| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0178/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/222 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/222
2021 02 23 2021/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ө-ийн Өод холбогдох эрүүгийн 2002 00488 0005 дугаартай хэргийг шүүх 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилтэй, “Х” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Модны 2, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой Ө-ийн Ө.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр х аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэснтний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй “Golden Plum” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 181.3650 грамм, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 5.7893 грамм, өнгөгүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 1.0541 грамм, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин 0.9808 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг сэтгэцэт нөлөөт бодисыг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах найз Б.С-ын гэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад нэг удаа боломж олгохыг хүсэж байна. Би тийм муухай газарт очмооргүй байна. Би ээж, дүүгээсээ хол баймааргүй байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.”
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-37/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-49-50/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-50-53/, эд зүйлд эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх-61-62/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-64/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5259 дугаартай дүгнэлт /хх-90-97/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5260 дугаартай дүгнэлт /хх-101-103/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 5263 дугаартай дүгнэлт /хх-107-109/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1031 дугаартай дүгнэлт /хх-135-136/, Ө.Өын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-69, 140-142/, гэрч Б.С-ын өгсөн мэдүүлэг /хх-71-73/, гэрч Г.Хгийн өгсөн мэдүүлэг /хх-74-75/, гэрч Ц.Уын өгсөн мэдүүлэг /хх-77-78/, гэрч Г.Энхжингийн өгсөн мэдүүлэг /хх-83-85/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Монгол улсад ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгаа /хх-186-189/, гэрч Ш.Хишигмаагийн өгсөн мэдүүлэг /хх-80/, гэрч Ш.Хишгээгийн өгсөн мэдүүлэг /хх-86-87/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-148/, шүүгдэгч Ө.Өын ял шалгах хуудас /хх-151/, “Оул Эм Эн Жи” ХХК-ын тодорхойлолт /хх-152/, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-153/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-156/, Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-157/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-158/, Ө.Игийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-159/, хөдөлмөрийн гэрээ /хх-169-172/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр х нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэснтний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй “Golden Plum” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 181.3650 грамм, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 5.7893 грамм, өнгөгүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 1.0541 грамм, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин 0.9808 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг сэтгэцэт нөлөөт бодисыг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 40 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах найз Б.С-ын гэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С-ын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай найзууд уулзаж караоке орж сууж байгаад шөнө тарахдаа У, Ө.Ө, Х, бид 4 манай гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь эрт У ажилдаа явсан. Ө.Ө, Х бид 3 үдээс хойш сэрээд гэрээ жаахан цэвэрлээд Ө.Ө хоол хийгээд хоолоо идээд би унтсан. Х гэр рүүгээ яваад ирье гээд гараад явсан. Намайг унтаж байхад орой 23 цагийн үед хаалга дугараад У ажлаасаа ирж байгааг мэдсэн. Удалгүй Х ирчихсэн миний хажуугаар орж ирж хэвтэхийг мэдсэн би үргэлжлүүлээд унтаж байсан. Тэгсэн шөнө гэнэт манай хаалга дуугараад “цагдаа байна” гэж хэлээд миний гарыг гавласан. Тэгээд “танай гэрт хууль бус мансууруулах төрлийн бодис байгаа юу” гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн Ө.Ө том өрөөний буйдангийн хажууд сандал дээр цаасанд дээр ил юм тавьсан байсан. Тэрийгээ зааж өгсөн бас Ө.Ө манай гэрийн тагтан дээр ундааны савтай зүйл тавьсан гэдгээ хэлсэн. Тэгээд “уг байрны эзэн хэн бэ” гээд намайг дагуулаад “танай гэрт ийм ийм зүйл байна” гэж харуулсан. Тэгж л би Ө.Өыг мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг гэдгийг мэдсэн.” /хх-71-73/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хгийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн үед Сансарт Б.С-ын гэрт утсаар ярьж байгаад очсон. Б.С-ын гэрт Б.С болон түүний найз гэх У, Ө.Ө нар пиво уугаад сууцгааж байсан. Би Б.С-ын найз Ө.Ө, У нарыг зүс танина. Тэгээд би Б.С-ын гэрт ороод 1 лаазтай пивоноос жаахан ууж байгаад жижиг өрөө рүү нь ороод унтах гээд хэвтэж байтал гаднаас цагдаа нар орж ирж шалгасан...” /хх-74-75/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Уын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би өглөө 11 цагт ажилдаа яваад ажлаа тараад 21 цаг болох гэж байхад Б.С-ын гэрт ирэхэд Б.С, Х, Ө.Ө нар байсан. Б.С, Х 2 унтаж байсан. Ө.Ө хоол хийсэн намайг орж ирэхэд хоол хийж өгөөд хоол идсэн. Тэгээд Х босч ирээд “гэр рүүгээ яваад ирнэ” гээд гараад явсан. Б.С босч ирээгүй унтаад байсан. Ө.Ө бид 2 хоол идээд пиво уусан. Намайг гэрт орж ирснээс хойш Ө.Ө тийм содон үйлдэл хийгээгүй. Тэгэхээр буйдангийн хажуу талын модон цагаан сандал дээр мөнгөлөг тугалган цаасанд дээр бор хүрэн өнгийн зүйл тавьчихсан хуйлсан мөнгөн дэвсгэрт сорохыг анзаарсан. Харин тэр сороод байгаа зүйлээ хэзээ хаанаас яаж авчирч гаргаж ирсэн, яг юу болох, яаж хэрэглээд байгааг би мэдэхгүй. Намайг ажлаас тараад ирэхэд л тэр сандал дээр байсан байх би анзаараагүй. Би тэр зүйлээс нь бол огт хэрэглээгүй ер нь хэрэглэж үзээгүй, хэрэглэдэггүй. Би Ө.Өоос юу юм бэ гэж огт асуугаагүй. “Болиоч ээ юу хэрэглээд байгаа юм бэ” гэж уурласан чинь Ө.Ө надад зүгээрээ л гэж хэлсэн.” /хх-77-78/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхжингийн өгсөн: “...Ө.Өын хамт 2020 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж өдрийг нь сайн санахгүй байна. Би Дархан-Уул аймаг руу 00-н цаас хүнд хүргэж өгөх гээд өөрийн 48-62 УАВ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Ө.Өыг хань болоод яваад ирээч гэж хэлээд бид 2 Улаанбаатар хотоос өглөө гараад өдөр очоод 00-н цаасаа өгөх хүндээ өгөөд би ганц нэг найз нартайгаа уулзаад буцаад Улаанбаатар хот руу хөдлөөд ирсэн. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан учраас тухайн үед Ө.Өыг машин бариад яваад өгөөч гэж дагуулж явсан юм. Улаанбаатараас Дархан-Уул аймаг ороход буцаад Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу ирэхэд Ө.Ө миний машиныг жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад гар утсаа оролдоод унтахдаа унтаад ирсэн. Ө.Ө машин бариад замдаа зогсоод бие засаад цайны газарт зогсож хоол цай идсэн. Би ядраад унтсан нэг мэдсэн чинь Ө.Ө намайг сэрээрэй хотод ороод ирлээ гэж сэрээсэн. Ө.Ө ямар ч байсан үүргэвч үүрчихсэн байсан.” /хх-82-83/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд” ”...Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 40 дүгээр байрны 3 дугаар орц 3 давхар 51 тоот хүрэн өнгийн төмөр хаалгатай иргэн Б.С-ын оршин гэр гэх хаалгаар дотогш ороход коридор, ванны өрөө, гал тогоо, том өрөө, жижиг өрөө гэсэн зохион байгуулалттай бөгөөд дээрх дарааллаар үзлэг хийв. Гал тогооноос хар өнгийн буйдан, зурагтын тавиурын хажууд хүрэн өнгийн модон сандал дээр гялгар уутны хамт 12.1 грамм жинтэй, цэнхэр өнгийн гялгар уутын хамт 14.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал мэт зүйлийг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...5x0.5 см хэмжээтэй хүрэн бор өнгийн шавар мэт зүйл байхыг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. Уг хүрэн бор өнгийн шавар мэт зүйлийг цаасны хамт жинлэхэд 6.3 грамм жинтэй байв.... жижиг өрөө мэт хэсэгт шалаар гудас хөнжил хувцас эмх замбараагүй байдалтай байх ба үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул гэрэл зургаар бэхжүүлж цааш жижиг өрөөнд үзлэг хийхэд бор шаргал өнгийн модон хаалгатай дотогш ороход ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, зүүн хананд хүрэн өнгийн компъютерийн ширээтэй, залгуур эмх замбараагүй, ширээний дээд шургуулганд бичиг цаас дэвтэр зэрэг эд хогшил дотор булан хэсэгт ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл байхыг түүн дотор мөнгөлөг тунгалаг цаасан дотор авч хийн хураан авав. Уг тунгалаг цаасны хамт жинлэхэд 3.5 грамм жинтэй байв. Уг өрөөний тагтруу гарахад Golden pliem гэсэн бичиглэлтэй шар өнгийн тагтай хуванцар савтай нунтаг ургамал зүйл байхыг хураан авч жинлэхэд савны хамт 181.5 грамм жинтэй байв. Уг савны таг, ёроол хэсэгт цоолсон байв. Уг өрөөнд ор, хөнжил гудас зэрэг, тагтан дээр 3 ширхэг шинэ ахуйн газ, цагаан сандал зэрэг эд хогшил байхыг гэрэл зургаар бэхжүүлэв...” /хх-27-29/,
Хэргийн газрын үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-37/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Ө.Өын үүрч явсан хар өнгийн арьсан үүргэвчний урд талын тасалгаанаас 0.9 грамм шавар мэт бор өнгийн зүйл илэрснийг хураан авав. Түүний өмсөж явсан хувцас болон халаасыг шалгаж үзэхэд Ногоон өнгийн бомбер курткны зүүн халааснаас 4 ширхэг бэлгэвч, цагаан асаагуур, зүүн талын энгэрийн халааснаас 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, баруун халааснаас 1000 төгрөгийн мөнгөн дэвгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 1 ширхэг түлхүүртэй оосорны хамт, ногоон өнгийн нүдний дасуугаар, ягаан өнгийн асаагуур, баруун талын ханцуйн халааснаас “О” ХХК-ын хамгаалалтын ажилтан гэсэн бичиглэлтэй үнэмлэх 1 ширхэг, Ө.Өын үүрч явсан үүргэвчнээс ханцуйн тэмдэг 1 ширхэг, Кингароо гэсэн бичиглэлтэй хар гутлын тос 1 ширхэг, гутлын сойтог 1 ширхэг, гутал өнгөлөгч 1 ширхэг, “Долче Габанна” гэсэн бичиглэлтэй үнэртэй ус 1 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр хээтэй цагаан хоолны аяга 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, ОСВ гэсэн бичиглэлтэй бор өнгийн тамхи ороодог цаас 1 ширхэг байсан бөгөөд Хар өнгийн арьсан цүнхний урд талын тасалгаанаас илэрсэн 0.9 грамм бор өнгийн шавар мэт зүйл, бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр хээтэй цагаан хоолны аяга, тугалгаан цаас зэргийг тэмдэглэлд тусган хураан авав.” /хх-49-50/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-53/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд” ...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ө.Өын биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж /шээс/ авч дээж тестээр шалгасан тэмдэглэл “...ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн” гэсэн /хх-51/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-52/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: ...”Ө.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны 51 тоотоос хэргийн газрын үзлэг хийж хураан авсан “Golden Plum” гэсэн хаяглалтай шар өнгийн тагтай хуванцар савны хамт 181.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар уутны хамт 15.8 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутны хамт 16.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн А4 хэмжээтэй цаасны хамт 6.2 грамм жинтэй бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, цагаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уутны хамт 1.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 ширхэг претка, жижиг хайч мэт хэлбэртэй төмөр, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг тугалган цаас, өвс мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалцан цаас, АN7516099 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хэргийн үзлэгийн явц Ө.Өын биед үзлэг хийх, Б.Ст шээсний тест ашиглах үед бэхжүүлсэн нийт 30 минутын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг DVD зэргийг эд мөрийн баримтаар тооцсон...” /хх-64/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5259 дугаартай дүгнэлтэд:
1.2. “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Golden Plum” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл, “20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мэс 2 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, хайч төмөр 1 ширхэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн AN7516099 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг цаас, хайч, 2 ширхэг претка, “2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны 51 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн гялгар уут, цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.
3. “Golden Plum” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 181,3650 грамм, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэд зүйлийн цэвэр жин нь 0,7594 грамм, “2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 40 дүгээр байрны 3 дугаар орц 3 давхар 51 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн гялгар уут, цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 5.7893 грамм, өнгөгүй гялгар, уутанд хийсэн ногоон өнгийн ургамал нь мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 1,0541 грамм, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0.9808 грамм байна...” /хх-90-93/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-94-97/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5260 дугаартай дүгнэлтэд:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шаазан аяга, мөнгөлөг өнгийн цаас, бор хүрэн өнгийн зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.
“ОСВ” гэсэн бичиглэлтэй бор өнгийн цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
3. Мөнгөлөг өнгийн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8920 грамм байна...” /хх-101-103/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-103/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5263 дугаартай дүгнэлтэд:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ө.Ө хх00000000 2020.09.23” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” /хх-107-108/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-109/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1031 дугаартай дүгнэлтэд:
1. Ө.Ө нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Ө.Ө нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Ө.Ө нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4. Ө.Ө нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Ө.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Ө.Ө нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
7. Ө.Ө нь мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /хх-135-136/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Өын яллагдагчаар өгсөн: “...Би уг өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг түүж авчираад өөрийн гэрт ээж, дүү 2 маань байгаа учраас найз Б.С-ын гэрт очихдоо тагтан дээр нь гаргаж тавьсан. Сүүлд очихдоо уг өвсөө газаар шахаж шавар гаргаж хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан. Намайг гэрт нь өвч аваачиж тавьсан, мөн өвсөө гаазаар шахаж шавар гаргаж хэрэглэснийг Б.С огт мэдээгүй. Тухайн үед Б.С юу ч мэдэхгүй унтаж байсан. Уг бодисноос Б.С огт хэрэглээгүй. Энэ талаар мэдэх ч үгүй, намайг ийм өвс гэх зүйл хэрэглэдэг талаар ч мэдэхгүй. Би өмнө нь өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Тэр мэдүүлэг дээр нэмж ярих өөрчлөгдөх зүйл байхгүй. Би энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа, гэм буруугаа ойлгож байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-140-142/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Өын ял шалгах хуудас /хх-151/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ө.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр х нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэснтний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй “Golden Plum” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 181.3650 грамм, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 5.7893 грамм, өнгөгүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 1.0541 грамм, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин 0.9808 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн. Улмаар уг сэтгэцэт нөлөөт бодисыг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах найз Б.С-ын гэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах үеийн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5259 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5260 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 5263 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1031 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Өын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.С-ын мэдүүлэг, гэрч Г.Хгийн мэдүүлэг, гэрч Ц.Уын мэдүүлэг, гэрч Г.Энхжингийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Хувийн байдлын хувьд ээж, дүүгийн хамт амьдардаг. Хувь хүний үүднээс шүүгдэгч Ө.Өын зан байдлыг харахад ээж, эгч хоёрынх нь мэдүүлгээр Ө.Ө нь зан ааш сайтай, төлөв зантай хүүхэд гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч Ө.Ө нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил хөдөлмөр эрхлээд олсон орлогоороо ар гэрээ авч явдаг. Шүүгдэгч Ө.Өод хорих ял оногдуулах юм бол ээж, дүү хоёр нь арга мухардаж хүнд байдалд орно. Шүүгдэгч Ө.Ө нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Тухайн түүсэн гэх ургамлаа хэн нэгэнтээ хамтарч хувааж татаагүй. Худалдаалах зорилго байгаагүй. Мөн уг гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ялын санкцын хувьд сонголттой. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч Ө.Өын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр х нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэснтний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй “Golden Plum” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 181.3650 грамм, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 5.7893 грамм, өнгөгүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16 грамм, цэвэр жин нь 1.0541 грамм, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин 0.9808 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн. Улмаар уг сэтгэцэт нөлөөт бодисыг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 40 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах найз Б.С-ын гэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ө.Өын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ө.Өын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч Ө.Өын нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Golden Plum” гэсэн хаяглалтай шар өнгийн тагтай хуванцар савны хамт 181.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар уутны хамт 15.8 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутны хамт 16.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн А4 хэмжээтэй цаасны хамт 6.2 грамм жинтэй бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, цагаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уутны хамт 1.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 ширхэг претка, жижиг хайч мэт хэлбэртэй төмөр, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг тугалган цаас, өвс мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалцан цаас, АN7516099 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг /Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.
Мөн Ө.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Өыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ө.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ө.Өод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Golden Plum” гэсэн хаяглалтай шар өнгийн тагтай хуванцар савны хамт 181.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар уутны хамт 15.8 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутны хамт 16.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн А4 хэмжээтэй цаасны хамт 6.2 грамм жинтэй бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, цагаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уутны хамт 1.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 ширхэг претка, жижиг хайч мэт хэлбэртэй төмөр, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг тугалган цаас, өвс мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалцан цаас /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, АN7516099 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ Монгол банкинд хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Өод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС