Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 1206

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01206

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011269026, регистрийн дугаар 2576376/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Их соёмбо 25 байр 24 тоотод оршин суух Дондовдоржийн Цогтсайхан /РД:ИЦ76112014/-д холбогдох

 

117,336 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ- “Скайтел” ХХК-иас хариуцагч Д.Цогтсайханд холбогдуулан 96967607 дугаарын үйлчилгээний төлбөр 117,336 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК хариуцагч Д.Цогтсайханаас 117,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                

    ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

           1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Цогтсайханд холбогдох 117,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгнөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2,275 төгрөгийг, хариуцагч  Д.Цогтсайханаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                      

                                                      

 

 ШҮҮГЧ                                          Д.ЦЭРЭНДОЛГОР