| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/09454/и |
| Дугаар | 1161 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 1161
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/01161 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Улаанбаатар хот-210648, өөрийн байранд байрлах “Капитрон банк” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9016001012, регистрийн дугаар 2677377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байрны 51 тоотод оршин суух Тайж нар овогт Лувсангийн Ганболд /РД:ЧЛ77120416/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 100,450,806 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ганболд нь тус банктай 2014 оны 07 сарын 17-ны өдрийн 3023-2014/16 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт 100,450,806,00 төгрөгийг гаргуулах тухай. Иргэн Н.Должингийн өмчлөлийн Ү-2204026595 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 А тоот хаягт орших, 390 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Иргэн Л.Алтансувдын өмчлөх эрхийн 2204009021 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 А тоот хаягт орших, 518 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Иргэн Н.Должингийн өмчлөлийн Ү-2204023164 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 тоотод орших, 264,13 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц, Иргэн Н.Должингийн өмчлөлийн 2204009020 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 тоотод орших, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан бөгөөд зохих журмын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно.
Гэтэл зээлдэгч Л.Ганболд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Л.Ганболдын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч Л.Ганболдтой байгуулсан 3023-2014/16 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүүг зээлдэгч Л.Ганболдоос гаргуулж өгнө үү. Үүнд үндсэн зээл 75,723,100.00 төгрөг, зээлийн хүү 23,563,684.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,164,022.00 төгрөг нийт 100,450,806.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Ганболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Л.Ганболд миний бие “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй 100,450,806 төгрөг гаргуулах хэрэгт хариуцагчаар оролцож байна. Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч талтай хамтран худалдан борлуулах замаар хангахаар харилцан тохиролцсон болно. Хэрэв 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьцаа хөрөнгийг худалдан борлуулж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг ердийн журмаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах болно” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа- Хариуцагч Л.Ганболд нь “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад тус банкны нэхэмжлэлийн үнийн дүн болох 100,450,806 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар хүсэлт гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэхийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх захирамжид дурьдаж өгнө үү.
“Капитрон банк” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үнийн дүн болох 3,440,883 төгрөгийг төлүүлэх шаардлагаас татгалзаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Л.Ганболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,450,806 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 3,440,883 төгрөгөөс татгалзаж байгаа тухай тайлбарыг, хариуцагч нь 100,450,806 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус тус ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Капитрон банк” ХХК нь хариуцагч Л.Ганболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,450,806 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 3,440,883 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Ганболд нь 100,450,806 /нэг зуун сая дөрвөн зуун тавин мянга найман зуун зургаан/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,102 /гурван зуун гучин мянга нэг зуун хоёр/ төгрөгийг, 35,002.5 /гучин таван мянга хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 330,102 /гурван зуун гучин мянга нэг зуун хоёр/ төгрөгийг, 35,002.5 /гучин таван мянга хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Л.Ганболдоос 330,102 / гурван зуун гучин мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн Н.Должингийн өмчлөлийн Ү-2204026595 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 А тоот хаягт орших, 390 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Иргэн Л.Алтансувдын өмчлөх эрхийн 2204009021 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 А тоот хаягт орших, 518 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Иргэн Н.Должингийн өмчлөлийн Ү-2204023164 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 тоотод орших, 264,13 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц, Иргэн Н.Должингийн өмчлөлийн 2204009020 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС гудамжны 51 тоотод орших, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалагдсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Ганболд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР