагдаа дуудчихсан. Тэгээд цагдаа ирээд намайг согтуу байсан болохоор дагуулж яваад эрүүлжүүлэх байр руу хүргэсэн. Миний баруун нүд хөхөрсөн, баруун гарын тохой хөхөрсөн, зүүн гарын бугалга, сарвуу хөхөрсөн байна. Өөр гэмтэл шарх байхгүй. Би тухайн үед тэр хүнийг явуулахгүй гээд машин дотор нь ороод суучихсан юм. Тэгтэл тэр эмэгтэйгийнх нь аав нь гээд нэг залуу ирээд намайг машинаас буулгаж тэр машинийг явуулах гээд байсан. Би болохоор явахгүй цагдаа ирэхээр асуудлаа шийдүүлнэ гээд зүүн гараараа машины оройноос нь бариад буухгүй гээд сууж байсан. Тэр аав нь гээд байгаа залуу миний гарыг тавиулах гээд хаалгаар 2 удаа хүчтэй цохиж миний гарыг өвтгөсөн. Тэгээд миний гарнаас чирж машинаас буулгасан. Машинаас буусан байхад хувцаснаас татаж чангааж зууралдаж байгаад миний өмсөж явсан гадуур хувцас болон подволкыг урсан.” /хх-12-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мичидмаагийн өгсөн: ”....2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагиин Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр сургуулийн тэнд “Шинэ зуун” хотхоны урдхан талд найз залуу С.Отэй уулзаад машин дотор нь сууж байсан. Тухайн үед замын цаад талд нэг таксинаас согтуу эрэгтэй хүн бууж ирээд бид хоёр руу шууд ирэнгүүтээ арын хаалга татаж суух гээд байхаар нь бид хоёр хаалгаа түгжчихсэн. Тэгсэн чинь тэр ах “машин дотор малгайгаа мартчихлаа, араас нь яваад өгөөч ээ” гэсэн. Тухайн үед бид хоёр яарч байсан учир явж өгөөгүй. Тэгсэн чинь тэр ах бид хоёрт “200.000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд бид хоёр “явахгүй” гэж хэлсэн. Тэгтэл машины цонх 2 удаа цохисон. 2 дахь удаагаа цохиход нь С.О машинаас буугаад тэр ахыг түлхсэн. Түлхэхэд тэр ах замын боржурт тээглээд арагшаа уначихсан. Босч ирээд тэр ах гар утсаараа хүүхэд рүүгээ залгаад “аавыг нь нэг банди зодчихлоо” гэсэн. Тэгж байснаа тэр ах бид хоёрыг зугтаах гээд байна гээд машинд суух гээд байсан. Суух гээд байхаар нь С.О тэр ахыг араас нь татсан. Тэгсэн чинь гартаа барьж байсан гар утсаараа С.О-ийн нүүр рүү цохисон. Тэгээд С.О-ийн хамарнаас цус гарсан. С.О цохиулчихаад тэр ахыг унагаасан. Би тухайн үед гэрээсээ ахыгаа дуудсан. Ах гарч ирэх хооронд нөгөө ах урд талын суудал дээр суучихаад босохгүй гээд байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэгээд манай ах Баярмагнай гарч ирээд тэр ахыг машинаас буулгасан. Ахыг гарч ирсэний дараа манай эгч Маралмаа бас гарч ирсэн. Маралмаа эгч тэгээд 88089390 гэсэн дугаартай утаснаасаа цагдаа дуудсан. Цагдаа ирээд л тэр хүнийг шалгаад дагуулаад явсан. Араас нь бид хэд хэлтэс рүү яваад С.О өргөдөл гаргаж өгсөн.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10541 дугаартай дүгнэлтэд:
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №10627 дугаартай дүгнэлтэд:
1. Я.М-ийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, 2 тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-30-31/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1164 дугаартай дүгнэлтэд:
4.5. С.О-ийн 2020.9.13-ны өдөр авахуулсан “Натур” эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээний зургийг шүүх эмнэлгийн газрын дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхээр дахин уншуулахад С.О-ийн хамар ясанд гэмтэл тогтоогдсонгүй болно.” /хх-41-43/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Натур” эмнэлэгт авсан С.О-ийн толгойн КТГ-ийн зурагны хариунд хамар ясанд болон хамрын зөөлөн эдэд гэмтэл тогтоогдоогүй. КТГ-ын зургийг дахин нэмэлт шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч Чулуунсүхээр дахин уншуул С.О-ийн хамар ясанд гэмтэл тогтоогдоогүй. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.О-ийг үзэхэд хамраар хөндүүрлэнэ гэсэн зовиуртай, хэсэг газрын үзлэгт хамрын нуруугаар тэмтэрхэд бага зэрэг эмзэглэлтэй байсан ба С.О-ийн биед гэмтэл тогтоогдоогүй гэж дүгнэлтийг гаргасан. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн толгойн КТГ-н зурагт хамар ясанд гэмтэл тогтоогдоогүй байхад УНТЭ-ийн эмч хамар ясны шинэ хугарал гэж оношлоод хамар ясны хугарлыг зассан гэж амбулторийн картад тусгасан байсан. Яагаад хамар ясны хугаралтай гэж оношилсоныг тайлбарлах боломжгүй байна.” /хх-45-46/ гэх мэдүүлэг,
БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/,
Эд мөрийн баримтаар С.О-ийн “Натур” эмнээлгт авахууласан толгойн томографийн зураг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах тогтоол, сиди, зураг /хх-4-6/,
Шүүгдэгч С.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өМ-ийгөөлөгч Л.Ононбаярын зүгээс гаргасан: “....С.О эхлээд гомдол гаргаад явсан. Хавтаст хэргийн 16 дугаар хуудаснаас эхлээд О-ийг хохирогчоор тогтоосон. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст гэрч Н.Мичидмаагийн мэдүүлэгт С.О нь М-ийг цохиогүй гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 25 дугаар хуудаст томограф шинжилгээ дээр хамрын ясны зүүн хажуу хана зөрүүгүй хугаралтай гэсэн хариу гарсан. Мөн дараа нь шинжээчийн дүгнэлтээр өмнөх томограф шинжилгээний хариуг үгүйсгэсэн зүйл гарч ирдэг. Хавтаст хэргийн 37 дугаар хуудаст С.О-ийг хугаралтай гэж хэлсэн учир гэрч, шинжээчээр байцаалт авна уу гэж хүсэлт гаргахад прокурор татгалзсан байдаг. Анх М.Золжаргал гэдэг шинжээч дүгнэлт гаргасан. Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст нэмэлт шинжилгээг өмнө гаргасан хүн гарын үсэг зураад гэмтэлгүй гэж гарсан байдаг. Ингээд прокурорын тогтоолоор С.О-ийн хохирогч гэдэг статус нь байхгүй болоод шүүгдэгч болоод сууж байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүдэд байдаг. Хоёр биедээ гар хүрч харилцан зодолдсон. Гэмтлийн зэрэг сайн гаргаж чадсан бол С.О илүү хохиролтой байгаа юм. Хамрын яс нь хуучин гэмтэлтэй байж магадгүй. Гэхдээ хамрынх нь цусыг садартал хүүхэд шигээ хүүхдийг зодсон байдаг. Хохирогч хууль сануулсаар байтал худал мэдүүлж байгаад харамсалтай байна. Хохирогчийн мэдүүлэгт дүгнэлт хийхэд О бол түлхсэн болохоос хохирогчийг цохисон зүйл байхгүй. Иймд О-ийг гэм буруугүй гэж үзэж байна” гэх тайлбарыг мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.М-ийн өгсөн: “...Тэгсэн чинь тэр залуу “цонх чанга тогшлоо” гээд бууж ирээд намайг түлхээд унагаачихсан.Тэгээд би босч ирээд “чи аав шиг хүнийг түлхэж унагаад яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгсэн чинь хажуунаас 1 эмэгтэй ирээд “хүний машин тэрэг ингэлээ тэглээ” гээд янз бүрийн юм яриад байсан. Охиныг юм хэлсэн чинь нөгөө жолооч залуу нь шууд намайг нүд рүү цохичихсон. Тэгээд цохиход нь би дахиад уначихсан...Миний баруун нүд хөхөрсөн, баруун гарын тохой хөхөрсөн, зүүн гарын бугалга, сарвуу хөхөрсөн байна. Өөр гэмтэл шарх байхгүй. Би тухайн үед тэр хүнийг явуулахгүй гээд машин дотор нь ороод суучихсан юм. Тэгтэл тэр эмэгтэйгийнх нь аав нь гээд нэг залуу ирээд намайг машинаас буулгаж тэр машинийг явуулах гээд байсан. Би болохоор явахгүй цагдаа ирэхээр асуудлаа шийдүүлнэ гээд зүүн гараараа машины оройноос нь бариад буухгүй гээд сууж байсан. Тэр аав нь гээд байгаа залуу миний гарыг тавиулах гээд хаалгаар 2 удаа хүчтэй цохиж миний гарыг өвтгөсөн. Тэгээд миний гарнаас чирж машинаас буулгасан. Машинаас буусан байхад хувцаснаас татаж чангааж зууралдаж байгаад миний өмсөж явсан гадуур хувцас болон подволкыг урсан.” /хх-12-15/ гэх мэдүүлэг, мөн гэрч Н.Мичидмаагийн өгсөн: ”.... Тэгтэл машины цонх 2 удаа цохисон. 2 дахь удаагаа цохиход нь С.О машинаас буугаад тэр ахыг түлхсэн. Түлхэхэд тэр ах замын боржурт тээглээд арагшаа уначихсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10541 дугаартай дүгнэлтэд: “...С.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хх-26-27/ гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №10627 дугаартай дүгнэлтэд: “...Я.М-ийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, 2 тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-30-31/ гэх дүгнэлт зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хохирогч Я.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд С.О-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед иргэн Я.М-ийг түлхэж унагаж нүд орчим гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Я.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул С.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч С.О-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сиди, 2 ширхэг томографийн зураг зэргийг хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогтой С-ын О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сиди, 2 ширхэг томографийн зураг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өМ-ийгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС