Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2021          01           22                                         2021/ШЦТ/130

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Я.Батханд,

Хохирогч О.Н ,   

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Г Э холбогдох эрүүгийн 2006 00000 2748 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь эхийн нутаг дэвсгэрт иргэн О.Н ийн нүүрэн  тус газарт гараараа цохих, газарт унагааж чирэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч О.Н  шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн өдөр найзындаа очсон. Тэр өдөр намайг гэртээ дуудаж ирүүлсэн. Би гэртээ орохдоо сайн байна уу гэж мэндэлж орсон. Надад бусадтай муудалцах ямар ч шалтгаан байгаагүй. Тухайн үед манай найз хувцсаа сольж байхад үүд хэсэгт суугаад найзтайгаа юм ярьж байсан. Тэр үед Энхболд чи “манай эхнэртэй яахаараа ярьдаг юм, юу ярьдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу ярихав дээ” гэж хэлэхэд “чи юу ярьдаг юм пизда минь” гэж хэлэхээр нь гомдоод гэрээс нь гараад явсан. Миний араас Энхболдын эхнэр гарч ирээд намайг “буцаад оръё” гэж хэлэхээр нь би “айлаас хөөгдчихөөд яаж буцаж орох юм орохгүй” гэж хэлээд Туулыг буцааж гэрт нь оруулсан. Туулыг хүлээгээд доошоо явж байхад Туул араас ирж байсан. Тэгсэн гэнэт машины гэрэл тусаад гайхаад зогсож байхад шууд машинаас гарч ирээд намайг алгадаж өшиглөсөн. Тухайн үед миний толгой манараад хамраас цус гарсан. Энэ явдлаас хойш би их айдаг болсон. Хажуугаар эрэгтэй хүн зөрөхөд ч юм уу эсвэл жаахан чанга дуугарахад л айдаг болсон. Үүнээсээ болоод сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн. Миний хувьд Энхболдоос айж байсан учраас цагдаад энэ хүнтэй утсаар ярихгүй гэж хэлсэн. Миний биед одоо хамар амьсгалахад зовуурьтай мурий болсон. Шүүгдэгч ямар нэгэн байдлаар миний хохирлыг төлөөгүй. Намайг сүрдүүлж айлгасан. Би өмнө нь ийм зүйлийг мэдэрч байгаагүй энэ хүнд маш их гомдолтой. Дахин хагалгаанд орох шаардлагатай. Эмч нартаа үзүүлээд зөвлөгөө авахад 3-6 сарын дараа дахин хагалгаанд орно. Хэд хэдэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Гэхдээ эмчилгээ их үнэтэй байсан учраас эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлийн хувьд эмчилгээний зардал 2.564.250 төгрөг, бензиний зардал 139,320 төгрөг, өнөөдрийн гаргаж өгсөн эмчилгээний баримт 30.500 төгрөг, бензиний зардал 61370 төгрөг нийт 2.700 240 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, өвчтэй байх хугацаанд ажилгүй байсан сарын хугацааны орлогыг гаргуулмаар байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн үед намайг ажил дээр байхад найз Энхтуул залгаад... “хүрээд ирэх үү... хоёулаа Золоо эгчийн гэр лүү явах уу. Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа. Би  чамтай очно” гээд хэлчихсэн гэсэн. Би “явахгүй, сонирхолгүй байна” гэхэд “би чамайг ирж байгаа гээд хэлчихсэн шүү дээ” гэхээр нь би “за за” гээд Энхтуулын ажилд дээр очсон... Золоо эгчийнх рүү явсан. Золоо эгчийнх Хан-Уул дүүрэгт байрлах 19 дүгээр автобусны буудлын ард талд байдаг. Энхтуул бид хоёрыг 18 цагийн үед Золоо эгчийн гэрт очиход Золоо эгч, нөхөр, хоёр хүүхэд, ажлын газрынхан нь байсан... архи уучихсан байсан... төрсөн өдрийг нь тэмдэглээд жоохон суусан... Нэг литрийн 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Золоо эгчийн гэрээс 23 цагийн үед гарсан... Энхтуул нь “гэр лүү нь явъя” гээд байсан. Тэгээд Энхтуулын гэр буюу Дарь-Эхэд ирсэн. Тэнд Энхтуулын төрсөн дүү эхнэрийн хамтаар бас нэг үл таних эмэгтэй байсан. Тэдгээр хүмүүс бас архи ууж байсан ба Энхтуулын гэрт очоод Энхтуулыг хувцсаа сольж байх хооронд юм яриад сууж байтал гэнэт Энхтуул намайг “нэг өдөр тайван байлгаад өг” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “яасан юу болсон бэ” гэхэд төрсөн дүү нь “чи илүү, чи зайл” гэсэн. Тэр үед Энхтуулын нөхөр нь... намайг “зайл” гэхээр нь би... “ирье гэж хэлээгүй шүү дээ” гэж хэлээд гараад явсан... намайг алхаж байтал Энхтуул гарч ирсэн. Энхтуул намайг “зам руу гаргаж өгье” гэж хэлээд хамт алхаж байтал Энхтуулын төрсөн дүү машинтайгаа гарч ирсэн. Машинаас бууж ирээд миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэхэд дахиад намайг газарт унагаагаад чирээд нүүр хэсэг рүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би гараараа  нүүрээ хаасан... миний бөөр лүү өшиглөсөн. Тэгээд гараараа тулаад босох гэтэл миний гар дээр гишгэсэн. Тэр үед намайг зодсон залуу чи миний эхнэрийг яаж байгаа юм чи гэж хэлсэн... миний зүүн нүд хөхөрч хавдсан. Зүүн хацар урагдаж шалбарсан... толгой өвдөж байна.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 11-14 дүгээр хуудас),

 

Гэрч Х.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн оройны 20 цагийн үед нөхөр Энхболд, хүү Төгс-Эрдэнэ, бэр эгч Байгалмаагийн хамтаар хадам эгч Энхтуулын гэр буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр лүү явсан... Энхтуул гэртээ байгаагүй... нөхөр бид хоёр Энхтуул эгч рүү ирэх болж байгаа эсэх талаар асууж залгахад жоохон байж байгаад гарна. Та нар байж бай гэхээр нь бид дөрөв тэдний гэрт 1 литрийн “Эдэн” гэх нэртэй архи хувааж уусан... Энхтуул эгч Наагий гэх хүнтэй хамт орж ирсэн... Наагий гэх эмэгтэй гаднаас оруулсан ирэхдээ ууртай орж ирсэн. Хүн болгонтой хэрүүл хийгээд байсан. Тэгээд Наагий Энхтуулын нөхөр Ууганааг гуйлгачин байсан. Манай найзтай суугаад их зантай болсон гэх зэргээр доромжилсон... Ууганаа нь уурлаад “чи хүн амьтан ирчихсэн байхад юу яриад байгаа юм яв” гэж хэлсэн. Тэгээд Наагий гэх эмэгтэй гараад явсан. Гарсан хойно би эмэгтэй хүнийг шөнө явуулж болохгүй гэж бодоод ардаас нь нүцгэн гарсан. Тэгтэл Наагий надтай яриад байсан ба би даараад байсан тул эргэж ороод куртикээ өмсөөд гарч ирсэн. Тэр хооронд Энхтуул эгч найзынхаа араас гарсан. Тэгээд би эргээд гарч байхдаа өөрөө явж байгаад газар уначихсан. Тэр үед миний куртик шороо болоод үүдэн шүд уначихсан байсан. Тэгээд эргээд гэртээ ортол зөрж гараад явсан.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 15-17 дугаар хуудас),

 

Гэрч Г.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа харанхуй байсан тул би бэрийнхээ нүүр амыг сайн харж чадаагүй... би найз Нарандэлгэр дээр ирээд хамт такси барих гээд сугадалцаад явж байтал манай дүү Энхболд чи яаж байгаа юм гээд Нарандэлгэрийн ардаас түлхчихсэн. Тэгээд би дүүгээ “чи яаж байгаа юм бэ” гэхэд Саранцацралын шүд нь унаад ам хамраас нь цус гарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд “манай дүү тэгээгүй юм уу” гэж хэлж байсан... би өөрөө цагдаа дуудсан... Нарандэлгэр, Энхболд хоёрыг цагдаа аваад явсан... би эргээд гэртээ ортол манай бэр Саранцацралын шүд нь уначихсан. Нүүр нь халцраад цус гарчихсан байсан. Тэгээд би “яасан юм” гэхэд “мэдэхгүй байна” гэж хэлсэн... би “Наагий чамайг ийм болгосон юм уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн... Нарандэлгэрийг чирч, хөл, гар дээр нь гишгэсэн ауудал болоогүй. Түлхээд унагахаар нь би Нарандэлгэрийг босоод “Саранцацралыг яагаачгүй шүү дээ” гэж хэлэхэд “өө тийм үү” гэж Энхболд хэлж байсан” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 18-19 дугаар хуудас), 

 

Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Наагий гэх эмэгтэй нь манай эхнэртэй хэрүүлийн чанартай юм яриад хүргэн ахтай хэрэлдээд байсан... манай хүргэн ах Наагий гэх эмэгтэйг “чи байж чадахгүй юм бол яв” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй гараад явсан. Манай эхнэр шөнө эмэгтэй хүнийг явуулж болохгүй гээд ардаас нь гарсан. Удалгүй манай эхнэр нүүр нь цус болчихсон амнаас нь цус гарчихсан улаан эрээн нүүртэй орж ирсэн. Тэгэхээр нь би “яасан юм” гэхэд уйлаад цохисон гэх шиг болсон. Тэгэхээр нь би нөгөө Наагий гэх эмэгтэйн ардаас гүйж очоод нуруу хэсэг рүү нь өшиглөөд унагаасан.” (Хавтас хэргийн 27-28 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11317: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд тод хөх өнгийн цус хуралттай, овойж хавдсан, зүүн нүд бүрэн нээгдэхгүй. Зүүн нүдний алимын дотор, гадна буланд тод улаан ягаан өнгийн цус харвалттай, зүүн хацрын төвгөрт 3х2 см хүрэн бор өнгийн нимгэн тав бүхий зураасан зулгаралттай, зүүн хацар овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Баруун гарын сарвууны гадна гадаргуу дунд, ядам, чигчий хурууны урт 0.2х0.2 см цөөн тооны, ядам,  чигчий хурууны угт 1х1.5 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Хэвлийн зүүн хажуу ар хэсэгт 2х2 см, зүүн ташаанд 2х2 см бүдэг, баруун өвдөгт 4х3 см, зүүн өвдөгт 3х3 см бүдэг ногоон өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... 2020.10.01-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэжээ.

2020.10.01-ны өдрийн Med trauma эмнэлгийн толгойн КТГ-т: Хоншоор ясны зүүн талд ялимгүй зөрүүтэй хугарал сэжиглэнэ. Зүүн талын дээд болон доод зовхи, хоншоорын зүүн өмнөд хэсэгт зөөлөн эдийн хавантай... ДҮГНЭЛТ

1. О.Н ийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын дотор, гадна булангийн цус харвалт, зүүн хацарын төвгөрийн зураасан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвууны зулгаралт, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 21-23 дугаар хуудас),

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хавтас хэргийн 37-38 дугаар хуудас),

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтас хэргийн 40 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтас хэргийн 41 дүгээр хуудас),

Гэрлэлтийн баталгаа (Хавтас хэргийн 42 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 43 дугаар хуудас),

 

Хохиролтой холбоотой баримтууд:

 

Хохирлын баримтууд (Хавтас хэргийн 32-35 дугаар хуудас),

мөн хохирогч О.Н-ээс хохирлын баримт (9 ширхэг), шилжүүлгийн мэдээлэл, рентген зураг, Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, Дезозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ажлын байрны зориулалтаар өрөө, тасалгаа түрээслэх гэрээ, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ (нийт 33 хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь эхийн нутаг дэвсгэрт иргэн О.Н ийн нүүрэн  тус газарт гараараа цохих, газарт унагааж чирэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Э гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь эхийн нутаг дэвсгэрт иргэн О.Н ийн нүүрэн  тус газарт гараараа цохих, газарт унагааж чирэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энхтуул намайг зам руу гаргаж өгье гэж хэлээд хамт алхаж байтал Энхтуулын төрсөн дүү машинтайгаа гарч ирсэн. Машинаас бууж ирээд миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд дахиад намайг газарт унагаагаад чирээд нүүр хэсэг рүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би гараараа  нүүрээ хаасан... миний бөөр лүү өшиглөсөн. Тэгээд гараараа тулаад босох гэтэл миний гар дээр гишгэсэн. Тэр үед намайг зодсон залуу чи миний эхнэрийг яаж байгаа юм чи гэж хэлсэн... миний зүүн нүд хөхөрч хавдсан. Зүүн хацар урагдаж шалбарсан... толгой өвдөж байна.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 11-14 дүгээр хуудас),

Гэрч Г.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа харанхуй байсан тул би бэрийнхээ нүүр амыг сайн харж чадаагүй... би найз Нарандэлгэр дээр ирээд хамт такси барих гээд сугадалцаад явж байтал манай дүү Энхболд чи яаж байгаа юм гээд Нарандэлгэрийн ардаас түлхчихсэн. Тэгээд би дүүгээ “чи яаж байгаа юм бэ” гэхэд Саранцацралын шүд нь унаад ам хамраас нь цус гарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд “манай дүү тэгээгүй юм уу” гэж хэлж байсан... би өөрөө цагдаа дуудсан... Нарандэлгэр, Энхболд хоёрыг цагдаа аваад явсан... би эргээд гэртээ ортол манай бэр Саранцацралын шүд нь уначихсан. Нүүр нь халцраад цус гарчихсан байсан. Тэгээд би “яасан юм” гэхэд “мэдэхгүй байна” гэж хэлсэн... би “Наагий чамайг ийм болгосон юм уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн... Нарандэлгэрийг чирч, хөл, гар дээр нь гишгэсэн ауудал болоогүй. Түлхээд унагахаар нь би Нарандэлгэрийг босоод “Саранцацралыг яагаачгүй шүү дээ” гэж хэлэхэд “өө тийм үү” гэж Энхболд хэлж байсан” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 18-19 дугаар хуудас), 

Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Наагий гэх эмэгтэй нь манай эхнэртэй хэрүүлийн чанартай юм яриад хүргэн ахтай хэрэлдээд байсан... манай хүргэн ах Наагий гэх эмэгтэйг “чи байж чадахгүй юм бол яв” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй гараад явсан. Манай эхнэр шөнө эмэгтэй хүнийг явуулж болохгүй гээд ардаас нь гарсан. Удалгүй манай эхнэр нүүр нь цус болчихсон амнаас нь цус гарчихсан улаан эрээн нүүртэй орж ирсэн. Тэгэхээр нь би “яасан юм” гэхэд уйлаад цохисон гэх шиг болсон. Тэгэхээр нь би нөгөө Наагий гэх эмэгтэйн ардаас гүйж очоод нуруу хэсэг рүү нь өшиглөөд унагаасан.” (Хавтас хэргийн 27-28 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11317: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд тод хөх өнгийн цус хуралттай, овойж хавдсан, зүүн нүд бүрэн нээгдэхгүй. Зүүн нүдний алимын дотор, гадна буланд тод улаан ягаан өнгийн цус харвалттай, зүүн хацрын төвгөрт 3х2 см хүрэн бор өнгийн нимгэн тав бүхий зураасан зулгаралттай, зүүн хацар овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Баруун гарын сарвууны гадна гадаргуу дунд, ядам, чигчий хурууны урт 0.2х0.2 см цөөн тооны, ядам,  чигчий хурууны угт 1х1.5 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Хэвлийн зүүн хажуу ар хэсэгт 2х2 см, зүүн ташаанд 2х2 см бүдэг, баруун өвдөгт 4х3 см, зүүн өвдөгт 3х3 см бүдэг ногоон өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... 2020.10.01-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэжээ.

2020.10.01-ны өдрийн Med trauma эмнэлгийн толгойн КТГ-т: Хоншоор ясны зүүн талд ялимгүй зөрүүтэй хугарал сэжиглэнэ. Зүүн талын дээд болон доод зовхи, хоншоорын зүүн өмнөд хэсэгт зөөлөн эдийн хавантай... ДҮГНЭЛТ

1. О.Н ийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын дотор, гадна булангийн цус харвалт, зүүн хацарын төвгөрийн зураасан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвууны зулгаралт, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 21-23 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Н ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч О.Н  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11317 дугаартай дүгнэлтээр “О.Н ийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын дотор, гадна булангийн цус харвалт, зүүн хацрын төвгөрийн зураасан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвууны зулгаралт, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Н ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ““Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

 

Хохирогч О.Н  нь эмчилгээтэй холбоотой 2,797,365 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж олох ёстой байсан орлого 2,700,000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн хөлс 500,000 төгрөг нийт 5,997,365 төгрөг нэхэмжилсэн.

 

Эмчилгээтэй холбоотой гарсан 2,797,365 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Г.Э-оос гаргуулж, хохирогч О.Н т олгуулах зүйтэй гэж үзлээ.

 

Харин хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж олох ёстой байсан орлого 2,700,000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалд тооцсон бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан.

 

Хохирогч О.Н нь өмгөөллийн хөлсөд 500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Г.Э-оос 500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Н т олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Шүүгдэгч Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б Г Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-оос 2,797,365 төгрөгийг,

- мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-оос хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Н т тус тус олгосугай.

           

5. Хохирогч О.Н  нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж олох ёстой байсан орлого 2,700,000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ