| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01059/и |
| Дугаар | 1160 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 1160
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/01160 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 1-1 тоотод оршин суух Борт овогт “Монмасло” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011107146, регистрийн дугаар 2709155/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Амгалан хотхон, 16-89 тоотод оршин суух “Гранд тотал” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011078125, регистрийн дугаар:2569663/-д холбогдох
Худалдааны хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 4,468,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, хариуцагч Ц.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монмасло” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Монмасло” ХХК нь “Гранд тотал” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах” гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 2,932,000 төгрөгийн бүтээгдэхүүн болох хуурай сүү, масло, тос зэргийг зээлээр худалдан авсан. “Гранд тотал” ХХК нь “Монмасло” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах” гэрээний 5.4-т заасан “Төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд борлуулагч тал нь барааны үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсний дагуу 1,446,000 төгрөгийг, мөн “Гранд тотал” ХХК-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07006 тоот шийдвэрээр эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нийт 4,468,200 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд “Гранд тотал” ХХК-иас Худалдааны хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт болох 4,468,200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Гранд тотал” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Гранд тотал” ХХК нь 2016 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн “Монмасло” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилласан. Манай компани нь зах зээлийн хямралаас болоод 2016 оны 05 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул зогсоосон болно. Одоогоор үйл ажиллагаа эрхлээгүй байгаа тул тус компаниас авсан 2,932,000 төгрөгөө л төлөх хүсэлтэй байна. Түүний алданги болох 1,466,000 төгрөгийг төлөх боломжгүй байгааг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, хариуцагч Ц.Мөнхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Монмасло” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Гранд тотал” ХХК-д холбогдох Худалдааны хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт болох 4,468,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3,468,200 төгрөг болгон багасгаж, “Гранд тотал” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатар /РД:ДЭ71111631/ уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 668,200 төгрөг нийт 3,468,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монмасло” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Гранд тотал” ХХК-д холбогдох худалдааны хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 4,468,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Монмасло” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,468,200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 668,200 төгрөг нийт 3,468,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Монмасло” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Гранд тотал” ХХК-д холбогдох худалдааны хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 4,468,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,468,200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 668,200 төгрөг нийт 3,468,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35,220.5 төгрөгийг, хариуцагч “Гранд тотал” ХХК-иас 35,220.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монмасло” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Гранд тотал” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР