Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,  

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч *****************, *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************, *****************нарт холбогдох эрүүгийн 2138000000068 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************, *****************нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн бэлчээрээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч *****************1 тооны үхэр нь *****************үхэрт нийлсэн байсан газраас авч нядалж бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *****************, *****************нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн бэлчээрээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч *****************1 тооны үхэр нь *****************үхэрт нийлсэн байсан газраас авч нядалж бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000066 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайд Ганцэцэг ирээд манай үхэр Өлзий ахын үхэртэй голын цаана нийлсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд яасан гэж асуусан чинь ах нэг хүрэн гунж манай үхэрт байна. Тэр үхрийг нядлаад Даваасүрэн ахад өгөөд явуулъя гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи хүний үхрээр яах гээд байгаа юм. Чамд өөрт чинь мөнгө олохгүй байгаа юм гэж хэлсэн чинь харин аав ээж хоёр самарт явсан. Надад үнэндээ мөнгө олдохгүй байна. Ах цуг явалцаад өгөөч гэж надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд хээр алаг морь унаад Эгийн голын цаанаас Ганцэцэгтэй үхрийг нь туулцаад явж байсан. Ганцэцэг ах танай гадаа нядалъя гээд байсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр *****************гэрийн гадаа очоод Ганцэцэг нөгөө үхрээ барьж авсан. Би тэгээд цуг нядлалцсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай үхэртэй Өлзий ахын үхэр нийлсэн байсан. Өлзий ахын хүрэн гунж манай үхэрт үлдсэн байсан. Тэгээд би Эрдэнэ ахынд очоод манай үхэр Өлзий ахын үхэртэй нийлсэн үхрээ салгаад туусан чинь манай үхэрт нэг хүрэн гунж үлдчихлээ. Өчигдөр ч гэсэн манай үхэрт байгаад байсан. Тэр үхрийг Даваасүрэн ахад өгье та ч өрөө дар би ч танд өрөө дарья гэж хэлсэн... Тэгээд Эрдэнэ ах бид хоёр, хоёулаа морьтой орой 19 цагийн үед манай үхэр дээр очоод үхрээ голоор хөөж гаргаж ирээд манай гэрийн гадаа Өлзий ахын хүрэн гунжийг би барьж аваад Эрдэнэ ах бид хоёр нядлаад манай гэрийн гадаа байдаг илүү гэрт махыг нь хурааж тавьсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шиг санаж байна. Би үхрээ бэлчээрт гаргаад бэлчээрээр нь харж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой үхрээ хурааж ирэхэд манай үхрээс улаан ортойм эвэртэй гунжин үхэр дутсан байсан. Маргааш өдөр нь эгийн голоор мөр байж юуны магад гээд хайж үзэхэд гол дээр үхэр чирсэн бололтой цасан дээр мөр гарсан байсан. Манайх Ганцэцэг гэдэг айлтай ойрхон өвөлждөг айлууд байгаа юм. Манай үхэр тэдний үхэр хоёр бол нэг газар л нийлээд л бэлчдэг нийлэх тохиолдол бол байнга байдаг...*****************, *****************хоёроос 600,000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (22-24, 27-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****************гэрт очиж шүдлэн үхрийн мах ачсан ...*****************ачсан 1 үхрийн махыг би хулгайн мах гэж мэдээгүй. Урьд өвөл нь Эрдэнэ гэдэг хүнд мөнгө өгсөн байсан. Эрдэнээгээс үхрээ авъя гэж хэлсэн чинь Ганцэцэгээс тэр үхрээ аваарай гэж хэлсэн. Тэгээд Ганцэцэг надад шүдлэн үхрийн мах өгсөн. Би Ганцэцэгээс мах авахдаа илүү гэрт байсан үхрийн толгойг харахад улаан зүсмийн жижигхэн шаргал эвэртэй буруу чих нь байхаа цуурхай эмтэй үхрийн толгой гэрт нь байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Даваасүрэн ах намайг мах ачилцаад өгөөч Ганцэцэгээс мах авах ёстой юм гээд бид хэд *****************илүү гэрээс бүтэн үхрийн мар ачилцсан. *****************илүү гэрт богино эвэртэй шүдлэн насны улаан зүсмийн үхрийн толгой, 4 ширхэг шаартайгаа байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),

Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 40-41, 47-50-р хуудас),    

      Шүүгдэгч нар нь хохирол төлж сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 101-102-р хуудас),

Шүүгдэгч *****************ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Малын А дансны хуулбар,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 85-86, 88-100-р хуудас),

Шүүгдэгч Э.*****************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79-83-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000068 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *****************, *****************нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн бэлчээрээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч *****************1 тооны үхэр нь *****************үхэрт нийлсэн байсан газраас авч нядалж бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************, *****************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *****************(22-24, 27-р хуудас), гэрч *****************мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас), гэрч *****************(хх-ийн 31-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 40-41, 47-50-р хуудас),    

      Шүүгдэгч нар нь хохирол төлж сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 101-102-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************, *****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

       Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Алдуул мал завшсан гэмт хэргийг шүүгдэгч *****************, *****************нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************, *****************нар нь хохирогч *****************алдуул малыг авсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *****************, *****************нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,750 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч нараас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 3,750 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************, *****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************** нь урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 86, 88-91-р хуудас)-аар,

Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *****************, *****************нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *****************, *****************нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000068 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *****************хавчиг насны ширээ дээр дөл тамгатай хээр алаг морь, шүүгдэгч *****************ын бүдүүн, зөв талын чихэн дээрээ цоорхой, саран дээрээ дөл тамгатай, хээр алаг морийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *****************, *****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************, *****************нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  *****************, *****************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2138000000068 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *****************хавчиг насны ширээ дээр дөл тамгатай хээр алаг морь, шүүгдэгч *****************ын бүдүүн, зөв талын чихэн дээрээ цоорхой, саран дээрээ дөл тамгатай, хээр алаг морийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2138000000068 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************, *****************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР