| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/00723/и |
| Дугаар | 1162 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 1162
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/01162 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9019005111, регистрийн дугаар 2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав хотхон, 102 байр 41 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалсайханы Энхзаяа /РД:ЧТ83071863/-д холбогдох
1,169,831 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Энхзаяа нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 99032329 дугаар дээр 1,900,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy 7 S Edge гар утсыг урьдчилгаа 500,000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1,169,831 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Ж.Энхзаяагаас Samsung Galaxy 7 S Edge гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,169,831 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Энхзаяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Жаргалсайхан овогтой Энхзаяа миний бие “Мобиком корпораци” ХХК-иас 2016 оны 03 дугаар сард лизингээр Samsung Galaxy 7 S Edge маркийн утас авсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас төлөлт хэтэрсэн шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний зүгээс уг төлөлтийг 3 сарын дотор төлж барагдуулах боломжтой бөгөөд төлөлт дуусахаар 99032329 дугаарыг эргүүлэн авах хүсэлтэй байгаа. Уг төлбөрийг үгүйсгэсэн шалтгаан тайлбар байхгүй болно. Миний бие нь 300,000 төгрөгийг төлсөн байгаа үлдэгдэл 883,312 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
“Мобиком корпораци” ХХК нь Ж.Энхзаяад холбогдуулан 1,169,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад 300,000 төгрөгийг төлсөн байна. Талууд үлдэгдэл болох 869,831 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр эвлэрч байгаа тул эвлэрлийг батлаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Ж.Энхзаяад холбогдуулан 1,169,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э.Батбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК нь Ж.Энхзаяад холбогдуулан 1,169,831 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Ж.Энхзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, үлдэгдэл болох 869,831 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж Ж.Энхзаяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,949.00 /гучин хоёр мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгнөөс 16,474.5 /арван зургаан мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 16,474.5 төгрөгийг, хариуцагч Ж.Энхзаяагаас 16,474.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР