Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

   Улсын яллагч: А.Золзаяа,

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Бат-Эрдэнэ,

        Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Д.Алтансүх /ҮД:2061/,

        Шүүгдэгч: Д.С, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар /ҮД:2975/,

        Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/,

        Шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/,

        Шүүгдэгч: О.А, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг /ҮД:1944/,

        Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, /ҮД:0195/,

        Шүүгдэгч: Н.Л, түүний өмгөөлөгч Э.Энхтөвшин, /ҮД:0265/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Д.С, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Н.Л, С.Б, О.А, Т.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1902 00368 0302 дугаартай хэргийг шүүх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч халдвар судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин хотхон 52 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б.Д.

 

        2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар 6-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, 3 хүүхэд, ээжийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Үйлдвэр Зайсангийн 13 дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, Д.С.

 

        3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Эмчилгээ, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 15 дугаар байрны 56 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, С.Б.

 

        4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Их тоонот", “Үлэмж тун" ХХК-ний захиралтай, ам бүл 4, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1-2 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, Н.Л.

 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Атар-Ирээдүй” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 79/6 байр 14 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, С.Б.

 

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Предикат-Амар" ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, 10 айл 24 тоотод оршин суух бүртгэлтэй,  гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000, Т.Б.

 

7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар 2-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Монлевзия” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, “Эмиралд” хотхон 502 дугаар байрны 1403 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, О.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

1. Шүүгдэгч Б.Д нь 2010 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Ажлын байрны тодорхойлолтын 2.3 дахь хэсэгт заасан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд голомтыг таслан зогсоох цогцолбор арга хэмжээ авах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, бие бүрэлдэхүүнийг дархлаажуулах ажилд мэргэжлийн хяналт тавих” гэсэн заалтуудыг тус тус зөрчин,

Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин, хамтран ажиллаж байсан Д.С, С.Б, Б.Оюунчимэг нартай бүлэглэн тэдгээрээр дамжуулан “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 264.099.900 төгрөгийг гаргуулан авч, өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Д.С, С.Б, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Мөн 2012-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төв болон “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудаас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Д.С, С.Б нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

 

2. Шүүгдэгч Д.С нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэдгийг зөрчин,

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2017 оны 10 сараас 2019 оны 4 дүгээр сарын хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулахдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг Б.Д-г хуурамчаар бичсэнийг мэдсээр байж, түүний гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монлевзия” ХХК болон өөрийн найз нөхдийн компани болох “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 107.684.400 төгрөг гаргуулан авч, өөртөө болон Б.Д-д давуу байдал бий болгосон,

Мөн 2018-2019 оны хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудаас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д, С.Б нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

 

3. Шүүгдэгч С.Б нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэдгийг зөрчин,

Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний  хамтран  үүрэг  гүйцэтгэж  байгаа  Монгол   Улсын  Зэвсэгт  хүчний   цэргийн бүрэлдэхүүнд 2010 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах ажилд Т.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, Б.Д-гийн гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “Их Тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК болон өөрийн танил компани болох “Предикат-Амар” ХХК-иудын эзэмшдэг дансаар 156.415.500 төгрөг гаргуулан дамжуулж өгснийхөө төлөө өөртөө 24.444.290 авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Б.Д, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгосон,

Мөн 2016-2017 оны хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа “Предикат-Амар” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д, Б.С нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

 

4. Шүүгдэгч Н.Л нь “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ноос 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 113.774.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5020207788, 5020502308 тоот данснуудаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 17.147.320 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан,

Мөн С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ноос 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр нийт 113.774.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэргийг үйлдсэн,

 

5. Шүүгдэгч С.Б нь “Атар-Ирээдүй”ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 60.001.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5732001052 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 9.340.030 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан,

Мөн С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, шүүгдэгч Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 60.001.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б" нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэргийг үйлдсэн,

 

6. Шүүгдэгч Т.Б нь “Предикат-Амар” ХХК-ий захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.638.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1105022456 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 4.263.810 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан,

Мөн С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжпэг үзүүлж, шүүгдэгч С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 42.638.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэргийг үйлдсэн,

 

7. Шүүгдэгч О.А нь “Монлевзия” ХХК-ийн захирлыг итгэмжлэн хариуцаж байхдаа шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжпэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.619.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1415101823 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 8.523.800 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан,

Мөн С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, шүүгдэгч С.Дгийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 42.619.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжпэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч С.Б болон бусад эмэгтэй шүүгдэгч нарыг танихгүй. Би манай нөхрийн дүү Нарантуяагийн хүсэлтээр энэ мөнгийг гаргасан. Би хууль бус зүйл хийж байгаа гэдгээ мэдээгүй. Ийм хууль бус зүйл хийсэндээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Анх 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд энэ үйл явдал болсон. Намайг С.Д гэдэг хүний гуйлтаар гэж байна. Би С.Дг огт танихгүй. С.Дгийн үеэл ах Дашдорж гэдэг хүнтэй бизнесийн олон жилийн хамтын ажиллагаатай байдаг залуутай итгэлцлийн үндсэн дээр надаас туслалцаа гуйсан. Би өөрийнхөө дүүгийн компанийг итгэмжлэлээр хариуцаж байсан. Тухайн үед  манай дүү гадаадад байсан учраас би дүүтэйгээ утсаар холбогдож лавлаж асуухад тухайн компани нь борлуулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж зөвшөөрсний үндсэн дээр би С.Дтэй нэг удаа л уулзсан. Тэгж уулзахад “эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ, тухайн эмнэлгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд та данс, компанийн бичиг баримтаа хэрэглүүлээч” гэсэн. Би өөрөө хуулийн мэдлэг дутуу учир С.Дтэй биечлэн уулзсан. Тэгээд уулзаад надад нэг удаагийн гүйлгээ л хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Түүний үндсэн дээр санхүүгийн баримт нь хуулбар хувьтай байдаг учраас нэг хуулбартай зарлагын баримт, нэг хуулбартай нэхэмжлэхийн баримт гээд нийт 4 хуудас 2 иж бүрдэл баримт өгсөн. Би “тухайн баримт дээр ямар бүтээгдэхүүн бичих юм” гэхэд “тухайн бүтээгдэхүүний тоо, цэргийн тооноос хамаардаг учир би өөрөө бичнэ” гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би өөрөө тендерт оролцож байсан туршлагатай учир бүтээгдэхүүнийг би өөрөө хүлээлгэж өгөх ёстой. Хүлээлцсэн хүмүүстэй нь гарын үсэг зурж хүлээлцэж, хүлээлцсэн акт үйлдэх ёстой гэж хэлсэн. Тухайн үед нь би таныг дуудна гэж хэлээд 10 сард аваад 12 сард тухайн баримтуудыг ашиглаж мөнгө шилжигдсэн байдаг. Би анх 2018 онд мөрдөн байцаалтын шатанд Авлигатай тэмцэх газрын байцаагчаас хууль бус үйлдэл гэдгийг нь мэдсэн. Тэрнээс өмнө бол хууль бус үйлдэл гэдгийг мэдээгүй байсан. Би дүүгийнхээ компанийг итгэмжилж байх хугацаандаа хийсэн үйлдэл минь ийм байдалд хүргэсэнд маш их харамсаж байна. Би хууль бус үйлдэл гэдгийг нь мэдээд тухайн үед татварт суутгаж авсан мөнгөн дүнг мөрдөн байцаалтын үед эргүүлэн зуун хувь төлсөн. Батлан хамгаалах яамнаас орж ирсэн мөнгөн дүнгийн татварыг ч гэсэн 2018 онд бид нар тэр компанийн нэр дээр тендерт оролцох байсан. Тендерт тавигдах шаардлага нь татварын өргүй байх ёстой байдаг учраас орж ирсэн мөнгөн дүнгийн татварыг бүгдийг нь төлсөн...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухаарсан ойлгосон. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд би өөрийгөө харааж зүхээд харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ хэрэг болсноос хойш 1 жил гаран нойргүй явж байна. Би торгуулийн ялыг 36 сард төлж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг хугацаанд нь төлөх болно.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би гэмт хэрэг хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Намайг яллагдагчаар татсанаас хойш манай гэр бүл маш хүнд байдалд байгаа. Миний хүүхдүүд маш их шаналсан. Би дансаа ашиглуулсны төлөө маш олон хүнд чирэгдэл учруулсан. Би прокурорын дээд шатанд гомдол гаргасан шалтгаан нь миний том хүү Америк улсад 2 жилийн дараа тусгай мэдлэг эзэмших зорилготой хүүхэд. Би ямар нэг ял эдлэх юм бол Америкийн элчин Монгол хүн ялтай байвал хүлээж авахаа больсон гэсэн.Тийм учраас би хууль эрх зүйн туслалцаа аваад шат шатанд нь гомдол гаргасан юм. Хуучин хуульд нь өөр байдаг гэж ойлгосон учраас би үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн. Тэгээд би хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх гэсэн хүсэлт гаргасан боловч прокурор хүлээж аваагүй. Би түүнээс бол прокурорыг буруутгаж эдгээр хүмүүст чирэгдэл учруулах гэж яваагүй. Би эхнээсээ суутгасан мөнгийг ойлгож байсан. Тэр үед надад 17.000.000 төгрөг бэлэн өгч чадаагүй. Би хурлаас өмнө “эд нарыг хурлаас өмнө бэлдээрэй” гэсэн чинь хэн нь ч утсаа аваагүй. Би түрүү жил шүүх хуралдаанаас мэдээгүй байж байгаад л төлбөртэй болсон. Би насан туршдаа харамсахаар ял авах гэж байна. Сонгууль өгсний дараа манай нөхөр надад “шүүх хуралдаанд оролцох ёстой, би яах вэ, чи яв би 23-ны өдөр араас чинь хүүхдүүдээ аваад очно” гэсэн хүн. Намайг явсны дараа 3 хоноод өвчин тусаад эмнэлэгт ирсэн. Үхтэл үр харам гэгчээр миний нөхөр хагалгаанд орох гэж байсан хугацаа болгон нь шүүх хуралдаан хойшлуулах шалтгаан болж хойшилж байсан нь миний нөхөр ухаангүй байсан ч гэсэн бид хоёр үр хүүхдийнхээ төлөө эцсийг хүртэл зүтгэж байсан юм. Би бүх хохирлыг төлөхгүй гэж хэлээгүй. Намайг цагаатгах арга байна уу би хуучин хуульд өөр заалт байдаг гэдэг дээр одоо хүртэл итгэж явж байна. Бид нар хоорондоо хамаатан садан, ах дүү, найз нар биш. Мөн 264.000.000 төгрөгийг бүлэглэж үйлдсэн гэж яриад байна. Зүгээр харилцсан компанийн холбогдолтой хүмүүс. Би эд нарыг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжиж тусласан зүйл байхгүй. Ингэж дансаа ашиглуулдаг компани зөндөө байдаг. Би ч гэсэн компанид байхдаа хүмүүст дансаар нь мөнгө оруулаад өөр компанид хэрэглүүлж байсан. Би эд нартай хамжиж, дэмжиж гэмт хэрэг үйлдэхэд нь туслаагүй. Би үр хүүхдийнхээ төлөө ялтай байж болохгүй гээд л эцсийг хүртэл явсан. Энэ хэрэгт холбогдоод явсандаа үнэхээр их харамсаж байна. Гэм буруугаа үнэхээр ойлгож байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Анх хохирлыг 264.000.000 төгрөг гэж тогтоосон хүн нь би өөрөө. Анх тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлөөд дууссан. Сая 30 төгрөг үлдсэн байсныг 12 дугаар сарын 31-ний өдөр хийсэн. Одоо бол хохирол байхгүй...Сая хэлэлцүүлгийг явцад сонсоход Батлан хамгаалах яаманд ирж байгаа анхан шатны баримт дээр та өөрөө тамга дарж, гарын үсэг зурсан нь үнэн. Тэгээд 264.000.000 төгрөг нь нэг бөөн орж ирээгүй цуваад орж ирсэн мөнгө юм. Миний бодлоор энэ хэрэг бол анхан шатны шүүхээр шийдвэрлээд дууссан хэргийг өнөөдөр дахин ингээд шүүх хурал болоод явж байгаа нь энэ олон хүмүүсийн цаг зав бараад явж байна. Шүүх анхны шийдвэрийг хэвээр үлдээсэй гэсэн хүсэлттэй байна.” гэв. 

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-52-55/, гэрч Д.Ариунболдын өгсөн мэдүүлэг /1хх-56-57/, гэрч Н.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-75-77/, Н.Л-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-93-94/, О.А-ын гэрчээр /Монлевзия/ /1хх-101-102/, Т.Б-гийн гэрчээр /Пердикат-Амар/ ХХК/ /1хх-95-96/, гэрч А.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-96/, гэрч Т.Байгалийн ”Палома” ХХК /1хх-98-99/, гэрч Б.Туулын өгсөн мэдүүлэг /1хх-100/, гэрч М.Ариунзулын өгсөн мэдүүлэг /хх-103/, гэрч С.Б-ын өгсөн мэдүүлэг /Атар-Ирээдүй ХХК/ /1хх-85-86/, гэрч М.Соёл-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-83-84/, гэрч Б.Баатархүүгийн /Үлэмж тун/ өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, Д.С-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-68-70, 4хх-35-36/, С.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-79, 4хх-38-40/, Б.Д-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-42-45/, С.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-23-25/, О.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-47-50/, Т.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-36-39/, Зэвсэгт хүчний жанжин штабын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/303 дугаартай албан бичгээр “гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” холбогдох баримтууд /1хх-13-48/, Энхийг дэмжих ажиллагааны дархлаажуулалтын төлбөр тооцоонд хийсэн шалгалтын нотломж /1хх-46-48/, банкны дансны хуулга /1хх-104-2хх-77/, вакцины төлбөрийн нэхэмжлэх, зарлагын баримтууд /2хх-78-183/, С.Б, Т.Б, О.А, Н.Л нарын үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээдийн талаархи лавлагаа /5хх-83-110/, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр О.А итгэмжлэх болгох тухай /3хх-207/, хуулийн этгээдийн лавлагаа /1хх-244-250/, Зэвсэгт хүчний жанжин штабын архивын лавлагаа /2хх-236/, шүүгдэгч Б.Д-гийн ажлын газрын тодорхойлолт /2хх-238/, шүүгдэгч Б.Д-гийн их сургуулиудын дипломны хуулбар /3хх-2, 3, 5/, Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл /3хх-7/, магистрийн дипломны хуулбар /3хх-20/, улсаас авсан шагналын хуулбар /3хх-11/, шүүгдэгч Б.Д-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-177/, хохирол төлсөн баримт /4хх-88/,  мөн хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Д.С-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-70/, Д.С-г ажлаас чөлөөлсөн тушаал /1хх-201/, шүүгдэгч Д.С-гийн хувийн байдлыг тогтоосон ажил байдлын тодорхойлолт, ажилласан жилийн лавлагаа /3хх-64/, шүүгдэгч Д.С-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-175/, шүүгдэгч Д.С-гийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн баримт бичгүүд, мөн хохирол төлсөн баримт /3хх-181-205/, шүүгдэгч С.Б-гийн тухай архивын лавлагаа /3хх-22-23/, шүүгдэгч С.Б-гийн ажилласан жилийн лавлагаа /3хх-24/, шүүгдэгч С.Б-гийн ажил үүргийн тодорхойлолт /3хх-32/, “Эх орны төлөө-2” медалаар шагнагдсан байдал /3хх-33/, “Дайчин алдар-2” медаль /3хх-35/, “Дайчин алдар-3” медаль /3хх-35/, “Цэргийн хүндэт медаль /3хх-34/, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” /3хх-36/, шүүгдэгч С.Б-гийн боловсролын байдлыг тодорхойлсон баримтууд /3хх-38/, шүүгдэгч С.Б-гийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /3хх-179/, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Б-гаас төрийн санд буюу Зэвсэгт хүчний хөгжлийн санд 24.444.090 төгрөгийг тушаасан баримт, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Цэргийн хүндэт” медалиар шагнагдсан шагналын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 012 дугаартай “Элбэрэлт ээж” ТББ-ын эрхлэгчийн тушаал зэрэг, 2 хуудас бүхий хохирол барагдуулсан төлбөрийн хуваарь болон хохирол төлсөн төлбөрийн хуулбар, Б.Д-гийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд, Б.Д-гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Предикат Амар” ХХК руу Батлан Хамгаалах яамнаас шилжүүлсэн мөнгөний тооцоолол /1хх-80/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн магадлагаа /4хх-241-250/, Т.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-32-35, 35-39, 196/, Т.Б-гийн ял шалгах хуудас /5хх-137/, татвар төлсөн баримт /5хх-229/, төлбөрийн хүсэлт /2хх-158-173/, шинээр 1 хуудас хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Лг “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ноос 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр нийт 113.774.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэргийг үйлдсэн,

 Шүүгдэгч С.Б-ыг “Атар-Ирээдүй”ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч  С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа        урвуулан       ашиглахад    дэмжлэг            үзүүлж, шүүгдэгч Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 60.001.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б-" нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Т.Б-г “Предикат-Амар” ХХК-ий захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжпэг үзүүлж, шүүгдэгч С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 42.638.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч О.А-ыг “Монлевзия” ХХК-ийн захирлыг итгэмжлэн хариуцаж байхдаа шүүгдэгч С.Д, Д.С, С.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, шүүгдэгч С.Дгийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 42.619.000 төгрөгийг өөрийн компаниас худалдан борлуулаагүй вакциныг борлуулсан мэтээр хоосон нэхэмжпэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон С.Д, Д.С, С.Б нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар прокурорын дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна.

 

Учир нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлнэ.

 

Гэтэл шүүгдэгч Н.Л, С.Б, Т.Б, О.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Зэвсэгт хүчин жанжин штабын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/303 дугаартай албан бичгээр “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” холбогдох баримтууд, Энхийг дэмжих ажиллагааны дархлаажуулалтын төлбөр тооцоонд хийсэн шалгалтын нотломж, хуулийн этгээд болох компаниуд болон шүүгдэгч нарын банкинд эзэмшдэг дансны хуулга, Батлан хамгаалах яамны санхүүгийн хэлтсээс энхийг дэмжих ажиллагааны вакцины төлбөрийн баримтанд хийсэн шалгалтын тооцоо, вакцины төлбөрийн нэхэмжлэх, зарлагын баримтууд, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Д нь 2010 Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Ажлын байрны тодорхойлолтын 2.3 дахь хэсэгт заасан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд голомтыг таслан зогсоох цогцолбор арга хэмжээ авах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, бие бүрэлдэхүүнийг дархлаажуулах ажилд мэргэжлийн хяналт тавих” гэсэн заалтуудыг тус тус зөрчин,

Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин, хамтран ажиллаж байсан Д.С, С.Б, Б.Оюунчимэг нартай бүлэглэн тэдгээрээр дамжуулан “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 264.099.900 төгрөгийг гаргуулан авч, өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Д.С, С.Б, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Мөн 2012-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төв болон “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудаас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Д.С, С.Б нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Д.С нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй. мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэдгийг зөрчин,

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2017 оны 10 сараас 2019 оны 4 дүгээр сарын хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулахдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг Б.Д-г хуурамчаар бичсэнийг мэдсээр байж, түүний гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монлевзия” ХХК болон өөрийн найз нөхдийн компани болох “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 107.684.400 төгрөг гаргуулан авч, өөртөө болон Б.Д-д давуу байдал бий болгосон,

Мөн 2018-2019 оны хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудаас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д, С.Б нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч С.Б нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэдгийг зөрчин,

Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний  хамтран  үүрэг  гүйцэтгэж  байгаа  Монгол   Улсын  Зэвсэгт  хүчний   цэргийн бүрэлдэхүүнд 2010 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах ажилд Т.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, Б.Д-гийн гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “Их Тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК болон өөрийн танил компани болох “Предикат-Амар” ХХК-иудын эзэмшдэг дансаар 156.415.500 төгрөг гаргуулан дамжуулж өгснийхөө төлөө өөртөө 24.444.290 авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Б.Д, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгосон,

Мөн 2016-2017 оны хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа “Предикат-Амар” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д, Б.С нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Н.Л нь “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ноос 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 113.774.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5020207788, 5020502308 тоот данснуудаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 17.147.320 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч С.Б нь “Атар-Ирээдүй” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр өөрийн  компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 60.001.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5732001052 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 9.340.030 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Т.Б нь “Предикат-Амар” ХХК-ий захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.638.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1105022456 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 4.263.810 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч О.А нь “Монлевзия” ХХК-ийн захирлыг итгэмжлэн хариуцаж байхдаа шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжпэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.619.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1415101823 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 8.523.800 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн баг оролцоход шаардлагатай бүхий л зардлуудыг Зэвсэгт хүчний жанжин штабаас тооцоо гаргаж ирүүлдэг юм. Миний ойлгож байгаагаар энэ тооцоог гаргаж ирүүлж байгаа эмнэлгийн хэлтсээс вакцины төсвийг өндрөөр гаргаж ирүүлсэн байх үүний үр дүнд өөрсдөө юм уу эсхүл бусад эрх бүхий албан тушаалтнууд вакцины санхүүжилтээс мөнгө завших боломж бололцоог гаргаж өгсөн байна. Шалгалтаар нэр бүхий 6 аж ахуй нэгжид шилжүүлсэн санхүүгийн төлбөрийн дүнг гаргаж ирэхэд 264.099.900 төгрөг болж байсан бөгөөд ийм хэмжээний мөнгийг завшсан болох нь илэрсэн юм. Энэ байдлыг удирдлагад танилцуулсны дагуу Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн юм. Би вакцины санхүүжилтийн төлбөрийг шилжүүлсэн байдлыг харахад ЭМЯ-ны дархлаажуулалтын сан болон дээр дурьдсан нэр бүхий аж ахуйн нэгжүүд рүү төлбөр хийгдэж байсныг үзээд компани руу шилжсэн мөнгийг вакциныг худалдан авсан төлбөр, харин дархлаажуулалтын сан руу орж байгаа төлбөрийг тарилга үйлчилгээний төлбөр юм байна гэж ойлгодог байсан. Гэтэл бодит байдал дээр вакцины санхүүжилтийн зөрүүнээс гаргаж авсан мөнгийг дээрхи нэр бүхий 6 аж ахуйн нэгжийн дансаар дамжуулан гаргаж авдаг хууль бус үйлдэл болох нь тогтоогдсон. Улсад учирсан хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шалгаж хууль бус үйлдэл хийсэн этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээгэх санал хүсэлттэй байна.” /1хх-52-55/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ариунболдын өгсөн: “...ЗХХҮШҮ-ийн газрын дарга 2019 оны 2 дугаар сард удирдамж баталсан. Энэ удирдамжаар Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн Ротын 9 дүгээр ээлжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх байсан. Шалгалтын явцад бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд хяналт шалгалт хийсэн. Хамгийн эхлээд Батлан хамгаалах яамны сайдын болон Жанжин штабын даргын тушаалыг үзсэн. Үнийг хороонд нь харьцуулж үзэхэд зөрүүтэй гарсан. 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн албан бичгээр ХӨСҮТ-ээс вакцины үнийн судалгаа авахаар хандсан. Тэгтэл улсын үнэ ХӨҮСТ-ээс ирүүлсэн үнэ хоорондоо их хэмжээний зөрүүтэй байсан. Ингээд 2010-2019 оны хооронд нийтдээ 264 сая төгрөгийг нэр бүхий компаниудын данс руу шилжүүлсэн байсан. Энэ компаниудыг тодорхой хэмжээгээр судлаад үзэхэд үйл ажиллагааны чиглэлүүд ондоо болж таарсан. ХӨСҮТ-ийн Соёл-Эрдэнэ гэдэг сувилагчийг дуудаж уулзахад “Манай газрын даргын Б.Д, С.Б нар нь сувилагчаас хоосон нэхэмжпэх авдаг байсан” гэж ярьсан. Хамгийн сүүлд ирүүлсэн нэхэмжлэхийг үзэхэд Б.Д-гийн гарын үсгийн хэвтэй адилхан харагдсан үүнээс үндэслээд 2018 оны бүхий л вакцинжуулалтыг шалгаад үзэхэд бүгд ямар нэг компани руу тодорхой хэмжээний мөнгө шилжсэн байсан. Хошууч Б.Д нь өөрийн биеэр ирж уулзаад 2010 оноос хойш С.Б болон Оюунчимэг нартай нийлж мөнгийг компани руу шилжүүлж авдаг байсан. Компанийг бол Д.С гэдэг манай ажилтан олж өгсөн. Компаниудад бид нар мөнгөний 20 хувийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь хувааж авдаг байсан. Нэг удаа 10 сая төгрөгийг нэр бүхий нэг компаниас авч чадаагүй та нарыг Авлигатай тэмцэх газарт өгнө шүү гээд өгөөгүй гэж байсан. Тухайн өдрийн орой нь хошууч олж өгсөн, “Пламо” ХХК нь манай найзын компани байсан. Мөн “Атар ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэхийг олж өгсөн гэдгээ ярьсан. Би хамгийн сүүлд “Пламо” ХХК-иас 1.3 сая төгрөгийг авсан. Урьд нь 1-1.3 сая төгрөгийг авдаг байсан нийтдээ 8 орчим сая төгрөгийг авсан гэдгээ хэлж байсан. Ингээд энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээд танай газарт материалыг хүргүүлсэн Шалгалтын ажиллагааг хэн ч мэдээгүй.” /1хх-56-57/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оюунчимэгийн гэрч, иргэний хариуцагчаар өгсөн: “...Би Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Улаанбаатар хотод шилжиж ирээд удалгүй Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа газарт ажилд орсон. Тэгээд ажлаа хийж байхад Б.Д эмч цэргийн төв эмнэлгээс манай газарт халдвар судлаач эмчээр шилжиж ирсэн. Хамтдаа ажиллаж байхад он, сар, өдрийг нь санахгүй байна. Д эмч надаас “эмийн сантай компани байна уу” хэрэгтэй байна гэж асуухаар нь өөрийн хуурай дүү болох Л-г /тухайн үед эмийн сан ажиллуулдаг гээд явж байдаг байсан ба “Их Тоонот” гэдэг компанитай гэж сонсож байсан/ түүнтэй уулзуулж өгсөн. Тэднийг уулзуулж өгсөнөөс цаашгүй, өөрсдөө л утсаар ярьж уулзсан байх. Дараа нь Б.Д эмчээс юу болоод байгаа юм бэ гэж асуухад “дансаа өгчих” гэж хэлээд мөнгө өгсөн.” /1хх-75-77/...Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолтой танилцлаа. Би өөртөө авсан 4.250.000 төгрөгийг төлж барагдуулна.” /1хх-75, 3хх-236/ гэх мэдүүлэг,  

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Соёл-Эрдэнийн өгсөн: ”...Би 2002 онд Сайн дурын дархлаажуулалтын кабинет нээгдсэн цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн бүрэлдэхүүний вакцинжуулалтыг 2005-2006 оноос нэгдсэн журмаар нийтээрээ хийлгэдэг болсон. Үүнээс өмнө цөөн тоогоор кабинетаар ирж хийлгэдэг байсан юм. Үүнээс өмнө цөөн тоогоор кабинетаар ирж хийлгэдэг байсан. Зэвсэгт хүчний жанжин штабааас манай дархлаажуулалтын албанд бүтэн жилээр захиалга урьдчилж өгсөн байдаг. Тэгээд ажиллагааны бэлтгэлийн үед Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн алба хаагчдын тоог мэдэгдэж вакцинжуулалтын бэлтгэл хангагдаж байгаарай гэж кабинетыг эмч сувилагч нарт сануулдаг. Б.Д гэдэг эмч нэхэмжпэхийг хоосон авдаг байсан. Нэхэмжлэхийг хоосон өгөхийг шаардаж байгаагүй. Харин авах үедээ “бичихгүй өгчихөө” гээд авдаг байсан. Би тухайн үед нь ямар нэг юм бодолгүй эрх бүхий албан тушаалтай хариуцсан хүн нь өөрөө хэлж байгаа юм чинь гэж бодоод өгчихдөг байсан. Энэ явцад ямар нэг асуудал гардаггүй байсан учраас нэхэмжлэхийг хоосон өгөөд явж байдаг байсан. Заримдаа өөр хүн явуулаад нэхэмжлэхээ бичилгүй өгөөд явуулчих гэж утсаар ярьдаг.” /1хх-83-84/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-ын гэрч, иргэний хариуцагчаар  /Атар-Ирээдүй ХХК/ өгсөн: “...2018 оны эхээр манай ангийн Д.С “вакцин нийлүүлэх ажил байна” гэж хэлсэн боловч ямар вакцин болох нь тодорхойгүй байгаад байсан. Манай компани мадын вакцин таридаг болохоор би тэр талаар л ойлгож байсан. Д.С нэг хэсэг чимээгүй байж байгаад гэнэт нэг өдөр холбогдоод “танай компанийн дансаар мөнгө оруулаад гаргах л ажил байна” гэсэн. Тухайн үед би эхлээд “боломжгүй” гэсэн хариу өгч татгалзсан. Тэгтэл гуйгаад байсан ба “мөнгө оруулаад гаргах тохиолдолд төлдөг татварыг нь бид нар төлье” гэсэн саналыг тавьсан. Манай компанийн дансанд хэзээ хичнээн төгрөг орж ирсэн болох цааш нь ямар данс руу шилжүүлж байсныг тодруулахын тулд “Атар ирээдүй” ХХК-ний “Хаан” банкан дахь 5732001052 дугаарын дансны хуулгийг гаргуулан авч ирлээ. Гүйлгээг харахад 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5.310.000 төгрөг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж орж ирснээс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 4.510.000 төгрөгийг 5077110429 дугаарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5.744.000 төгрөг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж орж ирснээс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4.870.000 төгрөгийг 5077110429 дугаарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 37.766.000 төгрөг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж орж ирснээс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 31.166.000 төгрөгийг 5077110429 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгийг дутуу шилжүүлсэн байсан учраас үлдэгдэл 835.000 төгрөгийг 5034120506 дугаарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.559.000 төгрөг Зэвсэг хүчний хөгжлийн сангаас вакцины телбөр гэж орж ирснээс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4.613.970 төгрөгийг 5077110429 дугаарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5.622.000 төгрөг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж орж ирснээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны едөр 4.666.000 төгрөгийг 5077110429 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд 5 удаагийн гүйлгээг хийсэн нь дансны хуулга баримтаар харагдаж байна. Дансаар мөнгө шилжүүлж гаргах тохиолдолд яах бэ гэж хүмүүсээс асуухад хүмүүс төдийлөн зөвшөөрөхгүй хувь нь бага байна гээд байсан. Гэхдээ би найз юм байна гэж зөвшөөрөөд эхний 2 тохиолдолд шилжиж орсон мөнгөний 15 хувийг тооцож авч үлдсэн. Урьд хэлсэнчлэн аж ахуйн нэгжийн орлогын татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дээр данс ашигласны 5 хувийг нэмж тооцон авсан. Харин 30 гаран сая төгрөг ороод ирэхээр нь би хувийг бага зэрэг нэмэхгүй бол манай компанид болохгүй юм байна гээд 17 хувь болгож авсан шиг санагдаж байна. Манай компанийн “Хаан” банкин дахь 5732001052 дугаарын дансанд нийт 60.001.000 төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж шилжүүлж орж ирснээс 50.660.970 төгрөгийг Д.С-гийн надад өгсөн 5077110429 дугаарын дансанд 49.825.970 төгрөгийг, 5034120506 дугаарын дансанд 835.000 төгрөг гэж хувааж шилжүүлсэн байна. Нийт орж ирсэн 60.0010.000 төгрөгөөс манай компанийн дансанд 9.340.030 төгрөг үлдсэн буюу ийм хэмжээний мөнгийг манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх зорилгоор авч үлдсэн. Компанийн эзэмшдэг дансанд мөнгө орсон буюу орлого олсон гэж үзэж тогтоосон хувь хэмжээгээр татвар ногдуулж авдаг юм.” /1хх-85-88 хуудас/...Иргэний хариуцагчаар татах тогтоолтой танилцлаа. “Атар-Ирээдүй” ХХК-ийн эзэмшлийн дансанд 2018 онд 5 удаагийн гүйлгээгээр 60.001.000 төгрөгийг татварт суутгуулахаар дансанд үлдээж 50.660.970 төгрөгийг Сарантуяагийн надад өгсөн данс руу шилжүүлсэн байдаг. Татварт суутгуулахаар авч үлдсэн 9.340.030 төгрөгийг буцааж төлөх ёстой гэдгийг ойлгож зөвшөөрч байна.” /3хх-226-227/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэбаатарын өгсөн: “...Би “Их Тоонот” ХХК-ийг үүсгэн байгуулаагүй. Манай эхнэр Н.Пүрэвсүрэнгийн төрсөн эгч болох Найдангийн Лд шинээр компани байгуулах гэж байгаа талаар хэлэхэд “чи миний ашигладаггүй “Их тоонот” ХХК-ийг өөртөө шилжүүлж аваад үйл ажиллагаа явуулаач” гэхээр нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр эрх шилжүүлж авсан. Надад компанийн эрх шилжүүлэх үед байгуулж байсан нотариатаар батлуулсан гэрээ байгаа. Намайг өөртөө компанийг шилжүүлж авахаас өмнөх компанийн үйл ажиллагааг мэдэхгүй. Л эгч одоогоор АНУ руу хувийн ажлаар явсан байгаа гэж сонссон.” /1хх-89-90/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баатархүүгийн /Үлэмжтун ХХК/ өгсөн: “...Би энэ компанийг 2017 оны 10 дугаар сард Алтансоно овогтой Амарзаяа гэдэг хүнээс эрхийг 100 хувь шилжүүлж авсан. Амарзаяа бол миний доод талын төгсөлтийн оюутан байсан ба Амарзаяагийн өмнөх үүсгэн байгуулагч, эзэмшигч нь Н.Л гэдэг хүн байсан нь компанийн гэрчилгээн дээр харагдаж байсан. Миний хувьд тэр Л гэдэг хүнийг харж байгаагүй. Танихгүй. Уг компани эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан болохоор үйл ажиллагааны чиглэлийг ашиглах зорилгоор өөртөө шилжүүлж авсан. Одоо манай компани эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Тухайн үед компанийн эрх болон “Хаан” банкан дахь 5020502308 дугаарын дансыг хамтад нь шилжүүлж авсан бөгөөд одоо тэр данс ашиглаж явдаг. Уг компанийг өөртөө шилжүүлж авахаас өмнөх үйл ажиллагааг огт мэдэхгүй. Би өөрөө эм зүйч мэргэжилтэй болохоор эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гэдгээр нь сонирхож өөртөө эрх шилжүүлж авсан юм. Эмийн сангийн чиглэлээс гадна өөр үйл ажиллагааны чиглэлүүд байгаа байх. Гэхдээ би зөвхөн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг нь ашигладаг юм. Одоо манай компани хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 2021 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусна.” /1хх-91-92/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Л-ийн /Их тоонот ХХК/ гэрч, иргэний хариуцагчаар  өгсөн: “....Би “Их Тоонот” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулсан. Энэ компани үйл ажиллагаа явуулж байгаад сүүлийн хэдэн жил ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй учир 2015 онд билүү 2016 онд хүргэн дүү Эрдэнэбаатарт эрхийг 100 хувь шилжүүлсэн. Энэ компанийн захирлын албан тушаалтай байсан. “Үлэмж тун” ХХК-ийг 2008 оны 1 сард үүсгэн байгуулсан. Намайг гадаад руу явсан хойгуур нэхэмжлэх авч яваад их дүнтэй мөнгө орсон байсан. Намайг буцаж ирсэний дараа над руу утасдаад мөнгө орсон байгаа гээд байхаар нь дансаа шалгахад 20 гаран сая төгрөг орсон байсан. Би тэдэнд хандаж “та нар юу хийгээд байгаа юм бэ, яагаад урьдчилан хэлэхгүй ийм мөнгө шилжүүлж байгаа юм, вакцины баримтаа надад авч ирж өгөөд менгөө ав” гэсэн шаардлага тавьсан. Би өөрөө судлаад үзэхэд ХӨСҮТ болон “Мөнхийн тун” ХХК албан ёсоор вакцин оруулж ирдэг болохыг мэдэж аваад баримтын шалгалтад ямар баримт үзүүлэх билээ гэж бодоод өөрөө баримт хайгаад олоогүй тул өөрсдийг нь баримтаа авч ирж өг гэж шаардлага тавиад мөнгийг нь өгөхгүй гацаагаад барьсан. Тэгээд Б.Д рүү нийт мөнгөний тал болох 10.000.000 төгрөгийг шилжүүлж баримтаа өгч байж үлдсэн мөнгөө ав гээд өгөөгүй. Тэгсэн Б.Д байнга утасдаж яриад ажил дээр нь хүрч ирээд уулзаж нэхдэг болсон. Тэрээр манайх “ХӨСҮТ рүү мөнгөө өгмөөр байна. дарга уурлаад байна” гэдэг байсан. Би “та нар анхнаасаа ХӨСҮТ рүү мөнгөө шилжүүлэхгүй яасан юм гээд даргаа яриул” гэхэд анх харьцаад байсан Дээгий дарга нь утсаар ярьсан. Дарга нь яриад “оны эцэс болсон данс тооцоогоо цэгцэлье, мөнгөө авчихмаар байна, баримтыг нөхөөд өгчихнө” гээд байхаар нь оны эцэст муудалцаад яахав гэж бодоод мөнгийг нь Дээгий гэдэг даргад нь өгсөн. Дээгий дарга нь ажлын гадаа хүнтэй хамт ирж машин дотроо тоолж аваад явсан. Дарга нь намхан нуруутай, бор царайтай 50 нэлээн гарсан ах байсан. Би даргад нь “дахиж мөнгө төгрөг оруулж, гаргаж чадахгүй шүү” гэж хэлээд мөнгийг өгөөд явуулсан.” /1хх-93-94 хуудас/...Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолтой танилцлаа. Миний үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байсан “Их Тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн эзэмшлийн дансанд 2010-2015 оны хооронд Батлан хамгаалах яамны данснаас нийт 113.777.400 төгрөгийг вакцины төлбөр болгон шилжүүлснээс татварт тооцуулахаар 17.174.320 төгрөгийг суутгаж авсан байдаг. Дээрхи үнийн дүнтэй мөнгийг буцааж төлөхийг зөвшөөрч байна.” /3хх-214-215/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б-гийн /Пердикат-Амар ХХК/ гэрч, иргэний хариуцагчаар  өгсөн “...Манай нөхрийн үүсгэн байгуулсан "Предикат-Амар" ХХК гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан тендерт оролцож ажил гүйцэтгэж байгаад 2014 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулахаа больсон байсан. Манай нөхрийн үеэл Нарантуяа гэдэг эмэгтэй 2016 онд ирж уулзаад “би нэг материал өгөх гэсэн юмаа, манай найз найдвартай мөнгө төгрөгийг дансаараа гаргаад өгчих, өр ширгүй компани байна уу гэхээр нь ахын компанийг хэлчихлээ” гэсэн зүйл ярьсаар ирсэн. Тэгэхээр нь “чиний асуудал юм бол тэгэхээс дээ, гэхдээ татварыг нь тооцож авна шүү дээ” гэж хэлэхэд “би найзаасаа асуугаад эргэж хэлье” явсан. Тэгээд удалгүй эргэж яриад “найз маань болно гэнэ” гэсэн. Тэгээд Нарантуяа компанийн дансны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Ингээд удалгүй манай компанийн “Голомт” банкан дахь 1105022456 дугаарын дансанд мөнгө шилжиж орж ирдэг болсон. Манай нөхөр нь урьд цэргийн байгууллагад ажиллаж байгаад хувь тэнцүүлэн тэтгэвэрт гарсан бөгөөд дансанд орсон мөнгийг хараад “энэ манай Батлан хамгаалах яамнаас орж ирсэн байх юм, Нараа энэ асуудалд ямар холбоотой юм бол” гэж надтай ярьж байсан. Нөхөр бид хоёр дансанд орж ирж байгаа мөнгөний талаар нарийн сонирхоогүй. Нарантуяагийн л ажил юм байх гэж боддог байсан. Компанийн дансанд мөнгө орж ирсэн даруйд мөнгөний 10 хувийг авч үлдээд үлдсэн мөнгийг Нарантуяад тэр өдөрт нь тоолоод бэлнээр өгдег байсан. Дансанд авч үлдэж байгаа 10 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварт суутгах мөнгө бөгөөд тэр мөнгийг аливаа зүйлд зарцуулаагүй татварт тооцуулахаар үлдээсэн. Нарантуяа “нэхэмжлэх бичиж өгөх ёстой юм байна” гэж хэлэхээр нь би компанийн тамга тэмдэг дарж нөхөр Амартүвшингийн гарын үсгийг зурсан хоосон нэхэмжлэхийг түүнд өгч байсан. Компанийн дансанд 40 орчим сая төгрөг орж ирсэн байх гэж харж байсан. Дансанд мөнгө шилжиж орж ирсэн өдөрт нь 10 хувийг суутгаж үлдээд бусад мөнгийг Нарантуяад бэлнээр өгч байсан. Энэ талаар баримт надад хадгалагдаж байгаа. Компанийн дансанд мөнгө орсон болохыг Нарантуяа утсаар ярьж хэлээд одоо аваад өгөөч гэж хэлдэг байсан. Би банкан дээр очиж мөнгийг гүйлгээ хийж аваад Нарантуяад өгсөн. Сүүлдээ надад энэ байдал ажил чирэгдэл болсон төвөгтэй байсан учраас Нарантуяад хэлж болиулсан.” /1хх-95-96 хуудас/...Иргэний хариуцагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Манай компанийн дансаар 42.638.100 төгрөг шилжин орсноос 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4.263.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” /3хх-222-223/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нарантуяагийн өгсөн: “...Он cap өдрийг одоо санахгүй байна. 2016 оны үед С.Б надтай уулзаад “данс олоод өгөөч” гэж гуйсан. Би тэр үед цэцэрлэгт нягтлангаар ажиллаж байсан юм. Би ямар учиртай данс олох хэрэгтэй болсныг асуухад тодорхой хэлж өгөхгүй байсан. Би удахгүй цэцэрлэгээсээ тэтгэвэрт гарах гэж байгаа. Тэгээд ч цэцэрлэгийн данс болохгүй гэдгийг хэлсэн. С.Б дахин дахин гуйгаад “манай найз Б.Д гуйгаад байна, багахан хэмжээний мөнгө гаргаж авах гэсэн юм” гээд байсан. Би “та нар өөрсдөө мэдэж байгаа юм бол яахав, компани зохих суутгалаа хийх л байх” гэж хэлээд өөрийн хамаатан Амартүвшинд хандаж “хүн гуйгаад байна дансаар чинь бага хэмжээний мөнгө гаргаж авъя гэнээ” гэж хэлсэн. Амартүвшин “чи өөрөө мэдэж байгаа бол яахав” гээд зөвшөөрсөн. Тэгээд түүний “Предикат-Амар” компаний дансанд орж ирсэн мөнгийг эхнэр Болормаа татварт ноогдох мөнгийг суутгаж аваад үлдсэнийг надад бэлнээр өгсөнийг тэр даруйд С.Б, түүний найз Б.Д нарт өгсөн. Хичнээн удаа хэдэн төгрөг авч өгснөө одоо нарийн сайн санахгүй байна. Эхний хэдэн удаа авч өгсний дараа би тэр хоёрт “юу хийгээд байгаа юм бэ, ер нь болохгүй зүйл юм шиг байна” гэж уурлаад больсон.” /1хх-97/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Байгалийн /Палома ХХК/ гэрч, иргэний хариуцагчаар   өгсөн: “.... Би cap өдрийг санахгүй байна. Манай найз Туул утсаар яриад “бага хэмжээний мөнгө танай байгууллагын дансаар гаргах шаардлагатай байна туслаач” гэж гуйсан юм. Тэгэхээр нь би “манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгж болохоор улсад төлөх ёстой татварыг нь төлөх ёстой шүү дээ” гэхэд “төлнө” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Би нягтлан бодогчдоо “удахгүй нэг хүн ирээд нэхэмжлэх авна, өгөөд явуулчих” гэж хэлсэн юм. Удалгүй “манай компанийн дансанд Батлан хамгаалах яамнаас мөнгө орчихлоо” гэж нягтлан бодогч надад хэлсэн. Манай нягтлан бодогчоос нэхэмжлэх ирж авсан хүн ч өөрөө мөнгө орчихсон гэж хэлсэн юм шиг байна лээ. Би тэр мөнгийг юуны мөнгө болохыг мэдээгүй, аж ахуйн үйл ажиллагааны төлбөр юм байх гэж бодсон. Ингээд манай компанийн “Голомт” банкин дахь 8115100689 дугаарын дансанд 5.064.400 төгрөг шилжиж орсноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувь болох 460.400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувь болох 460.400 төгрөгийг нийт 920.800 төгрөгийг суутгаж 4.143.600 төгрөгийг “Хаан” банкны 5077110429 дугаарын данс руу шилжүүлсэн байна. Манай компани улсад төлөх дээрх татварын мөнгөнөөс өөр нэмж суутгаж авч үлдсэн мөнгө байхгүй.” /1хх-98-99 хуудас/...Иргэний хариуцагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Миний үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байгаа “Палома” ХХК-ийн эзэмшлийн дансанд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Батлан хамгаалах яамны данснаас нийт 5.064.400 төгрөгийг вакцины төлбөр болгон шилжүүлснээс татварт тооцуулахаар 920.800 төгрөгийг суутгаж авсан. Дээрхи үнийн дүн болох 920.800 төгрөгийг буцааж төлөхийг зөвшөөрч байна.” /3хх-218-219/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Туулын өгсөн: “...Т.Байгалийг би танина, бид хоёр багын найзууд байгаа юм. Он сарыг тодорхой санахгүй байна. Надтай хамт Herbalif сүлжээнд явдаг Д.С гэдэг эмэгтэй надтай тааралдаад “би нэг ажил хийсэн чинь мөнгөө гаргаж авч чадахгүй байна, та надад туслаач, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой компани байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би юм бодолгүй хүнд тусалдаг сайн хүн болж найз Байгаль руу утсаар ярьж “миний таньдаг охин мөнгө гаргуулах гэсэн юм гэнээ, татварыг төлнө гэнэ” гэхэд Байгаль “чи гуйж байгаа бол яахав дээ” гээд зөвшөөрсөн. Байгаль, Д.С бид нар аль аль биечлэн уулзаагүй. Д.С над руу утсаар яриад “компанийн нэхэмжлэх хэрэгтэй байна” гэхэд “чи өөрөө очиж уулз” гэж л хэлсэн. Байгалиа ч түүнтэй уулзаагүй байх, харин өөрийнхөө ажилчдад зөвшөөрөл өгсөн болов уу. Ер нь бол Д.С-гийн гуйсны дагуу эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найз Байгалиас туслахыг гуйсан болохоос Д.С-д тусалсаны хариуд мөнгө төгрөг аваагүй. Энэ үйл явдал болсон хоног хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Д.С надад туславал мөнгө төгрөг өгнө гэж амлаагүй. Надад тусалсаны хариу болгож ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй, үйлчилгээ үзүүлээгүй. Би Д.С-гийн хийсэн зүйлийн талаар мэдэхгүй. Өөрөө ч нарийн ширийн зүйлээ яриагүй юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Д.С-гийн овгийг мэдэхгүй, би Сараа гэж дууддаг.” /1хх-100/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.А-ын /Монлевзия ХХК/ гэрч, иргэний хариуцагчаар өгсөн: “...Тэр эмэгтэй анх уулзахдаа тусгай зөвшөөрөлтэй компани л хэрэгтэй нөхцөл үүссэн болохоо хэлэхэд нь би “санхүү татвартай холбоотой асуудал үүснэ, тиймээс нягтлантайгаа уулзаж асууя” гэсэн хариу өгсөн. Тэр эмэгтэй хэлэхдээ “компаниуд 10 хувийг суутгаж авдаг юм” гэсэн. Би нягтлангаасаа “манай дансаар мөнгө оруулаад гаргах юм байна яах бэ” гэж асуухад манай нягтлан “нийлүүлэх барааг манай компани худалдан авсан санхүүгийн баримт байхгүй учраас бүхэлдээ орлого гэж тооцогдон 5 хувь нь орлогын албан татварт тооцогддог тийм учраас 15 хувийг суутгаж авна” гэсэн тоог хэлсний дагуу нягтлан бодогчийнхоо хэлсэн 15 хувийг суутгаж авахыг хэлсэн. Манай компанийн дансанд 4 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн бөгөөд жилийн эцэст тайлан гаргахаар болоход “нэмэгдсэн өртгийн шивэлтийг ямар байгууллага руу хийх вэ” гэж нягтлан бодогч маань надаас асуусан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй рүү ярьж “бараа авсан байгууллагын регистерийн дугаар, барааны нэр, үнийн дүнтэй өгөөч, нэмэгдсэн өртгийн татварын баримтын тайлан гаргая” гэхэд “санхүүгийн хүнээсээ асууя” гээд таг болчихсон. Хэсэг хугацааны дараа манай нягтлан бодогч “тайлан гаргах болчихлоо яах бэ Батлан хамгаалах яамыг эцсийн хэрэглэгчээр шивчих үү” гэж асуухаар нь нөгөө эмэгтэй рүү залгаж “юу болсон бэ” гэхэд “эцсийн хэрэглэгчээр шивчих” гэхээр нь түүний хэлсний дагуу шивж тайлан гаргасан.” /1хх-101 -102 хуудас/....”Иргэний хариуцагчаар татсан тогтоолтой танилцлаа. Манай компанийн дансанд 2017 онд 4 удаагийн гүйлгээ хийгдэж Батлан хамгаалах яамны данснаас 42.619.000 төгрөг шилжиж орсноос 8.523.800 төгрөгийг татварт тооцуулахаар суутган авсан. Дээрхи үнийн дүнтэй мөнгийг буцааж төлөхийг зөвшөөрч байна.” /3хх-211/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ариунзулын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай компанийн “Голомт” банкны 8115100689 дугаарын харилцах дансанд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн данснаас 5.064.400 төгрөг шилжиж орж ирсэн. Уг мөнгөнөөс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь 460.400 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувь болох 460.400 төгрөг, нийт 920.800 төгрөгийг суутгаж аваад үлдэгдэл 4.143.600 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Д.Баттулга гэдэг хүний 5077110429 дугаарын “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Ямар учиртай хийгдсэн гүйлгээ болохыг манай захирал Байгаль мэднэ. Миний хувьд компанийн ерөнхий нягтлан бодогчийн хувьд захирлын өгсөн үүргийн дагуу татварт тооцох суутгалыг хийж гүйлгээг хийсэн.” /1хх-103 хуудас/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оюунчимэгийн гэрч, иргэний хариуцагчаар өгсөн: “...Би Дорноговь аймгийн Зүүнбаян хотод ажилчин Балданжамцын 6 дахь охин болж 1963 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн. Бага насандаа гэртээ байж байгаад 1970 он ерөнхий боловсролын сургуульд ороод 8 дугаар анги төгсөөд ахуйн үйлчилгээний оёдлын цехэд оёдолчноор дагалдан ажилласан. Тэндээ ажиллаж байгаад ахуйн үйлчилгээ татан буугдаад Зүүнбаянгийн 206 дугаар төв эмнэлгийн халдвартын тасгийн хоол зөөгчийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хүүхэд төрүүлж гэртээ байж байгаад эргэж ажилд орохдоо асрагчаар орсон. 2009 онд байх Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газарт ажиллаж байгаад 2010 оноос Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторид хортон мэрэгч устгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Би “Хаан” банкны 5075048086 дугаарын данстай. Өөрийн дансны хуулгийг гаргуулан авч үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5075048064 дугаарын данснаас 950.000 төгрөг, 2012 оны 12 дугаар 27-ны өдөр нөгөө 5075048064 дугаарын данснаас 800.000 төгрөг, дараа нь 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 5075048064 дугаарын данснаас 2.000.000 төгрөг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5075048064 дугаарын данснаас 500.000 төгрөгийг тус тус шилжиж орж ирснийг би авсан. Эдгээр мөнгийг Б.Д над руу шилжүүлсэн байх. Би авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дууссан.” /3хх-75-77/...Иргэний хариуцагчаар татагдсан тогтоолтой танилцлаа. Би өөрт оногдох 4.250.000 төгрөгийг төлж барагдуулна.” /3хх-235-236/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах Д.С-гийн яллагдагчаар өгсөн: “...Би “Атар-Ирээдүй” ХХК-иас 5 удаа, “Палома” ХХК-иас 1 удаа хоосон нэхэмжлэх авч байсан. Улмаар Б.Д-гийн зааврын дагуу нэхэмжпэхийг гараараа бичсэн. Тэгээд Б.Д-гийн надад өгсөн ХӨСҮТ-ийн нэхэмжлэхийн хамт Батлан хамгаалах яамны санхүүд оруулж өгсөн. Б.Д хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас надтай биечлэн уулзалгүй утсаар холбогдоод аж ахуйн нэгжийн нэхэмжлэх дээрх тоо, үнийн дүн, вакцины нэр төрлийг зааж бичүүлсэн. Мөн нэг удаа ХӨСҮТ-рүү явуулж нэхэмжлэх авахуулж байсан.” /4хх-35-36/  гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах С.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд “Предикат-Амар” ХХК-ийн тамга тэмдэг бүхий нэхэмжлэхийг 1 удаа Нарантуяагаар дамжуулж аваад Б.Д бид 2 хамт байж байгаад түүний зааврын дагуу би компаний нэхэмжлэхийг бичиж улмаар хамтдаа Батлан хамгаалах яамны санхүүд оруулж өгсөн. Ер нь Б.Д бид 2 хамтдаа очиж санхүүгийн хэлтэст оруулж өгдөг байсан. Оруулж өгөхөөс өмнө Б.Д бичсэн байдаг байсан. Би ХӨСҮТ-ийн нэхэмжлэх дээр бичилт хийдэггүй байсан. Харин миний олж ирсэн аж ахуйн нэгж болох “Предикат-Амар” ХХК-иас авсан нэхэмжлэх дээр вакцины нэр төрөл, хүний тоо, үнийн дүн зэргийг Б.Д-гийн хэлсэн зааврын дагуу би өөрийн гараар бичсэн.” /4хх-38-40/ гэх мэдүүлэг.

 

Мөрдөн шалгах Б.Д-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...2012 онд ажилдаа орсоноос хойш ХӨСҮТ-н Сайн дурын дархлаажуулалтын албанаас вакцины нэхэмжлэхийг /хоосон буюу бичилт хийгдээгүй/ болон вакцин хийлгэсэн цэргийн бүрэлдэхүүний нэрс, вакцины нэр төрөл, үнийн дүн, нэгдсэн тооцоо зэргийг бичсэн хуудсыг авч байсан. Тэгэхдээ сувилагчаас дээрх төлбөрийн баримтуудыг авах үедээ “би өөрөө бичилт хийчихье, яагаад гэвэл бүрэлдэхүүний нэрс дотор өөрчлөлт орох болон бусад зүйлсийг тусгаж бичиж магадгүй болчихлоо” гэж хэлж анх авсан бөгөөд түүнээс хойш үүний адилаар хэлж нэхэмжлэхийг хоосон авдаг болсон. Сувилагч надад итгээд намайг хуурамчаар бичиж байгааг огт мэдэлгүй өгчихдөг байсан юм. Эмнэлгийн сувилагч энэ үйлдэлд ямар нэг байдлаар оролцоогүй. Намайг болон манай дарга Дэлгэрсайхан, С.Б эмч бид нарт итгэсэн байх. Би өөрийн биеэр болон зарим нэг тохилдолд С.Б эмчийг гуйж ХӨСҮТ рүү явуулж авахуулдаг байсан. Сувилагч заримдаа өөр хүн ирж авч байсан гэдэг нь С.Б эмчийг хэлж байгаа байх. Бидний энэ үйлдлийг энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсээс өөр хүн мэддэггүй учраас өөр ямар нэг хүнийг явуулдаггүй байсан. Би ХӨСҮТ-с ирүүлсэн баримтуудад даргын хэлсэн зааврын дагуу анх тооцоог гаргаж хуурамчаар баримт бүрдүүлсэн. Хуурамчаар баримтыг бүрдүүлсэн байдлаа дэлгэрэнгүй ярья. Цэргийн бүрэлдэхүүний 1 удаагийн ээлжинд явах цэргийн тоогоор вакцины төрөл болон үнийн дүн урьдчилан бодогдож төсөвлөгдөн улмаар Батлан хамгаалах яамны сайдын болон Зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаалд хавсралтаар орж ирсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл жишээ нь 1 удаагийн ээлжинд 120 цэргийн алба хаагч явах болоход 4 төрлийн вакциныг бүгдэд нь хийхээр төсөвлөгддөг. Гэтэл эдгээр вакцинууд тус бүрдээ давтамжтай буюу зарим вакцинууд заавал тодорхой хугацаа өнгөрсөний дараа дахин хийлгэх заавартай байдаг. Үүнд Шар чичрэг вакцин хоорондоо 10 жил, сахуу татран 5 жил, балнад 3 жил, гепатит В-н вакцин 3 тунг бүрэн авбал 10 жилийн хугацаа өнгөрч байж дахин хийлгэдэг. Тухайн цэргийн бүрэлдэхүүний ээлжинд явах алба хаагчдын зарим нэг нь урьд ажиллагаанд явахдаа зарим нэр төрлийн вакциныг хийлгээд дараагийн хугацаа болоогүй байдгаас вакцины хийлгэлгүй жагсаалтаас хасагддаг тохиолдол гардаг. ХӨСҮТ-н дархлаажуулалтын албаны эмч сувилагч нар цэргийн алба хаагчийн регистрийн дугаараар тулгалт хийж тодруулдаг. Тэгээд 4 төрлийн вакциныг 120 алба хаагч хийлгэх ёстойгоос зарим төрлийн вакцин дээр хүний тоо буурч өөрчлөгддөг. Үүнээс болж төсөвлөгдсөн хүний тоо буурч улмаар вакцины үнийн дүнгээс илүүдэл гардаг. Илүү гарсан үнийн дүнгээр аж ахуйн нэгжээс авсан нэхэмжлэх дээр цэргийн тоо, үнийг тааруулан бичиж, ХӨСҮТ-ээс авч хуурамчаар бичсэн нэхэмжлэхийн хамтаар Батлан хамгаалах яамны санхүүд хүргэдэг. Би ажилдаа орсон буюу 2012 оны 11 дүгээр сараас 2019 он 4 сарыг хүртэл хугацаанд ХӨСҮТ-ийн нэхэмжлэхийг бүгдийг хуурамчаар бичиж тааруулсан. Харин намайг ажилд орохоос өмнөх үеийн нэхэмжлэхийг манай дарга бичсэн юм шиг байна лээ. Надад ажилдаа ороход бичих аргыг тэрээр зааж өгсөн юм. Харин аж ахуйн нэгжийг олж ирсэн хүн нь /С.Б, Д.С-/ миний гаргасан тооцоогоор аж ахуйн нэгжийн нэхэмжлэхийг бичиж өгч байсан. Би 2012 оны 12 сараас 2015 оны 10 сарыг хүртэлх “Их Тоонот”, “Үлэмжтун” компанийн нэхэмжлэхийг, мөн 2017 оны “Монлевзия” ХХК-ийн нэхэмжлэхийг өөрийн гараар бичсэн. “Придикат-Амар” ХХК-ийн зарим нэг нэхэмжлэхийг бичсэн байж магадгүй сайн санахгүй байна. Ер нь С.Б эмч бид хоёр л уг компанийн нэхэмжлэхийг хувааж бичсэн байх. “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иас авсан нэхэмжлэхийг миний гаргасан тооцоогоор Д.С бичиж байсан. Хэргийн материалд байгаа гаргасан тооцоогоор /хүлээн зөвшөөрсөн/ ХӨСҮТ-с 25 удаагийн нэхэмжлэхийг, аж ахуйн нэгжүүдээс 13 удаагийн нэхэмжлэхийг би бичсэн болж таарч байна. Би эхэн үедээ даргатайгаа зөвшилцаж байгаад бичдэг байсан. 2017 оноос хойш өөрөө бие даан бичдэг болсон. Дэлгэрсайхан дарга 2016 оныг дуусах хүртэл хугацаанд бидний авсан мөнгөнөөс тодорхой хувийг авч байсан. Яагаад Дэлгэрсайхан, С.Б эмч хоёр 2016 оноос хойш мөнгө авахаа больсон гэхээр энэ хоёр 2016 оны мөнгийг хуваагаад авчихсан юм шиг санагдсан. Тиймээс би тэр хоёроос салж Д.С-тай нийлсэн. 2017 онд С.Б эмч өндөр насны тэтгэвэрт гарсан. Би хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас мөнгө хамтарч гаргаж байсан хүмүүс байхгүгээс Д.С-д санал тавьж түүнийг оруулж ирсэн. Б.Оюунчимэг эгч бол зөвхөн нэр бүхий 2 компани буюу '”Их Тооног” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн захирал Л гэдэг хүнийг Дэлгэрсайхан дарга бид хоёртой уулзаж холбож өгсөн юм. Тэрээр нэхэмжлэх авах, түүн дээр бичилт хийх үйлдэлд оролцоогүй. Түүнд өгсөн мөнгө бол дээрх 2 аж ахуйн нэгжийг олж өгсөний төлөө урамшуулал болгон өгсөн мөнгө болохоос биш Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргаж авсан мөнгийг хувааж авсан мөнгө биш юм. Өөрөөр хэлбэл Оюунчимэг эгч вакцины мөнгөнөөс илүү гарган хувааж авч байгааг огт мэдээгүй. Би өөртөө авсан 79.000.800 төгрөгийг төлж барагдуулна.” /3хх-245, 4хх-42-45/ гэх мэдүүлэг,

 

Зэвсэгт хүчин жанжин штабын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/303 дугаартай албан бичгээр “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” холбогдох баримтууд /1хх-13-48/,

Энхийг дэмжих ажиллагааны дархлаажуулалтын төлбөр тооцоонд хийсэн шалгалтын нотломж “...нийт 264.099.900 төгрөгийн хохирол. ...” /1хх-46-48/,

Шүүгдэгч Б.Д, Д.С, С.Б нарын банканд эзэмшдэг дансны хуулга /1хх-106-155, 2хх-1-77 хуудас/,

Батлан хамгаалах яамны санхүүгийн хэлтсээс энхийг дэмжих ажиллагааны вакцины төлбөрийн баримтанд хийсэн шалгалтын тооцоо, вакцины төлбөрийн нэхэмжлэх, зарлагын баримтууд /2хх-78-183/,

Шүүгдэгч Б.Д, Д.С, С.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-177-179, 5хх-136, 137, 138/,

Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх-87-90/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5хх-87-103/,

Аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн мэдээлэл /5хх-229-231/ хзэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, Э.Энхтөвшин,  Д.Мөнхтуяа нарын зүгээс гаргасан: “...Эрүүгийн хуулийн 176.1 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэж заасан. Тэгэхээр энэ нь тодорхой тайлбараас харахаар дандаа мөнгөн тэмдэгтийн талаар байсан байна. Тэгэхээр хуурамч баримтаар хийгээд байгаа үйлдэл нь хэзээнээс гэхээр 7 дугаар сарын 1-ний өдрөөс байна. Тэгэхээр улсын яллагчийн зүйлчилж орж ирсэн нь хууль ёсны үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрвээ 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 24 цаг 00 минутаас хойш үйлдэгдсэн бол энэ зүйлчлэл нь тохирох юм.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оруулж зүйлчилж оруулж ирсэн байна. Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Тэгэхээр эрх бүхий 9 субъектийг хамааруулдаг. Эдгээр 9 субъект нь дандаа төрийн удирдах буюу хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг субъектүүд байгаа юм. Тэгэхээр миний үйлүүлэгч бол хөрөнгө орлогын мэдүүлэг байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол гэж заасан байна. Гэтэл гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдэж байгаа бол цаана хамт үйлдээд байгаа хүмүүсээ лавтай сайн мэдэх шаардлагатай. Бүлэглэн гэмт хэрэг үйлдэхийн гол утга учир нь энэ юм. Тэнд гэмт хэрэг гарч байгааг мэдээд түүнд нь ямар нэгэн үйлдлээр хамжиж, дэмжихийг хэлээд байгаа юм. Гэмт хэргийн гол бүрэлдэхүүн шинж нь субьектив санаа зорилго байна. Хамжигчид, гүйцэтгэгчээс илүү ял оногдуулах байр суурьтай яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Болдбаатарын үйлдэлтэй ямар хамаарал байхгүй. Хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэх үйлдэл бол тогтоогдохгүй. Шүүгдэгч нар нь өөрийн компаниас худалдан борлуулагдаагүй вакциныг худалдан борлуулсан мэтээр хоосон нэхэмжлэх өгсөн. Хоосон нэхэмжлэх өгөхдөө компаниас вакцин борлуулах ийм зүйл болоод байна гэдгийг мэдээгүй.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Соёл-Эрдэнийн өгсөн: ”...Кабинетыг эмч сувилагч нарт сануулдаг. Б.Д гэдэг эмч нэхэмжлэхийг хоосон авдаг байсан. Би тухайн үед нь ямар нэг юм бодолгүй эрх бүхий албан тушаалтай хариуцсан хүн нь өөрөө хэлж байгаа юм чинь гэж бодоод өгчихдөг байсан. Энэ явцад ямар нэг асуудал гардаггүй байсан учраас нэхэмжлэхийг хоосон өгөөд явж байдаг байсан. Заримдаа өөр хүн явуулаад нэхэмжлэхээ бичилгүй өгөөд явуулчих гэж утсаар ярьдаг.” /1хх-83-84/ гэх мэдүүлэг, Д.С-гийн яллагдагчаар өгсөн: “...Би “Атар-Ирээдүй” ХХК-иас 5 удаа, “Палома” ХХК-иас 1 удаа хоосон нэхэмжлэх авч байсан. Улмаар Б.Д-гийн зааврын дагуу нэхэмжлэхийг гараараа бичсэн. Тэгээд Б.Д-гийн надад өгсөн ХӨСҮТ-ийн нэхэмжлэхийн хамт Батлан хамгаалах яамны санхүүд оруулж өгсөн. Б.Д хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас надтай биечлэн уулзалгүй утсаар холбогдоод аж ахуйн нэгжийн нэхэмжлэх дээрх тоо, үнийн дүн, вакцины нэр төрлийг зааж бичүүлсэн. Мөн нэг удаа ХӨСҮТ-рүү явуулж нэхэмжлэх авахуулж байсан.” /4хх-35-36/  гэх мэдүүлэг, С.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд “Предикат-Амар” ХХК-ийн тамга тэмдэг бүхий нэхэмжлэхийг 1 удаа Нарантуяагаар дамжуулж аваад Б.Д бид 2 хамт байж байгаад түүний зааврын дагуу би компаний нэхэмжлэхийг бичиж улмаар хамтдаа Батлан хамгаалах яамны санхүүд оруулж өгсөн. Ер нь Б.Д бид 2 хамтдаа очиж санхүүгийн хэлтэст оруулж өгдөг байсан. Оруулж өгөхөөс өмнө Б.Д бичсэн байдаг байсан. Би ХӨСҮТ-ийн нэхэмжлэх дээр бичилт хийдэггүй байсан. Харин миний олж ирсэн аж ахуйн нэгж болох “Предикат-Амар” ХХК-иас авсан нэхэмжлэх дээр вакцины нэр төрөл, хүний тоо, үнийн дүн зэргийг Б.Д-гийн хэлсэн зааврын дагуу би өөрийн гараар бичсэн.” /4хх-38-40/ гэх мэдүүлэг, Б.Д-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...2012 онд ажилдаа орсоноос хойш ХӨСҮТ-н Сайн дурын дархлаажуулалтын албанаас вакцины нэхэмжлэхийг /хоосон буюу бичилт хийгдээгүй/ болон вакцин хийлгэсэн цэргийн бүрэлдэхүүний нэрс, вакцины нэр төрөл, үнийн дүн, нэгдсэн тооцоо зэргийг бичсэн хуудсыг авч байсан. Тэгэхдээ сувилагчаас дээрх төлбөрийн баримтуудыг авах үедээ “би өөрөө бичилт хийчихье, яагаад гэвэл бүрэлдэхүүний нэрс дотор өөрчлөлт орох болон бусад зүйлсийг тусгаж бичиж магадгүй болчихлоо” гэж хэлж анх авсан бөгөөд түүнээс хойш үүний адилаар хэлж нэхэмжлэхийг хоосон авдаг болсон. Сувилагч надад итгээд намайг хуурамчаар бичиж байгааг огт мэдэлгүй өгчихдөг байсан юм. Өөрөөр хэлбэл жишээ нь 1 удаагийн ээлжинд 120 цэргийн алба хаагч явах болоход 4 төрлийн вакциныг бүгдэд нь хийхээр төсөвлөгддөг. Гэтэл эдгээр вакцинууд тус бүрдээ давтамжтай буюу зарим вакцинууд заавал тодорхой хугацаа өнгөрсөний дараа дахин хийлгэх заавартай байдаг. Үүнээс болж төсөвлөгдсөн хүний тоо буурч улмаар вакцины үнийн дүнгээс илүүдэл гардаг. Илүү гарсан үнийн дүнгээр аж ахуйн нэгжээс авсан нэхэмжлэх дээр цэргийн тоо, үнийг тааруулан бичиж, ХӨСҮТ-ээс авч хуурамчаар бичсэн нэхэмжлэхийн хамтаар Батлан хамгаалах яамны санхүүд хүргэдэг. Би ажилдаа орсон буюу 2012 оны 11 дүгээр сараас 2019 он 4 сарыг хүртэл хугацаанд ХӨСҮТ-ийн нэхэмжлэхийг бүгдийг хуурамчаар бичиж тааруулсан.” /3хх-245, 4хх-42-45/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт хавсаргасан нэхэмжлэх, санхүүгийн баримт болон бусад бичмэл нотлох баримтууд зэргээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

 

        Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан үйлдэл нь нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

         Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэж гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “....Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны, төрийн үйлчилгээний албан тушаалтан хамаарна. Мөн гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хохирлыг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Д-гийн 2010 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Ажлын байрны тодорхойлолтын 2.3 дахь хэсэгт заасан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд голомтыг таслан зогсоох цогцолбор арга хэмжээ авах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, бие бүрэлдэхүүнийг дархлаажуулах ажилд мэргэжлийн хяналт тавих” гэсэн заалтуудыг тус тус зөрчин,

Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин, хамтран ажиллаж байсан Д.С, С.Б, Б.Оюунчимэг нартай бүлэглэн тэдгээрээр дамжуулан “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 264.099.900 төгрөгийг гаргуулан авч, өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Д.С, С.Б, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

Мөн түүний 2012-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төв болон “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудаас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Д.С, С.Б нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Д.С-гийн Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй. мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэдгийг зөрчин,

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2017 оны 10 сараас 2019 оны 4 дүгээр сарын хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулахдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг Б.Д-г хуурамчаар бичсэнийг мэдсээр байж, түүний гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монлевзия” ХХК болон өөрийн найз нөхдийн компани болох “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 107.684.400 төгрөг гаргуулан авч, өөртөө болон Б.Д-д давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

Мөн түүний 2018-2019 оны хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудаас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д, С.Б нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч С.Б-гийн Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан үеэс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэдгийг зөрчин,

Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчний  хамтран  үүрэг  гүйцэтгэж  байгаа  Монгол   Улсын  Зэвсэгт  хүчний   цэргийн бүрэлдэхүүнд 2010 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах ажилд Т.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, Б.Д-гийн гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “Их Тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК болон өөрийн танил компани болох “Предикат-Амар” ХХК-иудын эзэмшдэг дансаар 156.415.500 төгрөг гаргуулан дамжуулж өгснийхөө төлөө өөртөө 24.444.290 авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Б.Д, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий шинжийг,

Мөн түүний 2016-2017 оны хугацаанд хийсэн вакцинжуулалтын /шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрөл/ ажлыг зохион байгуулах явцдаа “Предикат-Амар” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д, Б.С нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

 

Шүүгдэгч Н.Л-ийн “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ноос 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 113.774.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5020207788, 5020502308 тоот данснуудаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 17.147.320 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

 

Шүүгдэгч С.Б-ын “Атар-Ирээдүй” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр өөрийн  компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 60.001.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5732001052 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 9.340.030 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан үйлдэл нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

 

Шүүгдэгч Т.Б-гийн “Предикат-Амар” ХХК-ий захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.638.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1105022456 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 4.263.810 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

 

Шүүгдэгч О.А-ын “Монлевзия” ХХК-ийн захирлыг итгэмжлэн хариуцаж байхдаа шүүгдэгч Б.Д-гийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжпэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.619.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1415101823 тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 8.523.800 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг тус тус агуулж байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

        Иймд шүүгдэгч Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарын гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүх хохирлын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн болох нь нотлогдож байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ /Зэвсэгт хүчний жанжин штаб/-ийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

        Мөн шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 19-53 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл, 54-12 УНН улсын дугаартай Тоёота Приусс маркын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

         Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт торгох ял шийтгэл тус тус оногдуулах, 

мөн шүүгдэгч Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэлийг тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...шүүх хэд хэдэн гэмт хэрэгт тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.”

2-д “хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулсан бол шүүх хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн оногдуулна” гэж тус тус хуульчилжээ. Иймд шүүгдэгч нарт оногдуулах торгох ялыг нэмж нэгтгэн нийт тэдэнд оногдуулах торгох ялыг хэмжээг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй.  

 

Мөн шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Л, С.Б, Т.Б, О.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран, гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамч үйлдсэн, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         шүүгдэгч Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран, хамжигчаар оролцсон” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамч үйлдсэн, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      

          3. Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

           Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

           С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Н.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

          О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Б.Д-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Д.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар,  

           С.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000  төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Н.Л-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 11.400 нэгжтэн тэнцэх хэмжээний буюу 11.400.000 төгрөгөөр торгох ялаар, 

          С.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 11.400 нэгжтэн тэнцэх хэмжээний буюу 11.400.000 төгрөгөөр торгох ялаар, 

          Т.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 10.800 нэгжтэн тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар, 

          О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 11.400 нэгжтэн тэнцэх хэмжээний буюу 11.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Мөн шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 19-53 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл, 54-12 УНН улсын дугаартай Тоёота Приусс маркын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д, Д.С, С.Б, Н.Л, С.Б, Т.Б, О.А нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС