| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01033/и |
| Дугаар | 1073 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 1073
| 2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2017/01073 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг батлах тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9019005111, регистрийн дугаар 2072572/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 байр 91 тоотод оршин суух Зачууд овогт Нацагдоржийн Гомбосүрэн /РД:УА75091015/-д холбогдох
1,086,996.89 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ- Хариуцагч Н.Гомбосүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,086,996.89 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Гомбосүрэнгээс 1,086,996.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн “Мобиком корпораци” ХХК-ийн харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Гомбосүрэнд холбогдох 1,086,996.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,638 төгрөгнөөс 15,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 15,319 төгрөгийг, хариуцагч Н.Гомбосүрэнгээс 15,319 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР