Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 1109

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Уран сономцэрэн овогт Д, Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Х -г төрсөн эцэг Г-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид Д эзэмшилд байгаа 56-04 УНУ улсын бүртгэлийн дугаартай Тоёота Аллион маркийн авто машиныг өөрт нь үлдээж, 40,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,286,025 төгрөг, 1,443,975 төгрөг, 70,200 төгрөг, нийт 2,800,200 төгрөгөөс 70,200 төгрөг, 1,365,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 682,500 төгрөгийг нэхэмжлэгч С.Д д буцаан олгож, хариуцагч Б.Г с 70,200 төгрөг, 682,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  С.Д д олгосугай.

 

5. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч  Б.Гантөмөр нь нэхэмжлэгч С.Д ыг охин Г.Х тэй сард 1-2 удаа уулзуулж байхаар харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР