Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/302

 

 

 

 

 

 

2021          03          10                                     2021/ШЦТ/302

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Т.М,000

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн  хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Бн М холбогдох эрүүгийн 2006 02626 0000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд Дарь-Эх 22 дугаар гудамжны 1480 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд Дарь-Эх 42 дугаар гудамжны 2125 тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,  оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх зааснаар 3 жил 10 хоног хорих ял,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял,  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Боржин овогт Б.Мт /РД:000000000/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 42-1125 тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хүүхэд Б.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гаран дээр нь дэвсэх, чихнээс нь зулгаах, залгуураар цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 42-1125 тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хүүхэд Б.Мө чихийг зулгаах, гар утас цэнэглэгч залгуураар гуянд ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 42-1125 тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хүүхэд Б.М гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг даргын дэргэдэх сургалт хүмүүжлийн тусгай сургалтад эрүүл саруул сурч хүмүүжиж байгаа. Мөнхбаяр сэтгэл санааны хохирлын хувьд өнөөдрийн байдлаар тогтоох боломжгүй байгаа. М нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Дахиж гэмт хэрэг битгий хийгээрэй гэж хэлье.” гэх мэдүүлэг,

           Хавтаст хэргээс  

           Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

           Насанд хүрээгүй хохирогч Б.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед Анар уйлаад байсан ба М ах намайг дүүгээ чимээгүй байлга гээд намайг өргөж шидээд миний зүүн талын гарны шуу орчимд нэг удаа дэвссэн, тэр үед гар хугарсан. Дараа нь Гэмтэл согог үндэсний төв рүү Б төрсөн дүү Б эгчтэй цуг явж гипс хийлгэсэн ... удалгүй гэрийн хогоо шүүрдэж байхад Мт ах намайг хогоо дутуу шүүрдсэн гээд миний 2 чихнээс өргөөд толгой руу нэг удаа цохисон. Дараа нь миний зүүн талын чих өвдөөд байсан. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ теле хичээлээ хийгээд сууж байтал Мөнхбат ах согтуу намайг цэнэглэгчээр миний баруун талын гуя руу цохиод байсан ба хөхөрч, хавдаад өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

             Гэрч Ч.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... М нь ажилгүй байгаа болохоор сүүлийн нэг сарын хугацаанд хүүхдүүдийг харж байна гэж хэлсэн ... Тэр үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42-2125 тоотод би хүүхэд залуучуудын эрхийн ажилтан Дтай цуг очиход гэрт Ренценгийн хүүхдүүд, Б.М нар байсан. Тухайн үед Ренцентэй гар утсаар холбогдоход согтуу хөдөө ажлаар явж байна гэсэн бөгөөд хүүхдүүдээс асуухад машин янзлуулахаар явсан гэж байсан. Дараа нь Д бид 2 Б.Мөнхбаярыг аваад тусгай цогцолбор луу авч явсан бөгөөд Б.Мөнхбаярын өмсөж байсан хувцсыг тайлаад усанд оруулах гэтэл баруун талын гуяны гадна талд хөхөрч хавдсан, зүүн чих нь хугарч, хавдсан байдалтай харагдсан бөгөөд Б.Мр зүүн гарын шуу орчимд хугарсан гэж хэлсэн, юу болсон талаар асуухад Мөнхбат зүүн гаран дээр нь дэвсээд, дараа нь хоёр чихнээс өргөөд, зүүн талын чих хугалсан, утасны цэнэглэгчээр баруун талын гуя руу цохиж ороолгосон гэж байсан бөгөөд Мт нь зүгээр байхад зоддог гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6633 дугаартай “Б.М биед зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж буй цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

              Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн “... Тэр үед би баруун гараараа Мөнхбаярын зүүн талын мөрнөөс атгаад орон дээрээс түлхсэн ба газар унаад өгсөн. Удалгүй 10 орчим минутын дараа Мөнхбаяр нь зүүн талын гар хугарчихлаа гэж байсан ... 7 хоногийн дараа Дундговь аймагт явж байтал Ренцен над руу залгаад Мөнхбаярын гар хугарсан байна гэж хэлсэн ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эх 42 дугаар гудамжны 1125 тоот гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн асран хамгаалалтад байсан 10 настай Б.М өргөж шидэх, гаран тус газарт хөлөөрөө дэвсэх, 2 чихнээс нь татаж өргөх, толгой руу нь цохих, утас цэнэглэгчээр гуядах ороолгох зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М эрүүл мэндэд бие махбодын зовиур үүсгэж, зүүн шуу ясны зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

          Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... М сэтгэл санааны хохирлын хувьд ямар байгааг өнөөдрийн байдлаар тогтоох боломжгүй байгаа. Мөнхбат нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Б.М “Анар уйлаад байсан ба Мө ах дүүгээ чимээгүй байлга гээд намайг өргөж шидээд миний зүүн талын гарын шуу орчимд нэг удаа дэвссэн, тэр үед гар хугарсан. Дараа нь Гэмтэл согог үндэсний төв рүү Б төрсөн дүү Бэгчтэй цуг явж гипс хийлгэсэн ... гэрийн хогоо шүүрдэж байхад М ах намайг хогоо дутуу шүүрдсэн гээд миний 2 чихнээс өргөөд толгой руу нэг удаа цохисон. Миний зүүн талын чих өвдөөд байсан. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ теле хичээлээ хийгээд сууж байтал Мөнхбат ах согтуу намайг цэнэглэгчээр баруун талын гуяруу цохиод байсан ба хөхөрч, хавдаад өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Ч.У “Б.М Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 2019 оны 01 дүгээр сард ирсэн. Ар гэрт нь дасгах үйлчилгээний хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим Б.Мг нагац эгч болон нөхөрт нь 3 сарын хугацаатай хүлээлгэж өгсөн ... чөлөөг дахин 3 сараар сунгаж М хүлээлгэн өгсөн ... 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.М тусгай цогцолбор луу авч явсан бөгөөд хувцсыг тайлаад усанд оруулах гэтэл баруун талын гуяны гадна талд хөхөрч хавдсан, зүүн чих нь хугарч хавдсан байдалтай харагдсан бөгөөд Б.Мөнхбаяр зүүн гарын шуу орчимд хугарсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-10-11/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6633 дугаартай “Б.М биед зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж буй цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-15-16/, яллагдагч Б.Мын “баруун гараараа Мөнхбаярын зүүн талын мөрнөөс атгаад орон дээрээс түлхэхэд газар унаад өгсөн. Удалгүй 10 орчим минутын дараа Мөнхбаяр нь зүүн талын гар хугарчихлаа гэж байсан ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-30/, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт гаргасан өргөдөл /хх-71/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгох ба дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М нь Б.М нагац эгч Батцэцэгийн нөхөр Ртөрсөн ах бөгөөд шүүгдэгч Б.М, хохирогч Б.М нар тухайн хуулийн үйлчлэл хамаарах этгээдүүд мөн гэж үзэх үндэслэлтэй.

Б.М нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт чөлөө хүссэн өргөдөлд гарын үсэг зурж хохирогч Б.Мг хариуцан авч үлдсэн ба үүнээс хойш байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож давхар зүйлчилсэн нь зөв байна. 

  Бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно, Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны хүүхэд хамаарна гэж тайлбарласан ба тус гэмт хэргийн хохирогчийн хувьд 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед 10 настай байжээ.

  Б.М нь хүүхдийн гарыг хөлөөрөө дэвссэний улмаас хугарсан байхад эмчлүүлэхгүй орхиж явсан нь бие махбодын зовиур үүсгэH гэсэн шинжийг агуулж байна.

  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, мөн Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг “бие махбодын зовиур үүсгэж” гэж тус тус хүндрүүлэх шинжийг тусгасан нь хууль зүйн үндэслэлтэй.

           Насанд хүрээгүй хохирогч Б.М мэдүүлэг нь эх сурвалжаа тодорхой зааж чадсан, давхар бусад нотлох баримтаар тогтоогдсон, насны онцлог, оюун санаа сэтгэхүйн түвшинд тухайн үйл явдлыг өөрийн хүлээж авсан, ойлгосон хэмжээнд илэрхийлсэн бөгөөд мэдүүлгийг авахдаа хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарласан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулсан, мэдүүлэг авах хугацааг хэтрүүлээгүй, хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж шүүх үнэлэв.    

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг хүсч хийсэн, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдсан, уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

            Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд, хохирогч Б.М түүний нагац эгч Батцэцэгийн гэр бүлд эргэн нэгтгэх зорилгоор 3 сарын хугацаагаар чөлөө олгож тэдний гэрт байлгасан, улмаар хугацаа дуусах үед нагац эгч Батцэцэг нь Covid 19 өвчний улмаас өөр газарт хорио хязгаарлалтад орсон талаар мэдсэн атлаа хохирогч Б.Мөнхбаярыг нагац эгч Батцэцэгийн нөхрийн ах Б.Мад хариуцуулан үлдээж, хугацааг 3 сараар сунгажээ. Энэ хугацаанд уг гэмт хэрэг үйлдэгдсэн ба Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын  холбогдох ажилтны хариуцлагагүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.          

          Насанд хүрээгүй хохирогч Б.Мө хууль ёсны төлөөлөгч Б.Д зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Мын үйлдсэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нотлогдсон, тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Б.М нь 38 настай буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 7 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-г хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь бага насны хүүхдийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, ахуйн хүрээнд үл ялих зүйлээр шалтаглан, хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй, өөр асран хамгаалах хүнгүй байдлыг далимдуулан давтамжтайгаар үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар дүйцүүлэн, уг ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоов.

  Б.М урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дүгээр хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мын энэ хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдвал зохино.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржин овогт Б Мөүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын зовиур үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Б.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар Б.Мад оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.            

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Мын цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ