Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2017/01327/и |
Дугаар | 1098 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 1098
2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2017/01098 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 56 байр 16 тоотод оршин суух Хайтал овогт Пүрэвжавын Сүхбаатар /РД:ЧЖ67080910/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхон 13-7 байр 74 тоотод оршин суух Жаран овогт Энхтөрийн Батбаяр /РД:ХМ77030971/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Сүхбаатар би Э.Батбаярт 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 17,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2016 оны 09-р сарын 22-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.Батбаяр нь зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна. 9,000,000 төгрөгийг Э.Батбаяраас гаргуулан өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
Иргэн П.Сүхбаатар нь би Э.Батбаярт зээлсэн 9,000,000 төгрөг болох үлдэгдэл мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг хариуцагч Э.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Заасан хугацаанд төлж дуусаагүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар ажиллагаа хийлгэж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Сүхбаатар нь хариуцагч Э.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э.Батбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.Сүхбаатар нь Э.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Э.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,0000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хэрэв заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахаар зохигчид эвлэрснийг баталж Э.Батбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгнөөс 79,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 79,475 төгрөгийг, хариуцагч Э.Батбаяраас 79,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Сүхбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР