| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/00843/и |
| Дугаар | 1164 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 1164
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/01164 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 байр 94 тоотод оршин суух Шаавай овогт Отогийн Ариунтуяа /РД:ОЭ84101061/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Нисорагийн цамхаг 204 тоотод байрлах “Мон Пасс Са” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011575039, регистрийн дугаар 6010709/-д холбогдох
2016 оны 07 сараас 2017 оны 01 сарын 16 хүртэлх хугацааны цалин, цалинг хугацаанд нь олгоогүй алданги, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 6,519,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Ариунтуяа миний бие 2015 оны 10 сарын 29-ний өдрөөс эхлэн “Мон Пасс Са” ХХК-д “Бүртгэлийн нэгжийн эрхлэгч” албан тушаалд томилогдон “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2016 оны 07 сараас эхлэн цалин хөлс олгоогүй. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Мон Пасс Са” ХХК-ийн захирал Т.Халтарт олгогдоогүй цалин хөлсийг олгож өгнө үү гэсэн өргөдөл өгсөн боловч тодорхой хариу аваагүй болно.Иймд миний бие 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн болно.Иймээс 2016 оны 07 сараас 2017 оны 01 сарын 16 хүртэлх хугацааны цалин, цалинг хугацаанд нь олгоогүй алданги, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэрэг нийт дүнгээр 6,519,720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч “Мон пасс сарын” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн Газраас 2015 оны 05 дугаар сард "Цахим Гарын Үсгийн тухай" хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар "Интерактив ХХК", "Секьюрити Солюшн Сервис, Консалтинг" ХХК-ний түншлэл шалгарч тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон. Түншлэлийн гишүүд төрөөс даалгасны дагуу Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг дагнан эрхлэх "Мон Пасс Са" ХХК-ийг 2015 оны 09 дүгээр сард байгуулж зохих ажилтнуудыг шалгаруулан авч сурган хөгжүүлж, улсын дунджаас дээгүүр цалин тогтоон олгож, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох дэд бүтцийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бэлэн болгож ашиглалтанд оруулсан. Төрөөс өгсөн даалгавар болон манай бизнес төлөвлөгөөний дагуу бид 2016 оны 03 дугаар сарын 01-нээс аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд болон иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхлэх ёстой байсан. Гэвч төрийн байгууллагууд системээ нийцүүлэх ёстой, иргэний үнэмлэхийн чипэд өөрчлөлт оруулах ёстой, хэрэглээг одоо үүсгэхэд боломж бага байна гэх зэргээр хэрэглээгээ үүсгэхгүй удсаар 2016 оны 05 дугаар сарын 01-нээс Нийгмийн Даатгалын тайланг тоон гарын үсгээр баталгаажуулах болсноор тоон гарын үсгийн гэрчилгээ олгож цөөхөн хэдэн байгууллагын албан тушаалтан тоон гэрчилгээ авсан. Гэвч удалгүй УИХ-ын сонгууль эхэлж үүнтэй холбоотойгоор сснгуулийн сурталчилгаанд буруугаар ашиглана гэдэг үндэслэлээр НДЕГ тоон гарын үсгийн хэрэглээг үүсгэх ажиллагаагаа зогсоосон. Үүний улмаас бидний бизнес төлөвлөгөөнд тусгагдсан гэрчилгээ олгож эхлэх, төр, бизнесийн тоон гарын үсгийн хэрэглээ үүсэн бий болох хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилж, үүсгэн байгуулагч компаниудаас оруулсан хөрөнгө оруулалт дуусаж, ажиллагсдын цалин тавих хөрөнгөгүй болсон. Гэхдээ 2017 оны 07-р сараас хойш цөөн хэдэн тоон гарын үсгийн гэрчилгзэ олгож түүнээс олсон орлогоо ажилтнуудын цалинг хагасчлан олгож барагдуулах байдлаар ажиллаж байна. Миний бие О.Ариунтуяагийн нэгэн адил хөлсөөр ажиллагч учир 2016 оны 07 дугаар сараас хойш огт цалин авалгуй ажиллаж байна. Харин О.Ариунтуяад бид хэсэгчилсэн байдлаар цалинг нь олгож ирсэн. О.Ариунтуяагийн нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлүүд нь иргэний маргаан болох үндэслэлгүй гэж үзэж байна. Түр зуур санхүүжилт дутагдаж, борлуулалт хийгдэхгүй байгаагийн улмаас цалин хөлс олгогдож чадахгүй байгаа нь цалин хөлс олгохгүй байна гэх маргаан үүсгэх үндэслэл биш. Цалин зохих ёсоор бодогдож, нийгмийн даатгал тооцогдож яваа ба уүнийг олгохгүй гэсэн ямар нэг асуудал байхгуй, яригдаагүй, ямар нэг маргаан үүсээгүй болно. Зөвхөн борлуулалт эхлэхийг хүлээж цалинг нөхөн олгох асуудал хэсэг хугацаагаар хойшилж байгаа болно. Мөн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч компаниуд урт хугацааны зээл хөөцөлдөж энэ асуудлыг зохицуулах оролдлого хийгдэж байна. Шинээр байгуулагдсан Засгийн Газрын ажлын хөтөлбөрт тоон гарын үсгийн хэрэглээг үүсгэх, дэмжих заалтууд өргөн тусгагдсан, үүний дагуу Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа, 2017 оны 2-р улирлаас төрөл бүрийн хэрэглээ бий болж тоон гарын үсгийн гэрчилгээг өргөн авах болж байна. Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлүүд нь "Хөдөлмөрийн тухай" хуулийн 128-р зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна гэж бид үзэж байна. Цалин хөлсийг орлого орж ирмэгц төлөх гэж байгааг үл тооцон хөрөнгө оруулагчдаас нэн даруй мөнгө гаргуулж олгогдож амжаагүй байгаа цалингаа хурдан авна гэж байгаа бол Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдүүлэх асуудал гэж бид үзэж байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулж байх үеийн Засгийн Газар 2016 оны УИХ-ын сонгуулиар бүрэн эрх нь дуусаж, шинэ засгийн газар байгуулагдсан, тоон гарын үсгийн хэрэглээгээ үүсгэх, аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтнуудад тоон гарын үсгийн гэрчилгээ олгоход туслан дэмжих талаар хүлээсэн өмнөх төрийн үүрэг байхгүй болж нөхцөл байдал өөрчлөгдсөн учир “Мон Пасс Са” ХХК хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ түр хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болоод байгаа. Иргэний хуулийн 222.2-т зааснаар цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй байгаа нь "Мон Пасс Са" ХХК-ийн гэм буруугаас болоогүй, УИХ-ын шинэ сонгуультай холбоотойгоор төрийн байгууллагууд тоон гарын үсгийн гэрчилгээний хэрэглээгээ бий болгох асуудал бүтэн жилээр хойшилж байгаа улс төрийн эрсдлээс шалтгаалж байгаа учир хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие цалингаа 2016 оны 07-р сараас хойш огт аваагүй байгаа, О.Ариунтуяагийн нэгэн адил хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэгч учир цалин хөлстэй холбоотой ямар нэг нэхэмжлэлийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв компанийн дансанд мөнгө байгаа бол нэгэнт бодогдсон цалинг олгоход би ямар нэг байдлаар саад хийгээгүй, бүх зүйлсийг зөвшөөрч баталж өгсөн болно. Улс төрийн эрсдэл, шалтгааны улмаас бидний үндсэн үйлчилгээ, орлого олох эх сурвалж болох тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажил эхлэхгүй удааширч байгаа нь цалин олгогдохгүй хойшилж буй гол үндэслэл болно. Дээрх нөхцөл байдлын улмаас энэхүү нэхэмжлэлээс татгалзах, хэрэв шаардлагатай, үнэхээр маргаан үүссэн гэж нэхэмжлэгч өөрөө үзэж байгаа бол хөдөлмөрийн маргаан таслах комиссоор асуудлыг шийдүүлэх, цалин хөлсөө даруй олгуулах нэхэмжлэлээ үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчдад гаргах нь зүйтэй гэж миний бие үзэж байна.” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 байр 94 тоотод оршин суух Шаавай овогт Отогийн Ариунтуяа /РД:ОЭ84101061/, Хариуцагч “Мон Пасс Са” ХХК /Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Ниссора цамхагийн 205 тоотод байрлах, регистрийн дугаар 6010709/ түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал Тогтууны Халтар бид О.Ариунтуяагийн гаргасан цалин гаргуулж өгнө үү маргааны талар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
Санхүүгийн хүндрэлийн улмаас О.Ариунтуяад олгож чадаагүй байгаа 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хоорондох цалин болон 4,359,349.64 төгрөгийг дараах хуваарийн дагуу нөхөн олгохоор тохиролцов. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,359,349 төгрөг нийт 4,359,349.64 төгрөг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.
Нэхэмжлэгч О.Ариунтуяа 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Отог овогтой Ариунтуяа би 2017 оны 02 сарын 02-ны өдөр хариуцагч “Мон пасс сарын” ХХК-иас 2016 оны 07 сараас 2017 оны 01 сарын 16 хүртэлх хугацааны цалин, цалинг хугацаанд нь олгоогүй алданги, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 6,519,720 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсан. Эвлэрлийн гэрээнд тохирсон ёсоор нэхэмжлэгч миний бие цалин хугацаанд нь олгоогүй алданги болох 1,308,070 төгрөгөөс татгалзаж, 2016 оны 07 сараас 2017 оны 01 сарыг хүртэлх хугацааны цалин болон эрсдлийн сан дахь 1 сарын цалин болох 5,071,092.64 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдасны тэтгэмж болох 138,257 төгрөг нийт 5,209,349.64 төгрөг болсноос хариуцагч 2017 оны 02 сарын 03-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 850,000 төгрөг шилжүүлсэн тул үнийн дүнгээс хасагдаж, нийт үлдэгдэл 4,359,349.64 төгрөг гарган өгөхөөр тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ариунтуяа нь хариуцагч “Мон Пасс Са” ХХК-д холбогдуулан 2016 оны 07 сараас 2017 оны 01 сарын 16 хүртэлх хугацааны цалин, цалинг хугацаанд нь олгоогүй алданги, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 6,519,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, “Мон пасс сарын” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.Ариунтуяа нь “Мон пасс сарын” ХХК-д холбогдуулан 2016 оны 07 сараас 2017 оны 01 сарын 16 хүртэлх хугацааны цалин, цалинг хугацаанд нь олгоогүй алданги, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 6,519,720 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь цалин хугацаанд нь олгоогүй алданги болох 1,308,070 төгрөгөөс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн шилжүүлсэн 850,000 төгрөгийг хасч нэхэжлэлийн шаардлагаа багасгасан байна. Хариуцагч нь үлдэгдэл болох 4,359,349.64 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,359,349 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, “Мон пасс сарын” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,265 төгрөгнөөс 34,565 төгрөг, 42,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 42,350 төгрөгийг нэхэмжлэгч О.Ариунтуяад буцаан олгож, хариуцагч “Мон пасс са” ХХК-иас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох 42,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ариунтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР