| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0305/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/371 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.М |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/371
2021 03 19 2021/ШЦТ/371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.С,
шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодьгон овогт Ч.Д холбогдох эрүүгийн 2006 03866 0000 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо 1 дүгээр хотхон 3 дугаар байрны 38 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Алтан-Өлгийн 25-372 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бодьгон овогт Ч.Д /РД: 0084101802/
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг зурагт засварын газарт хохирогч Ч.Тн эзэмшлийн Samsung Note 10 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Дамно ХХК-ий “Samsung note 10 plus гар утсыг 1.650.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/,
Ч.Ды яллагдагчаар өгсөн “...Тэгээд зарах зурагт байгаа юу гэж хүнээс нь асуухад байхгүй гэж хэлсэн. Би буцаад гарах үед зурагт засварын үүдний ширээн дээр Самсунг нөт-10 загварын гар утас байхаар нь аваад гарсан. Тэгээд би тухайн гар утсыг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гар утас зардаг Монтел дээр очоод гар утсыг 320.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Д нь Ч.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг зурагт засварын газарт хохирогч Ч.Тийн эзэмшлийн Samsung Note 10 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ч.Ды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Ч.Тилеүбекийн “2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 16 цаг 27 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зурагт засварын өрөөнөөсөө Самсунг нөүт 10 плас загварын гар утсаа хулгайд алдсан” гэх мэдүүлэг /хх-15-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... гаднаас орж ирсэн эмэгтэй зурагт засварын газраас гарч байх бөгөөд гарахдаа зурагт засварын газрын ширээний зүүн урд буланд байсан хар өнгийн гар утсыг баруун гараараа аваад гар утсыг бариад 00:01:39 секунтэд зурагт засварын газраас гараад явж байгаа бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл /хх-10/, Дамно ХХК-ий 2020 оны 1635 дугаартай “Samsung note 10 plus” гар утсыг 1.650.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22/, яллагдагч Ч.Ды “Би буцаад гарах үед зурагт засварын үүдний ширээн дээр Самсунг нөүт 10 загварын гар утас байхаар нь аваад гарсан” /хх-28/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
Ч.Д нь бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, бусдад мэдэгдэхгүй сэм нууц аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ч.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас 1.650.000 төгрөгийн хохирол тогтоогджээ.
Хохирогч нь гар утсыг хууль бусаар авч байгааг мэдээгүй, хяналтын камерын бичлэгээс сүүлд мэдсэн, мэдэхгүй боломжгүй байдлыг далимдуулан түүний дэргэдээс эд хөрөнгийг нь авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэж үзнэ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.Дыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ч.Тилеүбек-д уг гэмт хэргийн улмаас 1.650.000 төгрөгийн бодит хохирол учирсан боловч нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Доос 1.650.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Тилеүбек-д олгох нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ... жирэмсэн эмэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан тул улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Ды хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, 2-8 насны 4 хүүхэдтэй, одоо 6 сартай жирэмсэн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.
Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хүртэл хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Ч.Дд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр тусгав.
Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бодьгон овогт Ч.Д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Ч.Дд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд Ч.Дд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Д нь хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй зөрчсөн бол хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Доос 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч с овогт Чакейн Тик /Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 30 дугаар байр 103 тоотод оршин суух, РД:ПЭ76010755/-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ