Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн түшмэл ажилтай, К.З,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч  Х.З,

Шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарт холбогдох 2013004040008 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1985 оны 10 дугаар сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М-овгийн Х-йн П , РД ******,

Монгол Улсын харьяат, 1987 оны 02 дугаар сарын 08-нд Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овгийн Б-ы Б, РД ************,

Монгол Улсын харьяат, 1985 оны 10 дугаар сарын 23-нд Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Ө сумын **дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн А-ын А, РД ************,

Монгол Улсын харьяат, 1985 оны 12 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд 2008 оны 02 дугаар сарын 21-нд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ж  овгийн М-ы А, РД ******,

Монгол Улсын харьяат, 1985 оны 09 дугаар сарын 05-нд Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Ө сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн А-ын А, РД ******,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Д сумын нутаг Хөхсэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Чихэртэйн голын ай савын байгалийн цогцолборт газрын “Тугал” нуураас зохих зөвшөөрөлгүйгээр бүгд 66 ширхэг “Монгол хадран” загасыг агнаж, амьтны аймагт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:

Шүүгдэгч Х.П мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэв.

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй” гэв.

Шүүгдэгч М.А мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.

Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013004040008 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: (Гэм буруугийн талаарх нотлох баримтууд)

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 18-23-р тал/,

-Эд зүйл хураан авсан болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-30-р тал/,

-Цагдаагийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-р тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2021.01 06-ны өдрийн 04 тоот тогтоол /хх-ийн 34-р тал/,

-Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 11 сарын 27-ны өдөр Д сумын 2 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Тугал нуураас Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар бүлэглэн 66 ширхэг хадран загас агнасан. Тугал нуур нь Чихэртэйн ай савын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүст багтдаг учраас тусгай хамгаалалттай газар мөн. Шинжээчийн дүгнэлтээр нэг ширхэг хадран загасны экологи эдийн засгийн үнэлгээг 5000 төгрөгөөр тооцож, хохирлын хэмжээг нийт 66 загас 330,000 төгрөгөөр үнэлсэн ба ба Амьтны тухай хуульд зааснаар бодит хохирлыг 2 нугалж 660,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч нар нь одоогоор Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд хохирол төлбөр төлөөгүй ба хохирлыг аймгийн прокурорын дансанд байршуулсан байна. Хохирлыг аймгийн прокурорын газрын данснаас байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлбэл өөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

-Эрх бүхий шинжээч, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жулдызийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 66 ширхэг ан амьтны эд эрхтэн Монгол хадран /Тhymallus brevirostris/ загас байна. Монгол хадран загас нь тэгш амтай ба дээд эрүү, нүдний голчийн харалдаа хүртэл үргэлжилнэ. Өөхөн сэлгүүртэй зэрэг шинж тэмдэгтэй байдаг. Уг ан амьтны агнагдсан хугацаа нь харагдах байдлаар үзэхэд ангийн эд эрхтэн муудаагүй шинээр агнагдсан ба хугацааг он сар өдрөөр нарийвчлан тогтоох боломжгүй. Хураагдсан загас нь хөлдсөн тул хүйс, насны онцлогийг тогтоох боломжгүй, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол хадран /Тhymallus brevirostris/ загасны экологи эдийн засгийн үнэлгээ нь 5000 /таван мянган/ төгрөг байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байна. Баян-Өлгий аймгийн Д сумын Тугал нуур нь Хөх сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор орсон ба Чихэртэй ай сав газрын байгалийн цогцолборт газрын ангилалд орох Улсын тусгай хамгаалалттай газар мөн болно. Тугал нуурын нийт эзлэхүүн нь 4.15 км2 хэмжээ нь 11 км, 300 метртэй байна. Хэрэг учрал болсон гэх газрын уртраг 47.947220, өргөрөг 90.2241403 солбилцол нь Тугал нуурт орсон байна” гэх дүгнэлт/хх-ийн  57-р тал/,

Гэрч С. Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Хөх сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны Тугал нуур хариуцсан гэрээт байгаль хамгаалагчаар ажилладаг ба 2020 оны 11 сарын 27-ны өдөр Тугал нуур хэсэг рүү хяналт шалгалт хийгээд явж байхад Тугал нуурын мөсөнд 5 хүн загас агнаж байсан. Би тухайн үед хамгаалалтын захиргааны байцаагч Д.А- рүү холбогдож хамтарсан хяналт шалгалт явуулахад Ө сумын иргэд гэх 5 залуу улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүй Монгол хадран нэртэй загас агнаж байсныг илрүүлэн ажилласан. Газар дээр нь очиход тухайн залуус нуурын мөсийг цоолж загас агнаж байсан ба  А гэх залуу 5, А 18, П 10, Б нь 16, А 17 загас барьсан байсан. ... Тугал нуур нь Чихэртэй голын ай савын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын бүсэд оршдог, тусгай хамгаалалттай газар нутаг юм. Ямар ч байсан тухайн өдөр тэд хоорондоо ярьж байхдаа хамгийн бага загас барьсан нь 5 ширхэг загас барьсан гэж ярьж байсан. Нийт барьсан загас 66 ширхэг болсон. Бид анх очиход 3 залуу нэг газарт хоорондоо 3-4 метрийн зайтай газар, 2 залуу тэднээс доошоо 300 метр орчим газарт бас хоорондоо 3-4 метрийн зайтай газарт тусдаа мөсийг цоолсон нүхээр загас агнаад сууж байсан бөгөөд тэд өөрсдийн агнасан загаснуудаа тус тусдаа өөр өөрийнхөө хажууд тавьсан байсан ба агнасан загаснууд бүгд үхсэн байдалтай нууранд буцааж тавих амьд загас байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,

Гэрч Д.Ас-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 сарын 27-ны өдөр манай байгаль хамгаалагч Жардемхан гэдэг хүнд “Чихэртэй голын ай савын  байгалийн цогцолборт газар болох Тугал нуураас загас агнаж байна” гэх мэдээлэл ирсэн тул бид нар улсын байцаагч Н.Е, хэсгийн цагдаа С.К нарыг дагуулаад загас агнаж байгаа иргэдийн хажууд очиход нэг машинтай, А.А, А.А, Х.П, Б.Б, М.А гэх 5 хүн улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүй Монгол хадран загас агнаж байсныг газар дээр нь илрүүлэн ажилласан. Биднийг Тугал нуурт очиход тухайн 5 залуу мөсийг цоолж загас агнаж байсан ба хууль бус үйлдлийг нь зогсоож, шалгаж үзэхэд А.А 5, А.А гэх залуу 18, Х.П гэх залуу 10, Б.Б 16, М.А 17 толгой загас агнаж, агнасан загасаа өөрсдийнхөө хажууд тус тусдаа тавьсан байсан. Хэн хэдэн ширхэг загас агнасныг асуухад өөрсдөө агнасан загасныхаа тоог хэлж өгсөн. Тугал нуур нь Чихэртэй голын ай савын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд оршдог улсын тусгай хамгаалалттай газар юм. Манай хариуцсан хэсэг бол улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршдог учраас загас агнах зөвшөөрөл олгох нь хуулиар хориотой байдаг тул манай хамгаалалтын захиргаанаас уг газарт ямар нэгэн хүнд загас агнах зөвшөөрөл олгох боломжгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49-р тал/,

Гэрч Н.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгаль хамгаалагч С.Жийн мэдээллийн дагуу улсын байцаагч Д.Асылбек, хэсгийн цагдаа С.К нарын хамт Тугал нууранд загас агнаж байгаа хүмүүс дээр очсон.Биднийг очиход С.Ж тэнд байсан ба Ланд крузер 100 маркийн **** БӨҮ улсын дугаартай машинтай, 5 хүн нуурын мөсийг тус тусдаа 5 газарт цоолоод загас агнаад сууж байсан. Тэдгээр хүмүүс тухайн үед өөрсдийн агнасан загасны тоог хэлж байсан ба би одоо хэн нь хэдэн загас агнасныг санахгүй байна. Биднийг анх очиход 3 залуу голын эрэг хавьцаа, наад талд нь нэг газарт хоорондоо 3-4 метрийн зайтай байрласан, 2 залуу нь тэднээс доошоо 300 метр газарт хоорондоо мөн 3-4 метрийн зайтай тус тусдаа газарт нуурын мөсийг цоолоод загас агнаж байсан. Тэгээд бид доод талд нь байсан 2 залууг дуудаж загас агнасан эсэхийг асуухад агнаагүй гэж хэлэхээр нь агнаж байсан газарт нь яваад очиход загас агнах багаж хэрэгсэл хийдэг хайрцагт агнасан загаснуудаа далдлаад хийсэн байсан. Тугал нуур нь Чихэртэй голын ай савын газарт багтдаг учраас улсын тусгай хамгаалалттай газар мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/,

Гэрч Н.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие 2020 оны 5 дугаар сарын үед өөрийн эзэмшлийн “Land cruzer 100” маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Х.Пэд 26 сая төгрөгөөр худалдсан бөгөөд Х.П нь надад 26 сая төгрөг бэлнээр өгснөөр тооцоо бүрэн дууссан. Тээврийн хэрэгслийн холбогдох бичиг баримтыг би Х.Пэд шилжүүлэн өгсөн боловч нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа, удахгүй шилжүүлж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,

-Баян-Өлгий аймгийн Д сум дахь хэсгийн цагдаа С.К-ны 2020 оны 11 сарын 27-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 52-р тал/,

Гэрч С. К-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 сарын 27-ны өдөр Д сумын Хөхсэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Чихэртэй голын ай савын байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн Н.Е, улсын байцаагч Д.А, С.Ж-к нарын хамт улсын тусгай хамгаалалттай газарт өдрийн 13 цагийн үед загас агнаж байна гэх дуудлагаар очиж ажилласан. Биднийг очиход Тугал нуурын эрэгт Тоёото Ланд-100 маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд нийт 5 залуу загас агнаж байсныг газар дээр нь илрүүлж тэдний ашигласан цоологч 1, 5 ширхэг уурга, 4 ширхэг хайрцаг сав болон нийт 66 ширхэг загасыг хурааж авч цагдаагийн хошууч А.С-д хүлээлгэж өгсөн. Тэдгээр залуучуудын нэр нь X.П, Б.Б, М.А, А.А, А.А гэдэг залуучууд байсан бөгөөд бүгд тус аймагт оршин суудаг залуучууд байсан. Биднийг очиход 5-уулаа тус тусдаа цоологч ашиглаж 5 газар нүх гаргасан загас агнасан байдалтай байсан. Өөрийгөө А гэх залуугийн хажууд очиход нүхний хажууд сууж байсан ба хажууд нь 3 ширхэг загас болон уурга хэвтэж байсан. Х.П гэх залуугийн цоолсон нүхний хажууд бөөгнөрүүлж тавьсан загаснууд байсан ба өөрөө гартаа уурга барьсан байсан. Харин А гэх залуу мөн адил загас агнасан байдалтай хажуудаа уурга тавьсан сууж байсан. Мөн хажууд нь ногоон өнгийн хайрцаг сав байсан. Мөн Б, А гэх залуучууд гартаа тус тусдаа ногоон өнгийн сав хайрцагтай хүрч ирсэн тухайн үед Б гэх залуу гартаа цоологч багаж барьсан байсан. Ингээд хэргийн газарт үзлэг хийхэд 5 газар цоолсон нүхтэй байсан бөгөөд Бы хайрцгаас 16 ширхэг, Пийн байсан газарт 10 ширхэг, А гэх залуугийн хайрцгаас 18 ширхэг, Аын өөрийн хэлснээр 5 ширхэг, Аын хайрцгаас 17 ширхэг нийт 66 ширхэг загас байсныг хураан авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/,

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх зорилгоор хэрэгт битүүмжилсэн Х.Пийн эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Toyota Land cruser 100” маркийн тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлийг үнэлсэн эрх бүхий шинжээчийн 2021 оны 1 сарын 08-ны өдрийн БӨА-21/10 дугаартай “1998 онд үйлдвэрлэгдсэн, “Toyota Land cruser 100” маркийн тээврийн хэрэгсэл 15.000.000 төгрөг, загас барих уурга дэгээтэй хамт нэг бүрийн үнэ 10.000 төгрөг, 5х10.000=50.000 төгрөг, хуванцар сав нэг бүрийн үнэ 30.000 төгрөг, 4х30000=120.000 төгрөг, 1 ширхэг мөс цоологч 120.000 төгрөгийн үнэлгээтэй” болохыг тус тус тогтоосон дүгнэлт /хх-ийн 160-164-р тал/,

-Шүүгдэгч X.П, Б.Б, М.А, А.А, А.А нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 660.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Г банк дахь ***********тоот дансанд төлсөн баримт /хх-ийн 179-р тал/,

Шүүгдэгч X. Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 05 цагийн үед найзууд болох А, А, А, Б нарын хамт миний эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр агаарт гарах зорилгоор Д сумын нутаг дэвсгэрт өглөөний 09 цагийн үед очсон. Ингээд Д сумын нутагт байдаг Тугал нууранд очиж загас агнаж сууж байхад байгаль орчны хүмүүс ирж бид нарыг тусгай хамгаалалттай газар нутагт загас агнасан гэж зохих байгууллагад мэдэгдсэн. Үнэн хэрэг дээрээ Тугал нуурыг тусгай хамгаалалттай газар гэдгийг мэддэггүй байсан. Бидний зорилго бол агаар салхинд гарч ирэхээр төлөвлөсөн байсан. Бид дөрвүүлээ 66 загас барьсан.Тугал нуурыг тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэдээгүйгээс ийм асуудал боллоо. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг бид хувь тэнцүүлж төлөхөөр тохирсон. Хохирлыг 660.000 төгрөгийг бид хаана төлөхөө мэдэхгүй аймгийн прокурорын дансанд байршуулсан байгааг зохих газарт нь шилжүүлж өгнө үү.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

           Шүүгдэгч М.Аын өгсөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 сарын 27-ны өглөө 5 цагийн үед найзууд болох А, А, П, Б нарын хамт Х.Пийн Ланд 100 маркийн тээврийн хэрэгслээр агаарт гарах зорилгоор аймгийн төвөөс гарч Д сумын Тугал нуурын ойролцоо очиж, тус тусдаа нуурын мөсийг цоолоод загас агнаад сууж байтал байгаль орчны хүмүүс ирж биднийг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүй загас агнасан гэж зохих байгууллагад мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ Тугал нуурыг тусгай хамгаалалттай газар гэдгийг мэддэггүй байснаас болж ийм хэрэгт холбогдлоо. Бид тус бүр 5 ширхэг уурга, 4 хайрцаг, 1 мөс цоологчтой явсан бөгөөд нийт 66 ширхэг загас агнасан. Ямар төрлийн загас агнаснаа мэдээгүй, дараа нь бидний агнасан загасыг хадран гэдгийг мэдсэн. Учруулсан хохирол 660.000 төгрөгийг бид цуглуулж бэлэн болгоод аймгийн прокурорын дансанд хийсэн байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдсэн бол огт загас агнахгүй байсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

           Шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:“...Бид 2020 оны 11 сарын 27-ны өглөө 5 цагийн үед агаарт гарах зорилгоор Д сумын Тугал нуурт очиж, бүгдээрээ загас агнахаар болж нуурын мөсийг 5 газар цоолж, загас агнаад сууж байтал байгаль орчны хүмүүс ирээд тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй загас агнасан гэж зохих байгууллагад мэдэгдсэн. А, А, П, А бид 5 загасны уурга, 4 хайрцаг, 1 мөс цоологч авч явсан. Бид нийлээд  66 ширхэг загас агнасан байсан. Тугал нуурыг улсын тусгай хамгаалалттай газар гэж мэдэж байсан бол тэндээс загас агнахгүй байсан. Хохирол 660.000 төгрөгийг төлөх дансыг мэдэхгүй байсан болохоор прокурорын дансанд байршуулсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.Дахин ийм хэрэгт холбогдохгүй тул хөнгөн шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

              Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А, А-х, П, Б бид агаарт гарах зорилгоор 2020 оны 11 сарын 27-ны өглөө 5 цагт Пийн Ланд 100 маркийн тээврийн хэрэгслээр Д сумын Тугал нууранд ирсэн. Бид тухайн үед 5 уурга, 4 хайрцаг, 1 мөс цоологчтой явж байсан ба нийтдээ 66 ширхэг загас агнасан байсан. Загас агнаж байтал тус сумын байгаль орчны хүмүүс болон цагдаа ирж бидний загас агнаж байсан газрыг улсын тусгай хамгаалалттай газар учраас  загас агнах хориотой гэдгийг хэлээд зохих байгууллагад мэдэгдсэн. Тугал нуурыг улсын тусгай хамгаалалттай газар учраас загас агнаж болохгүй гэдгийг огт мэдээгүй, өмнө нь сонсож байгаагүй, анх удаа тэр газарт очсон. Хэрэв мэдсэн бол хэзээ ч загас агнахгүй байсан.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол 660.000 төгрөгийг төлөх дансыг нь мэдэхгүй болохоор аймгийн прокурорын дансанд хийсэн. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

              Шүүгдэгч А.Аын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тугал нуурыг улсын тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Найзуудын хамт тэнд очсон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бид хувь тэнцүүлэн төлж, прокурорын дансанд байршуулсан байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудыг,

              Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарын хувийн байдлын талаар:

              -Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-104-р тал/,

            -Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн эсэх талаар Аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн лавлагаа /хх-ийн 109-113-р тал/,

            - Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 1/1634 дугаартай, шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарын нэр дээр гадаад паспорт, цахим үнэмлэх болон эд хөрөнгө байгаа эсэх талаарх лавлагаа /хх-ийн 115-120-р тал/,

            -Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 1 сарын 28-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт, түүний хавсралтууд /хх-ийн 122-149-р тал/,

            -Багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 150-154-р тал/,

            -Шүүгдэгч А.А нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дизайн, технологийн багшаар ажилладаг тухай тодорхойлолт /хх-ийн 156-р тал/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч  Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А тэдгээрийн өмгөөлөгч Х.З нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 660.00 төгрөгийг төлж барагдуулсан, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч  Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З дэмжиж оролцсон болно.

Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар бүлэглэн тус аймгийн Д сумын нутаг Хөхсэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Чихэртэйн голын ай савын байгалийн цогцолборт газрын “Тугал” нуураас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр бүгд 66 ширхэг “Монгол хадран” загасыг агнаж амьтны экологи эдийн засагт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 18-23-р тал/, эд зүйл хураан авсан болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-30-р тал/,хэсгийн цагдаагийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2021.01 06-ны өдрийн 04 тоот тогтоол /хх-ийн 34-р тал/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-р тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,  эрх бүхий шинжээч, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт/хх-ийн  57-р тал/, гэрч С. Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/, гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 48-49-р тал/,гэрч Н.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р тал/, Баян-Өлгий аймгийн Д сум дахь хэсгийн цагдаа С.Кы 2020 оны 11 сарын 27-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 52-р тал/, гэрч С. Кы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-р тал/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан бол” хууль бусаар ан агнах гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн газар болох Баян-Өлгий аймгийн Д сумын нутагт байрлах Тугал нуур нь Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Хөх сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах Чихэртэйн ай савын газрын байгалийн цогцолборт газрын ангилалд орох Улсын тусгай хамгаалалттай газар мөн болох нь шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Баян-Өлгий аймгийн Д сумын Тугал нуур нь Хөх сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор орсон ба Чихэртэй ай сав газрын байгалийн цогцолборт газрын ангилалд орох Улсын тусгай хамгаалалттай газар мөн болно. Тугал нуурын нийт эзлэхүүн нь 4.15 км2 хэмжээ нь 11 км, 300 метртэй байна. Хэрэг учрал болсон гэх газрын уртраг 47.947220, өргөрөг 90.2241403 солбилцол нь Тугал нуурт орсон байна” гэх дүгнэлт болон гэрч С.Ж-ийн ”Тугал нуур нь Чихэртэй голын ай савын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын бүсэд оршдог, тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд уг газар нутгийг би хариуцан ажилладаг” гэх мэдүүлэг /46-47-р тал/, гэрч Д.Асылбекийн “Тугал нуур нь Чихэртэй голын ай савын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд оршдог улсын тусгай хамгаалалттай газар юм. Манай хариуцсан хэсэг бол улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршдог учраас загас агнах зөвшөөрөл олгох нь хуулиар хориотой байдаг тул манай хамгаалалтын захиргаанаас уг газарт ямар нэгэн хүнд загас агнах зөвшөөрөл олгох боломжгүй” гэх мэдүүлэг /48-49-р тал/, Гэрч Н.Еийн:”Тугал нуур нь Чихэртэй голын ай савын газарт багтдаг учраас улсын тусгай хамгаалалттай газар мөн” гэх мэдүүлэг /50-р тал/, гэрч С.К-ы “Тугал нуур нь Баян-Өлгий аймгийн Д сумын Хөхсэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Чихэртэй голын ай савын байгалийн цогцолборт газарт багтдаг газар юм” гэх мэдүүлэг /53-р тал/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д ”Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, ......зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 4-д зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулахаас бусад тохиолдолд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байх тул Байгалийн цогцолборт газар болох Тугал нуураас эрх бүхий этгээд ан амьтан агнах зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзнэ.

Эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарын Д сумын Тугал нуураас барьсан 66 ширхэг загасыг “Монгол хадран” загас болохыг тогтоосон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “амьтан” гэх ойлголтод “Монгол хадран” загас дараах байдлаар хамаарч байна.

Тодруулбал: Амьтны тухай хуулийн 4.1.1-д амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг ойлгоно гэж,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж зааснаас үзэхэд “Монгол хадран” загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” мөн болох нь тогтоогдож байна.

“Монгол хадран” загас нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “нэн ховор, ховор амьтан”-д хамаарахгүй юм.

Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар бүлэглэн тус аймгийн Д сумын нутаг Хөхсэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Чихэртэйн голын ай савын байгалийн цогцолборт газрын “Тугал” нуураас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр бүгд 66 ширхэг “Монгол хадран” загасыг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдэн ан амьтны  экологи эдийн засагт зориуд хохирол, хор уршиг учруулсан нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Хэрэгт авагдсан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон  шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээний дагуу “Монгол хадран” /Тhymallus brevirostris/ загасны экологи эдийн засгийн үнэлгээ нь 5000 /таван мянган/ төгрөг” болохыг тогтоожээ.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”  талаар зохицуулсан ба  37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан байх тул энэ гэмт хэргийн улмаас амьтны  экологи эдийн засагт учруулсан бодит хохирлыг 66 х 5000 = 330.000 х 2 = 660.000 (Зургаан зуун жаран мянга) төгрөг гэж тооцох үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол” юм.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.З “Гэмт хэргийн улмаас амьтны экологи эдийн засагт учирсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх журамтай, одоогоор энэ хэргийн хохирол болох 660.000 төгрөг байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар нь хохирол төлөх данс мэдэхгүйгээс хохирлын 660.000 төгрөгийг аймгийн прокурорын дансанд тушаасныг сая мэдлээ. Иймд шүүгдэгч нарын хохирол төлөх зорилгоор аймгийн прокурорын дансанд байршуулсан 660.000 төгрөгийг уг данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулж өгнө үү, өөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй“ гэх тайлбарыг,

Улсын яллагч нь “Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар нь гэмт хэргийн улмаас амьтны экологи эдийн засагт учирсан хохирол болох  660.000 төгрөгийг 2021 оны 1 сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Г банк дахь ***********тоот дансанд байршуулсан байна. Иймд прокурорын байгууллагын дээрх дансанд байгаа 660.000 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн банк дахь 100900013040 тоот дансанд оруулж, хохирлыг төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А, тэдгээрийн өмгөөлөгч Х.З- нар “Хохиролд төлсөн 660.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Г банк дахь ***********данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан ба шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 660.000 төгрөгийг 2021 оны 1 сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Г банк дахь ***********тоот дансанд байршуулсан болох нь хэргийн 179-р талд авагдсан Г банкны “Орлогын мэдүүлэг” баримтаар нотлогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг  Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна “ гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нараас Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Г банк дахь ***********тоот дансанд хохирол төлөх зорилгоор  2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг аймгийн прокурорын байгууллагын Г банк дахь ***********тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

Шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нар нь энэ гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байх тул тэднийг энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.П, Б.Б, М.А, А.А, А.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор заажээ.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх гэх хоёр шинж хамаарах ба тэдгээрийн аль нэг шинж нь тогтоогдохгүй бол хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцохгүй юм.

Шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 100-104-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасуудаар нотлогдож байх боловч тэдгээр нь улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 66 ширхэг “Монгол хадран” загас агнасан гэмт хэргийг урьдаас төлөвлөж, үгсэн тохиролцож үйлдсэн нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас” гэх хөнгөрүүлэх шинжид хамаарахгүй байна.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А болон тэдний өмгөөлөгч Х.З нар нь шүүх хуралдаанаас өмнө буюу 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, саналаа шүүхэд ирүүлсэн байна.

Прокуророос шүүхэд ирүүлсэн саналд “Яллагдагч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нар нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт тус бүрт нь 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэгт зааснаар яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, яллагдагч Х.Пийн эзэмшлийн “Тоёота Ланд 100” маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хураахгүйгээр түүний үнэ болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг яллагдагч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт тэнцүү хувааж, тус бүрээс нь 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 66 ш загас болон загас агнахдаа ашигласан 1 ширхэг мөс цоологч, загас агнах зориулалттай уурга 5 ширхэг, агнасан загасаа хадгалах зориулалттай 4 ширхэг хайрцгийг тус тус хураан улсын орлого болгож, яллагдагч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар яллагдагч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх саналыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэж дурдсан байх ба шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокурорын саналтай танилцаж, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5.-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нар нь бүлэглэн тус аймгийн Д сумын нутаг Хөхсэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Чихэртэйн голын ай савын байгалийн цогцолборт газрын “Тугал” нуураас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр бүгд 66 ширхэг “Монгол хадран” загасыг агнасан гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд шүүгдэгч Х.Пийн эзэмшлийн “Тоёота Ланд 100” маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх зорилгоор Х.Пийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд загас агнах 5 ширхэг уурга, 4 ширхэг хайрцаг, мөс цоологч 1 ширхэг зэргийг ачиж, Д сумын Тугал нуур гэх улсын тусгай хамгаалалттай газарт очиж төгссөн гэмт хэрэг үйлдсэн, тухайн газарт шүүгдэгч нар нь загас агнах уурга, мөс цоологч, хайрцаг зэргийг биеэр зөөвөрлөн явганаар аваачих боломжгүй байх тул агнасан загаснуудаа тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн эсэхээс үл хамааран  Х.Пийн эзэмшлийн “Тоёота Ланд 100” маркийн, **** БӨҮ улсын дугаартай автомашиныг үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх  зорилгоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж үзнэ.

Шүүдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн Х.Тийн нэр дээр бүртгэлтэй байгаа ч шүүгдэгч Х.П нь уг тээврийн хэрэгслийг 2020 оны 5 дугаар сарын үед иргэн Х.Т-ээс 26 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрөө бэлнээр төлж, өөрийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлсэн авсан болох нь шүүгдэгч Х.П, гэрч, Х.Т нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн  шинжээчийн 2021 оны 1 сарын 08-ны өдрийн БӨА-21/10 дугаартай дүгнэлтээр 1998 онд үйлдвэрлэгдсэн, “Toyota Land cruser 100” маркийн тээврийн хэрэгслийг 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Иймд Х.Пийн эзэмшлийн “Тоёота Ланд 100” маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж үзэн шууд хураан авч, улсын орлогод оруулах үндэслэлтэй боловч шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А болон тэдгээрийн өмгөөлөгч Х.З нар нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар прокурортой тохиролцож, Х.Пийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнэ 15.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарын тус бүрээс нь 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах саналыг гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-д заасантай нийцэж байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Мөн түүнчлэн Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, нэг бүрийн үнэ 5000 төгрөг, нийт 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 66 ширхэг “Монгол хадран” загас, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, нэг бүрийн үнэ 10.000 төгрөг, нийт 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас агнах зориулалттай 5 ширхэг уурга /дэгээний хамт/, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг хуванцар сав, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөс цоологч багаж 1 ширхэг зэргийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD /нимгэн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Пийн эзэмшлийн 1998 онд үйлдвэрлэгдсэн, “Тоёота ланд крузер-100” маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.П, М.А, Б.Б, А.А, А.А нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогтой Х-н П, М овогтой Б-ны Б, Б овогтой Аз-ын А, Ж овогтой М-ы А, Т овогтой А-ын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан, барьсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарт тус бүрт нь 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.2, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол болох 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нараас Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Г банкны ***********тоот дансанд 2021 оны 1 сарын 28-ны өдөр төлснийг уг данснаас буцаан гаргуулж,  Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох нэг бүрийн үнэ 5000 төгрөг, нийт 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 66 ширхэг “Монгол хадран” загас, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг бүрийн үнэ 10.000 төгрөг, нийт 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас агнах зориулалттай, 5 ширхэг уурга /дэгээний хамт/, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас хадгалах зориулалттай 4 ширхэг хуванцар сав, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөс цоологч 1 ширхэг зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4-д зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 1998 онд үйлдвэрлэгдсэн, 1999 онд Монголд орж ирсэн, 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, БӨҮ **** улсын дугаартай, “Land cruzer-100” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Х.Пэд буцаан олгож, түүний үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Х.Пийн хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөг, Б.Бы хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөг, А.Аийн хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөг, М.Аын хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөг, шүүгдэгч А.Аын хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүгдэгч Х.Пийн эзэмшлийн ****** БӨҮ улсын дугаартай, “Land cruzer-100” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 1 сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

            8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган  үлдээсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн ялыг, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.П, Б.Б, А.А, М.А, А.А нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,  иргэний нэхэмжлэгч  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б