Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/01068

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40 гудамж, 119 тоотод оршин суух Боржигон овогт Лэгдэнгийн Хишигдэлгэр /Регистрийн дугаар ЦЗ62010670/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Хишигдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Хишигдэлгэр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Лэгдэн овогтой Хишигдэлгэр миний бие 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газар /НААТТБУЕГ/-т гагнуурчнаар ажиллаж байсан. 1991 оноос НААТТБУЕГ-ын “Материал үйлдвэрлэлийн бүрдэлтийн бааз”, Нийгэм ахуйн барилга трестийн харьяа “Материал үйлдвэрлэлийн иж бүрдэлтийн бааз” нь Эдлэл пүүс болж тус тус нэр, хэлбэрээ өөрчилсөн. Мөн 1992 оноос “Баянбүрд” ХХК болж нэрээ өөрчилсөн. 1995 оны 01 сараас “Баян Ус” ХХК болж нэр өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 1 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Тус байгууллагад ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Өмнө шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохдоо зарим баримт бичиг олдсон тул 1995 оноос өмнөх хугацааны ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй гэж үзсэн боловч олдсон баримт бичгүүд шаардлага хангахгүй байгаа учраас шүүхэд дахин хандаж байна. Иймд намайг 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагад гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Хишигдэлгэр нь 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гагнуурчинаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Барилгын материалын үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулиас Лэгдэнгийн Хишигдэлгэрт олгогдсон хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дахь талд “Нийгэм ахуйн барилга трестийн даргын 1980 оны 04-р сарын 04-ний 177 тоот тушаалаар 1980.07.03 Барилгын ТМС төгсч ирсэн тул бетон арматурчинаар ажиллуулав”, “НААТТБУЕГ-ын даргын 1981 оны 08 сарын 16-ны өдрийн 269-р тушаал 1981.08.15 Ардын цэрэгт явах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв”, 10-11 дэх талд “НААТТБУЕГ-ын даргын 1984 оны 07 сарын 13-ны өдрийн 168 тоот тушаал 1984.07.13 Ардын цэргийн албанаас халагдаж ирсэн тул МҮИББ-д Сосорбарам даргатай бригадад гагнуурчинаар ажиллуулав”, “Материал үйлдвэрлэл иж бүрдэлтийн баазын даргын 1984 оны 11 сарын 30-ны өдрийн 142 тоот тушаал 1984.12.01 ББМҮЯ-ны сургалтын комбинатад цахилгаан ба хийн гагнуурчны курст суралцах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв”, 14-15 дахь талд “НААТТБУЕГ-ын даргын 1985 оны 155 тоот тушаалаар 1985.06.10 МҮИББаазад цахилгаан гагнуурчинаар ажиллуулав”, “НАБтрестийн МҮИББ-ын даргын 1991 оны 04 сарын 23-ны өдрийн 65 тоот тушаал 1991.04.20 Байгууллага татан буугдаж байгаа тул Эдлэл пүүсийн мэдэлд шилжүүлэв”, 16-17 дахь талд “НАБТ-ийн Эдлэл пүүсийн захирлын 1991 оны 05-р сарын 21-ний өдрийн 04 тоот тушаал 1991.05.26 НАБТрестийн харьяа Эдлэл пүүст цахилгаан гагнуурчнаар томилон ажиллуулав”, Эдлэл пүүсийн захирлын 1991 оны 11-р сарын 05-ны 26 тоот тушаалаар 1991.11.01 Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж компани болсон тул байгууллагын 2 компанийн мэдэлд шилжүүлэв”, 18-19 дэх талд “НАБ-ын байгууламж II компанийн захирлын 1991 оны 11-р сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар 1991.11.01 Зохион байгуулалтанд өөрчлөлт орж Эдлэл пүүсээс шилжиж ирсэн тул НАБ-ын байгууламж II компанид бетон арматурчнаар ажиллуулав”, “НАБ-ын Баян бүрд компанийн захирлын 1992 оны 03-р сарын 10-ны өдрийн 18 тоотоор 1992.03.10 НАБ-ын байгууламж II компани нь НАБ-ын Баян бүрд компани нэртэй болсон тул уг компанид бетон арматурчинаар ажиллуулав”, 20-21 дэх талд “Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож НД-533601 тоот дэвтэр нээв” гэж бичигдсэн байна. /хх-8-10/

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаанд “Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газрын “Материал үйлдвэрлэлийн бүрдэлтийн бааз” /хуучин нэрээр/ 1991 оноос Нийгэм ахуйн барилга трестийн харъяа “Материал үйлдвэрлэл иж бүрдэлтийн бааз”, “Эдлэл пүүс” болж тус тус нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна”, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаанд “НААТТБЕГ-ын “Баянбүрд” ХК /хуучин нэрээр/ нь 1996 оноос “Баян Ус” ХХК болж нэр, хэлбэрээ өөрчилсөн байна”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаанд “НААТТБУЕГ-ын “Материал иж бүрдэлтийн бааз” /хуучин нэрээр/ нь 1992 оноос “Баянбүрд” ХХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэжээ. /хх-11,12/

 

Л.Хишигдэлгэр нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00728 дугаартай шийдвэрээр Лэгдэнгийн Хишигдэлгэрийг 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл “Баянбүрд” ХХК, “Баян-Ус” ХХК-д тус тус гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоосон байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Л.Хишигдэлгэрийг гагнуурчинаар ажиллаж байсныг гэрчлэхээр Ж.Цогтбаатар, Ч.Цогтсайхан нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Ж.Цогтбаатар “Жанцанхорлоо овогтой Цогтбаатар миний бие Лэгдэн овогтой Хишигдэлгэртэй 1981-2001 онуудад гагнуурчинаар хамт ажиллаж байсан нь үнэн. Манай байгууллага 1981-1991 онд Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газар, 1991-1992 онд Нийгэм ахуйн барилга трестийн харьяа Материал үйлдвэрлэлийн иж бүрдэлтийн бааз, 1992-1995 онд “Баянбүрд” ХХК, 1995-2000 онд “Баян Ус” ХХК болж нэрээ өөрчилсөн. Бид эдгээр байгууллагад хамт ажиллаж байсан”, гэрч Ч.Цогтсайхан “Чүлтэм овогтой Цогтсайхан миний бие Лэгдэн овогтой Хишигдэлгэртэй 1981-2001 онуудад Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газарт бетон арматурчнаар хамт ажиллаж байсан нь үнэн” гэж мэдүүлжээ.

 

Хүсэлт гаргагч нь 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00728 дугаартай шийдвэрээр Л.Хишигдэлгэрийг 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл “Баянбүрд” ХХК, “Баян-Ус” ХХК-д тус тус гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоосон, мөн Л.Хишигдэлгэрийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцсон 2708001974 тоот “Баталгаажилтын хуудас”-аар 1995 оны 1, 11, 12 дугаар сарууд болон 1996-2000 он дуустал хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байх тул 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааны ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохоор байна. /хх-6-7

 

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газар нь Нийгэм ахуйн барилга трестийн харьяа Материал үйлдвэрлэлийн иж бүрдэлтийн бааз, Эдлэл пүүс, “Баянбүрд” ХХК, “Баян Ус” ХХК болж нэр, хэлбэрээ өөрчилж байсан болох нь улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул эдгээр байгууллагад Л.Хишигдэлгэр нь ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй. /хх-11-12/

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Лэгдэнгийн Хишигдэлгэр /Регистрийн дугаар ЦЗ62010670/-ийг Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газрын Нийгэм ахуйн барилга трестэд 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Бетон арматурчин”-аар, Материал үйлдвэрлэлийн иж бүрдэлтийн баазад 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Гагнуурчин”-аар, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Цахилгаан гагнуурчин”-аар, Эдлэл пүүст 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл “Цахилгаан гагнуурчин”-аар, Нийтийн ахуйн барилга байгууламжийн II компанид 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Бетон арматурчин”-аар, “Баянбүрд” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл “Бетон арматурчин”-аар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР